Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2016/00639

 

 

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2016/00639

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1961 оны 07 дугаар сарын 10 өдөр төрсөн, Төв аймгийн Бүрэн сум, 1 дүгээр баг, Төхөмийн 3 дугаар гудамжны 18 тоотод оршин суух, Өндөр овогт Нанжидын Цэрэндолгор РД:/НК61071007/-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Цэрэндолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Цэрэндолгор нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Тэтгэврээ тогтоолгох гэтэл материалууд зөрчилтэй, архиваас баримт олдохгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие нь 1961 оны 07 сарын 10 өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн. 1976 онд 16 нас хүрээд малчин болсон. 1976 оны 05 дугаар сарын 01 өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 01 өдөр хүртэл Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэлд малчинаар ажилласан. 1982 онд анхныхаа хүүхдийг төрүүлсөн. 1984 онд дараагийн хүүхдээ төрүүлсэн боловч эндчихсэн. 1987 оны 04 дүгээр сарын 28 өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28 өдөр хүртэл Төв аймгийн Бүрэн сумын нийтийн аж ахуйн үйлчилгээнд оёдолчноор, 1991 оны 10 дугаар сарын 29 өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01 өдөр хүртэл Төв аймгийн Бүрэн сумын Хайрхан хоршоонд оёдолчноор ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 6-14, 18-23, 28-29, 33-37/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Цэрэндолгор нь Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэлд 1976 оны 05 дугаар сарын 01 өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 01 өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн Бүрэн сумын нийтийн ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 04 дүгээр сарын 28 өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28 өдөр хүртэл оёдолчноор, Хайрхан хоршоонд 1991 оны 10 дугаар сарын 29 өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01 хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Н.Цэрэндолгорын ажилд орсон болон ажлаас чөлөөлсөн тушаал нь Төв аймгийн Архив, Үндэсний төв архиваас гарч ирээгүйгээс нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Н.Цэрэндолгор нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлвэл: нэхэмжлэгч Н.Цэрэндолгор нь Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэлд 1976 оны 05 дугаар сарын 01 өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 01 өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн Бүрэн сумын нийтийн ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 04 дүгээр сарын 28 өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28 өдөр хүртэл оёдолчноор, Хайрхан хоршоонд 1991 оны 10 дугаар сарын 29 өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01 хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан байдал нь:

  1. Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлээс Н.Цэрэндолгорт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 6-7/,
  2. 1984 оны 09 дүгээр сарын 01 өдөр Н.Цэрэндолгорт олгосон 115840 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 8-9/,
  3.  Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлээс Н.Цэрэндолгорт олгосон 288 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /канон их муу гарсан тул эх хувьтай нь харьцуулан судлав/ /хх 10-12/,
  4. 2016 оны 04 дүгээр сарын 25 өдрийн Төв аймгийн архивын тасгийн 311 дугаартай албан тоот /хх 13/,
  5. 1991 оны 10 дугаар сарын 11 өдөр Бүрэн сумын ахуйн үйлчилгээнээс Н.Цэрэндолгорт олгосон талархлын бичиг /хх 14/,
  6. Гэрч Н.Цэндсүрэнгийн бичсэн тодорхойлолт түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх 18-19/, Н.Цэндсүрэнгийн шүүхэд өгсөн гэрчийн мэлүүлэг /хх 29/, 2016 оны 06 дугаар сарын 27 өдрийн Төв аймгийн архивын тасгийн 527 дугаартай алдбан тоот /хх 34/,
  7. Гэрч Д.Нэргүйгийн бичсэн тодорхойлолт түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх 20-21/, Д.Нэргүйн шүүхэд өгсөн гэрчийн мэлүүлэг /хх 28/, Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн даргын 1981 оны 07 дугаар сарын 22 өдрийн ажилд томилох тухай “..Д.Нэргүйг 8 сарын 7 өдрөөс...томилсугай” гэх бичилттэй 65 дугаартай тушаал /хх 33/,
  8. Гэрч Ц.Рэгзэдмаагийн бичсэн тодорхойлолт түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх 22-23/,
  9. 1985 оны 10 дугаар сарын 01 өдөр Н.Цэрэндолгорт олгосон үйлдвэрчний эвлэлийн гишүүний батлахын хуулбар /хх 35-37/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.Цэрэндолгорыг Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэлд 1976 оны 05 дугаар сарын 01 өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 01 өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн Бүрэн сумын нийтийн ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 04 дүгээр сарын 28 өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28 өдөр хүртэл оёдолчноор, Хайрхан хоршоонд 1991 оны 10 дугаар сарын 29 өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01 хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өндөр овогт Нанжидын Цэрэндолгор нь Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэлд 1976 оны 05 дугаар сарын 01 өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 01 өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн Бүрэн сумын нийтийн ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 04 дүгээр сарын 28 өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28 өдөр хүртэл оёдолчноор, Хайрхан хоршоонд 1991 оны 10 дугаар сарын 29 өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01 хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Цэрэндолгорын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Э.АРИУНАА