Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 226

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019          03          07                                    226

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: П.Ганбаатар /томилолт/

Нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,

Шүүгдэгч:Б.М, түүний өмгөөлөгч Н.Дашдулам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М холбогдох эрүүгийн 1805014100008 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 05-ны өдор Төв аймгийн Угтаал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтсй, хүнд машины жолооч мэргэжилтэй, гутал засварын газарт гутал засдаг, ам бүл 2, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 413 тоотод оршин суух, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

 

урьд 1996 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг өршөөлийн тухай хуулиар өршөөгдсөн,

 

1997 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 592 дугаар шийтгэх тогтоолоор 1 жил хорих ялаар шийтгүүлж хойшлуулсан,

 

1998 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн шүүхийн 82 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2-ын “Б”-д зааснаар нийт 25 жилийн хорих ялаар шийтгүүлж 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 186 дугаартай шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3 2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 04 жил 02 сар 18 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзаж шийдвзрлэсэн.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Б.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгэзр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед олон тооны шарх гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: Тухайн үед болсон асуудлыг хүлээн зөвшөөрч байна.Надаас л болж үүссэн.Би заазуураар цохиогүй, хашааны төмрөнд л арагшаа шахахад тэгсэн болов уу гэж бодож байн.Миний гарт тухайн үед юу ч байгаагүй.Цаашид ийм алдаа дутагдал гаргахгүй.Хохирогчид би өөрөө ажил хийж байгаа учраас 3 сая төгрөг бэлнээр өгсөн. Ингээд зогсч байгаа нь хамгийн муухай байна.Дахиж алдаа дутагдал гаргахгүй, эцсийн удаа гуйж байна даа гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г. /хх-50-53, 54-55/, гэрч Б.Наранхүү /хх-23-24/, С.Энх-Од /хх-123-125/, Д.Лхагвахишиг /хх-120-122/ нарын мэдүүлэг, Б.Мгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-56-58, 43-46/, шүүх шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн 2885 дугаар дүгнэлт /хх-30/, хохирогч Г.Энхтөрийн эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-116-119/, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-111-112/,  шүүгдэгч Б.Мгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63, 127-133, 161-165/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгэзр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Энхтөргэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед олон тооны шарх гэмгэл үүсгэж онц харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.  

 

Шүүгдэгч Б.М нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.Энхтөрийн “...2018.02.19-ний өдрийн 22 цагийн үед өмнө хамт Мөнгөн морьтын 0417 дугаар ангид хамт ял эдэлж байсан танил Мөнхдаваа над руу яриад Наранхүүтэй уулзах уу гэж байна хамт уулзъя гээд дуудахаар нь Бөхийн өргөөний “Хазара” рестораны үүдэнд очиход Мөнхдаваа Наранхүү болон Наранхүүгийн эхнэр гурав байсан. Тэгээд бид дөрөв Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунелийн дээд талд байрлах караокед орж 0,5 литрийн 1 шил архи хүний нэг нэг пиво авч уугаад 2 цаг дуулсан юм. Би караоке дотор явж байхад багын найз Пүүжээтэй таараад хамт манай өрөөнд ороод Мөнхдаваа, Наранхүү нарт миний найз гэж танилцуулаад 1 дуу дуулаад өрөөнөөс гарсан юм. Тэгсэн чинь Мөнхдаваа ах гэнэт уурлаж хөмхийгөө зуугаад намайг ална шүү банди минь гээд байсан Тэгээд би юм хэлэлгүй сууж байгаад шөнийн 01 цаг өнгөрч байхад бөөнөөрөө гэр рүүгээ харьцгаана гээд сууж байсан газраасаа гарцгаасан. Наранхүүгийн эхнэр машинаа бариад би урьд талын суудал дээр суугаад Мөнхдаваа, Наранхүү нар нь машины хойно суусан байхаар нь тэр хоёроос хайчих уу гэж асуухад юм хэлэлгүй байсан. Дөнгөж тунелээс уруудтал Мөнхдаваа хойноос чи муу банди ална шүү гээд гараараа хоолой боогоод байсан. Тэгээд нээх хол явалгүй машин зогстол Мөнхдаваа нь машинаас буугаад ир гэхээр нь машинаас дөнгөж буутал Мөнхдаваа толгой руу юугаар цохисныг мэдэхгүй нэг юмаар л цохичихсон. Тэгтэл нүүр рүү хүйтэн юм урсаад байхаар нь гараараа арчаад үзтэл цус байсан. Тэгээд ухаан балартаад байхаар нь хойшоо хашаа ч юм уу хана налаад суутал дээрээс толгой болон нүүр рүү цохиод байсан. Би одоо больё гээд гараараа толгойгоо барьтал дээрээс үзүүртэй юмаар хавсарч цохиод байгаа бололтой 2-3 удаа цохиод байсан Тэгээд хэсэг сууж байгаад босох гэтэл Мөнхдаваа дахиж ирээд цохиод байсан. Энэ үед Наранхүү ах байхгүй алга болчихсон байсан. Толгойдоо 2-3 газарт оёдол тавиулсан баруун талын хацрын яс болон хамар хугарсан зүүн гарын тохойд 2-3 оёдол, чигчий хуруунаас бугуй хүртэл хийлгэсэн. Хэдэн оёдол байгааг мэдэхгүй байна. Баруун гарын бугуйны дээд хэсэгт 1 оёдол тавиулсан. Нүд хөхөрсөн хацар шалбарсан. Нурууны хойд хэсэг хөхөрч шалбарсан зүүн талын хавирганы доод хэсэгт амьсгалж хөдөлж хэвтэж болохгүй хөндүүрлэж өвдөөд байсан. Мөнхдаваа анх машин дотор хоолойноос боогоод толгой руу гараар цохиод байсан. Тэгээд нээх хол явалгүй машин зогсоод машинаас буухдаа үзүүртэй юмаар цохиод байх шиг байсан. Оёдол тавиулахдаа үзүүртэй юмаар хатгаж зүссэн байсан. Мөнхдаваа намайг зодож энэ гэмтлүүдийг учруулсан...Сансарын тунелийн тэнд Наранхүүгийн машинд Мөнхдаваа, Наранхүү, түүний эхнэр нарын хамтаар суугаад машинаа хөдөлгөөд явахад Мөнхдаваа нь хоолойноос боож, толгой руу цохиод байсан сүүлд зодуулсан газраа харсан чинь Мөнхдаваагийн ээжийнхэн нь гэрийн ойролцоо намайг авчраад ойролцоо зодсон байна лээ. Мөнхдаваагийн ээж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд амьдрдаг гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-53, 54-55 дугаар хуудас /,

 

Гэрч Б.Наранхүүгийн “...2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд Мөнхдаваатай хамт байна уулзах уу гэтэл тэгье гээд Бөхийн өргөөний хойд талд уулзаад Сансарын тунелийн дээд талд байдаг нэг караокед орж 0,5 литрийн нэг шил архи 6 шил пиво авч уугаад дуулж байтал Энхтөр гаднаас 2 залуу дагуулж орж ирээд манай багын найзууд гээд танилцуулсан. Нөгөө 2 залуу ч удалгүй гараад явсан. Би ариун цэврийн өрөө орчоод гараад иртэл Энхтөр, Мөнхдаваа 2 маргалдаад байсан Тэгтэл Энхтөр би банди биш гээд маргалдаад байхаар нь би дунд нь орж суугаад болиулсан. Гэгтэл дахиад маргалдаад байхаар нь одоо явцгаая гээд караокенаас гараад хамт явж байсан. Манай эхнэрийн машинд суутал тэр 2 дахиад маргалдаад байхаар нь би Энхтөрийг урд талын суудал дээр суулгаад Мөнхдавааг хойд талын суудал дээр хажуудаа авч суусан. Тэгтэл Мөнхдаваа Энхтөр 2 машин дотор барьцалдаж аваад зодолдох гээд байсан. Тэгтэл эхнэр Энх-Од уурлаад хаашаа юм гэсэн Би зодолдуулахгүй салгаад аргалж явсаар байгаад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнхдаваагийн ээжийнх нь амьдардаг үзүүрт очоод зогстол Мөнхдаваа Энхтөр 2 машинаас буугаад эргээд хартал Мөнхдаваа хашаанаас гараад ирчихсэн Энхтөрийг газар унагаачихсан заазуураар Энхтөрийн дээрээс цохиод байсан. Би очоод боль гээд салгатал над руу цохих гээд далайхаар нь би гараараа хаатал миний зүүн талын гарын чигчий хурууны хойд хэсэгт заазуураар яз цохичхоод цаашаа гүйгээд зугтчихсан. Сүүлд ээж, дүү хоёр нь гараад ирэхэзр нь би хүүхэд чинь заазуур барьж гарч ирээд хүн алчихвал яахын хүүхдээ хорьдоггүй юмуу гэтэл “яана аа мэдсэнгүй” гээд байсан. Энхтөрийн толгойноос цус гараад байхаар нь би гудамжнаас нь чирч гаргаад зам дээр энхэр дээрээ очоод цагдаа, түргэн дууд гээд дуудуулсан. Эхлээд миний дээгүүр хоёулаа гараараа бие биенийгээ цохиод байсан. Сүүлд эхнэр дээрээ очоод ярьж байтал хүүе цаана чинь зодолдоод эхэллээ гэхээр нь эргээд хартал Мөнхдаваа Энхтөрийг газар унагачихсан дээрээс нь заазуур шиг юмаар цохиод байсан. Би бол заазуур л гэж бодож байна. Харанхуйд гялтганасан юм харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

          Гэрч С.Энх-Одын “...2018 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө нөхөр Наранхүү бид 2 Багануураас ирж аавуудтайгаа золгоод байж байтал Даваа /Мөнхдаваа/ гэгч нөхөрлүү залгаад уулзъя гэсэн. Тэгээд энэ 2 Сансарт караокед уулзсан бөгөөд тэнд Наранхүү, Мөнхдаваа 2 уулзсаны дараа Төрөөг /Энхтөр/ дуудаж гурвуулаа нийлж пиво ууж дуулцгаасан. Тэр үед би архи уугаагүй гарч ороод явж байсан. Учир нь би машин барьж байсан. Тэр 3 гурав уг нь эхлээд пиво ууж байсан боловч сүүлд ороход архины шил байсан. Одоо цагийг нь санахгүй байна нилээн орой болсон байсан ба тус караокед Даваа, Төрөө 2 муудалцах гээд байсан. тэгэхээр нь ерөөсөө явъя гэрт нь хүргэж өгье гээд бид 4 гараад миний машинд суусан. Би жолоогоо бариад Төрөө миний хажуугийн суудалд, Даваа болохоор миний ард талын суудалд, манай нөхөр Наранхүү болохоор Торөөгийн ард талын суудалд суугаад сансраас уруудаж буцаад Чингис зочид буудлаар өгсөөд Давааг хүргэж өгөх гээд Монгол 3 дугаар сургуулиас хойш явсан Энэ үед Даваа нь Төрөө рүү маргаан өдөөд дайраад байсан. Гэтэл манай нөхөр Наранхүү нь Давааг хориглож явсан. Түүнээс бол машин дотор зодолдох гээд байсан боловч яг бол зодолдоогүй. Тэгээд нэг гудамжаар ороод Даваагийн гэрлүү дөхөөд би гудамжны үзүүрт зогсоод тэр гурвыг харж байсан. Намайг харахад тэр 2 эвлэрээд Даваа гэртээ орж байх шиг байсан. Тэгээд манай нөхөр Наранхүү машиндаа суух гээд ганцаараа түрүүлээд явж байсан. Нөгөө 2 цаана үлдээд юм яриад байх шиг байсан. Яг тэр үед Даваа, Төрөө 2 хоорондоо зодолдоод эхэлсэн ба Наранхүү буцаад гүйсэн. Наранхүү буцаж очоод салгасан байх. Тухайн үед харанхуй байсан болохоор яг яаж зодолдоод байгаа болох нь тодорхой сайн харагдахгүй байсан Тэр хоёрын зодоон миний санаж байгаагаар нээх удаагүй байх Тэр тэр үед Төрөө нь цагдаа дууд гэж орилсон. Тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа жоохон удаж ирсэн Би айгаад холоос харж байсан. Тэгээд цагдаа ирэнгүүт Наранхүү үлдээд би явсан...” гэх мэдүүлэг/хх 123-125/,

 

          Гэрч Д.Лхагвахишигийн “...Хүргэн Жавхлан манай охин Алтантуяа нар нь намайг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 11 дүгээр гудамжны 36 тоот гэрт хүргэж өгөөд явсан юм. Орой 23 цагийн үед гэртээ унтаж байсан чинь Б.М нь гэрт орилоод ороод ирсэн юм. Гэрийнхээ гэрлийг асаасан чинь Мөнхдаваагийн нүүр нь бөөн цус болчихсон байсан. Б.М нь намайг зодчихлоо, хүүг чинь зодох гэж дагуулаад явсан юм байна гэж хэлээд уйлаад байсан...’; гэх мэдүүлзг /1хх 120-122/,

 

            Б.Мгийн гэрчээр мэдүүлсэн “...2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 3 дугаар гудамж 413 тоотод гэртээ байж байхад найз Наранхүү нь эхнэрийн хамтаар намайг гадагшаа гаргачия гэж хэлээд машинтай ирж авсан. Дараа нь найз Энхтөрийг Бөхийн өргөөний орчмоос авчхаад Сансарын тунель дээр байдаг караокед ороод цаг дуулаад хоёр хоёр пиво аваад уусан юм. Тэгээд Сансарын тунель орчмоос гараад манай гэрт хүргэж өгөх гээд Наранхүүгийн машинд нь Наранхүү, Энхтөр, Наранхүүгийн найз охин нь Наранхүүгийн машиныг барьчихсан шинэ замын орчимд байдаг гудамжинд машинтай бөөнөөрөө явж байсан. Тэгээд би Энхтөртэй хэрүүл маргаан хийсэн. Энхтөр нь хэрүүл хийж байхдаа миний нүүр рүү гараараа барьчихсан заамдаад зогсон байснаа би зөрүүлээд Энхтөрийн толгой руу гараараа цохиод авсан. Тэгээд бид хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Хашааны хажууд Энхтөр өид хоёр хувцасныхаа энгэр хэсгээс гар гараараа барьчихсан заамдаа зогсож байснаа би Энхтөрийг заамдсан гараараа сэгсрээд хааш руу Энхтөрийн толгойг цохисон. Дараа нь Энхтөр бид хоёр эхнэр хэсгээсээ гараараа заамдсан хэвээрээ хоёулаа газарт унасан. Газарт унах үедээ барьцалдаад ноцолдсон. Тэгээд Энхтөрөөс салаад босоод ирсэн чинь Энхтөрийн толгойноос цус гарсан байсан. Тэгээд Наранхүүг дөхөөд ирэхээр нь цаашаа бай гэж хэлээд гар руу нэг удаа модоор цохисон. Тэгээд би гэр лүүгээ орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 56- 58 /,

           

Яллагдагч Б.Мгийн “...2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 3 дугаар гудамж 413 тоотод гэртээ байж байхад найз Наранхүү нь эхнэрийн хамтаар намайг гадагшаа гаргачихъя гэж хэлээд машинтай ирж авсан. Дараа нь найз Энхтөрийг Бөхийн өргөөний орчмоос авчхаад Сансарын тунель дээр байдаг караокед ороод цаг дуулаад хоёр хоёр пиво аваад уусан юм. Тэгээд Сансарын тунель орчмоос гараад манай гэрт хүргэж өгөх гээд Наранхүүгийн машинд нь Наранхүү Энхтөр, Наранхүүгийн найз охин нь Наранхүүгийн машиныг барьчихсан манай ээжийн гэр болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 11 дүгээр гудамжны 36 тоотын ойролцоо шинэ замын гудамжинд машинтай бөөнөөрөө зогсоод байж байсан юм Тэгээд би Энхтөртэй архинаас болж маргалдсан тэгээд Наранхүүгийн машинаас буугаад Энхтөртэй хэрүүл маргаан хийсэн. Энхтөр нь хэрүүл хийж байхдаа миний нүүр толгой гараараа цохиод эхэлсэн тэгэхээр нь би зөрүүлээд Энхтөрийн толгой руу гараараа цохиод авсан. Тэгээд бид хоёр хувцасныхаа энгэр энгэр хэсгээс гар гараараа барьчихсан заамдаад зогсож байснаа би Энхтөрийг заамдсан гараараа сэгсрээд хашаа руу Энхтөрийн толгойг цохьсон. Дараа нь Энхтөр бид хоёр энгэр хэсгээсээ гараараа заамдсан чигээрээ хоёулаа газарт уначихсан газарт унасан үедээ барьцалдаад ноцолдсон. Тэгээд арай ч нэг юм Энхтөрөөс салаад газраас босоод ирсэн чинь Энхтөрийн толгойноос цус гарсан миний хамар, баруун гарын дунд хуруунаас цус гараад байсан. Наранхүүг цаашаа бай гэж хэлээд газарт байсан хатуу мод байхаар нь газраас аваад Наранхүүг дөхөөд ирэхээр нь цаашаа бай гэж хэлээд гар руу нэг удаа цохиод авсан юм. Тэгээд би шууд гэр рүүгээ гүйгээд орчихсон юм. Би Энхтөртэй маргалдсан шалтгаан нь Наранхүү, бид хоёр руу Энхтөр нь архи шахаад байхаар нь тэрнээс болж миний уур хүрээд чи наад архиа багаар явуулчих юундаа яараад байгаа юм бэ гэж хэлсэн чинь Энхтөр муу зүгээр байгаараа пизда минь гээд намайг хэл амаар доромжлоод байсап мэдүүлэг /хх-ийн 43-46/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2885 дугаартай дүгнэлт:

          Г.Энхтөрийн биед хацар ясны нумын хэсгийн далд хугарал, хамар ясны хугарал - зүүн зулайн урд болон ар хэсэг, хацар, бугалга, сарвуу, шуунд шарх, тархи доргилт, зовхи, уруулын дотор салстад цус хуралт хацар, бугалга сарвуу, нуруу, өвдөгт зулгарал бүхий гэмтэл тогтоогдлоо

          Дээрх гэмтлүүдийн нь шарх бүхий гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

          Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

          Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 30/,

          Хохирогч Г.Энхтөрийн эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-ийн 92-110/,

          Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 111,112 /,

          Яллагдагч Б.Мгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 хх 116-119/,

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 63 127- 133, 161-165/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл  тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн өмнө 1998 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86-р зүйлийн 2-ын Б-д зааснаар 24 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 12 сарын 09-ны өдрийн Төв аймгийн дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 186 шүүгчийн захирамжаар Б.Мгийн эдлээгүй үлдсэн 04 жил 02 сар 18 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 6 жил 2 сар 18 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн үйлдэл онц харгис хэрцгий шинжийг агуулж байгаа тул түүнд холбогдох хэргийг хөнгөрүүлэх, өмнөх ял шийтгэлийг 2015 оны Эрүүгийн хууль батлагдсантай холбогдуулан дүйцүүлэн хасч тооцож өгнө үү” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжтой гэж үзэв.

 

Учир нь Б.М нь 1998 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86-р зүйлийн 2-ын Б-д зааснаар 24 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн оногдуулах ялыг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ялын доод, дээд хэмжээ 8-15 жил болж багасч, нийт биечлэн эдэлсэн хорих ял нь 18 жил 04 сар 18 хоног, шагналын 1 жил 4 сар 24 хоног бүгд 20 жил 09 сар 12 хоног эдэлсэн байх тул 2016 оны 12 сарын 09-ны өдрийн Төв аймгийн дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 186 шүүгчийн захирамжаар Б.Мгийн эдлээгүй үлдсэн 04 жил 02 сар 18 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсанг нийт ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, ялаа бүрэн эдэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Мг 2016 оны 12 сарын 09-ны өдрийн Төв аймгийн дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 186 шүүгчийн захирамжаар Б.Мгийн эдлээгүй үлдсэн 04 жил 02 сар 18 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэнгийн хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байх тул түүнийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

 Шүүгдэгч Б.М нь өөрийн танил “ Наранхүү бид хоёр руу Энхтөр нь архи  шахаад байхаар нь миний уур хүрээд” гэсэн шалтгаанаар хохирогчийг машинаас буух үед түүний толгой руу цохиж “болиоч” гэсэн сануулгыг эс хайхран үргэлжлүүлэн олон удаа цохиж, олон тооны шарх гэмтэл үүсгэж, учруулсан гэмтлийн улмаас хохирогч зовж зүдрэхээр байдал бий болгож буй нь түүний өршөөл энэрэлгүй, балмад онц харгис хэрцгий авир гэж дүгнэх  үндэслэл болно.

 

Ийнхүү хохирогчийг зодохдоо сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийнхөө үйлдлийн үр дагаварыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэн хүндэвтэр гэмтээсэн Б.Мгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Мгийн онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргээр нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх Б.Мд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан төрөл, хэмжээний дотор 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр тогтов.

 

Мөн дээрх нөхцөл байдлууд болон хохирогчийн “гомдол саналгүй” гэсэн хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов

 

            Шүүгдэгч Б.Мгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.М нь хохиролд 3 000 000 төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэргийг дурьдах нь зүйтэй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 2.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

 

5. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.РЕНЧЕНХОРОЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.РЕНЧЕНХОРОЛ