| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0187/э |
| Дугаар | 189 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 189
2019 02 21 189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Улсын яллагч: Ц.Амгаланбаатар,
Нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ББхолбогдох эрүүгийн 1809054440055 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машинист мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам депод туслах машинист ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10/А байрны 80 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лайд” караокед маргалдаж хоолойг нь боож унаган нүүр рүү нь гараараа цохиж биед баруун нүдний доод зовхины шарх, нулимсны сувгийн тасрал, нүдний алимны салст цус харвалт, хамрын зүүн нүхний амсарт сорви, баруун гарын дунд хурууны хумсанд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Хохирогчийг танихгүй л дээ. Намайг цохьсон юм. Араас ирээд цохьчих болоуу гээд л нүүр лүү нь нэг удаа гараараа цохьсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролыг төлж барагдуулна.Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Ажлаа тараад эхнэр лүүгээ залгатал утас нь холбогдохгүй байсан. Хүүхэд рүүгээ залгатал ээж ирээгүй байна гэхээр нь утас нь холбогдохгүй байх шаардлагагүй байгаагүй тул эхнэрийнхээ ажил дээр очсон.Гэтэл сандал нийлүүлээд хэвтэж байсан. Би тухайн үед орилоод дайрсан. Бид хоёр барилцаж аваад хананд шахуулсан, нилээн боолгуулаад амьсгал авахуулаач гэж гуйсан.Боолтонд ороод ухаан алдсан. Сэрсэн чинь цус гарсан байсан. Баруун нүдний доод зовхи урагдсан байсан. Ээж, аавруугаа ярьж тусламж хүссэн. Ээж, аав хоёр ирээд дуудлага өгсөн. Тэгээд цагдаад бүртгүүлээд эмнэлэгт очсон. Хувийн эмнэлэгт очиж мэс ажилбар 350 000 төгрөгөөр хийлгэсэн. Миний нүдэнд силкон гуурс байршуулсан. Эмчийн зөвөлгөөгөөр бохирдол оруулж болохгүй гэсэн. Миний хийдэг ажил тоосонцор ихтэй тул ажиллах боломжгүй байсан. Одоо ажилаа хийж чадаагүй 3 000 000 төгрөг нэхэмжилнэ. Сэтгэл, санаа эрүүл мэндээрээ хохирсон. Энэ гэмтэлүүдийг Батням надад учруулсан .Ухаан балартсан байсан учраас яг яасныг нь санахгүй байна. Одоо шүүх хуралдаан дээр хохирлын талаар бид хоёр тохиролцож шийдвэрлэсэн болно. Өөр санал хүсэлт байхгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б., гэрч Б.Батсүх, Б.Ууганцэцэг нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 88 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь бусдын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б: “...2018 оны 11 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө би ажпаа хийж байгаад эхнэр рүүгээ залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Хүү рүү залгасан чинь ээж ирэзгүй байна гэхээр эхнэрийн ажил болох СБД-ийн 3 дугаар хороо Лайд пабд очсон чинь хаалттай байхаар нь гэртээ очсон. Тэгээд сэтгэл тогтворгүй сонин байгаад байхаар нь илүү түлхүүрийг нь аваад эхнэрийн ажил руу дахиж очоод гаднаас нь түлхүүрдээд орсон чинь эхнэр нэг залуутай нэлээд согтуу байсан. Тэгэхээр нь би “чи юун хүн бэ” гэж орилсон чинь тэр хоёр сэрсэн. Эхнэр гүйгээд гараад явсан. Би тэр залуутай муудалцаад тэр залуу намайг заамдаад боосон. Би болиоч гэж хэлсэн. Нэг мэдсэн чинь би ухаан алдсан байсан. Тэгээд сэргээд ээж, аавыгаа дуудсан. ...Тухайн үед эхнэр тэр залуу хоёр согтуу байсан. Би бол эрүүл байсан. Эхлээд боосон, тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй ухаан алдсан. Би бол хариу үйлдэл үүсгэж ганц нэг цохиж авсан Нүдний доод зовхи ялзралттай, уулинхайн суваг тасарсан байна гэсзн. Цээжин хэсэгт хүндүүр байгаа, баруун гарын дунд хуруу бяцралттай, хамар хөндүүр байна. Өөр хүн байгаагүй. ...Батням гэгч нь миний куртикны захаар хоолой боогоод би ухаан алдсан болохоор яг яасан гэдгийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,
Б.Бын гэрчээр мэдүүлсэн: “...Би тэр өдөр ажлаас буугаад явж байхад Цээгий залгаад хэдүүлээ ганц нэг пиво ууя гэхээр нь би ажлаа дуусгаад яваад очъё гэж хэлээд 03 цаг өнгөрөөгөөд ажлаасаа буугаад явж байхад Цээгий залгаад Төгсөө бид хоёр бид хоёр байна хүрээд ир гэхээр нь циркийн хажуу талын Цээгийгийн түрээслэж ажиллуулдаг пабд явж очсон. Очоод бид 3 ганц нэг пиво ууж байгаад Төгсөө явлаа гээд явсан. Цээгий караоке оръё үгүй эндээ ганц нэг пиво ууя гээд пиво уугаад байж байтал Цээгийгийн нөхөр нь ирээд хардаад учир зүггүй эхнэрээ цохиж миний нүүр рүү цохиод авсан. Тэр үед Цээгий гараад явсан. Тэгсэн чинь нөхөр нь пивоны шил бариад босоод ирэхээр нь би зугтаах гэсэн чинь үүдэнд намайг бариад авсан. Тэгээд би бариад авсан чинь өөдөөс мөргөхөөр нь би түлхэж унагаагаад нүүр рүү нь нэг цохиод гараад такси бариад явсан. Нөхрийг нь очиход ширээний ард сандал дээр сууж байсан. Цээгий нөгөө талын сандал дээр сууж байсан. Намайг мөргөхөөр нь түлхэж унагаагаад дээрээс нь гараараа нэг удаа цохиод гараад гүйсэн...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,
Гэрч Б.Батсүхийн: "... 2018 оны 11 сарын 05-ны өглөө 5 цагийн үед утас дугарахаар нь үзэхэд Майнболд ээж рүүгээ 8 удаа залгасан байсан. Дахиад залгахаар нь авахад энэ дэх байдлыг үз би очиж чадахгүй боллоо гэхээр нь би ээжтэй нь такси аваад уг бааранд очсон. Очиход нэг нүднийх нь зовхи бүрэн доошоо унжсан, хамар нь хажуу тийшээ язарсан, цусандаа холилдсон байсан. Ингээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд эмнэлэг рүү яв гэж зөвлөсөн. Үүний дагуу гэмтэл дээр очсон. Дараа нь хувийн эмнэлэг дээр очиж оёулж эмчлүүлсэн. Үндсэндээ нэг нүд нь бидний үзэж байгаагаар төрөлх байдлаа бүрэн алдсан, нулимсны суваг сэтэрч тасарсан. Тэнд очиход ширээ сандал нийлүүлзээд тавьсан зарим хувцас шалан дээр байсан. Майнболд нэг цаг орчим ухаангүй хэвтсэн бололтой байсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,
Гэрч Б.Ууганцэцэгийн: “...Би тэр өдөр ажлаа дуусгаад найз Төсөөтэй уулзсан. Бид хоёр манай ажил дээр хоол идчихээд ганц ганц пиво уусан. Нэлээн орой болтол юм ярьж байгаад өдөр нь Батням залгаад юм ажиллуулах гэж байгаа тэр талаар асууна гэж ярьсан болохоор би Батнямыг дуудсан. Батням ирээд бид гурав юм ярьж байгаад Төгсөө 3 цагийн үед гэр рүүгээ явсан. Батням бид хоёр үлдээд удаагүй байтал манай нөхөр орж ирээд уурлаад намайг түлхсэн чинь би шалан дээр унасан. Тэгээд би босоод хувцсаа аваад гараад явсан. Би бараг согтолтгүй байсан. Батням ажпаасаа ирлээ гээд эрүүл ирсэн. Ирээд ганц пиво уусан. Манай нөхөр намайг түлхэж унагаагаад дараа нь Батнямыг цохих шиг болсон. Тэгээд тэр хоёр зууралдаад үлдсэн. Намайг эрэгтэй хүнтэй байхаар хардаад тийм асуудал болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 88 дугаартай дүгнэлт:
Б. биед баруун нүдний доод зовхины шарх, нулимсны сувгийн тасрал, нүдний алимны салстад цус харвалт, хамрын зүүн нүхний амсарт сорви, баруун гарын дунд хурууны хумсанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
Дээрх гэмтэл нь гэмтлийн ззрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна.
Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Бын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан, шүүх хуралдаанд улсын яллагч торгох ял оногдуулах тухай дүгнэлт танилцуулсан болон шүүгдэгчийн өмгөөөлгчийн торгох санал гаргасан зэргийг тус тус харгалзан шүүхээс Б.Бд торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 500 нэгж буюу 500 000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Бын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бд тайлбарласныг тэмдэглэвэл зохино.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Б.нь хавтаст хэрэгт эмчилгээний зардалд 600 000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 08-нд 600 000 төгрөгийг төлж барагдуулсан нь тэдний бичгээр үйлдсэн баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Харин шүүх хуралдаан дээр хохирогч Б.д нь 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сар хүртэлх ажил хөдөлмөр эрхлээгүй тул 3 сарын цалин 3 000 000 төгрөг нэхэмжилснийг бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдуулан 5 минут завсарлага авсан бөгөөд хохирогч Б.Майнболд нь 3.000.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 1.000.000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон тул 2019 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн дотор дээрх 1.000.000 төгрөгийг төлж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүргийг Б.Бд хүлээлгэж, хохирогчид цаашид Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ББхүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 /таван зуу мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 4 сарын хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч Б. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан шүүгдэгч Б.Быг хохирогч Б. 2019 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн дотор 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэсүгэй
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ