| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00421/И |
| Дугаар | 151/ШШ2016/00604 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 151/ШШ2016/00604
| 2016 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 151/ШШ2016/00604 | Төв аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа би Төв аймаг, Зуунмод сум, дугаар баг, “Төв АЗЗА” ТӨХК, захирал М.Баярмагнай, нягтлан бодогч О.Баянтуул нарт холбогдох,
Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн
нийгмийн даатгалын шимтгэлийн өр 84 023 100 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 20 өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 27 өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК-ийн захирал М.Баярмагнай нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Тус компани нь 2015 онд хийсэн засвар арчлалтын санхүүжилт хийгдэхгүй байсаар нийгмийн даатгалын төлбөр хуримтлагдаж өнөөдрийг хүрсэн болно. Манай багйууллагад тавигдсан төлбөрийн үнийн дүнд маргах зүйлгүй.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Манай байгууллагаас энэ хэрэгтэй холбоотойгоор дахин нэхэмжлэл, давж заалдах гомдол гаргахгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь, хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК, захирал М.Баярмагнай, нягтлан бодогч О.Баянтуул нараас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 84 023 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК, захирал М.Баярмагнай нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа /хх 62/ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн нэхэмжилж буй нийгмийн даатгалын шимтгэлийн өр 84 023 100 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн нэхэмжлэлийн шаардлага Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 84 023 100 төгрөгийг хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК, захирал М.Баярмагнай нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК нь улсын тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АРИУНАА