Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батням,                                 

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг  журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н-н Тд холбогдох эрүүгийн 1809044530926 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1983 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн. 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  оршин суух тодорхой хаяггүй,

- 2008 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 17 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 3 сарын хугацаагаар хорих,

- 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 50 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 3 сарын ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 20 хоногийн хорих ялын зарим болох 1 жил 3 сарын хорих ялыг нэмж, 1 жил 6 сарын хорих,

- 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2,  261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн Боржигон овогт Н-н Т нь:

 

- 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сэлбэ голын орчим сандал дээр сууж байсан хохирогч С.Энх-Амгалангийн гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 357.600 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 09 дүгээр сарын 30-ны шөнийн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гадаад хэргийн яамны ард талын авто зам дээр хохирогч Э.Хүрэлбаатарын 3883 УНЕ улсын дугаартай автомашин дотроос цүнхтэй нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, түүнд 720.000 төгрөгний хохирол учруулан бусдад нийт 1.077.600 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Энх-Амгалан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 12 цаг 50 минутын орчим 100 айлын наад талд Америк элчингийн зүүн талд Сэлбэ голын эргийн дагуу амралтын сандал дээр цүнхээ хажуудаа сандал дээр өлгөчихөөд сууж байтал хойд талаас 20-24 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 залуу хажуугаар өнгөрөхдөө эрэгтэй нь сандлын араар эмэгтэй нь урдуур өнгөрсөн. ...Тэгээд би босоод цүнхээ аваад явах гэтэл миний цүнх алга болсон байсан. Миний цүнхэн дотор гар утас, иргэний үнэмлэх тэтгэврийн дэвтэр, хаан банкны виза карт, 2 ширхэг хүүхдийн зохиолын ном, тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, автобусны хөнгөлөлтийн карт зэрэг эд зүйл байсан. ...  Хоёр хүн хоорондоо юм яриагүй, сугадаж, хөтлөлцсөн зүйл байхгүй. Яг хамт явж байсан эсэхийг мэдэхгүй гэжээ. / хх 10-12 /

 

Гэрч Н.Т мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сэлбэ голын дагуу явж байтал сандал дээр нэг хөгшин ах суугаад хажуудаа цүнхээ өлгөсөн байсан. Би хажуугаар нь гарахдаа араар нь гарч цүнхийг нь аваад зам хөндлөн гараад гүйгээд яваад өгсөн. ... Би цүнхэнд байсан 12.000 төгрөг болон гар утсыг нь аваад бусад зүйлийг нь цүнхтэй нь хамт хогийн саванд хаячихсан. Би цүнхийг ганцаараа аваад гүйсэн гэжээ. / хх 13 /

 

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын “ Дамно “ ХХК-ний үнэлгээний тайлан  / хх 15 /

            Хохирогч Э.Хүрэлбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Үл таних нэг хүн надад “ Чиний машинаас цүнхтэй юм хулгай хийчихлээ “ гэж хэлсэн. Би машин руугаа очиж шалгахад миний машины зорчигч талын урд талын суудалд байсан цүнхтэй “Делл ай-7” маркийн нөүтбүүк алга болсон байсан. ...Би одоо өөрийн компьютерийг 750.000 төгрөгөөр үнэлж байна гэжээ.  / хх 14-15 /

 

            Гэрч А.Батдорж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 23 цагийн орчимд Хуягаа, Өлөн жижгээ хочтой залуу болон бусад залуучууд нийлээд архи уух гээд замаар урагшаа гарах гэж байсан чинь зам дээр Хуягаа нь машинд дайруулчихсан. Тэр үед дайрсан машины жолооч машинаасаа буугаад Хуягааг босгож байх үед Өлөн Жижгээ хочтой залуу нь уг дайрсан машины хойд талын хаалганаас хар өнгийн цүнх хулгайлаад гүйгээд явсан гэжээ. / хх 18 /

 

            Гэрч Т.Эрдэнэчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: …Халзан толгойтой, хар өнгийн жикэйт хувцастай, саарал өнгийн малгайтай цамцтай, толгойн дээрээ хар өнгийн саравчтай малгай өмссөн Өлөн Жижгээ хочтой залуу нь хүн дайрсан машинаас хар өнгийн цүнх аваад урдаа тэвэрсэн центр таурын тийшээ гүйгээд яваад өгсөн гэжээ. / хх 19 /

 

Иргэний нэхэмжлэгч Э.Ойнсаран мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Шижир гэдэг хүнээс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Делл маркийн ай 7 үзүүлэлттэй нөтбүүкийг 300.000 төгрөгний барьцаанд авсан. Тэгсэн чинь тэр өдрөө нөтбүүкийг авсны дараа эрүүгийн мөрдөгч Бат-Орших гэдэг цагдаа надаас “ Гэмт хэргийн замаар ирсэн эд хөрөнгө байна “ гээд хураан авсан. Манай байгууллага энэ хэргийн улмаас 300.000 төгрөг, хүү 21.000 төгрөг нийт 321.000 төгрөгөөр хохирсон тул буруутай этгээдээс уг хохирлыг гаргуулан биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. / хх 24 /

 

            Гэрч Н.Т мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн дээдийн замын урд талаас хойшоо гарч байтал нэг хүн машинд мөргүүлж байсан ба жолооч нь буугаад ирэхээр нь машиных нь зүүн ард талын хаалгыг онгойлгоход хар хөх саарал өнгийн цүнхтэй эд зүйл байсанг авсан юм. Тэгээд хол явж байгаад онгойлгоод үзсэн чинь дотор нь цэнхэр өнгийн делл брэндийн нөүтбүүк байсан. Тэгээд 13 дугаар хороололд байрлах дэн буудалд хоноод, өглөө нь 11 дүгээр хороололд байдаг ломбарданд гадаа явж байсан хүний бичиг баримт гуйж байгаад 300,000 төгрөгөөр барьцаанд тавьсан гэжээ.  / хх 21 /

              

            Хөрөнгийн үнэлгээний тайлан:  …2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр делл брэндийн нөүтбүүкийг 720.000 төгрөгөөр үнэлэв гэжээ.  / хх 65-66 /

 

            Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт / хх 28-30 /

 

            Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 10-11 /

 

Шүүгдэгч Н.Тг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 70-71, 78-79 /

 

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 33 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би архи уух зорилготой хулгай хийсэн. Ажил хийж хохирлоо төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

                                                                                                                      

Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сэлбэ голын орчим сандал дээр сууж байсан хохирогч С.Энх-Амгалангийн гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 357.600 төгрөгийн хохирол учруулсан,  

- 2018 оны 09 дүгээр сарын 30-ны шөнийн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гадаад хэргийн яамны ард талын авто зам дээр хохирогч Э.Хүрэлбаатарын 3883 УНЕ улсын дугаартай автомашин дотроос цүнхтэй нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 720.000 төгрөгний хохирол тус тус учруулан бусдад нийт 1.077.600 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Сэлбэ голын эргийн дагуу амралтын сандал дээр цүнхээ хажуудаа сандал дээр өлгөчихөөд сууж байтал хойд талаас 20-24 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 залуу хажуугаар өнгөрөхдөө эрэгтэй нь сандлын араар эмэгтэй нь урдуур өнгөрсөн. ...Тэгээд би босоод цүнхээ аваад явах гэтэл миний цүнх алга болсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч  С.Энх-Амгалангийн мэдүүлэг / хх 10-12 /,  ... Хөгшин ах суугаад хажуудаа цүнхээ өлгөсөн байсан. Би хажуугаар нь гарахдаа араар нь гарч цүнхийг нь аваад зам хөндлөн гараад гүйгээд яваад өгсөн. ... Би цүнхэнд байсан 12.000 төгрөг болон гар утсыг нь аваад бусад зүйлийг нь цүнхтэй нь хамт хогийн саванд хаячихсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Тгийн мэдүүлэг / хх 64 /,   Хөрөнгийн үнэлгээ зуучлалын “ Дамно “ ХХК-ний үнэлгээний тайлан  / хх 15 /,  ... Үл таних нэг хүн надад “ Чиний машинаас цүнхтэй юм хулгай хийчихлээ “ гэж хэлсэн. Би машин руугаа очиж шалгахад миний машины зорчигч талын урд талын суудалд байсан цүнхтэй “Делл ай-7” маркийн нөүтбүүк алга болсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Хүрэлбаатарын мэдүүлэг  / хх 14-15 /,  ... Архи уух гээд замаар урагшаа гарах гэж байсан чинь Хуягаа нь машинд дайруулчихсан. Жолооч машинаасаа буугаад Хуягааг босгож байх үед Өлөн Жижгээ хочтой залуу нь машины хойд талын хаалганаас хар өнгийн цүнх хулгайлаад гүйгээд явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Батдоржийн мэдүүлэг / хх 18 /,  ... Өлөн Жижгээ хочтой залуу нь хүн дайрсан машинаас хар өнгийн цүнх аваад урдаа тэвэрсэн централ таурын тийшээ гүйгээд яваад өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Эрдэнэчимэгийн мэдүүлэг / хх 19 /,  ... Делл маркийн ай 7 үзүүлэлттэй нөтбүүкийг 300.000 төгрөгний барьцаанд авсны дараа эрүүгийн мөрдөгч Бат-Орших гэдэг цагдаа надаас “ Гэмт хэргийн замаар ирсэн эд хөрөнгө байна “ гээд хураан авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Э.Ойнсарангийн мэдүүлэг / хх 24 /, ... Нэг хүн машинд мөргүүлж байсан ба жолооч нь буугаад ирэхээр нь машиных нь зүүн ард талын хаалгыг онгойлгоход хар хөх саарал өнгийн цүнхтэй эд зүйл байсанг авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Тгийн мэдүүлэг / хх 21 /, ...” Дамно “ Хөрөнгийн үнэлгээний тайлан  / хх 65-66 /,   … Хэргийн газрын үзлэг , гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 28-30 /,  ...Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол / хх 18 /,   ...Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 10-11 /  зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Тг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Т нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс 678.600 төгрөг гаргуулан хохирогч С.Энх-Амгаланд 357.600 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Ойнсаранд 321.000 төгрөг тус тус олгож, хохирогч Э.Хүрэлбаатарт төлөх төлбөргүйг дурьдаж, Н.Тгийн цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялд  оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон               

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Н-н Тг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч  Н-н Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-дах хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Тгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугар зүйлийн 510.1-д зааснаар Н.Тгөөс 678.600 төгрөг  гаргуулан Хан-Уул дүүргийн “ Оргил стар “ байрны 59-32 тоотод оршин суух / РД: ЧЗ52101511 / Сартуул арслан овогт Содномдаржаагийн Энх-Амгаланд 357.600 төгрөг,  “ Ихэр хөсөгтөн Монгол “ ХХК-ний Найманжин барьцаалан зээлдүүлэх газар / Э.Ойнсаран /-т  321.000 төгрөг тус тус олгож, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Тгийн цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Н.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ