Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2016/00755

 

 

 

 

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2016/00755

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж,

Нэхэмжлэгч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар

Гуравдагч этгээд: 1964 оны 12 дугаар сарын 07 өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, 52 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а-15 тоотод оршин суудаг, Боржигон овогтой Ойдовцоогийн Гантулга РД:/ВЭ64120711/-д холбогдох албадан эмчилгээ, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хүсэлтийг хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 05 өдөр тус газрын хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

                                                                                       

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эмч, дэслэгч Б.Энхболд, гуравдагч этгээд О.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Өвчтөн О.Гантулга нь 2016 оны 06 дугаар сарын 24 өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар ирсэн. О.Гантулга нь хордлого тайлах эмчилгээ хийгдссэн. Үндсэн эмчилгээ болох эмийн эмчилгээ, дуршил бууруулах, шинж тэмдгийн эмчилгээ хийлгэх гэхээр унаж, татаад тохирлохгүй байгаа. Сэтгэл засал, үгүйсгэл, хөдөлмөр эмчилгээ хийгдсэн. Иймээс эмчилгээг  хугацаанаас нь өмнө зогсоох хүсэлтэй байна.” гэв.

 

Гуравдагч этгээд О.Гантулга нь шүүх хуралдаанд тайлбарлахаа:

“Миний бие тус байгуулагад 2016 оны 05 дугаар сарын 02 өдөр ирж эмчлүүлээд бие болон сэтгэл санааны хувьд эрүүл болсон. Анх удаагаа эмчилгээ хийлгэж байна. Архины хордлого тайлах эмчилгээ  хийгдсэн. Унаж татдаг учраас эмчилгээ тохирохгүй байгаа. Эмчилгээ хийлгэх явцдаа их зүйлийг ухаарлаа, цаашид архи уухгүй.” гэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичгийн баримтууд, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбарыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь гуравдагч этгээд О.Гантулгыг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

О.Гантулга нь Баянзүрх,  Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шийдвэрээр тус газарт ирж эмчлэгдэж, эмчилгээний үр дүнд зовиур шаналгаа арилж, засрал авч архи уух дур хүсэлгүй болж, биеийн байдал сайжирсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймгийн Баян суман дахь согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмч, ажилын хэсгийн дүгнэлтээр нотлогдож байгаа тул О.Гантулгыг эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоох нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар О.Гантулыг албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Албадан эмчилгээний хугацаа дууссан талаар эмчлүүлэгчийн ар гэрийнхэнд нь мэдэгдэж, зохих байгууллага болон ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхийг Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухайхуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА