Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 218/МА2024/00011

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж шийдвэрлэсэн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 139/ШШ2024/000236 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй, Т.*******т холбогдох 113,104,400 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч *******ын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Т.*******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: “...Т.******* 2023 оны 10 сарын эхээр манай ажил дээр ирээд та Солонгос улсаас утас захиалж авдаг юм чинь би танд хямдхан утас авчирч өгье гээд надад хямдхан үнэ санал болгоод байсан юм. Тэгээд би эхлээд туршиж үзээд 3-4 сая төгрөгөнд хэдхэн утас захиалж үзсэн чинь 7 хоног дотор утаснуудаа авчраад өгчихсөн. Тэр утаснууд нь дажгүй чанартай, арай хямдхан, яг хэлсэн хугацаандаа ирсэн болохоор нь би нэмж утас захиалъя гэж ярилцаад 2023 оны 10 сарын 14-ний өдөр 22 ширхэг утсыг 25,725,000 төгрөгөөр, 2023 оны 10 сарын 16-ны өдөр 27 ширхэг утсыг 38,720,000 төгрөгөөр, 2023 оны 10 сарын 18-ны өдөр 28 ширхэг утсыг 37,810,000 төгрөгөөр, 2023 оны 10 сарын 20-ны өдөр 9 ширхэг утсыг 18,220,000 төгрөгөөр, *******ийн Хаан банкны 5109075751 данс руу тус тус шилжүүлж захиалсан. 10 сарын 14-ний өдөр захиалсан 22 ширхэг утаснаас 9 ширхэг утсыг буюу 11,620,000 төгрөгийн утсыг нь аваагүй, сүүлийн 3 захиалгын утсыг огт аваагүй. Т.*******тэй утсаа хүлээж авч чадаагүй учраас ярилцаж тохиролцоод нотариатч дээр баталгаа гаргуулж авсан. Тухай бүрд нь утсаа захиалахдаа хадгаламж барьцаалсан зээлүүд авч өгч байсан. 77 ширхэг утсыг хугацаандаа нийлүүлээгүйгээс үүссэн алдагдал 15,400,000 төгрөг, 2023 оны 10 сарын 14-ний өдөр Хаан банкнаас хадгаламж барьцаалсан зээл авсан түүний хүү нь 2,183,424 төгрөг, 10 сарын 16-ны өдөр Төрийн банкнаас хадгаламж барьцаалсан зээл авсны хүү болох 2,970,976 төгрөг, нийтдээ 126,924,400 төгрөг болсноос ******* 2023 оны 12 сарын 8-ны өдөр 800,000 төгрөгийг, 2024 оны 3 сарын 4-ний өдөр 7,000,000 төгрөгийг, миний данс болох 5306906353, 5450599966 дансанд тус тус шилжүүлж 119,124,400 төгрөгийг Т.*******ээс нэхэмжилсэн. Энэ хүн надад дундын зуучлагч гэж хэлээгүй. Манай эгч Солонгос улсад ажилладаг. Тэгээд би Дархан-Уул аймаг руу утас нийлүүлдэг гэж надад хэлж миний итгэлийг авсан...

 Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа *******ээс надад 6,000,000 төгрөг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 113,104,400 төгрөг гаргуулахаар бууруулж байна” гэжээ.

2.Хариуцагч Т.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.******* миний бие 2023 оны 08 дугаар сарын 1-ний өдөр нөхөр ийн хамтаар Солонгос улсад 3 сарын аяллын визээр зорчсон. Тухайн үед үеэл дүү болох нь БНСУ-д сурч, амьдардаг байсан ба овогтой гэх эмэгтэйтэй холбож нь нөхөр бид хоёрыг түр хугацаанд ажиллах ажилд зуучилж өгсөн. БНСУ-д байхдаа гэх эмэгтэй өдөр бүр ярьж ажлын нөхцөл асуудаг байсан ба түүний дансаар дамжуулан цалингаа авсан. Түүний дараагаар 2023 оны 09 дүгээр сарын 27-ны үед Монгол улсад ирээд байж байтал БНСУ-аас фейсбүүк “Сэлэнгээ Сээгий” гэх өөрийн цахим хаягаас холбогдоод “Надад нэг санал байна, би БНСУ-аас хөдөө орон нутгууд руу бөөний үнээр гар утас оруулж нийлүүлдэг, чи Дундговь аймагт гар утас зардаг хүмүүстэй холбогдоод миний гар утас зарах үнийн саналыг танилцуулаадхаач, 1 ширхэг гар утаснаас би чамд 0-15 хувийн ашиг өгье” гэсэн. Түүний явуулсан үнийн саналыг Дундговь аймагт үйлчилгээ эрхэлдэг “call center” нэртэй rap утасны дэлгүүрийн захирал болох ******* гэдэг эмэгтэйд танилцуулсан. Тэгтэл 6,960,000 төгрөгийн гар утасны урьдчилгаа болох 5,800,000 төгрөгийн утас захиалсан. Мөн Мандалговь худалдааны төвд байрлах гар утас засвар, худалдааг ажиллуулдаг Б. гэх залуу 7,940,000 төгрөгийн гар утсыг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр захиалсан ба би гийн өгсөн овогтой , овогтой гэх данс руу мөнгийг шилжүүлсэн бөгөөд удалгүй 5-6 орчим хоноод ирсэн. Мөн 2023.10.12 өдөр Улаанбаатар хотоос цахим электроникс бараа 17,220,000 төгрөгийн захиалга, Улаанбаатар хотоос Саранчимэг гэх охин /Солонгост хамт ажиллаж байсан./ 10 гаруй сая төгрөгийн гар утсыг захиалж товлосон хугацаандаа ирсэн. Үүний дараагаар ******* 2023.10.14-нд 22 ширхэг утсыг 25,720,000 төгрөгийг шилжүүлснээс 9 ширхэг утас ирсэн. 2023.10.16-нд 27 ширхэг утсыг 38,720,000 төгрөгийн захиалга, 2023.10.18-нд 28 ширхэг утас 37,810,000 төгрөгийн захиалга, 2023.10.20-нд 9 ширхэг утсыг 18,220,000 төгрөг, нийт 4 удаагийн гүйлгээгээр 106 сая төгрөгийн гар утсыг тус тус захиалсан. Гар утас 7-14 хоногийн дотор авчирч нийлүүлэхээр тохирсон ба 2023.10.20-ны үед Хөшигтийн хөндийн каргонд гар утас буусан гэх мэдээллийг өгсөн. 90010628 дугаараас холбогдоод гар утаснуудаа аваарай 2023.10 сарын 14, 16-ны захиалга буусан байгаа гэж хэлсэн. 90010628 дугаарын утаснаас над руу болон , рүү утсаар холбогдож гар утас ирсэн гэж хэлсэн. Түүнээс хойш 2, 3 хоногоор хойшилсон, авах гэж байна гэх утгатай зүйлсийн 90010628 дугаараас хэлсээр байсан. ч мөн ялгаагүй түр хүлээгээрэй удахгүй авна гэсэн утгатай зүйлсийг хэлж байсан. Намайг *******д нотариат хийж өгөхийг гуйсан ба нотариат хийсэн хугацаанд rap утаснуудыг бүрэн нийлүүлж өгөхөөр тохиролцсон. Нотариат хийсэн хугацаанд утас ирээгүй ба удахгүй утаснуудаа авах гэж байна гэсэн утгатай чат, voice-r зургийн хамт явуулж байсан. 90010628 дугаартай эмэгтэй мөн утаснуудыг гаалиас авахад асуудал тулгарсан тул Монголоос бизнесийн зээл хөөцөлдөж чиний асуудлыг хурдан шийдэж өгнө гэсэн утгатай зүйлсийг хэлсэн. надаас өөрт байсан 8,000,000 төгрөгийг 2023.10.14 өдөр 7 хоногийн хугацаатай хүүтэй зээлсэн ба мөн утас захиалсан ашгаараа утас захиалчих хэмээн мөн 5-6 сая төгрөгийг шилжүүлж авсан. Мөн хотод ширхгээр захиалсан 11,220,000 төгрөгийн гар утасны төлбөрийг өөрөөсөө гарган шилжүүлсэн ба захиалга өгсөн хүний олон удаагийн заналхийлсэн дуудлага мессежнүүд явуулж байсан. гөөс утас ирэхгүй удаж хугацаа хойшлуулж байсан учир д холбогдуулан аймгийн Цагдаад өргөдөл гаргасан. Түүний ярьснаар хөшигтийн хөндийн каргонд утас байгаа гэх мэдээллээ батлах нотлох зүйлгүй байгаа нь эргэлзэх гол шалтгаан болсон ба 2023 оны 12 сараас өнөөдрийг хүртэл 14,500,000 төгрөгийг шилжүүлсэн байна. болон хоёрт 7 сая, 7 саяар нь тэнцүү хувааж өгсөн ба 500,000 төгрөг дээр 300,000 төгрөгийг нэмж руу 800,000 төгрөг болгож шилжүүлсэн. гөөс шилжүүлсэн мөнгөө хурдан авахыг өдөр бүр шаардаж байгаа боловч мөнгө шилжүүлсэн дансны хүнтэй уулзсан тохиолдолд мөнгийг чинь өгч чадахгүй гэсэн утгатай зүйлсийг хэлж намайг дарамталж байна. Би д залилуулсан талаар өргөдлийг 2023 оны 12 сарын эхэн үед Дундговь аймгийн цагдаагийн газар хошууч эд өргөдөл гаргаж өгсөн бөгөөд шалгагдаж байна. Миний бие санаатайгаар *******г хохироох ямар нэг шалтгаан байхгүй бөгөөд хэн хэндээ ашигтай саналыг санал болгосон нь одоогийн нөхцөл байдалд хүргээд байна. Мөн ******* нь өдөр бүр гарч байгаа утаснуудыг захиалах хүсэлтэй бөгөөд энэ саналыг д дамжуулж хэлсэн нь намайг болон г их хэмжээний мөнгөн дүнгээр залилах санаатай үйлдэл хийсэн тул цагдаагийн байгууллагад шалгуулж байна” гэжээ.

3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Т.*******ээс 92,550,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг /20,554,400 төгрөг гаргуулах/-ийг хэрэгсэхгүй болгосугай.

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 753,572 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 620,669 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Т.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: ...нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн дүнгээр би хохирсон талаарх гомдол Дундговь аймгийн Цагдаагийн газар одоо ч шалгагдаж байгаа бөгөөд миний хохирсон хохиролд нэхэмжлэгчийн надаас нэхэж буй мөнгөн дүн багтаж байгаа.

Бодит байдалд ийм зүйл болсон байхад би хүний өмнөөс буюу гэх хүний өмнөөс хариуцлагыг хүлээж ******* гэх хүнд асар их хэмжээний мөнгө өгөх болоод байгаагаа үнэхээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Миний цагдаад гаргасан гомдол шалгагдан дуусаад хохирлоо буюу *******гийн мөнгийг өгөх нь хуулийн дагуу болон зөв шийдвэр гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхэд өөрийн болон өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг бүрэн дэмжиж байна. Гэтэл шүүхээс хэрэгт хамааралгүй гэдэг үүднээс хүсэлтүүдийг хангаж шийдвэрлээгүйд мөн гомдолтой байна. ******* гэдэг хүн Т.******* гэдэг хүн рүү л мөнгө шилжүүлсэн юм чинь Т.******* л тэр мөнгийг төлөх ёстой гэдэг шийдвэр нь бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Яагаад, ямар учраас ******* нь надад мөнгө шилжүүлсэн. Би *******гийн шилжүүлсэн мөнгийг хэн хэн гэдэг хүн рүү шилжүүлсэн зэрэгт шүүх бодитоор дүгнэлт хийж хэргийн хэн нэгнийг хохироолгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Хэргийн гол буруутан болох гэх хүн ямар ч хариуцлага хүлээхгүй, би дангаар бүх хариуцлагыг хүлээх нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

Хэрвээ шүүхийн дээрх байдлаар буюу ******* гэдэг хүн Т.******* гэдэг хүн рүү л мөнгө шилжүүлсэн юм чинь Т.******* л тэр мөнгийг төлөх ёстой гэж байгаа бол *******гийн мөнгийг би бүхэлд нь болон өөрийн, гэх хүний мөнгийг нэмээд , гэх хүмүүс рүү шилжүүлж байгаа. Тэгвэл энэ хүмүүсээс *******гийн мөнгийг гаргуулж авах нь зүйтэй болно. Энэ мэтээр анхан шатны шүүх нь хэргийг хэт нэг талыг барьж, болсон үйл явдалд үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 236 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү, гаргасан гомдлоо дэмжиж байна гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэж гомдол гаргасан. Учир нь Т.******* анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдолтой 3 төрлийн хүсэлт гаргасан. гэх хүнтэй ******* хэрхэн яаж холбогдож байгааг үзлэг хийлгэж тогтоолгоё. Мөн нэхэмжлэгчээс орж ирсэн мөнгийг , гэх 2 хүн рүү шилжүүлсэн тул тэр хүмүүсийг гэрчээр татаж оролцуулаад дансны хуулгыг гаргуулъя гэдэг 3 төрлийн хүсэлтийг гаргаж байсан. Гэвч шүүх үүнийг авч үзэлгүйгээр хэргийг шийдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын мэтгэлцэх эрхийг хангаж, баримтуудыг авч байж шийдвэр гаргасан бол үндэслэл бүхий шийдвэр гарах байсан. Миний хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 буюу уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг тайлбар гаргаж өгсөн, баримт хэрэгт авагдсан. Т.*******ээс рүү мөнгө шилжсэн нь тодорхой, хэрэг нь шалгагдаж дуусаагүй байхад шүүх шийдчихэж байгаа нь өөрөө үндэслэлгүй болсон гэв.

6. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Би Т.*******т утас захиалсан, гэдэг хүнийг огт танихгүй. Т.******* зуучилж өгөх гэж байгаагаа надад хэлсэн бол би утас захиалахгүй байсан. Надад Солонгосоос найдвартай утас явуулдаг зуучлагч байгаа. Т.******* нь нотариатаар гэрээ хийгээд өгчихсөн. Тухайн үед утас захиалахад бэлэн мөнгө байгаагүй учраас банкнаас зээл аваад захиалсан. Одоо би хүүгээрээ хохироод явж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, нэхэмжилсэн мөнгөнөөс 92.500.000 төгрөгийг нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс утас захиалж шилжүүлсэн мөнгөө олж авъя гэсэн байр суурьтай байгаа учраас хэрэгсэхгүй болгосон хэсэг дээр давж заалдах гомдол гаргаагүй. Хариуцагч гомдлын үндэслэлдээ бид нар зуучлагч гэдэг байдлаар хандаж байгаа ч гэдэг хүнтэй холбож өгч байгаа талаараа д огт хэлээгүй гэдгээ тайлбартаа тодорхой ярьсан. Мөн энэ талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн. ******* гэдэг хүнтэй холбоо барьж утсыг захиалсан. ******* д дээрх 86 ширхэг утсыг нийлүүлэх үүргийг хүлээсэн. Мөнгийг бүрэн шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хүсэлтүүдийг шийдвэрлэсэнгүй гэдэг байдлаар ярьж байгаа ч 2024 оны 06 сарын 10, 12, 13-ны өдрийн шүүх хуралдаанууд дээр гаргасан хүсэлтийг шүүгчээс тухай бүр шийдвэрлэсэн. Хүсэлт нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй хүсэлт байдаг. Нийтдээ 120 гаран сая төгрөгөө *******ийн Хаан банкны болон Төрийн банкны данс руу 4-5 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн, түүнээс цааш өөр 2 данс руу мэр сэр шилжүүлэгдсэн асуудал хэргийн материал дотор авагдсан байгаа. Үүнийгээ хамааралтай, хамааралгүй талаар хариуцагч өөрөө нотлох ёстой болохоос үүнийг шүүхээр нотлуулах шаардлага байгаагүй. Хэрэгт авагдсан баримтаар *******ээс гэх хүн рүү мөнгө шилжүүлсэн, холбоо тогтоосон гэдэг үйл баримт хэргийн материалд авагдаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагч татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл гэдэг гуравдагч этгээдийг гаргаж ирээд, яриад байгаа боловч мөнгө шилжүүлсэн үйл баримт огт байхгүй учраас 2023 оны 06 сарын 13-ны өдрийн шүүгчийн захирамжаар хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчөөгүй. Нөгөө талаасаа давж заалдах гомдолдоо би гэдэг хүний өмнөөс их хэмжээний мөнгө төлөхөөр болоод байна гэж гомдол гаргасан. Хавтаст хэргийн материалын 10 дугаар талын ар тал дээр “би энэ захиалгыг биелүүлэх үүрэгтэй байсан. Захиалсан 86 утаснаас 9 ширхэг утсыг хүлээлгэж өгсөн. Үлдсэн 77 утсыг ийм хугацаанд буцааж хүлээлгэж өгнө, өгөхгүй бол мөнгийг нь өгнө, 1 утсанд 200.000 төгрөгөөр алданги тооцох болно” гээд аймгийн нотариатчид өөрөө хүсэл зоригоо илэрхийлсэн. Энэ харилцаа нь ******* болон Т.******* нарын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа учраас шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байна гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Хариуцагч Т.******* нь гар утасны худалдаа эрхэлдэг нэхэмжлэгч *******д “Солонгос улсаас хямдхан утас авчирч нийлүүлнэ” гэж санал тавьсны дагуу талууд аман хэлцэл байгуулсан, нэхэмжлэгч ******* нь 2023 оны 10 сарын 14-ний өдөр 22 ширхэг гар утсыг 25,725,000 төгрөгөөр, 2023 оны 10 сарын 16-ны өдөр 27 ширхэг гар утсыг 38,720,000 төгрөгөөр, 2023 оны 10 сарын 18-ны өдөр 28 ширхэг гар утсыг 37,810,000 төгрөгөөр, 2023 оны 10 сарын 20-ны өдөр 9 ширхэг гар утсыг 18,220,000 төгрөгөөр тооцон худалдан авахаар хариуцагч Т.*******ийн Хаан банкны 5109075751 данс руу тус тус шилжүүлжээ.

4. Хариуцагч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр захиалсан утаснаас 9 ширхэг гар утсыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, мөн 13.800.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт дээр талууд маргахгүй байна.

  5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Т.*******ээс 119,124,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 113,104,400 төгрөг гаргуулахаар өөрчилжээ.

          6. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Т.*******ээс 92,550,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг /20,554,400 төгрөг гаргуулах/-ийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна.

7. Хариуцагч Т.******* нь “Би гар утас захиалаад гийн хэлсэн данс руу мөнгийг нь шилжүүлсэн.  намайг залилсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулж байгаа. Би давхар хохирсон байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, болсон үйл явдалд үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбар зэргийг судалж үзэхэд хариуцагч Т.******* нь “Солонгос улсаас гар утас авчирч хямд нийлүүлэх тухай” саналыг нэхэмжлэгч *******д гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, гар утасны үнэ /120.475.000/ төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр хариуцагч Т.*******ийн данс руу шилжүүлсэн нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

            Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан үеэс эхлэн худалдагч тал буюу хариуцагч Т.******* нь гэрээнд заасан бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч ******* нь худалдагчид хэлэлцэн тохирсон барааны үнийг төлөх үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгч ******* нь гар утасны үнийг хариуцагч Б.*******т төлсөн байна.

            Энэ тохиолдолд хариуцагч Т.******* нь бараа бүтээгдэхүүнийг бэлтгэх, нийлүүлэх үед гарсан аливаа төрлийн эрсдэлийг өөрөө хариуцах бөгөөд *******, нар нь хариуцагч Т.*******т зуучлуулахаар бүрэн эрх олгоогүй, *******, нарын хооронд иргэний эрх зүйн гэрээ хэлцэл хийгдээгүй төдийгүй хоорондоо харилцсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч Т.******* нь эдгээр хүмүүсийн хооронд зуучлалын үүрэг гүйцэтгэсэн гэх агуулга бүхий гомдол, тайлбар  үндэслэлгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх “хариуцагч тал нэхэмжлэгч *******г БНСУ-д байдаг гэх иргэнтэй хэлцэлд холбож өгсөн /зуучилсан/ баримтыг хэрэгт ирүүлээгүй, гийн даалгавраар Э., Б. нарт гар утасны үнийг шилжүүлсэн гэх тайлбараа нотлоогүй тул хариуцагчийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн гэх тайлбар үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий зөв байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Т.******* нь бусдаас гар утас хямд үнээр авч нэхэмжлэгч *******д зарж борлуулан дундаас нь ашиг олох зорилгоор дээрх хэлцлийг байгуулсан, барааны үнэ болох 120.475.000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг хангасан, худалдагч тал нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул анхан шатны шүүх маргааны төрөл, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

            8. Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлахдаа “хариуцагч талаас гаргасан тэй хэрхэн харьцаж байсныг нотлох зорилгоор гар утсанд үзлэг хийлгэх тухай, гэрч Сансармөнхийг асуулгах тухай, хариуцагчаас гар утасны мөнгийг гийн хэлсэн данс руу шилжүүлсэн тул , нарын дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах, гэрчээр асуулгах тухай хүсэлтүүдийг хангаж шийдвэрлээгүй нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэх боловч хэргийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэн шүүгчийн дотоод итгэлийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч “Т.*******ийн д залилуулсан гэх гомдлын дагуу эрүүгийн хэргийг шалгаж байхад энэ хэргийг шийдвэрлэсэн” гэх тайлбарыг гаргаж байгаа боловч *******гаас гаргасан “Солонгос улсаас гар утас нийлүүлнэ гэж залилсан” гэх агуулга бүхий гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулаад Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын  прокурорын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол гарсан болох нь хэргийн 57-58-рт нотлох баримтаар авагджээ.  

            Хариуцагч Т.******* нь худалдах, худалдан авах гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийг бэлтгэх зорилгоор тэй хэлцэл байгуулан залилуулсан гэх үйл явдал, энэ асуудлаар цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа зэрэг нь нэхэмжлэгч ******* болон хариуцагч Т.******* нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ болон энэ нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, анхан шатны шүүх “зохигчдын хоорондын маргаантай харилцаа хэргийг хянан шийдвэрлэх /иргэний журмаар/ үед эрүүгийн журмаар шалгагдаагүй болох нь тогтоогдсон. Зохигчдын хоорондын маргаантай асуудлыг эрүүгийн журмаар шалгаагүй тохиолдолд зохигч аль нэг талын бусад этгээдтэй үүсгэсэн харилцааны маргаантай асуудлыг эрүүгийн журмаар шалгах нь энэ хэрэгт хамааралгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбар, гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

9. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 139/ШШ2024/00236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 620700 /зургаан зуун хорин мянга долоон зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.