| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00336/и/ |
| Дугаар | 317 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хас банкны Говь-Алтай салбарын хүсэлттэй
О.Хадхүү, Х.Оюун нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүх 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Хас банкны Говь-Алтай салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр баг Найрамдал хороо 09-03 тоотод оршин суугч Орос овогтой Хадхүү /РД: ДЛ75120512/, хамтран зээлдэгч Хуушаан овогтой Оюун нар нь манай банкны зээлдэгч бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, хугацаа хэтэрч байгаа. Зээлдэгч нь тухайн хаяг дээрээ байхгүй, холбоо барих боломжгүй байгаа тул энэ хүнийг эрэн сурвалжилж өгнө үү. Холбоо барих утас: 98189249, 89080074 гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банкны харилцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр баг Найрамдал хороо 09-03 тоотод оршин суугч Орос овогтой Хадхүү /РД: ДЛ75120512/, хамтран зээлдэгч Хуушаан овогтой Оюун нар нь манай банкны зээлдэгч бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, хугацаа хэтэрч байгаа. Зээлдэгч нь тухайн хаяг дээрээ байхгүй, холбоо барих боломжгүй байгаа тул энэ хүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Хас банкны Говь-Алтай салбарын хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ “...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр баг Найрамдал хороо 09-03 тоотод оршин суугч Орос овогтой Хадхүү /РД: ДЛ75120512/, хамтран зээлдэгч Хуушаан овогтой Оюун нар нь манай банкны зээлдэгч бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, хугацаа хэтэрч байгаа. Зээлдэгч нь тухайн хаяг дээрээ байхгүй, холбоо барих боломжгүй байгаа тул энэ хүнийг эрэн сурвалжилж өгнө үү…” гэх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч нь О.Хадхүү, Х.Оюун нарын байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн О.Хадхүү, Х.Оюун нар нь Хас банктай 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №1200016178 дугаартай зээлийн гэрээг байгуулсан байна.
Иймд шүүх хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Хадхүү, Х.Оюун нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, уг ажиллагааг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхийг даалгах нь зүйтэй байна.
Оросын Хадхүү /РД: ДЛ75120512/, Хувцагааны Оюун /РД: ДЛ71081208/ нар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр баг Найрамдалын хороо 09-03 тоотод оршин сууж байсан, утас: 98189249, 89080074 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Хас банкны Говь-Алтай салбарын хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих этгээд Оросын Хадхүү /РД: ДЛ75120512/, Хувцагааны Оюун /РД: ДЛ71081208/ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Хадхүү, Х.Оюун нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Хас банкны Говь-Алтай салбарт мэдэгдэхийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН