Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 142

 

 

 

 

 

 

 

     2019       03         14                                    238

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: Ц.Сүхбат,

Нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,

Шүүгдэгч: У.Э, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Э холбогдох эрүүгийн 1809044460142 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: у.э

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч У.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн автобусны буудлын орчим иргэн Х явж байх үед халааснаас нь гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Э мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн.гэмшиж байна, хүлээн зөвшөөрч байгаа гэм буруугаа, цаашид нэг удаа боломж олгож өгөөч ээ, хүүхэд маань ой гарантай, би өөрөө ажил хийдэг, цаашид хөдөлмөрөөрөө ажил хийж амьдарна, хөнгөн ял оноож өгнө үү гэв.

           

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Х.мэдүүлэг /хх-11/, хохирогчоос гаргасан “хохирлын 2 сая төгрөг авсан гэх”  баримт /хх-12/, “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх15/18/, яллагдагчаар өгсөн У.Эийн мэдүүлэг /хх-24/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч У.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн автобусны уудлын орчим иргэн Х. явж байх үед халааснаас нь гар утсыг нь хүч эрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж прокуороос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч У.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: .

 

          Хохирогч Х. “...2018 оны 9 сарын 26-ны өдөр 17 цаг 40 минутын /ед өөрийн сурдаг сургууль болох ШУТИС-н 2 дугаар байрнаас гараад 64 дүгээр цэлгүүрийн автобусны буудал руу алхаад явж байсан. Зүүн талын халаасандаа утсаа хийгээд явж байсан... Яг автобусны буудал дээр очоод халаасаа шалгасан чинь утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг /11/,

 

Хохирогчоос гаргасан “хохирлын 2 сая төгрөг авсан тул одоо гомдол санал байхгүй” гэх хүсэлт /12/,

 

          “Дамно” ХХК-ий үнэлгээний дүгнэлт нийт 1.784.000 төгрөг/15-18/,

 

          Яллагдагчаар өгсөн У.Эийн “...2018 оны 09 сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт сүүлд нь нэрийг нь мэддэг болсон Х. гэх охины халааснаас хулгайлсан “ай фоне” 8 плас маркийн гар утсыг би гэртээ аваачаад хадгалж байгаад сүүлд нь Баттүшигт Бүгд Найрамдах Хятад Ард улсад зорчихоор явсан танихгүй хүнээр вокзал дээрээс дайгаад өгөөд явуулсан юм. Би Баттүшигт хулгайн гар утас гэдгийг бол хэлээгүй... Би хохирогчид 2.000.000 төгрөг өгч хохирлыг бүрэн барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /24/,

 

          Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /6/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго нөлөөлсөн гэж үзнэ.

 

 Шүүх хуралдааны явцад шүүгдэгч У.Э, түүний өмгөөлөгч нар гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч У.Эрдэнсүхийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, ар гэрийн байдал, хохирогч гомдол саналгүй, хохирол төлбөрийг төлсөн зэргийг харгалзан шүүхээс У.Эийг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр буюу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч У.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн  эд зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Улаанхүүгийн Эрдэнэсүхийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч У.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч У.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж,   битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.Ээд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.РЕНЧЕНХОРОЛ