| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00699/и |
| Дугаар | 151/ШШ2016/00765 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 151/ШШ2016/00765
| 2016 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 151/ШШ2016/00765 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатнышүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж,
Нэхэмжлэгч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар
Гуравдагч этгээд: 1977 оны 05 дугаар сарын 10 өдөр төрсөн, эрэгтэй, 39 настай, Улаанбааатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 36 байр, 84 тоотод оршин суудаг, Жаагийнхэн овогтой Дагвадоржийн Батболд РД:/ХЖ77051070/-д холбогдох албадан эмчилгээ, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хүсэлтийг хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 05 өдөр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эмч, дэслэгч Б.Энхболд, гуравдагч этгээд Д.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Өвчтөн Д.Батболд нь 2016 оны 5 дугаар сарын 13 өдөр Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр ирсэн. Ирсэнээсээ хойш шинж тэмдэг, хордлого тайлах, сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ хийлгэж байхдаа зүрхээр нь хатгадаг, зүрхний хэм алдалттай, амьгаадалт ихтэй байсан. Манай байгууллагын эмчлэхэд харшлах 8 өвчинд орж байгаа учраас эмчилгээг зогсоох шаардлагатай саналаар орж ирсэн. Эмчлүүлж байх хугацаандаа харшлах заалттай ураас яг үндсэн эмчилгээ хийгдээгүй. 2005 оны эрүүл мэндийн сайдын тушаалын 3.3-т заасан зүрхний дутмагшил гэдэг өвчинтэй учраас эмчилгээг хугацаанаас өмнө дуусгавар болгох саналтай байна” гэв.
Гуравдагч этгээд Д.Батболд нь шүүх хуралдаанд тайлбарлахаа:
“2016 оны 05 дугаар сарын 13 өдөр ирж эмчлүүлсэн. Энд хэвтэн эмчлүүлж байх хугацаанд архины эмчилгээ хийлгээгүй, сэтгэл зүйн эмчилгээнд бүрэн суусан, мөн эндээс гараад багштайгаа холбоотой байж байгаад хотод сэтгэл заслын эмчилгээнд үргэлжлүүлэн суух бодолтой байгаа. Миний эмчилгээг хугацаанаас өмнө дуусгавар болгож өгнө үү гэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичгийн баримтууд, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөрхийлгэх газар нь гуравдагч этгээд Д.Батболдын албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Д.Батболд нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тус газарт ирж эмчлэгдэж, эмчилгээний үр дүнд зовиур шаналгаа арилж, засрал авч архи уух дур хүсэлгүй болж, биеийн байдал сайжирсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймгийн Баян суман дахь согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмч, ажилын хэсгийн дүгнэлтээр нотлогдож байгаа тул Д.Батболдын эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоох нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар Д.Батболдын албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Албадан эмчилгээний хугацаа дууссан талаар эмчлүүлэгчийн ар гэрийнхэнд нь мэдэгдэж, зохих байгууллага болон ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхийг Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, Согтуурах мансуурах донтойөвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухайхуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарсанөдрөөс 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА