| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00343/и/ |
| Дугаар | 323 |
| Огноо | 2016-09-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хас банкны Говь-Алтай салбарын хүсэлттэй
П.Мөнхцэцэг, П.Мөнхжаргал нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүх 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Хас банкны Говь-Алтай салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар баг Жаргалант Сутай 1 дүгээр гудамж 21 тоотод оршин суух Пүрвээ овогтой Мөнхцэцэг /РД: ДЖ82121001/ хамтран зээлдэгч Пүрвээ овогтой Мөнхжаргал нар нь манай банкны зээлдэгч бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, хугацаа хэтэрч байгаа. Зээлдэгч нь тухайн хаяг дээрээ байхгүй, холбоо барих боломжгүй байгаа тул энэ хүнийг эрэн сурвалжилж өгнө үү. Холбоо барих утас: 99247170 гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банкны харилцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар баг Жаргалант Сутай 1 дүгээр гудамж 21 тоотод оршин суух Пүрвээ овогтой Мөнхцэцэг, хамтран зээлдэгч Пүрвээ овогтой Мөнхжаргал нар нь манай банкны зээлдэгч бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, хугацаа хэтэрч байгаа. Зээлдэгч нь тухайн хаяг дээрээ байхгүй, холбоо барих боломжгүй байгаа тул энэ хүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Хас банкны Говь-Алтай салбарын хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ “...Манай банкны харилцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар баг Жаргалант Сутай 1 дүгээр гудамж 21 тоотод оршин суух Пүрвээ овогтой Мөнхцэцэг, хамтран зээлдэгч Пүрвээ овогтой Мөнхжаргал нар нь манай банкны зээлдэгч бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, хугацаа хэтэрч байгаа. Зээлдэгч нь тухайн хаяг дээрээ байхгүй, холбоо барих боломжгүй байгаа тул энэ хүнийг эрэн сурвалжилж өгнө үү …” гэх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч нь П.Мөнхцэцэг, П.Мөнхжаргал нарын байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн П.Мөнхцэцэг, П.Мөнхжаргал нар нь Хас банктай 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №1200009922 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулсан байна.
Иймд шүүх хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Мөнхцэцэг, П.Мөнхжаргал нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, уг ажиллагааг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхийг даалгах нь зүйтэй байна.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг Сутай хороо 1 дүгээр гудамж 21 тоотод оршин сууж байсан /РД: ДЖ82121001/ Чулуун дархан Пүрвээгийн Мөнхцэцэг утас:99247170
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан өлгий 11 дүгээр гудамж 126 тоотод оршин сууж байсан Чулуун дархан Пүрвээгийн Мөнхжаргал /РД: ДЖ87032202/ нар болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Хас банкны Говь-Алтай салбарын хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих этгээд Чулуун дархан Пүрвээгийн Мөнхцэцэг /РД: ДЖ82121001/, Чулуун дархан Пүрвээгийн Мөнхжаргал /РД: ДЖ87032202/ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Мөнхцэцэг, П.Мөнхжаргал нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Хас банкны Говь-Алтай салбарт мэдэгдэхийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН