Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 224

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2019        03         07                                    224

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: Г.Ганбагана,

Нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,

            Шүүгдэгч Ч.Б/өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3,7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б Нарт холбогдох эрүүгийн 1809030600152 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

/

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 24 дүгээр цэцэрлэгт жижүүр ажиллаж байсан Ч.Б НАР нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 28-наас 30-ны хооронд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 24 дүгээр цэцэрлэгийн өмч болох 324 ширхэг секц буюу 36 ширхэг паарыг хувьдаа завшиж 864 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч. мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц. мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Тмэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц. мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Энхцэцэг /хх-25-26/, гэрч Ж.Амартүвшин /хх- 49 / нарын мэдүүлэг, Ч.Матбаяр /хх-68-69/, Ц.Гансүх /хх-76-77/, Т.Өлзийсамбуу /хх-86-87/, Ц.Энхжаргал /хх-95-96/ нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-54/,  ажилчидтай байгуулсан эд хөрөнгө хариуцлагын гэрээнүүд /хх-138-139/, Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын А/128 дугаар тушаал /хх7-9/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Ч. нарыг  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Д.Энхцэцэгийн “...Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар хүлээж авах эд зүйлийнхээ нэрс, жагсаалтыг гаргачихсан. Тэр жагсаалтанд дулааны шугам нь халуун хүйтэн усны шугам гээд орчихсон байхад би юу гэж дур мэдэн “авч болно” гэж хэлэх юм бэ?,. Манаач нар цэцэрлэгийн анги танхимаас дулааны шугам паарыг авчхаад наагуур нь цаасан хайрцаг өрсөн ханын тавиураар халхлаад хаачихсан байсан. Хэрвээ би зөвшөөрөл өгсөн бол ингэж наагуур нь эд зүйл тавьж нуух ямар хэрэг байсан юм бэ. Хууль бус юм хийж байгаа болохоор ингэж наагуур нь эд зүйл тавьж халхалж байгаа юм. Харин нэгудаа Ч.Матбаяр “энэ хүүхдийн суултуурууд шинэ юм байн шүү дээ, энийг яах гэж байгаа юм бэ гэж асууж байсан. Тухайн үед нь би суултуур, угаалтуур зэрэг эд зүйлүүд устгалд орох юм байна лээ, Нийслэлийн өмчийн харилцааны газраас эд зүйлээ ирж авсан хойно нь авч болно гэж хэлж байсан. Тэрнээс дулааны шугам буюу паарыг ав гэж хэлээгүй. Нярав бол склад, бараа, бүтээгдэхүүн хариуцах ёстой. Ажлын байрны тодорхойлолтонд түлхүүр хариуцна гэж байгаа байх гэж бодож байна. Ангийн эд зүйлийг хавар тооллогын комисс гарч анги ангид нь бараа бүтээгдэхүүнийг тоолж, боосон байгаа. Тэр баглаж боогоод тоолсон эд зүйлсийг няравт анги ангиар нь хүлээлгэн өгсөн байхад тэр түлхүүрийг манаачид өгөх ёсгүй байсан юм. Тэдгээр эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг нярав хариуцах ёстой. Манаач бол гадна, дотны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажилладаг. Хүүхэд хүлээн авч үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тохиолдолд болзошгүй аюулаас сэргийлж ангийн түлхүүрээ үлдээдэг. Харин энэ удаа бол хүүхдүүд амарчихсан, цахилгаан, цэвэр бохир усыг хаачихсан байсан болохоор түлхүүр үлдээх шаардлагагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

 

Гэрч Ж.Амартүвшингийн “...Манай компани гэрээ баталгаажсаны дараа уг цэцэрлэгийн барилгын ажпыг буулгах шинээр барих ёстой. Гэрээ баталгаажаагүй байхад 2018 оны 06 дугаар сарын сүүлээр би 100 айлд явж байхад зүс таних хүн маань танай компаний цэцэрлэгийн байрыг буулгах ажил эхэлчихсэн юм уу 24 дүгээр цэцэрлэгийн сантехникийн паарыг 100 айлд гадуур хувиараа хуучин паар авдаг хүмүүст зарсан байна лээ гэж хэлэхээр би тухайн үедээ уг цэцэрлэгийн эрхлэгч Энхцэцэгт танай цэцэрлэгийн байрнаас паар авч зараад байгаа юм биш үү танайхаас паар алдагдаад байх шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

 

          Яллагдагч Ч.Матбаярын “...2018 оны 06 дугаар сарын сүүлээр цэцэрлэгийн эрхлэгч Энхцэцэг ээлжийн манаач нарыг өрөөндөө дуудаж цэцэрлэгийн байр нэгэнт нураагдах гэж байгаа, өнөө маргаашгүй нураах компани ирнэ, та нар хүүхдийн суултуураас авч зарж болно шүү” гэж хэлсэн. Тэгээд даргын өрөөнөөс гараад Гансүх, Өлзийсамбуу бид гурав хоорондоо ярилцаж байгаад хүүхдийн суултуур хуучраад ашиглах боломжгүй зарагдахгүй байх харин цэцэрлэгийн байрны паарыг хуучин паар авдаг хүмүүст зарж болох байх гэж ярилцаад 2 хоногийн дараа байх бид гурав цуглараад 4 ангиас нийтдээ 36 ширхэг бил үү паар авсан. Яг хэдэн тооны паар авсныг санахгүй байна. угаасаа тоолж бүртгээгүй. Тэгээд 100 айлаар явж байгаад үл таних хүн хуучин паар авна гэхээр нь цэцэрлэгийн байраа зааж өгөөд тэр хүн портер машинтай очоод паарнуудыг ачаад явсан. Тухайн хүнд зарах үедээ цэцэрлэгийн нярав Энхжаргалд паар зарах гэж байгаа талаар хэлж дуудчихсан байсан бөгөөд Энхжаргал ирээд тэр паар зарсан хүнээс мөнгө аваад бид дөрөв мөнгөө тэнцүү хувааж авсан. Ямар ч байсан тус тусын 200 000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-р хуудас/,

 

               Яллагдагч Ц.Гансүхийн “...2018 оны 06 дугаар сарын сүүлээр цэцэрлэгийн эрхлэгч Энхцэцэг ээлжийн манаач нарыг өрөөндөө дуудаж цэцэрлэгийн байр нурах гэж байгаа суултуур паарыг авч болно гэж хэлсэн. Тэгээд даргын өрөөнөөс гараад өрөөнөөс гараад Батбаяр, Өлзийсамбуу бид гурав хоорондоо ярилцаж байгаад хүүхдийн суултуур хуучраад ашиглах боломжгүй зарагдахгүй байх харин цэцэрлэгийн байрны даарыг хуучин паар авдаг хүмүүст зарж болох байх гэж ярилцаад хэд хоногийн дараа ангиудын паарыг авч үл таних хүнд карсан. Үухайн хүнд зарах үедээ цэцэрлэгийн нярав Энхжаргал паар зарах гэж байгаа талаар хэлж дуудчихсан байсан бөгөөд Энхжаргал ирээд тэр паар зарсан хүнээс мөнгө аваад бид дөрөв мөнгөө тэнцүү хувааж авсан. Ямар ч байсан тус тусын 200 000 төгрөг авсан байх шиг санагдаж байна. тэгээд дараа нь цэцэрлэгийн эрхлэгч зөвшөөрөлгүй паар зарсан байна гээд Батбаяр бид хоёрыг ажпаас халсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77-р хуудас/,

 

          Яллагдагч Т.Өлзийсамбуугийн “...Манай цэцэрлэгийн эрхлэгч Энхцэцэг ээлжийн манаач нарыг цуглуулаад цэцэрлэгийн байр хуучирсан учраас нураагаад дахин барих гэж байгаа, тийм болохоор хүүхдийн суулуурыг авч зарж болно гэж хэлсэн юм.. тухайн үед бид гурав ярилцаад цэцэрлэгийн байр нурж байгаа юм чинь паарнуудыг бас авч зарж болох байх хүүхдийн суултуур бол үнэд хүрэхгүй байх гэж ярилцаад анги танхимуудын паарнуудыг суллаж авсан. Тэгээд манаач Батбаяр үл таних хүнд уг паарнуудыг зарсан. Яг паар зарах үеэр цэцэрлэгийн нярав Энхжаргалыг бид гурав дуудсан ба паар зарах гэж байгаа талаар хэлээд зарсан мөнгөө хувааж авсан. Би хувьдаа 200000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 86-87-р хуудас/,

 

          Яллагдагч Ц.Энхжаргалын “...манай цэцэрлэгийн манаач Батбаяр над руу залгаад ажил лээр хүрээд ирээч гэж дуудсан бөгөөд үдээс хойш яваад очиход цэцэрлэгийн 3 ээлжийн манаач нар Гансүх, Батбаяр, Өлзийсамбуу нар цэцэрлэгийн байрны паарнуудыг хөх өнгийн портер машины ачаанд ачиж байсан. Манаач Батбаяраас би ямар учиртай паар вэ гэж асуухад эрхлэгч Энхцэцэг цэцэрлэгийн байр нураагдаж байгаа учир паарнаас авч зарж болно гэж хэлсэн гэж хариулсан. Тухайн үед цэцэрлэгийн байр нурж дахин баригдах гэж байсан ба нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаал ирчихсэн байсан. Би бодохдоо Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаалаас өөр тушаал гарч уг паарнуудыг зарж болох боломжтой болчихсон юм байх гэж ойлгосон. Тэгээд Батбаяр та энэ хүнийг дагаж яваад паарны мөнгийг авчих гэж хэлсэн би тэр хүнийг дагаж яваад нийт 790 000 гаран төгрөг авсан. Тэгээд тэр мөнгийг Гансүх, Батбаяр, Өлзийсамбуу бид дөрөв хувааж авсан. ...Нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Баярсайхан гэж хүн цэцэрлэгийн байрны паар дутуу байна. 1 паар тус бүрийг 3000 төгрөгөөр бодож нийтдээ 927000 төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ёстой төрийн сангийн дансанд хийгээрэй гэж хэлээд явсан. Тэгээд манаач Өлзийсамбуу бид хоёр уг мөнгийг төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96-р хуудас/,

 

          “Дамно ХХК”-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 54-р хуудас/,

 

Ажилчидтай байгуулсан эд хөрөнгө хариуцлагын гэрээнүүд /хх-ийн 138-139, 158-159, 151-р хуудас/,

 

          Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын А/248 дугаар тушаал /хх- 7-9/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тэдний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд Ч.нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Ч. нарыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр буюу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа зэргийг харгалзан үзлээ.

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 24 дүгээр цэцэрлэгт учирсан хохирол 864000 төрөгийг шүүгдэгч нар Төрийн сангийн 5002093566 дансанд 1092000 төгрөгийг төлсөн байх тул /хх-164/ шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Р.Б НАРЫГ бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ