| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0363/Э |
| Дугаар | 353 |
| Огноо | 2019-04-12 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч Т.Жавхлантөгс,
шүүгдэгч Ц.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Зыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809056540372 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ховд аймагт 1998 оны 10 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, Ц.З /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.З нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10-аас 11 цагийн үед Сүхбаатар дүүгийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-ээр үйлчлүүлэх үед түүний өмнө үйлчлүүлсэн иргэн Н.Мөнхчимэгийн орхиод явчихсан гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө гэж мэдсээр байж авч, улмаар завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Зыг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10-аас 11 цагийн үед Сүхбаатар дүүгийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-ээр үйлчлүүлэх үед түүний өмнө үйлчлүүлсэн иргэн Н.Мөнхчимэгийн орхиод явчихсан гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө гэж мэдсээр байж авч, улмаар завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Ц.Зт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.З нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10-аас 11 цагийн үед Сүхбаатар дүүгийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-ээр үйлчлүүлэх үед түүний өмнө үйлчлүүлсэн иргэн Н.Мөнхчимэгийн орхиод явчихсан гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө гэж мэдсээр байж авч, улмаар завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Хохирогч Н.Мөнхчимэгийн “…2018 оны 12 сарын 15-ны өдөр 10 цагийн орчимд 11 дүгээр хорооллын автобусны хажууд байдаг Түц-нээс бохь авчхаад буцаад таксинд суугаад ажил руугаа явсан. Тэгээд ажил руу явах замдаа гар утсаа үзтэл алга болсон байсан… Тэгэхээр нь эргээд түц-рүү очиж хяналтын камерын бичлэгийг шүүхэд араа с орж ирсэн залуу лангуун дээрээс аваад гарч байгаа бичлэг байсан...” “...ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-41-42, 43 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.З мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би хүлээн зөвшөөрч байна... Түц орж тамхи авахаар орсон юм. Тэгтэл түцний лангуун дээр улаан өнгийн ай фоне 8 маркийн гар утас хүн орхиод явсан бололтой байж байхаар нь би хүн харж байгаад би куртикнийхээ зүүн хармаа руу хийсэн…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ц.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ц.З нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ц.Зт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Ц.Зт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Зт нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Зыг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Зыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.
4.Ц.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР