| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0202/э |
| Дугаар | 200 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 200
2019 02 28 200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Улсын яллагч: Д.Бямбасүрэн,
Нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,
Шүүгдэгч Ж.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.ТГ холбогдох эрүүгийн 1809051300139 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалантхаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамж, 229А тоотод оршин суудаг,
/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Ж.Т нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамжны 229А тоот гэртээ байнга архидан согтуурч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ө агсам согтуу тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн 2018 оны 11 дүгээр сарын 03-ны оройн 17 цагийн үед Б.Сувдтай ээж С.Аптанцэцэгээ гэртээ дуудлаа хэмээн маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь баруун хацар шанаа, зүүн чихний ард, хэвлийд өмнөд хананд цус хуралт, баруун сарвуун 2 дугаар хурууны 1,2 дугаар үений зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Дахин эхнэрээ зодохгүй хөнгөн ял оноож өгнө үү ...” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б. /хх-22-23, 24-25, 26/, гэрч С.Алтанцэцэг /хх-37-39/ нарын мэдүүлгүүд, Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-73-77/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-78/, Шинжээчийн дүгнэлт /хх-41/, Ж. яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-05-06/, шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Ж. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчийн бусдын эрүүл хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын биед хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.С “...Ж.Т гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдээд байдаг, 2016 оноос эхлэн цагдаагийн байгууллагад нөхөр зодоод байна гэж дуудлага өгдөг байсан, 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ж.Тунамал- Эрдэнэ намаг зодож гэмтэл учруулж байсан, нөхөр гэртээ найз нараа авчирч архи ууж идээд явуулдаг, дараа нь намайг найз нөхөдтэйгөө хардаад миний найз нартаа унтаж хэвтсэн, пизда, гичий гэх мэтээр хэл амаар доромжилж зодоод эхэлдэг ...” /хх-22-23, 24-25, 26/,
Гэрч С.Алтанцэцэгийн “... гал тогтоонд Сувдаа, Тунамал-Эрдэнэ хоёр хоорондоо хэрүүл хийгээд охин намайг өмөөрөөд байгаа юм шиг байсан. Хүргэн Тунамал-Эрдэнэ нь шууд Сувдаагийн нүүрэн газар нь 3-4 удаа цохиод авсан чинь Сувдаа ээжээ намайг Тунамал-Эрдэнэ зодоод байна гээд иэрэхээр нь гар утсаараа цагдаа дуудах гэсэн чинь миний гар утсыг булаагаад авсан, охин Сувдаа гарч гүйгээд явсан, Тунамал-Эрдэнэ архи нилээн уусан согтолттой байсан ...” гэх мэдүүлэг, /хх-37-39/,
Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ маягтаар “... гэр бүлийн гэрлэлт цуцлах зөвлөгөө өгсөн..., талаарх дүгнэлт /хх-73-77/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт “...тийм гэж хариулсан 14, үгүй гэж хариулсан 6, эрэсдэлийн түвшин “ өндөр” түвшинд үнлэгдсэн /хх-78,
Шинжээчийн “...Сувдаагийн биед баруун хацар шанаа, зүүн чихний ард, хэвлийд өмнөд хананд цус хуралт, баруун сарвуун 2 дугаар хурууны 1,2 дугаар үений зөөлөн эдийн гэмтэл үүсчээ, мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэн, эрүүл мэндийг түх хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна “ гэсэн 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №13241 дугаартай шинжээч эмч Б.Ариунзулын дүгнэлт /хх-41/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ж.хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс Ж. нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр буюу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ж. хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жал овогт Жамбалдоржийн Тунамал-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Тунамал-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ