Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2016/00612

 

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2016/00612

                              Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1961 оны 05 дугаар сарын 11 өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, Төв аймаг, Баяндэлгэр сум, 1 дүгээр баг, Байдлаг гэх газар оршин суудаг, Боржигон овогтой Цэнджавын Батчулуун РД:/НД61051176/-ы нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Батчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Батчулуун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Би 1978 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын дунд сургуулийг төгсөж, Төв аймгийн Эрдэнэ сумын ТМС-д тракторын жолоочоор төгсөөд Төв аймгийн Архуст сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж эхэлсэн. Тус байгууллагад 1979 оны 07 дугаар сарын 20 өдрөөс тракторчноор ажиллаж байгаад 1982 оны 06 дугаар сарын 18 өдөр цэргийн албыг 3 жил хаасан. Цэргээс халагдаж ирээд 1992 оноос Төв аймгийн Архуст сумын Тэжээлийн аж ахуйд шинээр байгуулагдсан “Ноёншанд” компанид тракторчнаар ажилласан. 1997 оны 12 сар гэхэд “Ноёншанд” компани дампуурч үйл ажиллагаа явуулахаа зогсоосон. 1997 онд ажлаас чөлөөлсөн тушаал баримт нь архиваас гарч ирээгүй, цалингийн баримтын зарим нь  үрэгдсэн.  Гэрчээр Д.Цэдэнбал, Н.Санжаа, Д.Батмөнх нарын мэдүүлэг, холбогдох архивын лавлагаа, баримт бичгийг үндэслэж 1979 оны 07 дугаар сарын 20 өдрөөс 1997 оны 11 дүгээр сарын 20 өдөр хүртэл Төв аймгийн Архуст сумын Тэжээлийн аж ахуй болон “Ноён шанд” компанид ажиллаж байсан 14 жил 11 сарын хугацааг  сэргээн тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт цугларсан /хх 5-24, 29, 35-36, 41, 43/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Батчулуун нь Төв аймгийн Архуст сумын Тэжээлийн аж ахуйд 1979 оны 07 дугаар сарын 20 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл, Төв аймгийн сумын “Ноёншанд” ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1997 оны 11 дүгээр сарын 20 өдөр хүртэл тус тус тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ц.Батчулууныг 1987 онд ажлаас чөлөөлсөн тушаал тушаал нь Төв аймгийн Архив, Үндэсний төв архиваас гарч ирээгүйгээс нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ц.Батчулуун нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлвэл: нэхэмжлэгч Ц.Батчулуун нь Төв аймгийн Архуст сумын Тэжээлийн аж ахуйд 1979 оны 07 дугаар сарын 20 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл, Төв аймгийн Архуст сумын “Ноёншанд” ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1997 оны 11 дүгээр сарын 20 өдөр хүртэл тус тус тракторчноор тус тус ажиллаж байсан байдал нь:

  1. 1979 оны 07 дугаар сарын 20 өдөр Архуст сумын Тэжээлийн аж ахуйн даргаас Ц.Батчулуунд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 5-7/,
  2. 1995 оны 01 дүгээр сарын 01 өдөр Ц.Батчулуунд олгосон 164733 дугаартай нийгмийн даатгалын  дэвтрийн хуулбар /хх 8-9/,
  3. Төв аймгийн Архуст сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1979 оны 07 дугаар сарын 20 өдрийн ажилд томилох тухай “...Ц.Батчулуун... нарыг 7 сарын 18 өдрөөс эхлэн тус бүр траторчингаар томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй 159 дугаартай тушаал /хх 10/,
  4. Хөдөө аж ахуйн яамны харъяа Төв аймгийн Архустын Тэжээлийн аж ахуйн даргын 1982 оны 08 дугаар сарын 30 өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилласан хугацааны амралт олгох тухай “...Ц.Батчулуун...нарыг 6 сарын 18 өдрөөсэхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...” гэх бичилттэй 101 дугаартай тушаал /хх 11/,
  5. Хөдөө аж ахуйн яамны харъяа Төв аймгийн Архустын Тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 07 дугаар сарын 06 өдрийн ажилд томилох тухай “...Ц.Батчулууныг үрийн бригадад 6 сарын 8 өдрөөс...тус тус томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй 105 дугаартай тушаал /хх 12/,
  6. Хөдөө аж ахуйн яамны харъяа Төв аймгийн Архустын Тэжээлийн аж ахуйн даргын ажлаас чөлөөлөх тухай “...ажилчин, малчин, албан хаагчдыг 1992 оны 01 дүгээр сарын 01 өдрөөр тасалбар болгон тус тусын үүрэгт ажилаас нь чөлөөлсүгэй...хавсралтын... 96 дугаарт Ц.Батчулуун...82 дугаарт Н.Батмөнх” гэх бичилттэй 180 дугаартай тушаал, хавсралт  /хх 13-14/,
  7. Төв аймгийн Архуст сумын “Ноёншанд” ХК-ийн 1992 оны 01 дүгээр сарын 01 өдрийн “ НЭГ: Тус компанид малчин тракторч... зэрэг бүрэлдэхүүнийг 1992 оны 01 сарын 01 өдрөөс эхлэн тус тус томилон ажиллуулсугай...хавсралтын 9 дугаарт Ц.Батчулуун,...19 дугаарт Н.Санжаа... 23 дугаарт Батмөнх...” гэх бичилттэй 02 дугаартай тушаал, хавсралт /хх 15-16/,
  8. Ц.Батчулууны цалингийн хүснэгт /хх 17/,
  9. 1995 оны 11 сарын малд өгсөн эмийн тайлан /хх-18/,
  10. 1996 оны 8 сараас 11 сар хүртэлх хугацаанын цалингийн тооцоооны хуудас /хх 19-20/,
  11. 1997 оны 02 сарын 01 өдрийн цалингийн хүснэгт /хх 21/,
  12. 2016 оны 04 дүгээр сарын 08 өдрийн Төв аймгийн архивын тасгийн 262 дугаартай албан бичиг /хх 22/,
  13. Төв аймгийн Архуст сумын “Ноёншанд” хк-ийн гүйцэтгэх захирлын 1997 оны 11 дүгээр сарын 12 өдрийн ээлжийн амралт олгох тухай “хавсаралтын 9 дугаарт Ц.Батчулуун” гэх бичилттэй 41 дугаартай тушаал, хавсралт /хх 23/,
  14. 2013 оны 04 дүгээр сарын 08 өдрийн Төв аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа /хх 24/,
  15. Гэрч Н.Санжаагийн бичсэн тодорхойлолт түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх 29/, шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хх 35/,
  16. Гэрч Д.Батмөнхийн гэрчийн мэдүүлэг /хх 36/, Д.Батмөнхийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 41/, 1987 оны 01 дүгээр сарын 26 өдөр олгосон дипломын хуулбар /хх 43/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.Батчулууныг Төв аймгийн Архуст сумын Тэжээлийн аж ахуйд 1979 оны 07 дугаар сарын 20 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл, Төв аймгийн Архуст сумын “Ноёншанд” ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1997 оны 11 дүгээр сарын 20 өдөр хүртэл тус тус тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Цэнджавын Батчулуун нь Төв аймгийн Архуст сумын Тэжээлийн аж ахуйд 1979 оны 07 дугаар сарын 20 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл, Төв аймгийн Архуст сумын “Ноёншанд” ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1997 оны 11 дүгээр сарын 20 өдөр хүртэл тус тус тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Батчулууны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Э.АРИУНАА