| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00339/и |
| Дугаар | 315 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Хүйсийн говь багт оршин суух Ундрах Уртнасангийн Янжинсүрэнгийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч У.Янжинсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ундрах овогтой Уртнасангийн Янжинсүрэн нь 1966 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн. 1982 онд Хөхморьт сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн. 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөдөө гарч мал маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн он сар зөрсөн, бичилт тамга тэмдэг дутуу зөрүүтэй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Сангийн далай бригадад болон говийн тал хэсэгт малчнаар ажиллаж байсан жил болон нэрийн зөрүүг арилгаж тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч У.Янжинсүрэн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ. Миний бие 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Сангийн далай бригадад болон говийн тал хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан юм. Би 1990 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөхморьт сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан тул уг хугацааг асрагчаар ажиллаж байснаар тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийн заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 03дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Сангийн далай бригад болон говийн тал хэсэгт малчнаар, 1990 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 332 дугаартай архивын лавлагаанд “...Тус аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Сангийн далай бригадад малчин байсан Уртнасан овогтой Янжинсүрэн нь 1983 оны 1-6 сард 436 төгрөг, 1984 оны 5-9 сард 1537.75 төгрөг, 1985 оны 4-9 сард 1884.79 төгрөг, 1986 оны 1-12 сард 4197 төгрөг, 1987 оны 1-6 сард 1628 төгрөгний цалин авч байсан байна...” мөн архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны 331 дугаартай архивын лавлагаанд “...Тус аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Говийн хэсэгт малчин байсан Уртнасан овогтой Янжин нь 1988 оны 1-12 сард 873 төгрөг, 1989 оны 1-3 сард 190,48 төгрөгний цалин авч байсан байна...” гэсэн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Хүний эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1990 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай тушаалд “...эмнэлгийн асрагчаар Уртнасан овогтой Янжинсүрэнг 1990 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн авч ажиллуулсугай...” гэсэн байгаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Ундрах Уртнасангийн Янжинсүрэнг 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Сангийн далай бригад болон говийн тал хэсэгт малчнаар, 1990 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ундрах Уртнасангийн Янжинсүрэнг 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Сангийн далай бригад болон говийн тал хэсэгт малчнаар, 1990 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН