| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00627/И |
| Дугаар | 151/ШШ2016/00638 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 151/ШШ2016/00638
| 2016 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 151/ШШ2016/00638 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч 1974 оны 11 дүгээр сарын 26 өдөр төрсөн, 42 настай, ам бүл 2, хүүгийн хамт Төв аймаг, Сэргэлэн сум, 3 дугаар баг, хөшиг гэх газар оршин суудаг, Боржигин овогтой Батдоржийн Мөнхтунгалаг РД:/НС74112666/-ийн
хамтын амьдралтай байсныг болон М.Доржийн эцэг нь Ж.Буджав мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Мөнхтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнхтунгалаг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би анх Ж.Буджавтай 2005 оны 5 сард танилцаад, хүү М.Дорж 2006 оны 5 дугаар сарын 29 өдөр төрсөн. Ж.Буджавтай Улдаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хооронд хамт амьдардаг байсан бөгөөд 11 жил хамт амьдарсан. Гэр бүлээ батлуулж чадаагүй байж байгаад 2016 оны 05 дугаар сарын 23 өдөр Ж.Буджав өвчний улмаас нас барсан. Ж.Буджав болон би өөрөө өмнө нь өөр хүнтэй гэрлэлтээ батлуулсан байсан учраас бид хоёр гэрлэлтээ батлуулж чадаагүй. Тэгээд хүүхдээ би өөрөөрөө овоглосон. Ж.Буджавын өмнөх гэр бүлийн хүнийг нь танихгүй, нэг хүүхэдтэй боловч холбоогүй байдаг. Ж.Буджавын ах Ж.Чойжгаваа ирээд гэрчийн мэдүүлэг өгсөн. Ах дүү нар нь зарим нь Улаанбаатар хотод, зарим нь Завханд байдаг байдаг. Ж.Буджавтай 2005 оны 05 дугаар сарын 05 өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 23 өдөр хүртэл 11 жил хамт амьдарсныг болон хүү М.Доржийн эцэг нь Ж.Буджав мөн болохыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитоор шинжлэн судлав.
Үүнд: 2006 оны 08 дугаар сарын 01 өдөр төрсөн Мөнхтунгалагийн Доржийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 5/, 2016 оны 05 дугаар сарын 23 өдөр Жүгдэрийн Буджавын нас барсны гэрчилгээний хуулбар /хх 5/, гэрч Р.Цэнджавын гаргасан тодорхойлолт /хх 7/, гэрч Ч.Бүрэнжаргалын гаргасан тодорхойлолт /хх 9/, 2016 оны 06 дугаар сарын 06 өдрийн Хан-Уул дүүргийн 26 дугаар сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт /хх 10/, гэрч Ж.Чойжгаваагийн гаргасан тодорхойлдолт /хх 15/, Р.Цэнджавын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хх 17/, Ж.Чойжгаваагийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хх 18/, Ч.Бүрэнжаргалын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хх 19/, Б.Мөнхтунгалагийн хүсэлт /хх 20/ зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнхтунгалаг тус шүүхэд Ж.Буджавтай хамтын амьдралтай байсныг болон М.Доржийн эцэг нь Ж.Буджав мөн болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Б.Мөнхтунгалаг Ж.Буджавтай 2005 оны 05 дугаар сарын 05 өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 23 өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болон М.Доржийн эцэг нь Ж.Буджав мөн болох нь
Иймд Б.Мөнхтунгалаг нь Ж.Буджавтай хамтын амьдралтай байсныг болон М.Доржийн эцэг нь Ж.Буджав мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхтунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.14-т зааснаар Жүгдэрийн Буджав, Батдоржийн Мөнхтунгалаг нарыг 2005 оны 05 дугаар сарын 05 өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 23 өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг болон 2006 оны 05 дугаар сарын 29 өдөр төрсөн М.Доржийн эцэг нь Ж.Буджав мөн болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхтунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА