Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00047

 

 

 

 

2023 12 27 210/МА2024/00047

 

 

Л.*******, Ч.******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/03819 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.*******, Ч.******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, Б.*******, А.******* нарт холбогдох,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сувдан сондор хотхоны 74 байрны 2 дугаар орц, *******, 54,6 м.кв, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.*******, хариуцагч Б.*******, А.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Л.******* нь эхнэр Б. болон хадам ээж Ч.*******ы хамт бэлэн мөнгөөр байр авах сонирхолтой байр хайж байгаад зар дээрээс 3, 4 дүгээр хорооллын эцэст байр зарна гэсэн зарын дагуу байрыг очиж үзсэн ба компанийн агент тай танилцсан.Тус агент нь компаниар зуучлуулах гэрээтэй хэд хэдэн байрнуудыг танилцуулсан.

1.2. Улмаар 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Сувдан Сондор хотхоны 74 байрны ******* 54.6 м.кв 2 өрөө байрыг зах зээлийн үнээс хямд зарах санал тавьсан. Яаралтай мөнгөний хэрэг гарсан тул 54,6 м.кв байрыг бэлэн мөнгөөр 72,000,000 төгрөгөөр зарна гэх санал тавьсан.

Ингээд 2016 оны 5 дугаар сарын 27-ны орой буюу Infinity оффист би, эхнэр, ээжийн хамт очиж компанийн агент болон Infinity компанийн агент байр зарах гэж байгаа Б.*******, А.******* нартай уулзсан.

Тухайн өдөр Б.*******, А.******* нар нь Хятадаас бараа захиалсан тул урьдчилгаа төлбөрөө тухайн өдөр яаралтай мөнгө шилжүүлэх шаардлагатай байгаа учраас бартераар авсан тус байраа бэлэн 72,000,000 төгрөг болгон хямдруулж зарсан.

1.3. Сувдан Сондор барилгыг барьсан ХХК-тай байгуулсан цемент нийлүүлсэн бартерын гэрээгээр уг байрыг авсан. Мөн Б.*******ын хадам ээж нь ХХК-ийн захирал, өөрөө ерөнхий менежер учир асуудалгүй байрны ордерыг удахгүй гаргаж өгнө гэсэн.

Б.******* компанийн албан бичиг нь хуулийн үндэслэл бүхий бичиг баримт болж чадна гэж баталгаа болгон ХХК-ийн охин компани болох ХХК-ийн тамга тэмдэгтэй 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 16/32 дугаартай албан бичиг гаргаж өгсөн.

1.4. 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр А.*******ийн Хаан банкны тоот дансанд 72,000,000 төгрөгийг шилжүүлсэн.Ингээд бид байрандаа орсон бөгөөд байрандаа тааруулж тавилга захиалан гэрээ тохижуулан амьдарч албан бичгийн дагуу 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байрны ордероо авах хүсэлтийг Б.*******, А.******* нарт гаргахад бидэнд нийлүүлэх цемент байгаа Сувдан Сондор барилгын ажил явагдаж байгаа тул шууд цемент нийлүүлэх боломжгүй графикийн дагуу авна гээд цементээ авахгүй байгаа учир 2016 оны 7 сарын 25-нд гаргаж өгнө гэсэн.

А.*******, Б.*******, ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ хэлцлийн дагуу байр худалдах болсон. Уг гэрээ хэлцлийн үндсэн дээр А.*******, Б.******* нар нь Л.*******, Ч.******* бидэнд зарахаар болж, 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 72,000,000 төгрөгийг шилжүүлэн авснаар үл хөдлөх хөрөнгө худалдан авах хэлцэл бий болсон.

Иймд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Сувдан Сондор хотхоны 74 дүгээр байрны 2 дугаар орц ******* 54,6 м.кв 2 өрөө үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Л.*******, Ч.******* нарыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. А.******* нь бидний барьж ашиглалтад оруулсан 74а байрны ******* 54,6 м.кв орон сууцыг 103,740,000 төгрөгөөр худалдан авахаар орон сууц захиалгын гэрээ хийсэн бөгөөд төлбөрийн үлдэгдэл 65,000,000 төгрөгийг цемент нийлүүлж барагдуулна гэсэн боловч төлбөрийг төлөөгүй байна. Нэхэмжлэгч Л.*******, Ч.******* нар А.*******ээс төлбөр тооцоо бүрэн дуусаагүй, захиран зарцуулах эрх үүсээгүй орон сууцыг мэдсээр байж хямд үнээр худалдан авсан бөгөөд тус байрыг суллаж өгөх шаардлага хүргүүлсэн боловч шийдвэрлэхгүй байна.

Иймд манай байгууллагад төлөх төлбөр гэрээний дагуу тооцогдох алдангийн хамт бүрэн төлөгдөх хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэжээ.

3. Хариуцагч Б.*******, А.******* нарын тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сувдан Сондор хотхоны 74 дүгээр байрны 2 дугаар орц, *******, 54,6 м.кв, 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн С-134 дугаартай орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээгээр 1 м.кв талбайг 1,900,000 төгрөгөөр бодож нийт 103,740,000 төгрөг болсон нэхэмжлэгч нараас 31,740,000 төгрөгийг гаргуулна. Нэхэмжлэгч нар 2016 оноос одоог хүртэл тухайн орон сууцанд амьдарч байгаа гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сувдан Сондор хотхоны 74а байрны *******од байршилтай, 54,2 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Л.*******, Ч.******* нарыг тогтоож, холбогдох бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг баримтлан Л.*******, Ч.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 447 750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч нарт, хариуцагч Б.*******, А.******* нараас 35 100 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас 35 100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.*******, Ч.******* нарт тус тус олгож, шийдвэрлэжээ.

5. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүх маргааны зүйл болж байгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сувдан сондор 72а байрны *******од байрлах 54,6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч, захиран зарцуулах эрхтэй этгээд хэн болохыг тогтоохгүйгээр нэхэмжлэгчийг тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч А.*******, Б.******* нар нь анхлан "" ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж гэрээний төлбөрийн зарим хэсгийг бараа, ажил үйлчилгээний хэлбэрээр гэрээ төлсөн боловч үлдэгдэл төлбөр 65,000,000 төгрөгийг төлөөгүй.

Нэхэмжлэгч өөрөө "" ХХК-тай гэрээ байгуулсан гэж тайлбарлаад байхад "*******" ХХК-аас тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу бөгөөд үүний үр дагавар нь "*******" ХХК-ийн хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлнө.

5.2. Энэхүү орон сууцыг худалдан авахдаа эрхийн доголдолтой болохыг мэдэж байсан. Б.*******, А.******* нар гэрээний дагуу төлөх төлбөрийг бүрэн төлөхгүй бол тухай орон сууцны өмлөх эрх өөрт нь үүсэхгүй болохыг мэдэж байсан.

Иймд хариуцагчийг зөв тодорхойлж чадаагүй, Нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг зөвхөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа явагдсан тул шаардах эрхтэй гэж тодорхойлон хариуцах ёсгүй этгээдээс өмчлөх эрхийг гаргуулан, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэгч Л.******* нь А.*******, Б.******* нартай гэрээ байгуулсан. Хариуцагч ******* ХХК нь А.*******, Б.******* нартай бартерын гэрээ байгуулсан.

6.2. Энэ олон жилийн хугацаанд ******* ХХК нь А.*******, Б.******* нараас мөнгөө нэхэмжлэх эрх нь нээлттэй байсан. Хариуцагчийн 20,000,000-30,000,000 төгрөгийн зөрүү гэж яриад байгаа нь бидэнд огт хамааралгүй.

******* ХХК 30,000,000 төгрөгийг А.*******ээс авчих юм бол шилжүүлж өгч болно гэж тайлбарладаг.

Хариуцагч ******* ХХК нь А.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргах боломжтой. Монгол Угсаа констракшн ХХК уг орон сууцыг барьсан. Л.******* хууль ёсны дагуу үүргээ биелүүлээд, тус байранд 7 жил амьдарсан тул энэ байрны эзэмшигч мөн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагч Б.*******, А.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Б.*******, А.******* нар нь орон сууц захиалан бариулах гэрээг ХХК-тай байгуулж, тодорхой хэмжээний материалын зөрүүнд уг орон сууцыг худалдаж авсан. Үүний дагуу Б.*******, А.******* нар нь захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд Л.*******од худалдсан. Үлдэгдэл мөнгөө өгснөөр өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөөр гэрээнд тодорхой заасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Л.*******, Ч.******* нар нь хариуцагч ******* ХХК, Б.*******, А.******* нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сувдан сондор хотхоны 74 дүгээр байрны 2 дугаар орц, *******, 54,6 м.кв, 2 өрөө, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /1-р хх 42, 78, 93/

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4. Талууд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сувдан сондор хотхоны 74 дүгээр байрны 2 орц, ******* хаягт байрлах, 54,6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн талаар маргаж байгаа тохиолдолд уг үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг Улсын бүртгэлийн байгууллагаас нотлох баримтаар гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой юм. Ингэснээр орон сууц хэний өмчлөлд бүртгэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хэнд хариуцуулах зэрэг маргаантай үйл баримтыг дүгнэх боломжтой болно.

Түүнчлэн ******* ХХК, ХХК, ХХК, ХХК, ХХК-уудын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх юм.

Мөн ХХК болон А.******* нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасанд нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

5. Дээр дурдсанаар анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/03819 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

  ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ш.ОЮУНХАНД