Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01365

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 03 210/МА2024/01365

 

 

 

Б ЗГБХН, М.Т нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

..... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өийн 181/ШШ2024/01510 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б ЗГБХН, М.Т нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ХХК-д холбогдох,

 

2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээний салшгүй хэсэг болох тус өдрийн автомашин зогсоол худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, тус авто зогсоолын үнэ 49,685,750 төгрөг, мөн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өр төлбөр барагдуулах гэрээний дагуу 44 хоногийн түрээсийн төлбөр 6,138,938 төгрөг, 2 сарын барьцаа төлбөр 8,565,960 төгрөг, нийт 64,930,648 төгрөгийг А ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Б ЗБН болон иргэн М.Т нар А ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж ..... дүүрэг, ........... хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, нийт 3551 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 5008 м.кв талбайтай аж ахуйн зориулалт бүхий Газар эзэмших эрхийн хамт нийт 4,571,089,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон.

Нэг. Энэхүү гэрээний нийт үнийн дүнгийн 3 030 826 139.16 төгрөгт тооцуулан дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг А ХХК нь манай өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Үүнд:

1.Улаанбаатар хот, ..................... тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 121 м.кв

2.Улаанбаатар хот, Х............... тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 194.20 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 908 798 138.01 төгрөгт тооцож,

3.Улаанбаатар хот, ..... дүүрэг, 1-р хороо, .......... гудамж, ... хороо, 705 тоот хаягт байрлах 165.56 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 888 405 059.16 төгрөгт тооцож,

4.Улаанбаатар хот, ..... дүүрэг, 1-р хороо, ............... барилгын 4 дүгээр давхрын 77.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг 617 693 244 төгрөгт тооцож,

5.Улаанбаатар хот,................ тоот 13.75 м.кв талбай бүхий автомашин зогсоол, үнэ төлбөргүй,

6.Улаанбаатар хот, ..... дүүрэг, 1-р хороо, .......... гудамж, ... байрны зоорийн давхарт байрлах 80 тоот автомашин зогсоол 49 685 750 төгрөгт тооцож,

7.Улаанбаатар хот,................, 22 тоот 13.75 м.кв талбай бүхий автомашин зогсоол, үнэ төлбөргүй тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

А ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг манай эзэмшил, ашиглалтанд шилжүүлсэн боловч Улаанбаатар хот, ..... дүүрэг, 1-р хороо, ............... барилгын 4 дүгээр давхрын 77.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн, мөн Улаанбаатар хот, ..... дүүрэг, 1-р хороо, .......... гудамж, ... байрны зоорийн давхарт байрлах 80 тоот автомашин зогсоолын үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг тодорхой шалтгаангүйгээр манай нэр дээр шилжүүлэхгүй өнөөдрийг хүрээд байна.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэн даруй гаргаж өгөхийг удаа дараа шаардаж байгаа боловч тодорхой хариу өгөхгүй элдэв шалтгаан дурдаж ойлгомжгүй байдлыг үүсгээд байна.

Хоёр. А ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-д заасны дагуу 1 540 258 250 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч тухайн үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ талаар шүүх хяналтын байгууллагад хандаж улмаар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өр төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан.

Дээрх өр төлбөр барагдуулах гэрээ-гээр өр төлбөр болох 1 238 925 917 төгрөгт тооцуулан Улаанбаатар хот, ........ дүүрэг, ........ хороо, ....... гудамж, ............., 13/1 байр 201 тоот хаягт байрлах 329.46 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авахаар харилдан тохиролцсон бөгөөд тус гэрээний 4 дүгээр зүйлд тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь бусдад түрээслүүлсэн ба энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос хойших 44 хоногийн түрээсийн төлбөр 6.138.938 төгрөг, 2 сарын барьцаа төлбөр 8.565.960 төгрөг нийт 14.704.898 төгрөгийг А ХХК нь нэхэмжлэхийн дагуу манайд шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Гэвч А ХХК нь дээрх шилжүүлэх 14 704 898 төгрөгийг өнөөдрийг хүртэл манайд шилжүүлээгүй бөгөөд удаа дараа түрээсийн төлбөрийг шилжүүлэх талаар мэдэгдэж, шаардсан боловч мөн л тодорхой үр дүн гаргахгүй, ач холбогдол өгөхгүй байна.

Дээрх асуудлаар тус шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан эсэх нь тодорхойгүй, улсын тэмдэгтийн хураамж илүү төлсөн шалтгаанаар тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 181/Ш32022/08611 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд 77.7 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 80 тоот автозогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлэхийг даалгах шаардлага гаргаж байгаа тул үл хөдлөх эд хөрөнгө тус бүр 70.200 гэж нийт 140.400 төгрөг, мөн түрээсийн төлбөр 14.704.989 төгрөг нэхэмжилж байгаа тул 231.474 төгрөг нийт 371.874 төгрөг тушаасан болно.

Харин нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэдгийг нотлох зорилгоор нийтэд илэрхий баримт болох Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг хавсаргаж нэхэмжлэгч нарын зүгээр дээрх захирамжийн дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг бүрэн хангасан байдлаар дахин нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: А ХХК-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

1.Улаанбаатар хот, ..... дүүрэг, 1-р хороо, .......... гудамжинд байрлах .... цогцолбор барилгын 4 дүгээр давхрын 77.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг,

Улаанбаатар хот, ..... дүүрэг, 1-р хороо, .......... гудамж, ... байрны зоорийн давхарт байрлах 80 тоот автомашин зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн М.Т, Б ЗБН нарын өмчлөлд тус тус шилжүүлэхийг А ХХК-д даалгах,

2.2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өр төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу 44 хоногийн түрээсийн төлбөр 6.138.938 төгрөг, 2 сарын барьцаа төлбөр 8.565.960 төгрөг нийт 14.704.898 төгрөгийг А ХХК-иас гаргуулах. гэжээ.

1.1. 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, өөрчлөхдөө:

Нэхэмжлэгч нарын хувьд шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгаж, өөрчилж байна. Үүнд:

1.Нэхэмжлэлийн 1 дэх шаардлага болох Улаанбаатар хот, ..... дүүрэг, 1-р хороо, .......... гудамжинд байрлах .... цогцолбор барилгын 4 дүгээр давхрын 77.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэхийг даалгах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн хамаарал бүхий иргэний нэр дээр гаргасан тул дээрх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

2.Харин нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох Улаанбаатар хот, ..... дүүрэг, 1-р хороо, .......... гудамж, ... байрны зоорийн давхарт байрлах 80 тоот автомашин зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр гаргуулахыг даалгах шаардлагын хувьд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/Ш32023/01468 дугаар шүүгчийн захирамжаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зоорийн давхрын скиз зургийг түүхчилсэн лавлагаа, скиз зураг өөрчлөгдсөнөөс үүдэн 80 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй болсон эсэх талаар лавлагааг ..... дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс тус тус гаргуулахаар болсон.

Дээрх захирамжийн дагуу ..... дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт ирүүлэхдээ хариуцагч тал маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн зоорийн давхрын скиз зурагт өөрчлөлт оруулж 71 авто зогсоол байсныг 11 авто зогсоолоор нэмэгдүүлж нийт 81 авто зогсоолтой болсныг тодорхойлж нэмэгдсэн авто зогсоол болон өмнө байсан авто зогсоолд 80 тоот автозогсоол огт байгаагүй талаар скиз зургуудыг хавсралтаар ирүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хариу тайлбартаа дурдаад буй авто машины зогсоолд барилгын скиз зураг өөрчлөгдсөний улмаас Улсын бүртгэлийн газраас улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй биш харин анхнаасаа 80 тоот авто зогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээ гарах ёсгүй байхад 80 тоот зогсоол байгаа мэтээр тайлбарлаж, түүнийгээ нотолсон хуурамч скиз зураг үзүүлж, нэхэмжлэгч нарыг төөрөгдөлд оруулсан нь тодорхой харагдаж байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэн хуулийн хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж, 5.2-д эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.2-8.1.9-д заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж, 5.3-д Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно гэж тус тус заасан.

Гэтэл Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авал гэрээ-ний дагуу 49.685.750 төгрөгт тооцуулан худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ өнөөдрийг хүртэл гаргуулж чадахгүй цаашид ч гаргах боломжгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй, захиран зарцуулах боломжгүй болж нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөд байна.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-д Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Иймд, нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа 2015 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээ-ний салшгүй хэсэг болох тус өдрийн Автомашин зогсоол худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулж тус авто зогсоолын үнэ 49.685.750 төгрөгийг А ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага:

1.2015 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээ-ний салшгүй хэсэг болох тус өдрийн Автомашин зогсоол худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулж тус авто зогсоолын үнэ 49.685.750 төгрөгийг,

2.2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу 44 хоногийн түрээсийн төлбөр 6.138.938 төгрөг, 2 сарын барьцаа төлбөр 8.565.960 төгрөг нийт 14.704.898 төгрөгийг тус тус А ХХК-иас гаргуулах гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Анх 2022 оны 6 дугаар сард шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Тус нэхэмжлэлээр нэг дэх шаардлагаа Улаанбаатар хот, ..... дүүрэг, 1 дүгээр хороо .......... гудамжинд байрлах Олимп президент цогцолбор барилгын 4 дүгээр давхрын 77,7 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, мөн ..... дүүрэг, 1 дүгээр хороо, .......... гудамж, 16 дугаар байрны зоорины давхарт байрлах 80 тоот авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг М.Т болон Б нөхөрлөл нарын өмчлөлд тус тус шилжүүлэхийг А ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр дахь шаардлагаа 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өр төлбөр барагдуулах гэрээний дагуу 44 хоногийн түрээсийн төлбөр болох 6.138.938 төгрөг, 2 сарын барьцааны төлбөр 8,565,960 төгрөг, нийт 14,704,898 төгрөгийг А ХХК-иас гаргуулах шаардлагыг тус тус гаргасан байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн баримтуудыг үндэслээд манайх 2023 оны 3 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад өөрчилсөн. Яагаад багасгасан бэ гэхээр манай нэхэмжлэлийн нэг дэх шаардлага болох ..... дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах 77,7 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлийн гэрчилгээг А ХХК гаргуулж өгсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн үндэслэлээр нэхэмжлэлийн нэг дэх шаардлагаасаа татгалзаж багасгасан, ба Улаанбаатар хот, ..... дүүрэг, 1 дүгээр хороо, .......... гудамж, 16 дугаар байрны зоорийн давхарт байрлах 80 тоот автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах шаардлагаа өөрчлөөд тус автозогсоолын зах зээлийн үнэ болох 49.685.750 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар өөрчилөн тодорхойлсон.

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өр төлбөр барагдуулах гэрээний дагуу нийт 14.704.898 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдөр дэмжиж оролцож байна.

Шаардлагаа өөрчлөх болсон шалтгааны тухайд: Анх энэ автозогсоолыг өөрийн нэр дээр өмчлөх гэрчилгээ гаргуулах үндэслэл шаардлагаа 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу гаргаж байсан. Тус гэрээгээр ..... дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Ренчингийн гудамж 1/10 тоотод байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай нийт 3551 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээний хамт мөн газар эзэмших эрхийн хамт Б нөхөрлөл болон М.Т нараас А ХХК худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байгаа. Энэ гэрээний хариу төлбөр болох төлбөрт тооцуулаад нэр бүхий 6 үл хөдлөх эд хөрөнгийг Азиа пасафик ланд ХХК нь Б нөхөрлөл болон М.Т нарын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тус гэрээний 3.3.6-д маргаан бүхий 80 тоот зогсоолын зохицуулалтыг хийсэн байдаг. ..... дүүрэг 1 дүгээр хороо, 16 дугаар байрны зоорийн давхарт байрлах 80 тоот зогсоолыг 49.685.750 төгрөгт тооцоод тус автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Манай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоод байгаа гэрээ 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийнх, энэ гэрээний дагуу 2 үл хөдлөх хөрөнгө шаардсаны нэгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөд биелүүлсэн байдаг. Харин 80 тоот автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг яагаад өдийг хүртэл гаргаж өгөхгүй удаашралтай байгаа талаар өөрсдөө тайлбарлахдаа 80 тоот автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг анх гэрээ байгуулахад гаргуулж өгнө, улсын комисс хүлээж аваагүй байна гэдэг тайлбарыг тавьж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2010 онд улсын комисс тухайн байрыг хүлээж авсан. Нийт 70 тооны автомашины зогсоолд өмчлөх эрхийн гэрчилгээ олгож улсын комисс хүлээн авсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 онд хариуцагч А ХХК-ийн зүгээс тухайн зоорийн давхрын автозогсоолын тоог нэмэгдүүлээд 81 ширхэг авто зогсоол болгон нэмэгдүүлсэн байгаа, нэмэгдүүлсэн талаар зураг төслийг улсын комисст хүлээлгэж, улсын бүртгэлд өгсөн. Үүнээс шалтгаалаад манай үл хөдлөх эд хөрөнгө гарах боломжтой гэх тайлбарыг манайд өгөөд өдийг хүрсэн. Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн газар А ХХК, Монголиан Пропертис ХХК-ийн зүгээс улсын бүртгэлийн газарт тухайн 80 тоот автозогсоолыг Б нөхөрлөл болон М.Т нарын өмчлөлд шилжүүлэхийг хүссэн хүсэлтүүдийг 2020 онд гаргаж байсан. Улсын комисс 80 тоот автозогсоолыг хүлээж аваагүй учраас улсын бүртгэлийн гэрчилгээ гарах боломжгүй гэсэн хариуг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн байдаг. Гэрээ байгуулахад 80 тоот авто зогсоолын гэрчилгээ гарах боломжтой гэсэн план зураг бүхий баримтыг манайд хүлээлгэж өгсөн. Тухайн план зургаас харвал 80 тоот авто зогсоол нь ийм байрлалтай байх ёстой гэсэн план зураг бүхий баримтыг өгсний үндсэн дээрээс тухайн гэрээ хийгдсэн байдаг. Гэтэл улсын бүртгэлд өгсөн А ХХК-ийн план зургаас харахад тухайн 80 тоот авто зогсоол анхнаасаа тухайн газар байгаагүй гэсэн зураг бүхий нотлох баримт план зураг улсын бүртгэлд авагдсан байгаа. Үүнээс шалтгаалаад улсын бүртгэлээс гарах боломжгүй гэсэн хариу тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн. Тиймээс эдгээр баримтуудаас харахад А ХХК-ийн 80 тоот авто зогсоол нь өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах боломжгүй гэдгийг мэдэж байсан мөртөө хуурамч план зургийг үндэслээд нэхэмжлэгч талд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан болох нь тодорхой харагдаж байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасны дагуу хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэсэн заалтын дагуу анхнаасаа энэ гэрээ биелэгдэх боломжгүй байсан учраас түүний үнэд өгсөн 49.685.750 төгрөгийг А ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзээд тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулаад мөнгөө шаардаж байна.

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хувьд: Талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний үлдэгдэл өр төлбөрийг шаардсан ажиллагаа шүүхэд нэхэмжлэл гаргаад явагдсан. Тухайн нэхэмжлэл гаргаад шүүхээр хянан шийдвэрлэгдээд А ХХК-иас нэхэмжлэлийн өр төлбөрийг гаргуулахаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Тус шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн хүрээнд одоогийн мөнгөн төлбөрийг А ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч талд өгөхөөр шийдвэрт тусгасан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байх хугацаанд тухайн мөнгөн төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгөөр төлөхөөр харилцан тохиролцоод төлбөр барагдуулах гэрээг хийсэн байдаг. Энэ төлбөр барагдуулах гэрээ нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан. Уг төлбөр барагдуулах гэрээгээр нийт өр төлбөр болох 1.238.925.917 төгрөгт тооцуулан Улаанбаатар хот, ........ дүүрэг, 4 дүгээр хороо, ....... гудамж, ............. 1/13 байр, 201 тоот хаягт байрлах 329,46 метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг манай нэхэмжлэгч тал өөрт шилжүүлэн авсан байгаа. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг манайх шилжүүлэн авсан байдаг. Гэтэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авах явцад бусдад түрээслүүлсэн байдаг. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 44 хоногийн түрээсийн төлбөрийг буюу 6.138.938 төгрөг, 2 сарын түрээсийн барьцаа төлбөр 8.565.960 төгрөг, нийт 14.704.898 төгрөгийг А ХХК түрээслэгч газраас өөрт шилжүүлэн авсан байгаа. Энд өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэн авснаас хойш өмчлөгч өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгч өөрчлөгдөж байгаагаас шалтгаалаад тухайн 14.704.898 төгрөгийг А ХХК нь манай байгууллагад шилжүүлэх ёстой гэж харилцан тохиролцоод Өр төлбөр барагдуулах гэрээ-нд тусгаж өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл 14.704.898 төгрөгийг манайд шилжүүлж өгөөгүй учраас шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргасан. Манай нэхэмжлэлийн шаардлага нэгдүгээрт 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдан худалдан авах гэрээний дагуу шилжүүлж өгөх ёстой байсан 80 тоот авто зогсоолыг шилжүүлж өгөх боломжгүй байсан учраас түүний өмнө төлсөн 49.685.750 төгрөгийг А ХХК-иас гаргуулах, хоёрдугаарт 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өр төлбөр барагдуулах гэрээний дагуу 14.704.898 төгрөгийг А ХХК-иас тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Иргэн М.Т болон Б ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. ..... дүүрэг, 1-р хороо, .......... гудамжинд байрлах, Олимпик резиденс цогцолбор барилгын ........ давхрын 77,7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Энэхүү барилга нь нийт үйлчилгээтэй, орон сууцны зориулалттай 16 давхар бөгөөд 2018 онд ашиглалтад орж. улсын комисс хүлээж авсан. Манай компанийн хувьд нэхэмжлэгчийг уг орон сууцны өмчлөгч мөн эсэхтэй маргахгүй бөгөөд гагцхүү дараах хүчин зүйлсийг харгалзаж үзээсэй хэмээн хүсэж байна.

Тодруулбал, барилгын санхүүжилтийг шийдвэрлэхтэй холбогдуулан Худалдаа Хөгжлийн Банкнаас зээл авсан бөгөөд уг зээлийн барьцаанд барилга нь бүхэлдээ барьцаанд байгаа болно.

Уг зээлийн төлбөрийг бид банктай харилцан тохиролцож зээлийн төлбөрийн ихэнх хэсгийг төлсөн байгаа бөгөөд уг төлбөрийг хугацаа тохирон бүрэн барагдуулж дуусгахаар ажиллаж байна.

Ийнхүү дээрх зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгавар болсон нөхцөлд төлбөрөө бүрэн төлсөн захиалагчдын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг бид саадгүй гаргах боломжтой болно.

Иймд, нэхэмжлэгчтэй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хугацаа тохирон эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байгааг үүгээр уламжилж байна.

Хоёр. Мөн дээрх байрны зоорийн давхарт байрлах 80 тоот автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Талуудын хооронд дахь үндсэн өр төлбөр болох 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээ-ний нэг төлбөрт буюу 49,685,750 төгрөгийн үнэ бүхий авто зогсоолыг тооцож мөн өдөр Автомашины зогсоол худалдах худалдан авах гэрээг нэхэмжлэгч М.Т болон түүний охин З.Болороо нартай байгуулсан байдаг.

Ийнхүү тухайн үед гэрээг байгуулах, автомашины зогсоолыг хүлээлгэн өгөх болон түүнээс өмнөх хугацаанд Худалдан авагч М.Т, З.Болороо нар нь тус автомашины зогсоолд барилгын скиз зураг өөрчлөгдсөний улмаас улсын бүртгэлийн газраас өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах боломжгүй гэдгийг мэдэж байсан ба Худалдагчийн зүгээс ч мэдээлсэн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч автомашины зогсоолыг хүлээн авч, 2015 оноос эхлэн Худалдан авагч буюу З.Болороо нь өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа болно.

Тиймээс бидний хувьд нэхэмжлэгч М.Т болон З.Болороо нар уг орон сууцны өмчлөгч мөн эсэхтэй маргахгүй харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь биднээс хамаарахгүй нөхцөл байдлын улмаас гарахгүй тул гэрчилгээг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь иргэн болон хуулийн этгээд байгаа ба харин автозогсоол худалдах, худалдан авах гэрээг 2 иргэнээр байгуулсан байдаг тул энэхүү шаардлагыг хуулийн этгээд хамтатган гаргасан нь ойлгомжгүйг дурдах нь зүйтэй.

Гурав. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу 44 хоногийн түрээсийн төлбөр 6,138,938 төгрөг, 2 сарын барьцаа төлбөр 8,565,960 төгрөг нийт 14,704,898 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Дээр дурдсанаар компанийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгүүдийг ямар нэг маргаангүйгээр хүлээлгэж өгсөн ба Олимпик резиденс барилгын ........ давхрын 77,7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг 2020 онд З.Болороод хүлээлгэн өгсөн байдаг.

Энэхүү үйлчилгээний талбайг хүлээн авсан 2020 оноос эхлэн өмчлөгч нар бусдад буюу иргэн, хуулийн этгээдэд /Сеntury21/ түрээслүүлж байгаа ингэхдээ барилгын үйлчилгээний хэсгийн менежментийн төлбөр /лифт, урсдаг шатны ашиглалт, засвар үйлчилгээ, харуул хамгаалалтын ажлын хөлс, хог хаягдлын төлбөр гэх мэт/-ийг түрээслэгч нь болон өмчлөгч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд энэхүү төлбөр 2021-2022 онд нийт 13,986,000 төгрөг болсон байгаа.

Уг төлбөрийг нэхэмжлэгч М.Тийн охин З.Болороотой харилцан тохиролцсон дагуу түүний Олимпик Резиденс барилгын 4 давхрын 77,7 м.кв талбайд ногдох дулаан, цэвэр бохир усны төлбөр, харуул хамгаалалтын төлбөрт тооцож суутгахыг зөвшөөрсөн. Үүний дагуу А ХХК нь тус барилгын Дулаан эрчим, Халаалт халуун ус, цэвэр бохир усны ашиглалт, засвар үйлчилгээг 2019 оны 09-р сарын 12-ны өдрөөс эхлэн хариуцаж байгаа Зүмбэр орд Өргөө ХХК-д төлсөн.

Иймд, М.Т болон Б ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй А ХХК-д холбогдох 14,704,898 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

2.1. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн нэг дэх шаардлагатай холбоотойгоор энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд гэж оролцоод байгаа Б нөхөрлөл, М.Т, мөн Азиа пасафик ланд ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний хувьд маргаж байна гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд анх байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээний холбогдох зүйл заалттай маргаагүй гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлагаа энэ гэрээний дагуу байгуулагдаад байгаа автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэж гаргасан байна. Тухайн маргаан бүхий гэрээний талуудад худалдагч тал нь Монголиан порпертис ХХК тусдаа хуулийн этгээд. Тухайн хуулийн этгээд иргэн З.Болороо, М.Т нартай гэрээ байгуулсан. Тухайн гэрээг энэ этгээдүүд хоорондоо байгуулахдаа тухайн зогсоолыг шилжүүлэхдээ төлбөр тооцооны асуудлаа Азиа пасафик ланд ХХК болон М.Т, Б нөхөрлөл нарын хооронд байгуулагдсан гэрээний төлбөрт тооцож шилжүүлнэ гэдэг байдлаар зогсоолыг шилжүүлсэн байна. Тиймээс нэгдүгээрт хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтийг шүүх хангаагүй шийдсэн. Энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэж байгаа бол үр дагавар нь хариуцагч компанид үүсээгүй байна гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд мөн талуудын хооронд анх байгуулагдсан 2015 оны үл хөдлөх эд хөрөнгө болон газар шилжүүлэх гэрээн дээр талууд нэг зүйлийг тохиролцсон. Тухайн автомашины зогсоолыг анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй автозогсоол байна гэдгийг тохиролцсон. Энэ гэрээтэй холбоотойгоор өмнө нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаад гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн. Тухайн 3 шатны шүүхээр нэхэмжлэгчийн заасан тэр газартай холбоотойгоор хариуцагч А ХХК тодорхой үл хөдлөх эд хөрөнгүүдийн эзэмшил, ашиглалтыг шилжүүлсэн талаар талууд маргаагүй байна. Энэ хүчин төгөлдөр болоод дуусчихсан гэрээ хэлцэл байна, энэний үлдэгдэл төлбөрийг шилжүүлээгүй байна гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Тэгэхээр энэ 80 тоот зогсоолын эзэмшил, ашиглалтыг шилжүүлсэн үү, үгүй юү гэдэг маргааныг өмнө нь шийдчихсэн 3 шатны шүүхийн шийдвэр байгаа гэж үзэж байна.

Үл хөдлөх эд хөрөнгө бүхий тухайн авто зогсоолыг анхнаасаа ерөөсөө мэдээгүй байсан юм шиг байдлаар тайлбарлаад байна. Шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа этгээдүүд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Тухайн хариуцагч анх энэ гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу яг энэ худалдаж байгаа зүйлийнхээ талаарх мэдээллийг үнэн зөв, бодит байдлаар мэдээлээд явчихсан. Тэр нь юунаас харагдах юм бэ гэвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тусгагдсан бусад үл хөдлөх хөрөнгүүд гэрчилгээний дугааргүй, дугаартай байгаа. Яг энэ зогсоол анхнаасаа гэрчилгээ байхгүй гарахгүй, гэрчилгээгүй зогсоол гэдэг байдлаар өгсөн. Худалдан авагч бартерт аваад байгаа тал М.Т, Б нөхөрлөл нар өөрсдөө хүлээн зөвшөөрөөд авчихсан байгаа. Түүнээс биш энийг нуун дарагдуулаад, худал мэдээлэл өгөөд гэрчилгээтэй гэсэн тайлбар ойлголт өгөөд энэ гэрээг байгуулсан зүйл байхгүй. Үүнийх нь дагуу 3 шатны шүүхээс зарим үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг өгөөд өмчлөлд нь өгч байсан үйл баримтууд байна, энэ нь тогтоогдож байна гээд дүгнэчихсэн.

2. Нэхэмжлэлийн шаардлагаас 14.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг барагдуулах гэрээ хийсэн. Энэ гэрээг хийхдээ хариуцагчийн зүгээс тухайн гэрээ хариуцагч болон бид нар түрүүн З.Болороог оролцуулъя гэж тайлбарлан хүсэлт гаргаад байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бүх зүйлийг зөвтгөх гээд байсан учраас ядаж гуравдагч этгээдээр оруулаад тэр хүний хүсэл зоригийг нь сонсъё гэсэн юм. Энэ үл хөдлөх хөрөнгүүдийг анхнаас нь шилжүүлэхдээ бид нар энэ үл хөдлөх хөрөнгүүд дунд Олимп президент барилгын 4 давхрын 77,7 мкв үйлчилгээний талбайг нэхэмжлэгч гээд байгаа М.Тийн охин З.Болороогийн өмчлөлд шилжүүлээд өгчихсөн байгаа. Тэрийг өмчлөлд нь шилжүүлснээс хойш 2015 оноос хойших ашиглалтын зардал, менежментийн зардал, эдгээр төлбөрийг төлөхгүй яваад байсан. Төлөхгүй яваад байгаа шалтгаанаа З.Болороо юу гэж тайлбарладаг вэ гэхээр бид нар танайхаас авах ёстой 14.000.0000 төгрөгөөсөө тооцуулаад хасуулъя гэдэг байдлаар тайлбарлаад 4 давхрын 77,7 м2 талбайн ашиглалт, засвар менежментийн зардал нь 2020 оноос 2023 онууд хүртэл нийт 10.800.000 төгрөг болчихсон. Тухайн талбайн менежмент, үйлчилгээг нь хэн хариуцдаг байсан гэхээр Монголиан пропертис ХХК хариуцаад өмнөөс нь төлчихсөн юм. Тэгэхдээ хэрэг үүсгэх ажиллагаанд Монголиан пропертис ХХК, З.Болороо нар оролцоогүй байна. Бид нар хүсэлтээ гаргаад энэ үйл баримтыг тогтоолгохыг хүссэн. Тийм учраас 14.000.000 төгрөгийг нэгэнт өр төлбөр барагдуулах гэрээгээр тохирчихсон үнийг бид нар дээшээ доошоо гэж ярих шаардлага байхгүй. Энэ нөхцөл байдал яригдах байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч энэ нэхэмжлэлийг гаргаад байгаа М.Т нь өөрөө 14.000.000 төгрөгөө гаргуулж авна, З.Болороо хамаагүй гэж өнөөдрийн байдлаар ярьж байгаа бол шүүх өнөөдөр 14.000.000 төгрөгийг гаргуулаад шийдэх нь зөв байх. Бид нар Болороогоос 10.800.000 төгрөгийг дараа нь иргэний шүүхээр нэхэмжлээд авах боломжтой учраас илүү тайлбар хэлээд байх шаардлагагүй гэж үзэж байна. Шүүх шийдэхэд гуравдагч этгээдийг татан оролцуулаагүйгээр шийдсэнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзээд давж заалдах болон хяналтын шатны шүүх дээр энэ нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай гэж үзээд буцах вий гэдэг болгоомжлол байна.

Мөн хариуцагчийн зүгээс нэгэнт шүүх хуралдаан үргэлжлээд явчихсан учраас Болороогоос байр суурийг нь тодруулъя, ядаж гэрчээр асуух ёстой гэдэг байдлаар тодруулаад явах нь зүйтэй байх. Тэгэхгүй бол цаашдаа хэрэг маргаанд энэ хүнийг оролцуулаагүй болохоор ойлгомжгүй байдалд хүрээд байна. З.Болороог Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар гэрчээр асууж өгөөч гэх хүсэлтээ тавьж байна. Тэгэхдээ шийдэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4-т зааснаар Б ЗГБХН-ийн А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5-д заасныг баримтлан 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээ-ний салшгүй хэсэг болох тус өдрийн Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцож, автомашины зогсоолын үнэ 49.685.750/дөчин есөн сая зургаан зуун наян таван мянга долоон зуун тавь/ төгрөг, Өр төлбөр барагдуулах гэрээ-ний үүрэгт 14,704,898/арван дөрвөн сая долоон зуун дөрвөн мянга найман зуун ерэн найм/ төгрөгийг тус тус Азиа пасафик ланд ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч М.Тт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 778.254/долоон зуун далан найман мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А ХХК-аас 637.853/зургаан зуун гучин долоон мянга найман зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Тт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Б ЗГБХН болон иргэн М.Т нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч болох А ХХК нь ..... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/01510 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүй маргааныг шийдвэрлэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тухайд.

Шүүх нэхэмжлэгчийн 2015 оны 03 сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт, худалдах гэрээ-ний салшгүй хэсэг болох тус өдрийн Автомашин зогсоол худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, тус авто зогсоолын үнэ 49,685,750 төгрөг- ийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ 8.6... энэ заалтад Монголиан пропертис ХХК-ийн өмчлөлийн автомашины зогсоолыг шилжүүлэн өгөх буюу тус компанитай гэрээг байгуулах талаар тусгаагүй байх тул нэхэмжлэгчийг үндсэн гэрээний 3.3.6-д заасан заалтыг үндэслэл болгон шаардах эрхээ тодорхойлж буйг буруутгах үндэслэл болохгүй гэх дүгнэлтийг хийж, улмаар уг гэрээний дагуу Монголиан пропертис ХХК, М.Т, З.Болороо нарын хооронд байгуулагдсан Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Учир нь нэхэмжлэгчээс Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт, худалдах гэрээ-г эсхүл уг гэрээний 3.3.6 дахь заалтыг ИХ-ийн 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд хэрэв уг заалтыг үндэслэл болгон шаардах эрхээ тодорхойлсон гэж үзвэл гэрээний үүргийн биелэлтийг хангуулж зогсоолыг шилжүүлэх, эсхүл гэрээнээс татгалзаж үр дагаврыг шийдвэрлүүлэх агуулгатайгаар шаардлага гаргах боломжтой. Дээрх 80 тоот авто зогсоолыг худалдах, худалдан авах гэрээг талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт, худалдах гэрээ-ний салшгүй хэсэг байхаар гэрээнд тусгасан нь талууд уг гэрээг үндэслэн автомашины зогсоолыг шилжүүлэх гэрээг байгуулах, улмаар үндсэн гэрээнд хавсаргах үүргийг хүлээлгэсэн агуулгатай бөгөөд үүний дагуу А ХХК-ийн өмчлөлийн бус 80 тоот автозогсоолыг өмчлөгч Монголиан пропертис ХХК-аас М.Т, 3. Болороо нарт худалдах нөхцөл, эрх үүргийг харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан.

Ийнхүү гэрээ байгуулагдсанаар уг зогсоолын төлбөрийг А ХХК-аас Монголиан пропертис ХХК-д төлж барагдуулсан бөгөөд зогсоолын эзэмшил худалдан авагч нарт шилжиж, тухайн гэрээтэй холбоотой үүргийн харилцаа Монголиан пропертис ХХК, М. Т, З.Болороо нарын хооронд үүссэн болно.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл гэх тусдаа ойлголтыг нэгтгэн тайлбарлаж нэхэмжлэгчээс хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргаагүй Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт, худалдах гэрээ-ний заалтыг нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэж Монголиан пропертис ХХК, М.Т, З.Болороо нарын хооронд байгуулагдсан Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, хүчин төгөлдөр бусад тооцсоны үр дагавар буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн 49,685,750 төгрөгийг өмчлөгч Монголиан пропертис ХХК-аас бус А ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасны дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж буй энэ тохиолдолд хариуцагч А ХХК-тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт, худалдах гэрээ, тэр дундаа 80 тоот автозогсоолыг шилжүүлэхээр тохиролцсон 3.3.6 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргасан бол тухайн компани автомашины зогсоолын гэрчилгээ гаргахтай холбоотой бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулсан, хууран мэхэлсэн эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой бөгөөд гэрээний 3.3.6 дахь заалт одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгааг анхаарч үзнэ үү.

2. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг нуун дарагдуулсан эсэх тухайд.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох урьдчилсан нөхцөл нь хэлцэл хийгч тал нь хэлцэл хийхэд саад болохуйц үнэн бодит нөхцөл байдлыг санаатайгаар нуун дарагдуулж хууран мэхэлсэн байх, энэ нь баримтаар нотлогдсон байх учиртай. Анх 2015 оны 03 сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших хамт худалдах, худалдан авах гэрээ-ний 3.3.6-д 80 тоот автомашины зогсоолыг шилжүүлэхээр тохиролцохдоо М.Т болон З.Болороо нарт ИХ-ийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу зогсоолын талаарх бүх мэдээллийг үнэн зөв өгсөн бөгөөд тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгүй, цаашид ч гэрчилгээ гарах боломжгүй талаар мэдэгдсэнийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Уг нөхцөл байдал нь гэрээгээр шилжүүлэхээр тохиролцсон бусад үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээний дугаарыг нэг бүрчлэн бичигдсэн ба зөвхөн 3.3.6 дахь заалтад зоорийн давхарт байрлах 80 тоот автомашины зогсоолын гэрчилгээний дугаар бичигдээгүй, зөвхөн зогсоолыг шилжүүлэх агуулгаар бичигдсэнээс харагдана.

Улмаар М.Т, З.Болороо нар нь уг нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Монголиан пропертис ХХК-тай гэрээ байгуулснаар А ХХК нь дээрх гэрээнд зааснаар автозогсоол шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлж дууссан бөгөөд худалдан авагч З.Болороо нь зогсоолыг 2015 оноос хойш 2024 оныг хүртэл эзэмшиж ашиглаж, үр шимийг хүртэж байсан болох нь тухайн барилгын СӨХ-оос ирүүлсэн албан бичиг, хэргийн газарт хийсэн үзлэг, гэрээний төлбөртэй холбоотой өмнө шүүхийн шийдвэрүүдээр нотлогдсон.

Гэтэл шүүх хариуцагч А ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах боломжгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулсан, хэлцэл хийгч талыг хууран мэхэлсэн эсэхийг баримтад тулгуурлан гэрээг тайлбарлах замаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болно.

Нөгөөтээгүүр 80 тоот автомашины зогсоолыг шилжүүлэх нөхцөл, эрх, үүргийг харилцан тохиролцсон Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ Монголиан пропертис ХХК, М.Т, З.Болороо нарын хооронд байгуулагдсанаар А ХХК-ийн нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсон ба манай компани тус гэрээний аль нэг тал эсхүл тухайн зогсоолын өмчлөгч биш болохыг үл харгалзан хариуцагчийг хууран мэхэлж хэлцэл хийсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3. Анхан шатны шүүхээс энэхүү эрх зүйн маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй оролцох эрхтэй этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс шалтгаалж шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй тухайд:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 03 сарын 16-ны өдөр Монголиан пропертис ХХК болон иргэн М.Т, З.Болороо нарын хооронд байгуулсан Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулж тус авто зогсоолын үнэ 49,682,750 төгрөгийг гаргуулах, ... гэж тодорхойлж, хариуцагчаар манай компанийг татан оролцуулж маргасан.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх гэрээний талууд болох Монголиан пропертис ХХК-ийг хамтран хариуцагчаар, иргэн З.Болороог гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс гэрээний талуудыг оролцуулах шаардлагагүй гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ-ний хүчин байдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэлцэлд оролцогч талууд буюу Монголиан пропертис ХХК, З.Болороо нарыг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь тэдгээрийн өмчлөх, эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд мэдэгдэлгүйгээр халдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

3.1 Монголиан пропертис ХХК-ийг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулаагүй тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно гэж заасан.

Талуудын хооронд анх 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээ-ний 3.3.6-д заасан үүргийг манай компани бүрэн биелүүлсэн бөгөөд энэхүү гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр, гэрээний талууд маргаагүй болно.

Гэтэл нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ-ний оролцогч буюу худалдагч тал Монголиан пропертис ХХК-ийг оролцуулалгүй, холбогдох тайлбар баримтуудыг гаргуулаагүй ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор шууд хариуцагч болохгүй талаар тайлбар, бодит нөхцөл байдлыг тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

3.2 Маргаан бүхий гэрээний нэг тал болох З.Болороог гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй тухайд:

Иргэний хэрэг шүүхэд янан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна. гэж заасан бөгөөд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага хангаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. гэж заасны дагуу хариуцагчаас 3.Болороог гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэсэн.

Гэхдээ шүүхээс ямар хууль зүйн үндэслэлээр 3.Болороог гуравдагч этгээд, хамтран нэхэмжлэгчээр оролцуулах шаардлагагүй гэж үзсэн талаараа шүүхийн шийдвэртээ тодорхой тусгаагүй.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээний нэг тал нь М.Т болон З.Болороо нар байхад зөвхөн М.Т нь уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрхгүй ба З.Болороогоос М.Тт олгосон итгэмжлэл, түүний өмнөөс шаардах эрхтэй эсэхийг нотолсон баримтгүйгээр гэрээний зүйлийг дангаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл маргаан гэрээний худалдан авагч тал болох 3.Болороо нь гэрээний дагуу шилжсэн ..... дүүрэг, 1-р хороо, .......... гудамж, ... байрны зоорийн давхарт байрлах 80 тоот автомашины зогсоолыг гэрээ байгуулснаас хойш эзэмшил, ашиглалтдаа байлгаж ирсэн болох нь хэрэгт авагдсан Реженси ресиденси СӨХ-ийн 2024 оны 01 сарын 19-ний өдрийн 37 дугаартай албан бичгээр тогтоогддог бөгөөд тухайн зогсоолыг 2023 оны 02 сараас эхлэн өөр этгээдийн эзэмшилд шилжсэн талаар ч дурдсан байсан.

Гэтэл Монголиан пропертис ХХК-иас дээр дурдсан авто зогсоолыг худалдан авагч З.Болормаа, М.Т нарт бүрэн шилжүүлсэн талаар баримтууд хэрэгт авагдсан бөгөөд тухайн зогсоолыг З.Болороо нь цаашид эзэмших, ашиглах хүсэлтэй эсэх, бусдад худалдан борлуулсан эсэхийг шүүхээс тодруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.

Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасны дагуу хариуцагчийн зүгээс дээрх тодорхойгүй нөхцөл байдлуудыг тодруулах үүднээс 3.Болороог гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д ... З.Болороог гэрчээр асуулгах хүсэлтийг хүлээн авах хуулийн үндэслэлгүй... гэж дүгнэсэн боловч хуульд заасан ямар үндэслэлээр хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй болсон талаар тодорхой тустаагүй ба хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 167.1.5-д заасны дагуу ..... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/01510 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхэр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.АриунТийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэлийн шаардлага Монголиан порпертис ХХК-тай хамааралтай. Хариуцагч Азиа пасафик ланд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хариуцах эрхтэй, үүрэгтэй этгээд биш гэж тайлбарлаж байна. Азиа пасафик ланд ХХК, Б ЗГБХ, М.Т нарын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгүүдэд тооцогдож шилжүүлсэн 49.600,000 төгрөгийн үнийн дүнтэй 80 тоот автозогсоол анх гэрээ байгуулах үед хэлж байсан шиг өмчлөлд шилжүүлэх боломжгүй, Монголиан порпертис ХХК, Азиа пасафик ланд ХХК нарын зүгээс тухайн үед өгч байсан 80 тоот барилгын зурагт тамга дарж, 80 тоот автозогсоол гэдэг дугаарлалтаар нь өгч байсан зэрэг нөхцөл байдал харагдаж байна. Энэ нөхцөл байдалд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирсэн баримтаар Монголиан порпертис ХХК Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандаж өгсөн бичиг баримтуудаар тухайн автогзоол 2010 онд бүртгэгдэхдээ 70 автозогсоол бүртгэгдэж, нэмэлтээр дахин 11 автозогсоол бүртгэгдсэн бөгөөд энэ дунд 80 тоот автозогсоол байхгүй. 80 тоот автозогсоол анхнаасаа зураг төсөлд байгаагүй. Цаашдаа ч гэсэн байх боломжгүй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах боломжгүй гэдэг нь хавтаст хэргийн 65-73 дугаар талд авагдсан хөндлөнгийн эрх бүхий байгууллагын тодорхойлолтоор нотлогдож байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 05 дугаар сард тус үл хөдлөх хөрөнгийг Монголиан порпертис ХХК болон Азиа пасафик ланд ХХК нарын зүгээс гэрээний нөгөө тал болох М.Т гэх этгээдэд улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлтийг холбогдох баримтуудыг гаргуулж өгч байснаар энэхүү үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарах юм байна гэдгийг гэрээний нөгөө тал бидэнд итгэл үнэмшил төрүүлж байсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59..2 дахь хэсэгт заасан хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг нуун дарагдуулсны улмаас энэхүү нөхцөл байдал үүссэн. Анхнаасаа 80 тоот автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах боломжгүй, зөвхөн эзэмших эрхтэй гэх нөхцөл байдлыг хэлсэн бол тухайн үед автозогсоолыг өөрсдийн өмчлөлд авна гэх агуулгаар хэлцэл хийгдэхгүй байсан.   

Монголиан порпертис ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлага байхгүй. Энэхүү гэрээнээс ашиг олж байгаа этгээд Азиа пасафик ланд ХХК бөгөөд бид нар Монголиан порпертис ХХК-тай автозогсоол худалдах худалдан авах гэрээ байгуулж, тус компанид мөнгө өгсөн биш шүү дээ. Үндсэн гэрээний дагуу өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг Монголиан порпертис ХХК-тай хийсэн болохоос биш 49,600,000 төгрөгийн үнийн дүнд тооцогдох хөрөнгийг Азиа пасафик ланд ХХК авсан тул бидний зүгээс Монголиан порпертис ХХК-ийг хариуцагчаар татах шаардлага үүсэхгүй. 

З.Болороог гуравдагч этгээдээр оролцуулаагүй үндэслэл нь Монголиан порпертис ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулаагүйтэй адилхан. Анхан шатны шүүх хэрэг маргааны үйл баримтыг талуудын яриад байгаа үндэслэлүүдтэй холбон тайлбарлаж, хэргийн материалд авагдсан холбогдох баримтуудад үндэслэж, дүгнэж шийдвэр гаргасан. Иймд хариуцагчийн давж заалдах гомдол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б ЗБНөхөрлөл болон М.Т нараас хариуцагч Азиапасифик ланд ХХК-нд холбогдуулан 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээний салшгүй хэсэг болох тус өдрийн автомашин зогсоол худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, уг авто зогсоолын үнэ 49,685,750 төгрөг, мөн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өр төлбөр барагдуулах гэрээний дагуу 44 хоногийн түрээсийн төлбөр 6,138,938 төгрөг, 2 сарын барьцаа төлбөр 8,565,960 төгрөг, нийт 64,930,648 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс хүлээн зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар Б ЗБНөхөрлөл болон М.Т нар 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Азиапасифик ланд ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрх худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж ..... дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Б.Ренчингийн гудамж, 10/1 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий 3,551 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 5,008 м.кв талбайтай газар эзэмших эрхийн хамт 4,571,089,000 төгрөгөөр худалдсан ба хариу төлбөрт мөнгөөр 1,540,258,250 төгрөгийг авч, үлдэх 3,030,826,139 төгрөгт хэд, хэдэн үл хөдлөх хөрөнгө авахаар тохирчээ.

 

Гэтэл зохигчид 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох ..... дүүрэг, 1 дүгээр хороо, .......... гудамж, 16 дугаар байр, зоорийн давхар 80 тоот хаягт байрлах автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх эсэхтэй холбоотой маргасан байна.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодруулаагүй алдаа гаргаснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

4.1. ..... дүүрэг, 1 дүгээр хороо, .......... гудамж, 16 дугаар байр, зоорийн давхар 80 тоот хаягт байрлах автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэн авах гэрээг 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр М.Т болон З.Болороо нар Монголиан Пропертис ХХК-тай байгуулсан байхад нэхэмжлэлийн уг шаардлагыг тодруулаагүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нараас дээрх гэрээний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй гэсэн үндэслэлээр хэнд холбогдуулан гэрээнээс татгалзаж байгаа, аль эсхүл хариуцагч болон бусад этгээдийг доголдолтой эд хөрөнгө худалдсан, доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулж худалдсан гэсэн үндэслэлээр гэрээг цуцлах хүсэл зориг байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байжээ.

 

Нэхэмжлэгч нар 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээний хэсэг болох тус өдрийн автомашин зогсоол худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тусдаа эрх зүйн харилцааг зохицуулж, үр дагавар үүсгэж байгаа гэрээнүүдийг салшгүй хэсэг гэж холбож шаардаж байгаа нь тодорхойгүй байна.

 

4.2. Мөн зохигчдын хооронд тус 80 тоот хаягт байрлах автозогсоолыг худалдах, худалдан авах гэрээг байгуулагдаагүй байхад гэрээний нөгөө тал болох Монголиан Пропертис ХХК-ийн эрх ашиг сонирхол нь зөрчигдөх эсэхийг тодруулаагүй, хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр З.Болороог оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, М.Т, З.Болороо нарын Монголиан Пропертис ХХК-тай байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 80 тоот хаягт байрлах автозогсоолыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардаж байгаа тохиолдолд гэрээний талуудын эрх, ашиг сонирхол хөндөгдөх үр дагавар үүсэж болзошгүй байгааг анхаараагүй маргааныг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар гагцхүү нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлох эрхтэй боловч шүүх тухайн хэргийн хувьд шүүхийн шийдвэрээр эрх ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг хэргийн оролцогчоос тодруулах нь хуульд нийцнэ.

 

5. Иймд, зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ..... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/01510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637,853 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Б.МАНДАЛБАЯР