Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 258

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

Улсын яллагч: Г.Цогтгэрэл /томилолтоор/

Нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг,

            Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т холбогдох эрүүгийн 1909000160047 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч  нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЖБ караокед үйлчлүүлж байгаад тухайн караокед ажилладаг иргэн  “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч утсыг нь авч залилан бусдад 1 008 000  төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  мэдүүлэхдээ: ”. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм хэрэг хийхгүй хөнгөн ял оноож өгнө үү...хохиролоо төлж барагдуулмаар байна ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч /хх-7/, гэрч Ц.Пүрэвмаа /хх-13/, М.Анх-Эрдэнэ /25/ нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-16/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЖБ караокед үйлчлүүлж байгаад тухайн караокед ажилладаг иргэн  “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч утсыг нь авч залилан бусдад 1 008 000  төгрөгийн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч  нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Үүнд:Хохирогч  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 88835223 гэх дугаараас 91910203  гэх дугаарт залгаж 12 сарын 19-ний өдөр 18 цагаас  төрсөн өдрөө тэмдэглэнэ гэж захиалга өгөөд, 5920275076 гэх данснаас 270 000 төгрөгийг шилжүүлсэн. 2018.12.19-ний өдрийн 19 цаг 00 минутын үед ЖБ гэх нэртэй караокеэд 7 дугаар өрөөнд ороод төрсөн өдрийн эзэн гэх эмэгтэй 2 залуугийн хамт ирээд бусад нь ар араасаа цуварч нийт 8 хүн байсан. 23 цагийн үед 07 дугаар өрөөнд маргалдаад байх шиг байхаар нь хойноос нь орох үед төрсөн өдрийн эзэнийг хүндэтгэхгүй байна гэх шиг зүйлс яриад  байж байсан. Удалгүй нэг нэгээрэй цуварч гараад байх үед төрсөн өдрийн эзэнд нь 195 000 төгрөгнйи тооцоо үлдсэн байна гэх үед манай хөвгүүд төлнө гэж хэлж байсан. Үлдсэн 2 нь миний самсунг А8 загварын гар утсыг гуйгаад 88835223 гэх дугаарт залгаад чи намайг тооцоон дээр орхиод явах юм уу, Энэ хүмүүс надаас нэхээд байна гэж ярьж байгаад явчихсан байсан.../хх-7/ гэх мэдүүлэг,

          Гэрч Ц.Пүрэвмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би хэсэг сууж байгаад түрүүлээд Оюун –Эрдэнэтэй хамт явсан. Тэгтэл тухайн шөнө над руу ЖБ караокеноос залгаад танай найз чинь гар утас аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би гайхаад юун утас бэ гэхэд Анхбаярын найз Тамир гар утсыг авч явсан гэсэн ...”  гэх мэдүүлэг /хх -13/,

          Гэрч М.Анх-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэгээд Тамираа нэг зөөгчийн гар утсыг гуйж аваад яриад ороод ирье гээд гараад алга болчихсон ...” гэх мэдүүлэг/хх -25/,

          ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Тухайн караоке дотор ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байтал хүмүүс явцгаасан. Анхаа бид хоёр бүх тооцоон дээр нь үлдчихсэн байсан. Тэгээд би тооцоог нь төлж чадахгүй мөнгөгүй байсан учир тухайн караокены тогоочийн утсыг гуйж аваад Аялгуу руу залгахад утсаа авахгүй байхаар нь би буцаж орж ирээд  нөгөө ярьж байсан гар утсаа аваад шууд яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх 22/,

          Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 16/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Иймд шүүгдэгч ыг бусдын эд хөрөнгийг хуурч, залилан  авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч т хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч , түүний өмгөөлөгч нар  нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч  нь урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 547 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, түүнийгээ биелүүлээгүй болох нь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 21-ний  өдрийн 2/4567 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 547 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар тус тусад нь ялыг эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч т бусдын эд хөрөнгийг хуурч, залилан  авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ыг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял болон Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 547 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

6. Шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.РЕНЧЕНХОРОЛ

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

Улсын яллагч: Г.Цогтгэрэл /томилолтоор/

Нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг,

            Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Хишиг-Эрдэний Тамирт холбогдох эрүүгийн 1909000160047 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 12-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн,  30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх , дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1083в оршин суудаг,

Урьд 2017 оны 11 сарын 28-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 547 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд  тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

Борлууд овогт Хишиг-Эрдэний Тамир /РД.УИ99021219/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч  нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЖБ караокед үйлчлүүлж байгаад тухайн караокед ажилладаг иргэн Н. “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч утсыг нь авч залилан бусдад 1 008 000  төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  мэдүүлэхдээ: ”. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм хэрэг хийхгүй хөнгөн ял оноож өгнө үү...хохиролоо төлж барагдуулмаар байна ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н./хх-7/, гэрч Ц.Пүрэвмаа /хх-13/, М.Анх-Эрдэнэ /25/ нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-16/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЖБ караокед үйлчлүүлж байгаад тухайн караокед ажилладаг иргэн Н. “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч утсыг нь авч залилан бусдад 1 008 000  төгрөгийн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч  нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Үүнд:Хохирогч Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 88835223 гэх дугаараас 91910203  гэх дугаарт залгаж 12 сарын 19-ний өдөр 18 цагаас  төрсөн өдрөө тэмдэглэнэ гэж захиалга өгөөд, 5920275076 гэх данснаас 270 000 төгрөгийг шилжүүлсэн. 2018.12.19-ний өдрийн 19 цаг 00 минутын үед ЖБ гэх нэртэй караокеэд 7 дугаар өрөөнд ороод төрсөн өдрийн эзэн гэх эмэгтэй 2 залуугийн хамт ирээд бусад нь ар араасаа цуварч нийт 8 хүн байсан. 23 цагийн үед 07 дугаар өрөөнд маргалдаад байх шиг байхаар нь хойноос нь орох үед төрсөн өдрийн эзэнийг хүндэтгэхгүй байна гэх шиг зүйлс яриад  байж байсан. Удалгүй нэг нэгээрэй цуварч гараад байх үед төрсөн өдрийн эзэнд нь 195 000 төгрөгнйи тооцоо үлдсэн байна гэх үед манай хөвгүүд төлнө гэж хэлж байсан. Үлдсэн 2 нь миний самсунг А8 загварын гар утсыг гуйгаад 88835223 гэх дугаарт залгаад чи намайг тооцоон дээр орхиод явах юм уу, Энэ хүмүүс надаас нэхээд байна гэж ярьж байгаад явчихсан байсан.../хх-7/ гэх мэдүүлэг,

          Гэрч Ц.Пүрэвмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би хэсэг сууж байгаад түрүүлээд Оюун –Эрдэнэтэй хамт явсан. Тэгтэл тухайн шөнө над руу ЖБ караокеноос залгаад танай найз чинь гар утас аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би гайхаад юун утас бэ гэхэд Анхбаярын найз Тамир гар утсыг авч явсан гэсэн ...”  гэх мэдүүлэг /хх -13/,

          Гэрч М.Анх-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэгээд Тамираа нэг зөөгчийн гар утсыг гуйж аваад яриад ороод ирье гээд гараад алга болчихсон ...” гэх мэдүүлэг/хх -25/,

          ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Тухайн караоке дотор ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байтал хүмүүс явцгаасан. Анхаа бид хоёр бүх тооцоон дээр нь үлдчихсэн байсан. Тэгээд би тооцоог нь төлж чадахгүй мөнгөгүй байсан учир тухайн караокены тогоочийн утсыг гуйж аваад Аялгуу руу залгахад утсаа авахгүй байхаар нь би буцаж орж ирээд  нөгөө ярьж байсан гар утсаа аваад шууд яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх 22/,

          Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 16/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Иймд шүүгдэгч ыг бусдын эд хөрөнгийг хуурч, залилан  авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч т хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч , түүний өмгөөлөгч нар  нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч  нь урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 547 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, түүнийгээ биелүүлээгүй болох нь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 21-ний  өдрийн 2/4567 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 547 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар тус тусад нь ялыг эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т бусдын эд хөрөнгийг хуурч, залилан  авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.