Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гармаадоржын Мөнхбат |
Хэргийн индекс | 139/2024/00194/И |
Дугаар | 218/МА2024/00009 |
Огноо | 2024-07-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 218/МА2024/00009
хамруулах хүсэлтийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж шийдвэрлэсэн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2024/00223 тоот шийдвэртэй,
Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, албадан эмчилгээнд хамруулах тухай хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч *******ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээд *******, түүний өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Дундговь аймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь архи согтууруулах ундааны зүйлийг тогтмол хэтрүүлэн хэрэглэдэг, олон хоногоор архи уудаг, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг, цагдаагийн байгууллагад удаа дараа дуудлага өгүүлдэг, цагдаагийн байгууллагын судалгаа хяналтын сангийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн бүртгэлд бүртгэлтэй байдаг. ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээгээр согтуурах, мансуурах донтой өвчтэй болох нь тогтоогдсон. Иймд *******ыг эмнэлгийн дүгнэлт, багийн Засаг даргын тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт, ар гэрийн хүсэлтийг тус тус үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу архины албадан эмчилгээнд хамруулах албадлагын арга хэмжээ хэрэглэх хүсэлтийг үндэслэн архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын эхнэр нь *******ыг архи согтууруулах ундааны зүйлийг тогтмол хэрэглэж байна, ар гэртээ анхаарал тавихгүй байна гэж өргөдөл гаргасны дагуу холбогдох байгууллагаар дүгнэлт гаргуулж, шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээ дэмжиж байна. Өмнөх шүүх хуралдаанаас хойш *******ын талаар дуудлага мэдээлэл ирээгүй. Шүүх хуралдааны дараа 2, 3 хоног бол уусан. Эхнэр нь уусан агсам тавиад байна гэж ярьсан. Цаана нь хашхичаад байсан. Хүүхдүүд нь очсон болохоор очоогүй гэжээ.
3. Гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ойрын хоногуудад ямаагаа самнаад ганцаараа хөдөө байгаа. Архинаас хол явъя гэдгээ гэрийнхээ хүн, ах, дүү нартаа хэлсэн. Бүгд ирж надад баяр хүргэсэн. Өнөөдөр өөрөө өөрийгөө авч явах чадвартай байгаа дээрээ больё гэж бодож байна. Оношилгоонд ороход элэг, цөс өөрчлөлттэй байна гэж хэлсэн. Архины албадан эмчилгээнд явахаас татгалзаж байна. Элэг, цөсөө эмчлүүлж биеэ татаж авъя гэсэн бодолтой байна. Элэг, цөсний үйл ажиллагаа 40 гаруйхан хувьтай болсон байна, биеэ үзүүл гэж эмч хэлсэн. Биеэ эмчлүүлье гэж яриад байж байна гэв.
4. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар ******* овогт ын Болдбаатар /РД: /-ыг албадан эмчилгээнд эмчлэх газарт явуулж, албадан эмчилж,
4.2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар *******ыг албадан эмчлэх газарт хүргэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
4.3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
5. Гуравдагч этгээд ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь архины албадан эмчилгээнд хамруулах тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
******* миний бие нь эрүүл мэндийн хувьд элэг цөсний архаг үрэвсэл оноштой байгаа, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Би заавал архины албадан эмчилгээнд явахгүйгээр өөрөө сайн дураараа согтууруулах мансууруулах бодис хэрэглэхгүйгээр эрүүл саруул болох боломжтой гэж өөртөө итгэж байна.
Би “Шинэ хөдөлмөр” нэртэй хоршоо саяхан байгуулаад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Зуны хэдэн cap малынхаа үр шим, сүү цагаан идээ, айргаар орлого болох боломжтой байгаа. Энэ жил гэхэд одоо гүүгээ бариад сумынхаа түүхт 100 жилийн ойн арга хэмжээнд айрагны худалдаа гаргах юм. Одоо би архи гэдэг ундаанаас хол явж гэр бүлдээ ямар нэгэн дарамт шахалтгүй амьдрах хүсэлтэй байна.
Иймд Дундговь аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2024/00223 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
... Намайг эмнэлгээс дуудах үед нь адуундаа явсан байсан тул очиж чадаагүй. Сүүлд нь очиход “та хоцорсон байна, өөрөө яваад эмчид үзүүлээд гарын үсгүүдийг нь зуруулаад ир” гээд бичиг өгсөн. Тухайн үед цэргийн комисс болж байсан тул зарим хүмүүст нь учир байдлаа хэлээд урдуур нь ороод үзүүлэхэд зарим нь шууд л гарын үсгээ зураад байсан” гэв.
6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн нэгдсэн эмнэлгийн 3 эмч архинд донтсон гэж дүгнэлт гаргасан байсан. “Архины албадан эмчилгээнд явуулах дүгнэлт гаргасан шүүхийн шинжээчийн дүгнэлтийг үйлчлүүлэгч маань зөвшөөрөхгүй байна. Би тийм их хэмжээний архи уугаад, олон хоногоор ажлаа алдаад яваад байдаг хэмжээний хүн биш. Намайг эрүүл мэндийн үзлэгт оруулна гээд авчирсан. Тэрнээс биш намайг архины албадан эмчилгээнд явуулах гэж байгаа гэж хэлээгүй, шууд эмнэлэг дээр очиж үзүүлээд 3 эмчид үзүүлсэн. Дараа нь уулзахад таныг архины албадан эмчилгээнд явуулна гэсэн. Энэ нь ямар учир холбогдолтой юм бэ гэдэг дээр ******* эргэлзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас дахиад өөр бүрэлдэхүүн гаргах боломж байдаг юм уу, үгүй юм уу гэдэг асуудлыг гаргаж байгаа. Архины албадан эмчилгээнд явуулах комиссын дүгнэлтийг үзэхэд эрүүл мэндийн хувьд элэгний архаг үрэвсэлтэй, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн асуудлууд яригдсан байгаа. Үүнийгээ үндэслээд Сайнцагаан сумынхаа өрхийн эмчид үзүүлэхэд элэгний архаг үрэвсэлтэй, архины албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн тодорхойлолтууд байгаа учраас эрүүл мэндийнх нь хувьд албадан эмчилгээнд явуулах нь тохирч байгаа юм уу, тохирохгүй байгаа юм уу гэдгийг нь тодруулах зорилгоор нарийвчилсан эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах саналыг гаргаж байна. Архины албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 223 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байгаа гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Дундговь аймгийн Цагдаагийн газар нь гуравдагч этгээд *******ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасныг гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт үндэслэлтэй, ******* нь архинд донтох өвчтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, элэг, цөсөө эмчлүүлэх шаардлагатай гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч баримтыг шүүхэд ирүүлээгүй, албадан эмчилгээнд хамруулахад хориглох өвчингүй, архи согтууруулах ундаа хэрэглэж удаа дараа захиргааны хариуцлага хүлээсэн болох нь тогтоогдсон хэмээн үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
4. Гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд “...цэргийн комисс болж байсан тул хүмүүст учир байдлаа хэлээд урдуур нь ороод үзүүлэхэд зарим нь шууд л гарын үсгээ зураад байсан...” гэх, өмгөөлөгчөөс “...эрүүл мэндийнх нь хувьд албадан эмчилгээнд явуулах нь тохирч байгаа юм уу, тохирохгүй байгаа юм уу гэдгийг нь нарийвчилсан дүгнэлт гаргуулах нь зүйтэй” гэх тайлбарыг гарган маргаж байна.
5. Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заажээ.
Гэтэл хэрэгт авагдсан баримтаар ******* нь согтуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан гэх үндэслэл хангалттай нотлогдоогүй байна.
6. Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон эрүүл мэндийн дүгнэлт /хх-ийн 8-9/ нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/59 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Согтуурах, мансуурах донтой хүнд эрүүл мэндийн дүгнэлт гаргах журам"-ын 2 дугаар зүйлд заасан журмын дагуу гарсан эсэх нь эргэлзээтэй, уг дүгнэлтэд *******ын биеийн талаас бодит өөрчлөлтгүй гэж дүгнэсэн боловч Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Ө.Сарантуяагийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан тодорхойлолтод “ овогтой Болдбаатар, 54 настай, онош: элэгний архаг үрэвсэл” гэжээ. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/59 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Согтуурах, мансуурах донтой хүнд албадан эмчилгээ хийхийг хориглох биеийн хүнд эмгэгийн жагсаалт"-ын 3 дугаар заалтад “архаг өвчний ээнэгшилийн үе шат” гэж заасан байх бөгөөд элэгний архаг үрэвсэл өвчний онош, түүний хүндрэл, гаж нөлөө зэрэг нь албадан эмчилгээ хийлгэхэд саад болох нөхцөл байдалд хамаарах эсэхийг хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогоогүй байна гэж үзлээ.
7. Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон эрүүл мэндийн дүгнэлтийг гуравдагч этгээд *******т танилцуулаагүй нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт “…дүгнэлтийг тухайн хүн, түүний гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллагад хандан гомдол гаргаж болно” гэж заасан эрхээр нь хангаагүй, түүний гомдол гаргах эрхийг нь эдлүүлээгүй, хязгаарласан гэж үзэх үндэслэл болно.
Иймд гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2024/00223 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид *******аас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧИД