Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2016/00711

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2016/00711

                                      Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж,

Нэхэмжлэгч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар

Гуравдагч этгээд: 1975оны 05 дугаар сарын 16 өдөр төрсөн, эрэгтэй, 41 настай, Улаанбаатар хот, Баянзүрх  дүүргийн 10 дугаар хороо, ТЗ-ийн 2б хэсгийн 7-10 тоотод оршин суудаг, Алаг адуу овогтой Пүрэвжавын Болдоо РД:/ЦД75051632/-д холбогдох албадан эмчилгээ, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хүсэлтийг хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 05 өдөр тус газрын хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

                                                                                       

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эмч, дэслэгч Э.Будмөгүл, гуравдагч этгээд П.Болдоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Өвчтөн П.Болдоо нь 2016 оны 02 дугаар сарын 17 өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар ирсэн. 3 дахь удаагаа эмчилгээ хийлгэж байгаа. П.Болдоо нь хордлого тайлах, эмийн эмчилгээ, дуршил бууруулах, шинж тэмдэг, сэтгэл засал, үгүйсгэл , хөдөлмөр эмчилгээ хийгдсэн. Эмчилгээний үр дүнд зовиур шаналгаа арилж, засрал авч архи уух дур хүсэлгүй болсон тул  эмчилгээг  хугацаанаас нь өмнө зогсоох хүсэлтэй байна.” гэв.

 

Гуравдагч этгээд П.Болдоо нь шүүх хуралдаанд тайлбарлахаа:

“Миний бие тус байгуулагад 2016 оны 02 дугаар сарын 17 өдөр ирж эмчлүүлээд бие болон сэтгэл санааны хувьд эрүүл болсон. 3 дахь удаагаа эмчилгээ хийлгэж байна. Архины хордлого тайлах, дур дарах, архи зохихгүй болгох эмийн эмчилгээ болон сэтгэл заслын эмчилгээнд хамрагдсан. Эмчилгээ хийлгэх явцдаа их зүйлийг ухаарлаа, цаашид архи уухгүй энэ удаагийн сэтгэл заслын сургалтанд суугаад их зүйл ойлгосон.” гэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичгийн баримтууд, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбарыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь гуравдагч этгээд П.Болдоог албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

П.Болдоо нь өмнө нь дөрвөн удаа захиргааны журмаар албадан албадан эмчилгээ хийгдсэн боловч удаа дараа согтууруулах ундаа хэрэглэж, эрүүлжүүлэгдэж байсан ба архинд донтох өвчтэй байх тул түүний эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчилгээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар П.Болдоог албадан эмчлэх хугацааг дуусгавар болгох тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухайхуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА