Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 00133

 

                                  Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй

                                         иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 901 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Эрдэнэ-Очирт холбогдох

“Гэм хорын хохирол 40.263.487 төгрөг гаргуулах“ тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Оюунбилэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

Хариуцагч Б.Эрдэнэ-Очир

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Эрдэнэ-Очир нь 2014-02-08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт 71-15 ОРО улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж иргэн Ю.Баярмөнхийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн юм. Энэ хэрэг нь 3 шатны шүүхээр дамжин удаа дараа шийдэгдэж байсан боловч хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, талийгаачийн авч байсан цалин хоёрын зөрүүг шийдээгүй орхисон юм. Талийгаач Ю.Баярмөнх нь нас барах үедээ Эрдэнэт үйлдвэр ХХК-д белазын жолоочоор ажиллаж байсан бөгөөд сүүлийн 3 сарын дундаж цалин нь 3,471,058 төгөрг болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байгаа юм. Харин талийгаачийн насанд хүрээгүй 3 хүүхдэд сар бүр 587,701 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж олгохоор шийдвэрлсэн байдаг юм. Цалинг гэр бүлийн 5 гишүүнд хуваахад 1 хүнд 694,321 төгрөг олгогдож байгаа бөгөөд /3,471,059:5=694,211/ 3 хүүхдэд /694,211*3=2,082,635/төгрөгийн цалин оногдож үүнээс 587,701 төгрөгийн тэтгэмжийг хасвал /2,082,635-587,701/ зөрүү нь сард 1,494,934 төгрөг болж байна.

Талийгаачийг нас барсан өдрөөс хойш том охин Б.Анхзулыг 18 нас хүртэлх хугацааны цалин тэтгэмжийн зөрүү нь 2015-02-12- ныг хүртэл /1,494,934*12=017,939,208 төгрөг/ байна. Харин 2015-02-12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны талийгаачийн авч байсан цалингийн насанд хүрээгүй 2 хүүхдэд оногдох хэсэг нь /694,211*2=1,388,422 төгрөг/ бөгөөд үүнээс тэтгэмжийнг хасвал /1,388,422-607,701 =780,721 төгрөг/ юм. Энэ зөрүүг өнөөдрийг хүртэл буюу 12 сараар тооцвол 780,721*12=9,368,652 төгрөг юм. Нийтдээ одоо Б.Эрдэнэ-Очироос нэхэмжилж байгаа цалин тэтгэмжийн зөрүү нь 17,939,208-9,368,652= 27,307,860 төгөрг юм. Иймд Б.Эрдэнэ-Очироос энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нилээд хугацаа өнгөрч, бас тэтгэмжийн хэмжээнд өөрчлөлт орсон тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Талийгаач нөхөр маань Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Автотээврийн байгууллагад белазын жолоочоор байсан юм. Цалин ерөнхийдөө өндөр бөгөөд нас барахаас нь өмнөх 3 сарын цалингийн дундаж нь нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр 3.471.058 төгрөг юм. Нөхөр маань 2014 оны 2 сарын 8-нд осолд орж нас барсан бөгөөд энэ оны 1 дүгээр сард 4.425.478 төгрөг, 2013 оны 12 дугаар сард 3.256.741 төгрөг, 11 дүгээр сард 2.730.960 төгрөгийн цалин авсан байх бөгөөд сард дунджаар 2.730.960+3.256.741+4.425.478=10.413.179 төгрөг:3 сар= 3.471.059 төгрөг сард авч байсан байна. Бид ам бүл 5-уулаа байсан бөгөөд насанд хүрээгүй 3 хүүхэдтэй байсан. Талийгаачийн сарын дундаж цалингаас талийгаачид өөрт нь болон өөртөө оногдох хэсгийг хасаад 3 хүүхдэд оногдох хэсгийг тооцвол 3.471.059:5 ам бүл=694.211 төгрег нэг хүүхдэд оногдох хэсэг хЗ хүүхэд=2.082.633 төгрөг.

Үүнээс 2014 оны 2 дугаар сараас эхлэ-өгч байгаа тэтгэмжийг хасаж зөрүүг тооцвол:

1,2 сард 2.082.633-440.775=1.641.858 төгрөг,

2,3 сард 2.082.633-587.701=1.494.932 төгрөг,

3,4 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг,

4,5 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг,

5,6 сард 2.082.633-587.701 =1.494.932 төгрөг,

6,7 сард 2.082.633-588.000=1.494.633 төгрөг,

7,8 сард 2.082.633-587.701=1.474.932 төгрөг,

8,9 сард 2.082.633-587.701=1.494.932 төгрөг,

9,10 сард 2.082.633-587.701=1.494.932 төгрөг,

10,11 сард 2.082.633-587.701=1.494.932 төгрөг,

11,12 сард 2.082.633-587.701=1.494.932 төгрөг,

2015 оны цалин, тэтгэмжийн зөрүүг тооцвол:

1,1 сард 2.082.633-587.701 =1.494.932төгрөг,

2,2 сард 2.082.633-587.701=1.494.932төгрөг,

3,3 сард 2.082.633-627.701=1.454.932 төгрөг,

4,4 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг,

5,5 сард 2.082.633-607.701 = 1.474.932 төгрөг,

6,6 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг,

7,7 сард 2.082.633-605.000=1.477.633 төгрөг,

8,8 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг,

9,9 сард 2.082.633-605.000=1.477.633 төгрөг,

 10 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг,

11, 12 сард 2.082.633-607.701 = 1.474.932 төгрөг

2016 оны цалин, тэтгэмжийн зөрүүг тооцвол:

1,1 сард 2.082.633-607.701 = 1.474.932 төгрөг,

2,2 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг

3.3 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг,

4,4 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг.

5 5 сард 2.082.633-500.005=1.582.628 төгрөг

Том охин Анхзул маань 2016 оны 5 сарын 12-нд 18 нас хүрээд тэтгэмжээс хасагдаж 6 4 сараас эхлээд 2022 он хүртэл сар бүрийн тэтгэмж 440.775 төгрөг болж буурсан. Тэгэхээр 2 хүүхдэд оногдох цалин тэтгэмжийн зөрүү нь 694.211x2=1.388.422-440.775=947.647 төгрөг юм.

Бүгд: 28 сарын цалин тэтгэмжийн зөрүүд 40.263.487 төгрөг нэхэмжилж байна. Цаашид 2022 оны 7 сар хүртэл тэтгэмж олгох хугацааг сунгасан тул Б.Эрдэнэ-очироос цалин тэтгэмжийн зөрүүд сар бүр 947.647 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Би Эрдэнэ-очирт үнэхээр их гомдож байна. Гэр бүлээрээ найзлаж нөхөрлөж, үй зайгүй явцгааж байгаад нөхрийн минь амь насыг хохироочихоод өдий хүртэл энэ асуудлыг шийдвэрлэхгүй гэж амь тэнцэн зүтгэсээр 2 жил 4 сарыг өнгөрүүлжээ. Миний нэхээд байгаа цалингийн хэмжээг зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ зөвшөөрөөд байгаа хэмжээгээрээ эсвэл түүнээс багыг ч гэсэн сэтгэлээсээ "найзад нь энэ л байна, авч бай” гээд өгөөд явж байж болоогүй юм бол. Би худал бичиг баримт бүрдүүлж илүү мөнгө авах гээгүй. Нөхрийнхөө авч байсан цалинг нийгмийн даатгалын дэвтэрт бичсэнийг үндэслээд л нэхэж байгаа. Ингэж нэхэх хуулийн үндэстэй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрдэнэ гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508-т төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлсний дунджаар тогтооно гэжээ. Тэгвэл нөхрийн минь авч байсан цалин хөлсний дунджийг яаж тооцох вэ гэхээр нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин тодорхойлох журмын 7.А-Д хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэсэн байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу энэ цалин тэтгэмжийг гаргуулах хууль зүйн үндэслэл нь гэм хор буюу хохирол учирсан байх явдал болов уу. Нөхөр маань нас барж хүүхдүүд минь тэжээгчээсээ хагацасныг би хохирол юутай зүйрлэшгүй хохирол гэж үзэж байна.Иймд миний нэхэмжпэлийг шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчийн гаргасан сүүлийн 3 сарын дундаж цалин 3.471.058 төгрөгнөөс нөхөн төлбөр гаргуулахыг зөвшөөрөхгүй байна. Шалтгаан нь: нийгмийн даатгалын дэвтэрт цалин нь бохир цалин бөгөөд 2014 оны 1 сарын цалин, 13 дахь сарын цалин болох 2.203.074 төгрөгийн хамт бичсэн юм. Ийм учраас цалингийн дундаж маш өндөр 4.425.478 төгрөг гарсан. 13 дахь сарын цалин бол бүтэн жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал юм. Иймд 13 дахь сарын цалинг бүтнээр нь оролцуулахгүй бодит цалингаас бодохыг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Эрдэнэ-очир би нэхэмжлэгч Оюунбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг эс зөвшөөрч байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гаргаж өгсөн сүүлийн 3 сарын дундаж цалин болох 2.401.918 төгрөгнөөс тооцож нөхөн төлбөрийг бодохыг зөвшөөрч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 901 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан 2003-07-31-нд төрсөн охин Б.Хонгорзул, 2010-06-29-нд төрсөн хүү Б.Төгөлдөр нарт цалин тэтгэмжийн зөрүү 676.366 төгрөгийн төлбөрийг сар бүр гаргуулж 18 нас хүртэл нь олгож, Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Б.Эрдэнэ-Очироос 144,860 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн энэ шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Оюунбилэг нь шүүхэд 2 тусдаа шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

1.Талийгаач Ю.Баярмөнх нь 2014 оны 2 дугаар сарын 8-нд зам тээврийн осолд орж нас барсан бөгөөд уг гэмт хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэхдээ хохирогчийн насанд хүрээгүй 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, талийгаачийн авч байсан цалингийн зөрүүг иргэний журмаар шийдвэрлүүл гэж шийдсэний дагуу талийгаачийн авч байсан цалин түүний насанд хүрээгүй хүүхдүүдэд тогтоогдсон тэтгэмжийн зөрүү 40 263 487 төгрөгийг Б.Эрдэнэ-Очироос нөхөн гаргуулах шаардлага гаргасан юм.Энэ нь 2014 оны 02 дугаар сараас 2016 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны цалиндэтгэмжийн зөрүү юм.Гэтэл шүүх энэ шаардлагыг шийдвэрлэлгүй орхисон бөгөөд харин шийдвэрийн үндэслэл хэсэгт болохоор 2014 оны 2 сараас 2016 оны 6 сар хүртэл 28 сараар тооцож 18.938.248 төгрөг нөхөн гаргуулахдом охин Б.Анхзулыг 18 нас хүртэл хугацааны цалин тэтгэмжийн зөрүү 676.366 х 15 сар=10 145 490 төгрөг гаргуулах үндэстэй байна. Харин 18 нас хүртэл төлөх цалин тэтгэмжийн зөрүүг урьдчилан нэг дор тооцож гаргуулах үндэсгүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байгаа юм. Нэхэмжлэгч урьдчилан гаргуулахаар шаардлага гаргаагүй юм. Шүүх шийдвэрээ уншсаны дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Нэхэмжлэлийн нэг шаардлагыг нь яаж шийдсэн юм бэ”гэхэд шүүгч Б.Бямбасүрэн хэргээ эргүүлж тойруулж хуудас эргүүлээд юу ч дуугараагүй, шүүгч Хишигдаваа “Эрүүгийн хэрэгтэй нь хамт шийдээгүй юм уу” гэж дуугарсан. Тэгээд л гараад явсан. Шийдвэрт байгаа дээрхи огт ойлгомжгүй дүгнэлтийг уншиж танилцуулаагүй бөгөөд дараа нь үнэхээр шийдээгүй орхисоноо мэдээд нэг иймэрхүү дүгнэлт бичсэн гэж үзэж байна. Уг нь нэхэмжлэлийн шаардлага маш тодорхой байдаг.

2.Том охин Анхзул нь 18 насанд хүрч тэтгэмж буурч 2022 он хүртэл сар тутмын тэтгэмжийн зөрүү нь 440 775 төгрөг болсон тул цаашид цалин тэтгэмжийн зөрүүд сар бүр 947.647 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байдаг юм.Гэтэл шүүх талийгаачийн авч байсан цалингийн дундажийг 12 сараар тооцож гаргасан хууль зүйн үндэслэлээ шийдвэрт заагаагүй байна.Нэхэмжлэгч тал нь Дундаж цалин тодорхойлох журмын 7 дугаар зүйлийн а-д “хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно” гэсэн байх тул талийгаачийн сүүлийн 3 сарын цалингийн дундаж нь нийгмийн даатгал төлсөн тухай тэмдэглэл бүхий талийгаачийн НД-ын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын дундаж цалинг үндэслэвэл 3 471.049 төгрөг болж байгаа юм.Энэ дүнгээс тэтгэмждалийгаачид оногдох хэсэг болон Оюунбилэгт өөрт нь оногдох хэсгийг хасаад хүүхдүүдэд оногдох хэсэг нь 947 647 төгрөг юм.Өөрөөр хэлбэл цаашид сар бүр гаргуулах тэтгэмжийн хэмжээ нь энэ юм.Талийгаачийн ажиллаж байсан Эрдэнэт үйлдвэр ХХК -иас эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн цалингийн дундажийн тодорхойлолт нь 2 925 680 төгрөг,энэ иргэний хэрэгт гаргаж өгсөн тодорхойлолт нь 2 401 918 төгрөг гэж тодорхойлж өгсөн байдаг.

Иймд шийдвэрт:

1.Нэхэмжлэлийн нэг дэх шаардлагын талаар дүгнэлт хийсэн боловч тогтоох хэсэгтээ орхигдуулсан тул шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад Б.Эрдэнэ-Очироос талийгаачийн авч байсан цалин тэтгэмжийн зөрүүд 40.263.487 төгрөг нөхөн гаргуулж Б.Оюунбилэгт олгох

2.Шийдвэрийн 2 дахь заалтад Б.Эрдэнэ-очироос 2022 он хүртэл сар бүр 947. 647 төгрөг гаргуулан Б.Оюунбилэгт олгох гэж өөрчлөлт оруулна уу гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч Б.Эрдэнэ-Очир 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Верна аксент маркын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс Ю.Баярмөнхийн амь нас хохирсон байх ба нэхэмжлэгч Б.Оюунбилэг гэм хорын хохирол цалин тэтгэмжийн зөрүү 40.263.487 төгрөгийн нөхөн төлбөр, хүү Б.Төгөлдөр, охин Б.Хонгорзул нарыг 18 нас хүртэл сар бүр 947.647 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан 2003-07-31-нд төрсөн охин Б.Хонгорзул, 2010-06-29-нд төрсөн хүү Б.Төгөлдөр нарт цалин тэтгэмжийн зөрүү 676.366 төгрөгийн төлбөрийг сар бүр гаргуулж 18 нас хүртэл хугацаанд олгож шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт цалин тэтгэмжийн зөрүү төлбөрийн талаар дүгнэлт хийж нас барагч Ю.Баярмөнхийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 12 сарын цалингийн дунджаар нөхөн төлбөрийг нийт 29.083.738 төгрөг гэж тооцсон боловч шийдвэрийн тогтоох хэсэгт энэхүү шаардлагын талаар бичээгүй орхигдуулсан байна.

Нэхэмжлэгч Б.Оюунбилэг цалин тэтгэмжийг зөрүү төлбөрийг нэхэмжлэхдээ нас барагчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн дундаж цалин хөлсөөр тооцсон бол хариуцагч Б.Эрдэнэ-Очир талийгаачийн ажиллаж байсан байгууллагын гаргаж өгсөн тодорхойлолтонд бичигдсэн 2.401.918 төгрөгийн дундаж цалин хөлсөөр тооцно гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нас барагч Ю. Баярмөнх жил бүр урамшуулал буюу 13 дах сарын цалин хөлс авч байсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар батлагдаж байх тул нас барагчийн дундаж цалин хөлсийг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр тооцох нь зүйтэй.        

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаас бүрдэнэ”, 48 дугаар зүйлийн 48.2-т “...дундаж цалин хөлс тодорхойлох журмыг ...хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасны дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нас барагчийн нийгмийн даатгалын дэвтрийн “сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого” гэсэн хүснэгтэнд бичигдсэн  сүүлийн 3 сарын цалин хөлс,  олговроос сарын  дундаж цалин хөлсийг 3.471.059 төгрөг гэж тодорхойлж 2014 оны 2 дугаар сарын 08 наас 2015 оны 5 дугаар сар хүртэл хугацааны төлбөр 23.251.439 төгрөг /3хүүхдэд ногдох/, 2015 оны 5 сараас 2016 оны 6 дугаар сар хүртэл хугацааны төлбөр 9.368.652 төгрөг / 2 хүүхдэд ногдох/ нийт 32.620.071 төгрөгийн нөхөн төлбөр, охин Хонгорзул, хүү Төгөлдөр нарыг 18 хүртэл хугацааны төлбөр 780.721 төгрөгийг сар бүр хариуцагч Б.Эрдэнэ-Очироос гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунбилэгт олгож шийдвэрлэхээр байна.

Гэвч зохигчид хуулиар олгогдсон эрхийн дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Б.Эрдэнэ-Очироос цалин тэтгэмжийн зөрүү 30.000.000 /гучин сая/ төгрөгийн нөхөн төлбөр, сар бүр 700.000 төгрөгийн төлбөрийг хүү Төгөлдөр, охин Хонгорзул нарыг 18 нас хүртэлх хугацаанд гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 901 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.Эрдэнэ-Очироос нөхөн төлбөр 30.000.000 төгрөг, охин Хонгорзул, хүү Төгөлдөр нарыг 18 нас хүртэл сар бүр 700.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунбилэгт олгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Эрдэнэ-Очироос 82.150 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                  ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                  Б.БАТТӨР

 

                                                     ШҮҮГЧИД                                 Ё.БЯМБАЦЭРЭН

 

                                                                                                       Б.ОЮУНЦЭЦЭГ