| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0125/Э |
| Дугаар | 261 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Б.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,
Хохирогч М.Цацрал, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц.Бд холбогдох эрүүгийн 1803008960473 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Боржигон овогт Ц.Б, Монгол Улсын иргэн, 1970 оны 2 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дулааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, дүү, дүүгийн эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 2-106 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд: 2001 оны 5 дугаар сарын 21-нд Баянзүрх дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 304 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2004 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.4-д зааснаар 10 жил 6 сар хорих, 147 дугаар зүйлийн 147.3-д зааснар 10 жил 2 сар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 13 жил 6 сарын хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, /......................................
/Яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 10 дугаар сарын 21-ний 19 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёолж төвийн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйл “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох ... үндэслэл “18.1.3. “зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрсэн;” буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Цэрэнсодномын Баярням нь Тоуоta Prius маркийн 19-92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Цацрал, Ц.Бадрах нарыг мөргөж, М.Цацралын эрүүл мэндэд хүнд, Ц.Бадрахын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед би 1 дүгээр эгнээгээр явж байтал гарцгүй газраар хохирогч хүүхэдтэйгээ гарч ирсэн. Харин хүүхэд нь машины урдуур амжиж гарч, хохирогч амжиж гарч чадалгүй жолоочийн талд мөргүүлсэн” гэв.
Хохирогч М.Цацрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг гарснаас хойш миний хөл одоо болтол өвчтэй, мөн толгой маань байнга өвдөж байгаа. Учир нь хэт их ачаалалтай ажиллаж болохгүй гэсэн учир албан тушаалаасаа бууж ажиллаж байгаа. Нийт 8.152.240 төгрөгийг баримтаар нэхэмжилж байгаа. Үүнээс шүүгдэгчийн зүгээс надад 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Харин нийгмийн даатгалын сангаас листний мөнгө 3.356.837 авсан. Одоо 2.849.403 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэв.
Иргэний хариуцагч Ц.Нямбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 8 сараас миний өөрийн нэр дээр Т.Приус маркийн 19-92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд хааяа төрсөн ах Баярнямд жолоодох зөвшөөрөл өгөөд өгч явуулдаг юмаа ...хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг би ямар нэгэн байдлаар хариуцан төлөхийг ойлгож мэдлээ, төлж барагдуулна гэсэн бодолтой байгаа ...” гэх мэдүүлэг /хх-58-59х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12896 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“1. М.Цацралын биед зүүн чамархайн яс хөхлөг сэртэн дайрсан хугарал, баруун тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, цус харвалт, баруун шаант, тахилзуур ясны дээд хэсгийн зөрөөтэй далд хугарал, баруун, зүүн бугалганд цус хуралт, зүүн зулай, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-66х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12952 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“1. Ц.Бадрахын биед баруун хөлийн тавхай, шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-68х/,
2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 789 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд:
“1. Т.Prius маркийн 19-92 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Цэрэнсодномын Баярням нь МУ-ын ЗХД-ийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Мөнхбаярын Цацрал нь 3.4 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-83-84х/,
2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 789А дугаартай нэмэлт техникийн шинжээчийн дүгнэлтэд:
“1. Тоуоta Prius маркийн 19-92 УНЧ дугаартай автомашиныг жолоодон явсан Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх үндэслэл “18.1.3. зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрсэн;” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /Анх шинжээчээр дүгнэлт гаргуулахаар хуулбарлаж ирүүлсэн хэргийн материалд жолоочийн оноо дуусгавар болсон гэх баримтыг ирүүлээгүй байсан тул шинжээчийн дүгнэлтэд уг хуулийн заалтыг зөрчсөн талаар тусгаагүй болно/ гэжээ /хх-88х/,
2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,
Үзлэгээр тогтоосон байдал,
Хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-12х, 15-19х/,
Жолоочийн лавлагаа, мэдээлэл “...Ц.Бын жолоочийн үнэмлэхний оноо дууссан” гэсэн лавлагаа /хх-119х/,
Шүүгдэгч Ц.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-125х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-106х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-129-130х, 131-132х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
2018 оны 10 дугаар сарын 21-ний 19 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёолж төвийн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйл “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох ... үндэслэл “18.1.3. “зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрсэн;” буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Цэрэнсодномын Баярням нь Тоуоta Prius маркийн 19-92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Цацрал, Ц.Бадрах нарыг мөргөж, М.Цацралын эрүүл мэндэд хүнд, Ц.Бадрахын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь:
шүүгдэгч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед би 1 дүгээр эгнээгээр явж байтал гарцгүй газраар хохирогч хүүхэдтэйгээ гарч ирсэн. Харин хүүхэд нь машины урдуур амжиж гарч, хохирогч амжиж гарч чадалгүй жолоочийн талд мөргүүлсэн” гэх мэдүүлэг,
хохирогч М.Цацралын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хэрэг гарснаас хойш миний хөл одоо болтол өвчтэй, мөн толгой маань байнга өвдөж байгаа. Учир нь хэт их ачаалалтай ажиллаж болохгүй гэсэн учир албан тушаалаасаа бууж ажиллаж байгаа. Нийт 8.152.240 төгрөгийг баримтаар нэхэмжилж байгаа. Үүнээс шүүгдэгчийн зүгээс надад 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Харин нийгмийн даатгалын сангаас листний мөнгө 3.356.837 авсан. Одоо 2.849.403 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
иргэний хариуцагч Ц.Нямбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 8 сараас миний өөрийн нэр дээр Т.Приус маркийн 19-92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд хааяа төрсөн ах Баярнямд жолоодох зөвшөөрөл өгөөд өгч явуулдаг юмаа ...хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг би ямар нэгэн байдлаар хариуцан төлөхийг ойлгож мэдлээ, төлж барагдуулна гэсэн бодолтой байгаа ...” /хх-58-59х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12896 тоот шинжээчийн дүгнэлт /хх-66х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12952 тоот шинжээчийн дүгнэлт /хх-68х/, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 789 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-83-84х/, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 789А дугаартай нэмэлт техникийн шинжээчийн дүгнэлт /хх-88х/, 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-12х, 15-19х/, Жолоочийн лавлагаа, мэдээлэл “...Ц.Бын жолоочийн үнэмлэхний оноо дууссан” гэсэн лавлагаа /хх-119х/, Шүүгдэгч Ц.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-125х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-106х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-129-130х, 131-132х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр тогтоов.
Шүүхийн шатанд шүүгдэгч Ц.Б нь хохирогчид 2.000.000 төгрөгийг төлсөн байх ба хохирогчийн нэхэмжилж буй 2.849.403 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.Б, иргэний хариуцагч Ц.Нямбаяр нараас гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Ц.Бын №1056072 ангиллын жолоочийн үнэмлэх, №01804961 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.