Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 201/МА2016/00003

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 23-ны өдрийн 825 дугаар шийдвэрт дараахь өөрчлөлтийг оруулсугай.

1. Тогтоох хэсгийн 6 дахь заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т зааснаар 3500000 төгрөгийн үнэ бүхий автомашин, 550000 төгрөгийн үнэ бүхий мотоцклийг хариуцагч *******ийн өмчлөлд, 16000000 төгрөгийн үнэ бүхий хувийн орон сууцыг /таамбарын хамт/ нэхэмжлэгч *******ын өмчлөлд /хүүхдүүдийн хамт/ тус тус үлдээж, хариуцагч *******оос үнийн зөрүүд 708333 төгрөгийг гаргуулан *******од /хүүхдүүдийн хамт/ олгосугай гэж,

2.Тогтоох хэсгийн 8 дахь заалтын ...хариуцагчаас 92134 төгрөг гаргуулж... гэснийг ...хариуцагчаас 107110 төгрөг гаргуулж... гэж тус тус өөрчилсүгэй.

Хоёр. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Гурав. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 145892 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Дөрөв. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА