Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 209

 

 

 

 

 

 

 

 

 

        2019         03        01                                 209

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: Г.Цогтгэрэл,

Нарийн бичгийн дарга: С.Уранбилэг,

Шүүгдэгч: А.А /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  холбогдох эрүүгийн 180904741293 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-2 дугаар гудамж, 8 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч одоо тодорхой оршин суух хаяггүй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж тэнссэн.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч А.А нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсролын их сургуулийн автобусны буудлын орчимд хохирогч Д.г автобусанд суух үед нь шахаж байгаад гар цүнхнээс нь түүний өмчлөлийн 750.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Н11А\Л/Е1-Ма1е 9 рго” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Зөв замаар цаашдаа явахад минь туслаач ээ.Хөнгөн ял оноож өгнө үү гэв.

           

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д. /хх-68/, гэрч А.А/хх-13/, С.Болдоо /хх-22/, А.Энх-Амгалан /хх-44/ нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-3,11/, эд зүйлийн үнэлгээ /хх-38-39/, А.Аын яллагдагчаар өгсөн /хх-47-48/ мэдүүлэг, Б.Ганбатаарын  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 14/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллагдагч А.А нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсролын их сургуулийн автобусны буудлын орчимд хохирогч Д. автобусанд суух үед нь шахаж байгаад гар цүнхнээс нь түүний өмчлөлийн 750.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Н11А\Л/Е1-Ма1е 9 рго” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж прокуороос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.А нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: .

 

 Хохирогч Д. “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчимд Сүхбаагар дүүргийн 08 дугаар хорооны нутагт байрлах Багшийн дээдийн төв замын автобусны буудлаас автобусанд суух гэтэл хажуу талаас хүмүүс шахаад байсан. ингээд би дотогш ороод утсаараа ярих гэтэл хар хөх өнгийн гартаа барьсан байсан цүнхэн дотроос хар өнгийн арьсан гэртэй Нлам/е: гтшГ-9 рго маркийн алтан шаргал өнгийн гар утас алга болсон байсан. ингээд хэнд хаана хандахаа мэдэхгүй явж байтал цагдаагийн байгууллагаас холбогдсж байна. энэ хүн хэн гэдэг хүний утас вэ ирж утсаа авна уу хулгайчийг нь барьсан байна гэж охин руу маань ярьсан байсан тул ирж байна...би гар утсаа хүлзэн авлаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хуулийн дагуу шийдвэрлэн өгч тусална уу...” гэх мэдүүлэг /хх 6-8/,

 

          Гэрчээр байцаасан А.Аын “.. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хсрооны нутагт байрлах Багшийн дээдийн автобусны буудал дээр 15 цагийн орчим 60 орчим насны змэгтэй утсаар ярьж байгаад гартаа барьж явсан цүнхнийхээ урд хэсэгт хар өнгийн гэртзй Ниа\л/Ө1 гпа1-9 рго маркийн гар утсаа хийхээр нь араас нь алхан дагаж очоод автобусанд суух гэж байхад нь шахаж байгаад хулгайлан авсан. Ингээд уг гар утсаа аван багшийн дээдийн буудлаас холдож танил Болдоо гэх ахтай тааралдан гар бариад зогсож байтал Нийслэлийн цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн төлөөлөгч хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг/хх 13/,

 

          Гэрч С.Болдоогийн “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдор Баянзүрх дүүргийн нутагт байрлах Хөдөө аж ахуйн буудал дээр танил дүү С.Ганбаатартай 15 цаг өнгөрч байхад тааралдан ярилцаж байтал Нийслзлийн цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн төлөөлөгч хүрээд ирсэн. Бид 2ыг Нийслзлийн цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Миний зүгээс С.Ганбаатартай хамтран хулгайн гэмт хэрэг үйлдсэн зүйл байхгүй...” гэх мздүүлэг /хх 22/,

 

            Гэрч А.Энх-Амгалангийн “...А.Аын халааснаас Хувей мат-9 маркийн гар утас гарч ирсэн. Ингээд гар утсыг ямар учиртай талаар Ганбаатараас асуутал эхлээд миний минийх гэж байгаад кодоо тайлаадах гэтзл гар утасны кодыг мэдэхгүй байхаар нь НЦГ-т ирж шалгатал тухайн өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг Багшийн дээд автобусны буудал дээрээс гар утсаа алдсан Д.Түмэнцэцэг гуайнх болох нь тогтоогдсон...” гэх мэдүүлэг /хх 44/,

 

          Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 3, 11/,

 

          Эд зүйлийн үнэлгээ /хх38-39 /,

 

           А.Аын яллагдагчаар өгсөн “...Би дээрх гэмт хэргийг ганцаараа сайн дураараа үйлдсэн. Үйлдсэн гэмт хэргээ хүлэүн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх 47-48/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго нөлөөлсөн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч А.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс А.Аыг  нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр буюу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Шүүгдэгч А.Аын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 151 дугаар Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.А бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Тогтоол хүчинтэй болмогц шүүгдэгч А.Ат урьд авсан тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 151 дугаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохыг Хил Хамгаалах Ерөнхий газарт даалгасугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Ат  урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.РЕНЧЕНХОРОЛ