| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0271/Э |
| Дугаар | 275 |
| Огноо | 2019-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч У.М, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан У.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911008440293 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Богдын гол овогт У.М, 1966 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилахуйн арга зүйч мэргэжилтэй, Улсын 2 дугаар төв эмнэлэгт сувилагч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 26а дугаар гудамж 614 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ..................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Плас” бааранд хохирогч Х.Энхжингийн нүдэн тус газар гутлаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч У.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тасгийн хүмүүстэйгээ баяр тэмдэглээд бааранд орсон. Тасгийн охидууд бүжиглэе гээд заал руу яваад өгсөн. Би судасны бөглөрөл хөлийн өвчтэй учраас хөлөө амраах зорилгоор гутлаа тайлаад ширээндээ сууж байсан. Гэтэл хэдэн охид, хөвгүүд ширээндээ ярилцаад сууж байгаад нэг залуу ирээд миний өвчтэй хөлөн дээр гишгэсэн. Би нөгөө залуу руу уцаарлаад чи доод газраа хардаггүй юм уу, хүний хөлөн дээр гишигчихлээ гэж хэлсэн. Тэгээд намайг хар цамцтай залуу ирээд цохисон. Би арагшаа савж унаад босч ирэхэд тэр залуу дахин гар далайн зогсож байсан. Тухайн үед би гутлаа тайлсан байсан учраас тэр залуу руу гутлаа шидэх үед хажуу талаас нэг охин орж ирсэн. Тэгээд тэр охины би миний шидсэн гутланд оногдсон гэж мэдээгүй. Баарны зохион байгуулагч ирээд бид бүхнийг гадаа гаргасан. Гараад зогсож байхад хамт байсан эмч маань намайг зодуулж байгааг харсан учраас цагдаагийн байгууллага дуудсан. Би цагдаад хандан би гутал аваад шидсэн, миний шидсэн гутланд оногдсон байх гэж хэлсэн. Гэтэл танаас мэдүүлэг авна гэж хэлээд аваад гарсан. Ингээд Баянгол дүүргийн эрүүлжүүлэх байранд аваачсан. Тэнд очоод хувцас болон бусад зүйлсээ тайлах талаар хэлэхэд миний хоёр алтан ээмэг алга болсон байсан. Тухайн үед 0:49 хувийн согтолттой байсан. Намайг согтолтын зэрэг гайгүй юм байна явуулчихъя гэхэд үгүй наад хүн чинь асуудалтай байгаа гээд хонуулсан. Ингээд маргааш өдөр нь н.Тулгабат мөрдөгчид болсон зүйлийн талаар хэлсэн” гэв.
Хохирогч Х.Энхжингээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байх Плас нэртэй бааранд орсон ...Бид тэндээ бүжиглэж байгаад ширээндээ суух үед танихгүй хүмүүс ирээд суучихсан байсан. Тухайн бааранд үйлчлүүлж байгаа хүмүүс нэмэгдээд бид нартай хамт суулгасан байсан. Ингээд би бүжиглэж байгаад сууж байсан ширээндээ очиход танихгүй хүмүүс хоорондоо зодолдоод байхаар нь би та нар болиоч гэж хэлээд очиход үл таних эмэгтэй хүн миний нүд рүү гартаа барьчихсан байсан гутлаараа цохичихсон ...би эмнэлэгт үзүүлсэн төлбөр болон ажилдаа явж чадаагүй 5 хоногийн төлбөр мөнгө болох нийт 213.000 төгрөгийг У.М нь төлж барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-10-12х/,
Гэрч М.Мөнхбадрах мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бид нарын зүгээс тэр хүмүүстэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Намайг очиход Энхжин газар унасан байсан ба би босгоход нүд рүү цохичихлоо гэж хэлж байсан ...Тухайн үед Энхжин дээр очиход харанхуй байсан болохоор сайн харагдахгүй байсан ба дараа нь харахад Энхжингийн зүүн нүд нь хавдаад хөхөрчихсөн байсан ...” гэх мэдүүлэг /хх-14х/,
Яллагдагч У.М мэдүүлэхдээ: “...Би миний хөл дээр гишгээд намайг цохисон залуутай маргаад гутлаа аваад цохих гэтэл дундуур орж ирээд л цохиулчихсан юм ...Яагаад, юу болоод байгаан гээд л дундуур орилоод ороод ирсэн юм. Тэгээд л гутлаараа цохих үед тэр эмэгтэйг оночихсон юм ...” гэх мэдүүлэг /хх-22х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №3183 тоот дүгнэлтэд:
“1. Х.Энхжингийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацарт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-16х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч У.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Плас” бааранд хохирогч Х.Энхжингийн нүдэн тус газар гутлаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч У.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.