Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 182/2024/00137/И |
Дугаар | 210/МА2024/01068 |
Огноо | 2024-05-20 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2024/01068
ху
2024 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 210/МА2024/01068 |
,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/01256 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,,,,,,,,,,,-д холбогдох,
Гэрээний үүрэгт 700,004,554 төгрөг, алданги 350,022,277 төгрөг, нийт 1,050,006,831 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
,,,,,,,,,тай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гурвалсан гэрээг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулж, гэрээний дагуу худалдан авагч талд шатахуун нийлүүлсэн. Тус гэрээний 4.7-д худалдагч, худалдан авагч талууд нь сар бүрийн 15, 30-ны өдөр тооцоо нийлж төлбөр төлөгчид хүргүүлэхээр, 4.9-т төлбөр төлөгч тал нь шатахууны үнийг тооцоо нийлсэн өдрөөс хойш ажлын 2 хоногт багтаан манай компанид шилжүүлэхээр заасан.
2022 оны 08 дугаар сард нийт төлбөр төлөгдөж дуусах ёстой байсан боловч өнөөдрийн байдлаар бүрэн төлж барагдуулаагүй байна.
Иймд 60/22 тоот гэрээний үлдэгдэл 700,004,554 төгрөгөөс гэрээний 5.1-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүргэж, зогсооход алданги 350,022,277 төгрөг, нийт төлбөр 1,050,006,831 төгрөг болсон.
Хариуцагч ,,,,,,,,,,,,, нь 700,004,554 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх дүнгээр татгалзаж, алданги 350,022,277 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс нэхэмжилсэн алданги гэрээний худалдан авагч тал болох ,,,,,,,,,,, Барилга, инженерийн цэргийн удирдах газартай тооцоо нийлэх ажил удааширсан, худалдагч тал болох ,,,,,,,,,,, нь шатахуун нийлүүлэх явцдаа гэрээний 2.1, 3.1 дэх заалтад заасан захиалсан шатахууныг тогтоосон цагт захиалгын дагуу тасралтгүй нийлүүлэх үүргээ биелүүлээгүй зэрэг үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээний дагуу нийлүүлсэн шатахууны төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлж байсан.
2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр харилцан тооцоо нийлж, үлдэгдэл 700,004,554 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ,,,,,,,,,,,-д бүрэн төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,-д холбогдох алданги 350,022,277 төгрөг, гэрээний үүрэгт 700,004,554 төгрөг, нийт 1,050,006,831 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,407,984.16 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Гэрээний 3.12-т худалдан авагч тал буюу ,,,,,,,,, төлбөрийн нэхэмжлэлийг худалдагч талтай тооцоо нийлж, баталгаажуулсан актын хамт үйлдсэнээс хойш ажлын 3-аас доошгүй хоногийн дотор төлбөр төлөгч талд ирүүлнэ, 4.7-д худалдагч, худалдан авагч талууд нь сар бүрийн 15, 30-ны өдөр худалдан авсан шатахууны тооцоог нийлж төлбөр төлөгч талд хүргүүлэхээр заасан.
Мөн гэрээний 4.9-т төлбөр төлөгч тал буюу Монголиантранс лайн" ХХК нь худалдан авагчийн авсан шатахууны үнийг тооцоо нийлсэн өдрөөс хойш ажлын 2 хоногт төлөхөөр, дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон худалдагчид алданги төлөхөөр заасан.
Шүүх гэрээний энэхүү заалтуудыг болон худалдан авагч талаас шүүх хуралдаанд гэрчээр оролцсон этгээд гэрээний үүргээ биелүүлж авсан шатахууны тооцоог тухай бүр нийлж, төлбөр төлөгч талд хүргүүлж байсан талаар мэдүүлсэн мэдүүлгийг харгалзаж үзэлгүй "Магнай трейд" ХХК болон төлбөр төлөгч "Монголиан транс лайн" ХХК хоорондын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан актыг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө төлбөрийг төлж барагдуулсан. Тооцоо нийлэхэд алданги тооцох талаар тохиролцоогүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
Анхан шатны шүүхийн алдангийн талаар өгсөн эрх зүйн дүгнэлтийг өөрчилж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдлийг хэвээр үлдээнэ.
2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,-д холбогдуулан гэрээний үндсэн төлбөр 700,004,554 төгрөг, алданги 350,022,277 төгрөг, нийт 1,050,006,831 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гурвалсан гэрээгээр ,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,т чанар стандартын шаардлагыг хангасан шатахуун нийлүүлэх, ,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын худалдан авсан шатахууны үнийг ,,,,,,,,,,,-д төлөхөөр харилцан тохиролцжээ /хх 12-19/.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.
3.1. Гэрээний үндсэн төлбөр 700,004,554 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу үүнд эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.
Мөн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч гэрээний үндсэн төлбөрийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбар гаргасныг анхан шатны шүүх хэргийн үйл баримт, төлбөр төлөгдсөн хугацаа зэргийг харгалзан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохгүйгээр ердийн журмаар хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
4. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний 3.17, 5.1-д заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алданги тооцох зохицуулалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.
4.1. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхдээ хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэх үйл баримт нотлогдоогүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор анз авах эрхээ алдсан гэж буруу дүгнэлт өгснийг ийнхүү залруулан дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулна.
4.2. Харин хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд нэхэмжлэгч нь 350,022,277 төгрөгийн алдангийг шаардах эрхтэй болох нь тогтоогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээ нотлох үүрэг нэхэмжлэгчид ногдоно.
4.3. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1,700,004,512 төгрөгийг, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 700,004,554 төгрөгийг тус тус ,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,-д төлөх үүрэгтэй болохыг талууд тооцоо нийлж баталгаажуулсан байна /1хх 20, 2хх 28/.
Ийнхүү тооцоо нийлэхдээ нэхэмжлэгч нь хариуцагч нь дээрх төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэлд хэдий хэмжээний алданги тооцох талаар тусгаагүй.
4.4. Мөн хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс ,,,,,,,,,тай тооцоо нийлсэн актуудыг баримтаар гаргаж өгсөн боловч гэрээний 3.12, 4.9-т зааснаар ,,,,,,,,,,,-ийн ,,,,,,,,,тай хэзээ тооцоо нийлсэн актын төлбөрийн нэхэмжлэлийг хариуцагч хэзээ хүлээн аваад ажлын 2 хоногт төлөөгүй, ийнхүү төлөгдөөгүй шатахууны төлбөрт ямар хугацаанд алданги тооцсон болохоо нэхэмжлэгч нь нотлоогүй.
Өөрөөр хэлбэл, хэзээ хаана нийлүүлсэн шатахууны төлбөрт ямар хугацаанд хэдий хэмжээний алданги тооцсон нь тодорхойгүй, холбогдох тооцоолол байхгүй.
4.5. Иймд алданги 350,022,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.
5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/01256 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад , 224 дүгээр зүйлийн 224.2.3 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,908,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Т.БАДРАХ