Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 306

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Ц.Хулан,

Шүүгдэгч Э.И /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Э.Ит холбогдох эрүүгийн 1911001570253 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Боржигон овогт Э.И, Монгол Улсын иргэн, 1976 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн ард аюуш 25 дугаар гудамж 402 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд: - 1997 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 368 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 6 сарын хорих ялаар,

- 1999 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 123 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

- 2000 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 115 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар,

- 2002 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 88 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, ...........

Шүүгдэгч Э.И /яллах дүгнэлтэнд дурдснаар/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-11-96А тоотод байрлах нийтийн байранд Х.Батчулууны толгойн тус газар аягаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед тамхинаас болж 2 залуутай маргалдаад гэр лүүгээ зугтсан. Тэгээд нөгөө хоёр залууг миний араас хөөгөөд ирлээ гэж бодоод хохирогчийг айсандаа цохисон. Гэтэл хохирогч байсан” гэв.

Хохирогч Х.Батчулуунаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Энхбат нь орондоо ороод би унтлаа гэж хэлэхээр нь би ч гэсэн гэр рүүгээ явлаа гэж хэлээд гэрээс нь гараад ирэхэд Ихтамирын гэрийн хаалга яг өөдөөс нь харсан хаалга онгорхой байж байсан би сайн уу Тамираа гэж хэлэхэд юун дээрээ сууж байсныг нь би хараагүй ямар ч байсан нэг юман дээр сууж байгаад босож ирээд намайг шууд толгой руу нэг хатуу юмаар цохисон. Намайг цохисоны дараа миний толгойны орой хэсгээс маш их цус гоожиж эхлэхэд намайг коридор руу шууд түлхээд гаргаад хаалгаа цоожилсон ...Би Ихтамиртай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, Ихтамир надад эмчилгээний 400.000 төгрөг өгнө гэж өөрөө хэлсэн, хэлсэн мөнгөө тэгэж байгаад өгөх байлгүй, миний хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-14-16х/,

Шинжээч эмч М.Золжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Х.Батчулуун нь надад үзүүлэхдээ хэсэг газрын үзлэгээр: зүүн зулайн хуйханд босоо 3.0 см урттай цайвар ягаан өнгийн сорвитой, уг сорвины төв хэсэгт 0.3х0.2 см тав нь захаасаа хууларч буй шархтай үзүүлсэн байна. Энэ гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл ба ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй гэмтэл юм ...” гэх мэдүүлэг /хх-34х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1930 тоот шинжээчийн дүгнэлтэд:

“1.Х.Батчулууны биед зүүн зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-31х/,

Шүүгдэгч Э.Иын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-44-52х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шинжээч эмч нарын мэдүүлгээр шүүгдэгч Э.И нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-11-96А тоотод байрлах нийтийн байранд Х.Батчулууны толгойн тус газар аягаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Э.Ихбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Э.Ит эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн болно.

Хохирогч Х.Батчулуун нь мөрдөн шалгах ажиллагааны үед өөрт учирсан гэм хорын талаарх баримтаа гаргаж өгөөгүй байх ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.