Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 217

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3 дугаар” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б*******, Ж,Д*******.

Хариуцагч: Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, “*******” ХХК.

Гуравдагч этгээд: “*******” ХХК. 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын  2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06/2014 дугаартай /Барилгьн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг/ хүчингүй болгох, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2745/2013 тоот техникийн нөхцөлийг хүчингүй болгохыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт даалгах” үндсэн шаардлатай Иргэн Г.Б*******гийн газар өмчлөх эрхийг ноцтой зөрчиж, түүний өмчлөх Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамж, 24 тоотод байрлах нэгж талбарын 18647311787390 дугаар бүхий газрын баруун талд ШШГЕГ-ын мэдлийн о\с ХТП-2670 дэд станц бариулахаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрлийг бусдын эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах. Бусдын эрхийг зөрчиж олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөлөөр бариг ШШГЕГ-ын мэдлийн о\с ХТП-2670 дэд станциас “*******” ХХК-д орон сууцны эрчим хүчний шугам татах техникийн нөхцөл олгосныг хууль бусад тооцож, хүчингүй болгуулах, Б.Б*******, Ж.Д******* нарын газар өмчлөх эрхийг зөрчиж хийсэн БЗД, дугаар хороо, 53 дугаар сургуулийн баруун талд “Т ” ХХК-ийн Орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн ВСН13-033 дугаар шифртэй Ажлын зургийг хүчингүй болгуулах” нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч*******, хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.В*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Б*******, Ж.Д******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. Бадрахын Б******* би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Данзангын 1-24 тоотод оршин суудаг. Миний нөхөр Ц.Т нас барсан. Би одоо хүүхдүүдийн амт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. Ц.Т-ийн өмчлөх эрхийн 000067385 дугаартай гэрчилгээтэй.

2. Жын Д би эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16-р хороо 1- 23 тоотод оршин суудаг. Бид уг газрыг 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өмчилж авсан ба Ж.Дөмчлөх эрхийн 000067392 дугаартай гэрчилгээтэй.

Уг газрыг 2011 оны 04 дүгээр сард гэр бүлийн хэрэгцээнд өмчилж авсан ба энэ нь бидиий гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.

“Т” ХХК-ийн  барьж байгаа барилгын цахилгаан хангамжийн зураг төслийг “Б” ХХК хийж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2745/2013 тоот техникийн нөхцөл, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06/2014 дугаартай  Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл тус тус олгосон байгаа.

“Т” ХХК-ийн дээрх барилга нь олгогдсон техникийн нөхцөлийн дагуу ШШГЕГ-ын ХТП-2670 хаалттай дэд станцаас татан тэжээгдсэн байна.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын харъяа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар дээрх барилгын техникийн нөхцөл болон, барилга барих зөвшөөрөл олгохдоо иргэн бидний хувийн өмчид дур мэдэн цахилгааны шугам татан өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр шууд халдан Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчигдсөөр байна.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь иргэн Б.Бийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй 275м2, иргэн Ж.Д өмчлөх эрхийн гэрчилгээтэй 285м2 газрыг дайруулан зөвшөөрөл олгосон байгаа нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг /Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно/ гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иргэн Б.Б, Ж.Д бид нар 2015 оны 04 дүгээр сарын 08, 2015 оны 05 сарын 06, 2015 оны 05дугаар сарын 14-ны өдрүүдэд Нийслэлийн Захирагчын Алба болон НЗТГ, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт удаа дараа гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгөхгүй байна. 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б-д өргөдөл өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй өдийг хүрсэн байна.

Иймд хууль зөрчсөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын  2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06/2014 дугаартай /Барилгьн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг/ хүчингүй болгох, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2745/2013 тоот техникийн нөхцөлийг хүчингүй болгохыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт даалгана уу” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т” ХХК нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу баримт бичгийг бүрдүүлэн барилга барих хүсэлтээ манай газарт гаргасан. Барилга барих хүсэлтийг судлан үзсэний үндсэн дээр 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 177 дугаартай рхитектур, төлөвлөлтийн даалгавар батлагдсан. “Т” ХХК нь Архитектур өлөвлөлтийн даалгаврын дагуу эскиз зургийг боловсруулан ирүүлж батлуулсан.

“Т” ХХК нь “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад руулах дүрэм’’-ийн 4 дүгээр хавсралтын “А”-д заасан баримт бичгийн бүрдлийг нгаж ирүүлсэн ба баримт бичигт “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2745/2013 дугаартай техникийн нөхцөлийг всарган ирүүлсэн. Хүсэлтийг хянан үзээд 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн /2014 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл"-ийг олгосон нэхэмжпэгч нь нэхэмжлэлдээ “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг хүчингүйд тооцуулах” гэжээ. Манай байгууллага нь цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг баталдаггүй болно.

Манай байгууллага нь “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”- Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан дүрэм, журмыг римтлан олгодог бөгөөд “Т” ХХК-д зөвшөөрөл олгосон үйл ажиллагаа нь холбогдох дүрэм, журмын дагуу хийгдсэн болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-с шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т” ХХК нь тус компанид хандаж холбогдох эрх зүйн акт журмын дагуу баримт бичиг бүрдүүлж техникийн нөхцөл авах хүсэлт 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 189 дүгээр албан бичгээр хүсэлт гаргасан. 

Дээрх материал хүсэлтийг судалж Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Цахилгаан, дулааны эрчим хүсээр хангах техникийн нөхцөл олгох журам батлах тухай 03 дугаар тушаалын дагуу 2013 оны 09 дүгээр сарын 25-ны 2745/2013 дугаартай техникийн нөхцөл өгсөн. 

Мөн тус компанийн техникийн нөхцөлд хаанаас холбогдох цэгийг /ШШГЕГ о/с ХТП-2670-ын 0,4 кВ талын I ба II секцэнд рубильник бүхий групп тоноглож кабель шугам татаж тэжээх/ нь л зааж өгдөг. Өөрөөр хэлбэл тэр цэгээс хаагуур яаж татах нь манай техникийн нөхцөлд зааж өгдөггүй бөгөөд манай байгууллагын бүрэн эрхийн асуудал биш юм. 

Харин энэ шугамын байршил /трасс/-ын асуудлыг Монгол Улсын Засгийн газраас баталсан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрмийн дагуу асуудлыг захиалагч, ашиглагч болон зургийн төлөвлөгөөнд оруулж батална гэж заасан байдаг. Энэ байдлаас үзвэл техникийн нөхцөлийг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд цуцлах шаардлагаггүй гэж үзэж байна. Иймд манай байгууллагатай холбоотой нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Б.Б, миний бие Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр  гудамж, 24 тоотод байрлах нэгж талбарын 18647311787390 дугаар бүхий газрын хууль ёсны өмчлөгч мөн бөгөөд уг өмчлөлийн газрын баруун талд миний газар өмчлөх эрхийг ноцтой зөрчиж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрлийн дагуу ШШГЕГ-ын мэдлийн о\с ХТП-2670 дэд станц барьж ашиглалтад оруулсан ба улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргаас миний өмчлөлийн газрын тодорхой хэсгийг эрчим хүчний хязгаарлалтын бүсэд хамруулсан байна.

Миний бие энэ тухай 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр газар өмчлөх гэрчилгээгээ өвлөн авахдаа мэдсэн бөгөөд уг асуудлыг шалгуулж, бусдын эрх ашгийг зөрчиж ШШГЕГ-ын мэдлийн о\с ХТП-2670 дэд станц барихаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас олгосон зөвшөөрөл, техникийн нөхцөлийг хүчингүй болгуулах, уг дэд станцыг өөр газар нүүлгэн шилжүүлж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх талаар 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд гомдол гаргаж хандсан боловч гомдлыг хянан шийдвэрлэлгүйгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар хоорондоо дамжуулсаар өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариуг албан ёсоор өгөөгүй байна.

Үүнээс болж миний болон хүүхдүүдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж, бид эрчим хүчний нөлөөллөөс болж 2016 оны 4 дүгээр сараас хойш одоо болтол өөрийи өмчлөлийн газраа амьдарч чадахгүй байдалд хүрч, бидний газар өмчлөх болон аюулгүй эрүүл орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдсөөр байна.

Энэ нь төрийн байгууллага болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжээс газар өмчлөгч миний хууль ёсны газар өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж, газар өмчлөх эрхийг хууль бусаар хязгаарласан үйлдэл байх тул иргэн Б.Б, Ж.Д нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, “У” ХК-д холбогдох, гуравдагч этгээдээр “Т” ХХК оролцож буй захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна. Үүнд:

1.Иргэн Г.Бийн газар өмчлөх эрхийг ноцтой зөрчиж, түүний өмчлөх Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамж, 24 тоотод байрлах нэгж талбарын 18647311787390 дугаар бүхий газрын баруун талд ШШГЕГ-ын мэдлийн о\с ХТП-2670 дэд станц бариулахаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний “У” ХК-иас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрлийг бусдын эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах.

2.Бусдын эрхийг зөрчиж олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөлөөр бариг ШШГЕГ-ын мэдлийн о\с ХТП-2670 дэд станциас “Т” ХХК-д орон сууцны эрчим хүчний шугам татах техникийн нөхцөл олгосныг хууль бусад тооцож, хүчингүй болгуулах.

3.Б.Б, Ж.Д нарын газар өмчлөх эрхийг зөрчиж хийсэн БЗД, дугаар хороо, 53 дугаар сургуулийн баруун талд “Т” ХХК-ийн Орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн ВСН13-033 дугаар шифртэй Ажлын зургийг  хүчингүй болгуулах” гэжээ. 

Хариуцагч Б ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2013 онд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 53-р сургуулийн баруун талд “Т” ХХК-ийн Орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн зураг төслийг боловсруулсан. Угсралтын ажлыг “Э” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр манай компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан болно.

Бид зураг төслийг дараах дүрэм, журмын дагуу боловсруулж, холбогдох бүх байгууллагаас зөвшөөрлийг нь авсан болно. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2745/2013 дугаартай техникийн нөхцөлийн дагуу, холбогдох цэг ШШГЕГ-ын “ХТП-2670” дэд өртөөнөөс “Т” ХХК-ийн Орон сууцны барилгын талбай хүртэл цахилгаан дамжуулах кабель шугамыг явуулах трасс байхгүй хүндрэлтэй байсан тул, Гүйцэтгэгч байгууллага болох “Э” ХХК-н зүгээс гарган өгсөн бичгэн зөвшөөрлийг үндэслэн, кабелийг 3-н айлын хашааны дотор, ирмэгийн дагууд, цахилгааны аюулгүй ажиллагааг баримтлан татахаар төлөвлөсөн болно. Хэрэв газар эзэмшигч кабель шугамыг хашаан дотуур явуулахаас татгалзаж байгаа бол, Захиалагч тал бол Ашиглагч байгууллагатай хамтран энэ асуудлыг дахин шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.В шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б” ХХК нь “Т” ХХК-ийн захиалгаар 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ВСН13-033 шифртэй орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн 0,4 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугам татах ажлын зураг төслийг хийж гүйцэтгэсэн. Уг зураг төслийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, кабелийн шугам газраар дайран өнгөрч буй 3 айлын бичгэн зөвшөөрөл /иргэний үнэмлэхийн хуулбартай/, Цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн баталсан техникийн нөхцөлийн дагуу боловсруулсан байдаг.

Нэхэмжлэгч нар нь өмчлөлийн газраар нь зөвшөөрөлгүй цахилгааны кабелийн трасс татсан гэж байгаа боловч тухайн үед захиалагч “Т” ХХК-иас тухайн байршлаар кабелийн трасс явуулахыг зөвшөөрсөн 22, 23, 24 тоот дугаартай хашааны өмчлөгчдийн гараар бичсэн зөвшөөрлийг иргэний үнэмлэхийн хуулбарын хамт “Б” ХХК-нд ирүүлсний үндсэн дээр зураг төслийг гүйцэтгэсэн болохыг тус компанийн ерөнхий инженер С.Б шүүхэд өгсөн тодруулгадаа дурьдсан байна. Харин дээрх зөвшөөрлийг эх хувиар нь захиалагч талд буцаан хүлээлгэн өгсөн тул “Б” ХХК-нд уг баримтууд үлдээгүй болно. /1-р хх 222-р хуудас/

Зураг төслийг техникийн нөхцөл, хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэснийг хянан баталгаажуулан “У” ХК-ийн тэргүүн дэд захирал, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Дэд бүтцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, У ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн менежер нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Энэ нь Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 8 дугаар зүйл “Дамжуулагч, түгээгчээс олгосон холболтын техникийн нөхцөлийг зураг төслийн байгууллага болон хэрэглэгч заавал биелүүлэх үүрзгтэй.”, 10 дугаар зүйл “Хэрэглэгч (захиалагч) нь мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн зураг төслийг барилга-угсралтын ажил эхлэхээс өмнө уг зураг төслийн зохиогчтой хамтран холбогдох дамжуулагч, түгээгчээр хянуулан экспертиз хийлгэнэ.” гэж заасантай нийцэж байгаа болно.

Нэхэмжпэгчийн өмгөөлөгч Захиргааны ерөнхий хуулийн 11.1.2, 52.2.3-т заасны дагуу захиргааны гэрээг “Б" ХХК-тай байгуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3,-т заасан дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбоотой асуудалд захиргааны гэрээ байгуулах боломжтой боловч үүсээд буй маргаанд “Б” ХХК нь захиргааны гэрээний харилцаа үүсгээгүй, харин төрийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгосон төрийн байгууллагаас зөвшөөрөл хүссэн харилцаа бий болсон гэж үзэхээр байна. Учир нь “Б” ХХК нь техникийн нөхцөлийн дагуу зургийн боломжит хувилбарыг гарган төрийн байгууллагуудад танилцуулсан бөгөөд тус байгууллагууд нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан үзэж зөвшөөрөх, эсхүл эс зөвшөөрөх гэсэн хоёр шийдвэрийн аль нэгийг гаргадаг. Үүний дагуу холбогдох төрийн байгууллагууд нь зөвшөөрөл олгосон гэж үзэхээр байна. Гэтэл “Б” ХХК-ийг захиргааны акттай холбоотой харилцаанд хариуцагчаар оролцуулсан явдал нь захиргааны гэрээг бие даан байгуулдаг, эсхүл захиргааны акт гаргадаг эрх бүхий этгээд мэт үзсэн явдал нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагыг тодорхойлсон зохицуулалттай нийцэхгүй байна. Мөн тус компани нь хуулийн 37 дугаар зүйлийн 37.1,-д заасан захиргааны актын шинжтэй шийдвэр гаргадаггүй, үйл ажиллагааг явуулдаггүй болно.

Иймд хамтран хариуцагч “Б” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б, Ж.Д нарын өмчлөлийн газар дээгүүр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар техникийн нөхцөл олгож эрчим хүчний тэжээлийн кабелыг 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06/214 дугаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2745/2013 техникийн нөхцөлийг олгож энэ техникийн нөхцөлүүдийг үндэслэж тухайн компани нь нэхэмжлэгч Б.Б, Ж.Д нарын газар дээгүүр орон сууцны гадна цахилгаан хангамжийн БСН/13-033 гэсэн ажлын зургийн дагуу иргэдийн зөвшөөрөлгүйгээр цахилгааны шугам татаж газар өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. Иймд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06/214 барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2745/2013 техникийн нөхцөлийг хүчингүй болгуулах, мөн “Т” ХХК-ийн орон сууцны гадна цахилгаан хангамжийн БСН/13-033 дугаар ажлын зургийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг тус тус зөрчиж  Б.Б, Ж.Д нарын газар өмчлөх эрхэд ноцтой халдсан. Өнөөдрийн байдлаар Б.Б, Ж.Днар нь өөрийн өмчлөлийн газраа өмчлөх, захиран зарцуулах эрхээ эдэлж чадахгүй байна. “*******” ХХК нь 2013 онд иргэн Б.Б*******, Ж.Д нарын зүүн талд тодорхой хүмүүсийн газар дээр барилга барих барилгын зургаа батлуулж, холбогдох материалуудыг бүрдүүлсний үндсэн дээр өмнө нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас 2745/2013 техникийн нөхцөлийг авсан байдаг. Дээрх техникийн нөхцөл дээр үндэслэж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06/2014 барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг барилгын компанид олгосон байдаг. Дээрх зөвшөөрлүүдийн үндсэн дээр “*******” ХХК-ийн орон сууцны гадна цахилгаан хангамжийн БСН/13-033 дугаар ажлын зураг хийгдэж, үүнийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн холбогдох эрх бүхий албан тушаалтан, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын албан тушаалтан нар баталгаажуулж Б.Б*******, Ж.Д******* нарын газар дээгүүр шугам сүлжээний ажил хийх зөвшөөрлийг олгосон байдаг. Дээрх зөвшөөрлийг олгож газрын зургийг батлахдаа Б.Б*******, Ж.Д******* нараас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Өөрөөр хэлбэл бусдын өмчлөлийн эд хөрөнгөд хууль бусаар халдсан. Тухайн үед Б.Б*******, Ж.Д******* нар нь “*******” ХХК, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-д цахилгаан шугам сүлжээ тавих үед нь хандаж байсан. Дээрх зөвшөөрлийг хүчингүй болгох талаар Нийслэлийн Засаг даргад хандаж байсан. Гэтэл энэ асуудалд 2014 оноос хойш ямар нэгэн арга хэмжээ аваагүй. “*******” ХХК нь өөрийн барилгын ажлыг хийж дуусгаад улсын комиссод хүлээлгэж өгсөн гэдэг. Гол учир нь барилга барих зөвшөөрлийг олгож болно гэхдээ бусдын өмчлөлийн газар дээгүүр шугам сүлжээ явуулахдаа заавал өмчлөгч нараас зөвшөөрөл авах ёстой. Газрын тухай хуульд зааснаар газар ашиглах, эзэмших эрхтэй этгээдүүдээс хүртэл зөвшөөрөл авсан байхыг шаарддаг. Ийм зөвшөөрлийг авахгүйгээр Б.Б*******, Ж.Д******* нарын өмчлөх эрхэд ноцтой халдаж, өнөөдрийн байдлаар энэ газраа өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрхээ эдэлж чадахгүй болсон. Хашаан дотор нь ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явсан өндөр хүчдэлийн тэжээлийн кабел тавигдсан болж цахилгаан эрчим хүчний хязгаарлалт үүссэн гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга тогтоосон. Өндөр хүчдэлийн тэжээлийн кабел тавигдсан учраас нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөж, өөр газар амьдрах болсон. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэд газар өмчлөх эрхтэй. Газрын тухай хуулиар газартай холбоотой харилцааг зохицуулсан байдаг. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар газартай холбоотой бүх харилцааг зохицуулсан байхад эдгээрийг зөрчиж хууль бус ажиллагаа явагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06/2014 барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах, мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан цахилгаан хангамж техникийн нөхцөлийг хүчингүй болгуулах 2 нэхэмжлэлийн шаардлагыг манай байгууллагад холбогдуулж гаргасан. “*******” ХХК нь холбогдох хууль, норм дүрмийн дагуу баримт бичгийн бүрдлийг хангуулан барилга барих хүсэлтээ манайд 2013 онд гаргасан. Үүний дагуу 175 дугаартай архегтур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зураг батлагдсан. Дараа нь барилгын ажил эхлэх зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор батлагдсан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан бүрдүүлбэл зохих баримт бичгийн шаардлагыг хангаж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг хүссэн. Холбогдох баримт бичгүүдийг нягтлан шалгаж үзсэний үндсэн дээр зөвшөөрлийг олгосон. Энэ зөвшөөрөл нь ямар нэгэн хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй. Мөн “*******” ХХК-д олгосон баталсан цахилгаан хангамж техникийн нөхцөлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд тайлбарлахад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ямар нэгэн цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг олгодоггүй учраас энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй” гэв.

Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөвхөн иргэн Б.Б******* нь “*******” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нь “*******” ХХК-ийн цахилгаан хангамжийн БСН13-033 дугаар ажлын зургийг хүчингүй болгуулах тухай юм. Бид зөвхөн нэхэмжлэгч Б.Б*******гийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд тайлбараа хэлж байна. "*******" ХХК нь "*******" ХХК-ийн захиалгаар 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр БСН13-033 шийдвэртэй орон сууцны барилгын гадна цахилгаан станцын 0,4 кВтын цахилгаан дамжуулалтын шугам татах ажлын зөргийн төслийг хийж гүйцэтгэсэн. Уг зураг төслийг захиалагчаас ирүүлсэн баримт бичигт кабелын шугамыг татахад газар дээгүүр нь дайрч буй 3 иргэний зөвшөөрөл, иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргасан байдаг. Мөн цахилгаан байгууламжийн ДЕ3310103 дүрэмд цахилгаан байгууламжийн зураг боловсруулах, магадлал хийх гэж байгаа. Дээрх дүрэмд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн авсан техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч нар нь өмчлөлийн газраар зөвшөөрөлгүй цахилгаан кабелыг татсан гэж байгаа боловч тухайн үед "*******" ХХК-иас дээрх байршлаар кабелын шугам татахыг зөвшөөрсөн 22, 23, 24 тоот дугаартай хашааны өмчлөгчдийн гараар бичсэн зөвшөөрлийг "*******" ХХК-д ирүүлсний үндсэн дээр төслийг хийж гүйцэтгэсэн. Төслийг гүйцэтгэсэн тухай "*******" ХХК-ийг хариуцагчаар татахаас өмнө тухайн компанийн ерөнхий инженер н.Батхүрэл гэдэг хүн тодруулга өгсөн /тодруулга нь хавтаст хэргийн 22 дугаар талд авагдсан/.  Зөвшөөрлийн үндсэн дээр "*******" ХХК зураг төслийг хийсэн, ямар нэгэн дутуу материал байгаагүй. Мөн холбогдох материалуудыг "*******" ХХК өөр дээрээ авч үлдээд буцааж захиалагчид нь хүлээлгэж өгсөн. Зураг төслийн техникийн нөхцөлийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэснийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн тэргүүн, дэд захирал, менежер Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэд бүтцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн нар нь гарын үсэг зурж хянан  баталгаажуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 1 дүгээр хэсгийн цахилгаан эрчим хэрэглэх хүчний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан дамжуулагч түгээгчээс олгосон холболтын техникийн нөхцөлийг зураг төслийн байгууллага болон захиалагч нь барилга угсралтын ажил эхлэхээс өмнө хянуулна. Мөн дүрмийн 10 дугаар зүйлд захиалагч нь мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн зураг төсөл, барилга угсралтын ажил эхлэхээс өмнө уг зураг төслийн зохиогчтой хамтран холбогдох дамжуулагч түгээгчээр дамжуулан экспидиц хийлгэн хянуулна. Ингэж хянуулсны үндсэн дээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрууд зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр зураг төслийг баталсан байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь "*******" ХХК-ийг захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 22 дугаар зүйлийн 22.2.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчаар татсан. Энэ нь ямар нэгэн байдлаар "*******" ХХК захиргааны хэргийн хариуцагч болох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасан дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг тогтвортой ашиглахтай холбоотой асуудлаар захиргааны гэрээ байгуулсан боловч бодит нөхцөл байдалд "*******" ХХК-ийг захиргааны гэрээний харилцаанд орсон гэж үзэх үндэслэлгүй. Харин нийгмийн суурь үйлчилгээг бий болгохдоо төрийн байгууллагаас буюу Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-аас өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр захиргааны харилцаанд орсон. Учир нь "*******" ХХК техникийн нөхцөлийн боломжит хувилбарыг ханган төрийн байгууллагад танилцуулсан. Хэрвээ төрийн байгууллагууд зөвшөөрөхгүй байсан бол бид тухайн үед өөр газраар татах зураг төслийг хийх боломжтой эсвэл хийхгүй байх асуудал үүсэх байсан. Гэтэл бүх баримт материал нь бүрэн, айлуудын зөвшөөрлийг авсан байна гэх үндэслэлээр зөвшөөрлийг олгосон байдаг. Нөгөө талаар "*******" ХХК нь захиргааны байгууллагыг тодорхойлсон хуулийн тодорхойлолтод нийцэж байна уу гэдэг нь асуудалтай. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд Захиргааны байгууллага гэдэг нь захиргааны гэрээ байгуулах, захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргах эрх хэмжээтэй байдаг. Гэтэл "*******" ХХК-д захиргааны байгууллагад олгосон эрх хэмжээнүүдийн аль нь ч байхгүй. "*******" ХХК нь захиргааны акт, гэрээтэй холбоотой харилцааг үүсгээгүй. Иймд "*******" ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "*******" ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 81 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулж улсын комиссод хүлээлгэж өгсөн. Энэ барилгыг барихдаа цахилгаан шугам сүлжээг нэхэмжлэгч Б.Б*******гийн хашааны газар доогуур кабел шугам сүлжээг ажлын зургийн дагуу татаж оруулсан байдаг. Тухайн үед ямар нөхцөл байдалтай байсан бэ гэхээр нэхэмжлэгч тал зориудаар хэлсэнгүй. Цахилгаан кабелын шугамыг татахад ажлын зураг нь эрх бүхий байгууллагаар батлагдсан байсан. Тухайн үед энэ газар нь өмчлөлийн газар байгаагүй. Анх Б.Б******* нэхэмжлэл гаргахад шүүхээс зөвтгөж тодорхой ажиллагаануудыг хийсэн байдаг. Газар нь Б.Б*******гийн өмчлөлд байгаагүй. Түүний талийгаач нөхөр Н.Тийн нэр дээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ нь гарсан байсан. Н.Тийг амьд сэрүүн байх үед нь манай компанийн зүгээс харилцан ярилцаад тохиролцож, тодорхой эд материалын болон санхүүгийн дэмжлэг үзүүлж зөвшөөрлийг нь авч, өөрийнх нь амьдарч байгаа хашааны газар доогуур кабел шугамыг татаж оруулсан байдаг. Талийгаач Н.Тийн өгсөн зөвшөөрлийг бид өнөөдөр үйл ажиллагааны замбараагүй ажиллагааны улмаас хайгаад олоогүй. Бичгээр өгсөн зөвшөөрлийг эзэмшигч ашиглагчаас нь авсан, дээрх газар эзэмшил, ашиглалтын гэрчилгээтэй байсан гэдэг нь түүний цаана төр өмчлөгч нь байна гэж бид ойлгосон. Бид хэн нэгний өмчлөх эрхэд халдаж зөвшөөрлийг нь авалгүйгээр дур мэдэн шугам сүлжээ татсан асуудал огт байхгүй. Хэрвээ зөвшөөрөлгүйгээр газар доогуур шугам сүлжээг татсан бол тухайн үед Б.Б******* нарын хүмүүс холбогдох байгууллагад нь гомдлоо гаргахгүй яасан юм бэ? Би одоогоос 4 жилийн өмнөх үйл явдлыг ярьж байгаа. Монголчууд нас барсан хүний ясыг өндөлзүүлэхгүй цээртэй байдаг. Үгээ хэлэх амьд хүн байхгүй болсон энэ үед Б.Б******* өв залгамжлалын журмаар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулчхаад өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед гэр бүл дотроо энэ асуудлаар ярилцсан байх гэж бид  бодож байгаа. Холбогдох зөвшөөрлийг өрхийн тэргүүнээс авч, компанийн зүгээс тодорхой санхүүгийн туслалцаа үзүүлж бүх ажил дууссаны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авчхаад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус юм. Иргэн хүнийхээ хувьд шүүхэд нэхэмжлэл гаргаад эрхээ эдлээд явж байгааг нь буруутгахгүй. Улсын комисс байнгын ашиглалтад хүлээж авснаар ажлын зураг, техникийн нөхцөл, барилга барих, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болголоо гээд эрх зүйн хувьд ямар нэгэн үр дагавар үүсэхгүй. Тухайн үед хүчинтэй байсан зургийн дагуу ажил хийгдэж дуусаад улсын комисс хүлээн авсан. Б.Б*******г өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авахдаа холбогдох хууль дүрмийг зөрчсөн гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Эрчим хүчний тухай хуульд хязгаарлалтын бүсийн талаар заасан байдаг. Яг хажууд нь ЦТП байхад дүүргээс Б.Б*******гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг олгож байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж бодож байна. Тухайн үед эзэмшил ашиглалтад байхад дүүргээс хязгаартайгаар эзэмшүүлж ашиглуулж байсан байх. Гэтэл дараа нь энэ газрын өмчлөх эрхийн гэрчилгээг яагаад Б.Б*******гийн нэр дээр олгож байгааг бид гайхаж байна. Өнөөдөр 81 айлын орон сууцанд амьдардаг 400-450 орчим хүнд ямар нэгэн сөрөг байдлаар нөлөөлөх болбол яах вэ? Зөвхөн ЦТП-ээс 81 айлын цахилгааны тэжээлийг аваагүй. Магадгүй 3000-4000 хүний цахилгааны хэрэгцээг хангадаг. Тэгэхээр үүний цаана маш олон иргэдийн эрх ашиг явж байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Б*******, Ж.Д******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г Нийслэлийн хот төлөвлөлт,  ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06/2014 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгох, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн №2745/2013 дугаар техникийн нөхцөлийг хүчингүй болгохыг НЕТГ-т даалгах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Б.Б******* нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийг зөрчиж хийсэн “Т ” ХХК-ийн орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн ВСН13-033 дугаар шифртэй Ажлын зургийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлжээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

1.Нийслэлийн хот төлөвлөлт,ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06/2014 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Данзангийн 1 дүгээр гудамжны 0.1397 га газарт 30.0х18.0 хэмжээтэй, зоорьтой, 9 давхар, бүрэн цутгамал төмөр бетон карказ бүхий 81 айлын орон сууцны барилга барих “*******” ХХК-ийн захиалгаар Нийслэлийн хот төлөвлөлт,ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06/2014 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг олгожээ.

“Барилгын тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд холбогдох дүрэм журмын шаардлагыг хангасан гэж үзэж барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон Нийслэлийн Засаг дарга түүний харьяа агентлаг Хот төлөвлөлт,ерөнхий төлөвлөгөөний газрын 06/2014 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” хууль зүйн үндэслэлтэй.

“Барилгын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 4.1.15-д “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг;”, Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2 дахь хэсгийн 1-д “Барилгын ажлыг эхлүүлэх хүсэлтийг хөрөнгө оруулагч нь захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгчээр дамжуулан холбогдох байгууллагад тавина.”, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох” зургаадугаар бүлгийн 6.1-т “Монгол улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийг баримтлан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоно.” гэж тус тус зохицуулжээ.

Засгийн газрын 151 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтын “А” хэсэгт заасан “зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (тухайн ажлыг гүйцэтгэх хүрээнд тохирсон), тухайн барилгын магадлал хийгдсэн зураг төсөл” зэрэг материалыг бүрдүүлж ирүүлсэн захиалагч “*******” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн зөвшөөрөл олгосон хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын шийдвэр дээрх хууль, дүрэм, журмын холбогдох заалтуудтай нийцсэн байна.

Нөгөө талаар 06/2014 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгох үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн №2745/2013 дугаар техникийн нөхцөлийг хүчингүй болгохыг НЕТГ-т даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 “*******” ХХК-ийн 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн техникийн нөхцөл авах хүсэлт, холбогдох баримт  бичгийг үндэслэн Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын баталсан 2745/2013 дугаар техникийн нөхцөл дараах хууль, дүрмийн заалтуудтай нийцсэн байна.

 “Эрчим хүчний тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.1 “эрчим хүч” гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метан хийг;”, 3.1.4 “эрчим хүчний эх үүсвэр” гэж эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа байгууламжийг;”, 3.1.9-д “эрчим хүчний...байгууламж” гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станц болон технологийн зориулалттай бусад байгууламжийг;” гэж тус тус томьёолжээ.

Хариуцагч Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани дээрх техникийн нөхцөлийг олгохдоо Засгийн газрын 1996 оны 147 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”, 2001 оны 263 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийг тус тус үндэслэжээ.

Хэрэглэгч “*******” ХХК  “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн хэрэглэгчдэд техникийн нөхцөл олгох тухай 2 дахь хэсгийн шаардлагыг хангаж хүсэлт ирүүлснийг хариуцагч Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани “Эрчим хүчний тухай хууль”-д зааснаар нийслэлийн хэмжээнд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч, хангагчийн хувьд шинээр баригдсан орон сууцны гадна цахилгааны эх үүсвэрээр хангах техникийн нөхцөлийг тус дүүргийн 16 дугаар хороонд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа о/с ХТП-2670 дэд станцаас холбох зөвшөөрөл олгохдоо холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл тус дэд станцаас  холбож “*******” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан орон сууцны барилгын гадна цахилгааны эх үүсвэрийг хангах энэхүү техникийн нөхцөлийг олгосноор нэхэмжлэгчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, өмчлөлийн газраа захиран зарцуулах эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Нөгөө талаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар барилга байгууламжийн цахилгааны эх үүсвэрийг хангах техникийн нөхцөл олгох чиг үүрэггүй бөгөөд маргаан бүхий 2745/2013 дугаар техникийн нөхцөлийг олгоогүй байх тул тус техникийн нөхцөлийг хүчингүй болгохыг НЕТГ-т даалгах нэхэмжлэлийн  шаардлага үндэслэлгүй байна.

3.Нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийг зөрчиж хийсэн “Т ” ХХК-ийн орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн ВСН13-033 дугаар шифртэй Ажлын зургийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Нэхэмжлэгч Б.Б******* нэхэмжлэлийн энэхүү шаардлагаа “*******” ХХК-д холбогдуулан нэмэгдүүлсэн бөгөөд шүүх  “Т ” ХХК-ийн орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн ВСН13-033 дугаар шифртэй ажлын зургийг “*******” ХХК-аар гүйцэтгүүлж, тухайн ажлын кабелийн трасс, байршлын зургаа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох албан тушаалтнуудаар баталгаажуулан зөвшөөрлийг авснаар тухайн цахилгаан дамжуулах шугамын ажил гүйцэтгэх нөхцөл бүрдсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

“*******” ХХК-ийн орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн ВСН13-033 дугаар шифртэй 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын ажлын зургийг Эрчим хүчний зураг төсөл, барилга угсралтын “*******” ХХК хийж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн тэргүүн дэд захирал, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэд бүтцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, УБЦТС ХК-ийн Зүүн төвийн менежер нарын эрх бүхий албан тушаалтнууд зөвшөөрснөөр тухайн ажлын зургийн техникийн нөхцөл бүрдсэн байна.

Хариуцагч “*******” ХХК “ВСН13-033 дугаар шифртэй ажлын зураг”-ийг гүйцэтгэхдээ нэхэмжлэгчийн өмчлөлийн газраар дайрч өнгөрсөн болох нь “Иргэн Б.Б*******гийн өмчлөлийн нэгж талбарын 18647311781390 дугаар бүхий газрын орчинд 2х800 кВА чадал бүхий 10/0.4 кВ-ын хүчдэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдлийн о/с ХТП- 2670 дэд станцаас иргэн Б.Б*******гийн өмчлөлийн газраар “*******” ХХК-ийн барьсан орон сууц руу татсан 0.4 кВ-ын 195 мм2 хөндлөн огтлол бүхий хос кабел шугам дайрч өнгөрч байна.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2133 дугаар дүгнэлтээр тогтоогджээ.

 Нийслэлийн улсын бүртгэлийн газраас Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Данзангийн 1 дүгээр гудамж 24 тоот хаягт байрлах 18647311781390 нэгж талбарын дугаартай 275.0 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр Б.Б*******г бүртгэж Г-2204014359 дугаарын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

Нэхэмжлэгч Б.Б******* дээрх газрын хууль ёсны өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч.....өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.” гэж заасны дагуу эрхээ хамгаалуулах эрхтэй байна.

Хариуцагч “*******” ХХК маргаан бүхий ажлын зургийг хийхдээ нэр бүхий нэхэмжлэгч нарын өөрийн өмчлөлийн газар дээгүүр цахилгааны шугам явуулахыг зөвшөөрсөн гараар бичсэн зөвшөөрөл байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь хэрэгт цугларсан баримтаар  хангалттай нотлогдоогүй байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь.....өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.”, 103 дугаар зүйлийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана.”, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно.” гэж тус тус зохицуулснаас үзэхэд хариуцагч “*******” ХХК-ийн маргаан бүхий ажлын зураг нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг зөрчиж хийсэн “Т ” ХХК-ийн орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн ВСН13-033 дугаар шифртэй Ажлын зургийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэн хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын хүсэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд үүнтэй холбоотой гарсан шинжээчийн  480000 төгрөгийн шүүхийн зардлыг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байдлыг харгалзан 240000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б*******гаас 240000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас тус тус гаргуулж  шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

 

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1, 106 дугаар зүйлийн 106.2, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,   “Барилгын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.15, 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1, “Эрчим хүчний тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.1, 3.1.5, 3.1.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагын Эрчим хүчний зураг төсөл, барилга угсралтын “*******” ХХК-ийн  “Т ” ХХК-ийн орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн ВСН13-033 дугаар шифртэй Ажлын зураг” хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, Нийслэлийн хот төлөвлөлт,  ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06/2014 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгох, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн №2745/2013 дугаар техникийн нөхцөлийг хүчингүй болгохыг НЕТГ-т даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1-д зааснаар шинжээчийн зардал 480000 төгрөгийн 240000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б*******гаас, үлдэх 240000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас тус тус гаргуулж шинжээч Н.Ж (Хаан банк 5031057818 тоот дансанд)-д олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.НАСАНДЭЛГЭР