| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00300/и/ |
| Дугаар | 313 |
| Огноо | 2016-09-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 313
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 2 дугаар байрны 1-3 тоотод оршин суух Цэвэлийн Мөнхцэцэгт холбогдох
235.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Есөнбулаг сумын Оргил баг 2 дугаар байрны 1-3 тоотод оршин суугч Цэвэгийн Мөнхцэцэг нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтыг, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг тус тус зөрчин үйл ажиллагаа явуулж Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5, 16.1.7-д зааснаар 235000 төгрөгөөр торгуулсан боловч торгуулийн мөнгийг одоог хүртэл төлөхгүй байх тул торгуулийн мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Мөнхцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Есөнбулаг сумын Оргил багийн 2 дугаар байрны 1-3 тоотод оршин суух иргэн Ц.Мөнхцэцэг миний бие тус аймгийн Цагдаагийн газраас 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан захиргааны шийтгэврийн мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 235.000 төгрөгийг миний бие 2016 оны 09 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулах тул шүүх хуралдаан орохгүйгээр иргэний хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар нь торгуулийн мөнгө 235.000 төгрөгийг гаргуулахаар Ц.Мөнхцэцэгт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Ц.Мөнхцэцэг нь торгуулийн мөнгө 235.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд 235.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 7.700 төгрөгний тал хувь буюу 3.850 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, торгуулийн мөнгө 235.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Мөнхцэцэг нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 7.700 төгрөгийн тал хувь буюу 3.850 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН