Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2016/00600

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2016/00600

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1957 оны 12 дугаар сарын 25 өдөр төрсөн, 59 настай, Төв аймаг, Баянцагаан сум, 2 дугаар баг, Баян айраг гэх газар оршин суух, Шавь овогтой Тэрбишийн Лувсанвандан РД:/НЗ57122577/-гийн нэхэмжлэлтэй,

хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Лувсанвандан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Миний бие 1957 оны 12 сарын 25 өдөр төрсөн... Би Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдэлд малчин, худгийн моторчин зэрэг ажлыг хийж байсан...

1981 онд Лувсанванданд хөдөлмөрийн дэвтэр нээхдээ нэрийг нь Вандан гээд дутуу биччихсэн байсан. Тэрийг нь тухайн үед анзаараагүй. Тэгээд тэтгэвэрт гарах гээд хөөцөлдсөн чинь нэр нь биш байна, шүүхээр тогтоолго гэсэн. Тухайн үеийн бригадын дарга, тоо бүртгэгч нар байхдаа анхаарахгүй нэрийг нь дутуу биччихсэн байсан. Бусад бичиг баримт нь бүгд Т.Лувсанвандан гэсэн нэрээр байгаа. Дээрх 2 хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Т.Лувсанвандан мөн болохыг сэргээн тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт цугларсан /хх 2-4, 6, 18-20/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Лувсанвандан нь 1981 оны 10 сарын 20 өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр, Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Тэрбишийн Лувсанвандан мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар бичиг баримтийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор Т.Лувсанвандан нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдлээс олгосон хоёр хөдөлмөрийн дэвтэрт Тэрбишийн Лувсанвандангийн нэрийг Тэрбишийн Вандан гэж дурдсан нь Т.Лувсанвандангийн иргэний үнэмлэхэд Тэрбишийн Лувсанвандан гэж бичигдсэнтэй тохирохгүй болох нь 2012 оны 07 сарын 30 өдөр олгосон Т.Лувсанвандангийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 2/, Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдлээс 1990 оны 06 дугаар сарын 18 өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 3/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2010 оны 11 дүгээр сарын 16 өдрийн 3055 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хх 6/, 301221 дугаартай цэргийн батлах /хх 19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

1990 оны  06 дугаар сарын 18 өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдлээс олгосон 321343 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 3/, Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 05 өдрийн тодорхойлолт /хх 4/, гэрч Г.Сандагтөмөр, Б.Чимэдлхам  нарын  ийн гэрчийн мэдүүлэг /хх 18, 22/, түүний 010783 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх 20/, гэрч Б.Чимэдлхамын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 21/, түүний гэрчийн мэдүүлэг /хх 22/ зэргээр Т.Лувсанванданг багаас нь найз нөхөд, танилууд нь Вандан гэж дууддаг байсан болох нь ийн нэр нь Тэрбишийн Лувсанвандан болох нь тогтоогдож байна. Иймд эрх олгосон, Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдлээс олгосон Тэрбишийн Вандан гэх бичилттэй хоёр хөдөлмөрийн дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Т.Лувсанвандан мөн болохыг тогтоох үндэслэлтэй  байна гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасны дагуу Тэрбишийн Ванданд Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдлээс 1981 оны 10 сарын 20 өдөр олгосон болон тус нэгдлээс олгосон хоёр хөдөлмөрийн дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Шавь овогт Тэрбишийн Лувсанвандан мөн болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Т.Лувсанвандангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Э.АРИУНАА