Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 285

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,                                        

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:           

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дөш овогт Ч-н Э-т холбогдох эрүүгийн 1809008440110 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, агрегатын засварчин мэргэжилтэй, Зуун наст хотхонд мужаан, манаач ажилтай,

Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ВЖ88030853 /   Дөш овогт Ч-н Э   нь:

- 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хамт архи ууж байсан Л.Ариунтунгалагтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Л.Ариунтунгалаг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ... Энхтөр гэнэт эхнэр рүүгээ хүүхдийнхээ гутлыг шидсэн. Эхнэрээ элдэв бусаар хараагаад байсан. Би Үүрээгийн хамтаар бие засчихаад ирэхэд Энхтөр эхнэрээ дагуулаад гарах гэж байсан. Тэгээд намайг хараад үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон. Ханаруу түлхээд өшиглөх гээд байхаар нь би “ Яаж байгаа юм “ гэхэд  “ Би чиний мөнгийг чинь өгч чадахгүй. Пизда минь. Өөрөө төлөөрэй. За юу “ гээд Энхтөр эхнэр хүүхдээ дагуулаад гараад явсан Зүүн нүд хавдаж хөхөрсөн байсан. Толгой өвдөж байсан гэжээ. / хх 23-25 /

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2567 дугаар дүгнэлтэнд:

            1 .Л.Ариунтунгалагийн биед зүүн нүдний алим, зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар ,эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  / хх 33 /

 

Яллагдагч Ч.Э мөрдөн шалгалтын явцад мэдүлэхдээ: ...Тухайн үед Л.Ариунтунгалаг нь намайг хэл үгээр доромжлоод байхаар нь би Л.Ариунтунгалагийн нүүрэн тус газарт нь 2-3 удаа баруун гараараа цохьсон. ...Би энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэжээ.  / хх 5 /

 

“ Натур “ эмнэлгийн компьютер томографийн оношлогоо / хх 37 /

 

Шүүгдэгч Ч. Э-ийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-5 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 48 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Түүнийг цохьсондоо харамсаж байна. Хохирлыг төлж барагдуулсан гэв.

 

Шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хамт архи ууж байсан Л.Ариунтунгалагтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Ч.Э нь маргалдаад миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон.  Зүүн нүд хавдаж хөхөрсөн байсан. Толгой өвдөж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Л.Ариунтунгалагийн мэдүүлэг / хх 23-25 /, ...Л.Ариунтунгалагийн биед зүүн нүдний алим, зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2567 дугаар дүгнэлт / хх 33 /,  ... Л.Ариунтунгалаг нь намайг хэл үгээр доромжлоод байхаар нь нүүрэн тус газарт нь 2-3 удаа баруун гараараа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ч. Э-ийн мэдүүлэг / хх 5 /,  ...“ Натур “ эмнэлгийн компьютер томографийн оношлогоо / хх 37 / зэрэг болно.

           

            Шүүхээс шүүгдэгч Ч. Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэвч шүүгдэгч Ч.Э нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-д заасан хөөн хэлэцэх хугацаа өнгөрсөн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.Энь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дөш овогт Ч-ын Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийг 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч-ын Э-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

            4. Ч. Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч. Эд урьд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ