| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00640/и |
| Дугаар | 151/ШШ2016/00598 |
| Огноо | 2016-06-17 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 151/ШШ2016/00598
| 2016 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 151/ШШ2016/00598 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатнышүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж,
Нэхэмжлэгч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар
Гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 40 дүгээр байрны 35 тоотод оршин суух Хотгойд овогт Өлзийсайханы Энхбаатар, РД: /РЮ65120219/-д холбогдох өвчний учир албадан эмчилгээ, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хүсэлтийг хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 17 өдөр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эмч, дэслэгч Б.Энхболд, гуравдагч этгээд Ө.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Өвчтөн Ө.Энхбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 05 өдөр Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр ирсэн. Ирсэнээсээ хойш хордлого тайлах, шинж тэмдэг, сэтгэл заслын эмчилгээг хийсэн. Зүрх судасны хэм алдалт ихтэй, цус багадалттай, амьсгаадалт ихтэй, байсан учраас зүрх судасны өвтэй гэж оношлогдсон. Манай байгууллагын эмчлэхэд харшлах 8 өвчинд орж байгаа учраас эмчилгээг зогсоох шаардлагатай саналаар орж ирсэн. Эмчлүүлж байх хугацаандаа харшлах заалттай ураас яг үндсэн эмчилгээ хийгдээгүй, цаашид нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн шалтгаанаар хугацаанаас нь өмнө эмчилгээг дуусгавар болгох саналтай ирсэн” гэв.
Гуравдагч этгээд Ө.Энхбаатар нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
“Одоогоос 2 жилийн өмнөөс эхлээд зүрх оволзоод, амьсгааддаг болсон. Тэгээд нэг эмчид үзүүлсэн чинь зүрхний титэм судасны нарийсал гэсэн өвчтэй гээд шинжилгээ өг гэсэн боловч шинжилгээ өгч чадалгүй явж байгаа. Цээжин дотор их оволздог. 2016 оны 05 дугаар сарын 05 өдөр Согтуурах сансуурах өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар ирээд ходлого тайлах эмчмлгээ хийлгэсэн. Сэтгэл заслын эмчилгээ болон архинаас гарах 12 алхам хичээлд суусан. Одоо гараад үргэлжлүүлээд сэтгэл заслын эмчилгээнд сууна гэж бодож байгаа. Цаашид архи уухгүй” гэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичгийн баримтууд, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь гуравдагч этгээд Ө.Энхбаатарыг өвчний учир албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
“Ө.Энхбаатар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 05 өдрийн 03711 дугаартай шийдвэрээр тус газарт ирж эмчлүүлсэн байна.
Ө.Энхбаатарт цаашид эмчилгээ хийхэд харшлах өвчний заалттай болох нь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмч нарын 2016 оны 06 дугаар сарын 16 өдрийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2005 оны 7 сарын 20 өдрийн хамтарсан 152/188 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын гуравт заасан албадан эмчилгээ хийхэд харшлах өвчний жагсаалтын 3.3-д зүрх, судасны дутмагшил гэж заасан байх ба Ө.Энхбаатар нь зүрхний дутмагшил өвчтэй болох нь нотлогдож байх тул түүний эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоож, албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар Ө.Энхбаатарын албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Албадан эмчилгээний хугацаа дууссан талаар эмчлүүлэгчийн ар гэрийнхэнд нь мэдэгдэж, зохих байгууллага болон ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхийг Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, Согтуурах мансуурах донтойөвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухайхуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарсанөдрөөс 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА