Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 186

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019      

 02          21                                     186

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч:Ц.Оюун-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:Д.Хандсүрэн,

            Шүүгдэгч: М.А /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ма. эрүүгийн 1803009240478 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1963 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 55 настай, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ДЦС-4 ТӨХК-нд төслийн зохицуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 23

Яллагдагч М.А нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Нарны зам, Урбанекийн уулзварын замд Тоёота Приус-30 маркийн 75-00 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 7 дугаар бүлгийн 7.16. дахь заалт “Буцаж эргэхийг хориглох тохиолдол: а/ явган хүний гарц дээр” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Я.Эрдэнэчимэгийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.Шүүх дээр зогсож байгаадаа маш их харамсаж байна.Хохирогч маань цаашид эрүүл байгаасай гэж хэлмээр байна.Хохирол төлбөр болох 11 163 900 төгрөгийг төлж барагдуулсан гэв.

 

          Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ч мэдүүлэг  /хх 28-30/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12544 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх 43/, тээврийн цагдаагийн албаны 822 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх 61-62/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-14/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.А нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Нарны зам, Урбанекийн уулзварын замд Тоёота Приус-30 маркийн 75-00 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 7 дугаар бүлгийн 7.16. дахь заалт “Буцаж эргэхийг хориглох тохиолдол: а/ явган хүний гарц дээр” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Я.Эрдэнэчимэгийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгчийн  дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

          Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 9-14/,

 

          Хохирогч Ч. мэдүүлэг: “...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 30 минутын орчимд гэртээ харих санаатай Аса циркийн урд замаар буюу Урбанек төвийн баруун урд талын уулзвараар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар засмал зам хөндлөн гараад зорчих хэсгийн урд урсгалаар хаалт тавьсан улаан том тумбаны хажуугаар урд урсгалын явган хүний гарцны хэвтээ тэмдэглэгээний зүүн талаар явган хүний гарцны хэвтээ тэмдэглэгээнээс 2 метр орчим зайтай зам хөндлөн гарах гээд баруун талаас ирж явсан автомашинуудын хөдөлгөөнийг хараад зөөлхөн алхаж явтал нүдний буланд яах ийхийн зуургүй машин эргээд гараад ирсэн. Би тэр машинаас зайлж холдох гээд амжилгүй уг автомашины жолооч баруун тийш харчихсан баруун талаас ирж яваа автомашиныг хараад урагшаагаа яваад байсан. Би тэр автомашины урд копуд дээр 2 гараараа тулж дараад хойшоогоо 2-3 алхам алхаад тэр автомашинд мөргөгдөж унасан. ...миний хувьд эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна, хохирлынхоо баримтыг бүрдүүлж байгаад хохирлынхоо мөнгөн дүнг нэхэмжилнэ" /хх 28-30/,

          Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12544 дугаартай Шинжээчийн дүгнэлт: “Ч.Эрдэнэчимэгийн биед баруун шаант ясны дээд булууны үе дайрсан далд хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хуагцаанд үүсэх боломжтой ...” /хх 43/,

 

          Тээврийн цагдаагийн албаны 822 дугаартай Шинжээчийн дүгнэлт: “...Тоёота Приус маркийн 75-00 улсын дугаартай автомашиныг жолоодож явсан М.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 7 дугаар бүлгийн 7.16. дахь заалт “Буцаж эргэхийг хориглох тохиолдол: а/ явган хүний гарц дээр” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага дараах эрхтэй байна. 8.2.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах” гэж заасан. Хуулийн энэ заалтын дагуу нутаг дэвсгэр хариуцсан Замын цагдаагийн нэгжээс хөдөлгөөний зохион байгуулалт хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөемийг зохицуулах зорилгоор Т хэлбэрийн уулзварын тухайн хэсэгт түр байрлуулсан хаах хэрэгсэл /тумба/-ийн завсар хоорондуур, дүрмээр хориглосон газарт буцаж эргэх хөдөлгөөн хийсэн Тоёота Приус маркийн 75-00 УБЦ улсын дугаартай автомашины жолооч ...-ийн өөрт хамаарах дүрмийн заалтыг биелүүлээгүйгээс уг зам тээврийн осол хэрэг гарах нөхцөл бүрдсэн үндэслэлтэй гэж техникийн шинжээчид үзэж байна” /хх 61-62/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

          Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.А /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх энэ талаар няцаан үгүйсгэх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

          Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд замын хөдөлгөөний дүрмийг бүрэн баримтлах соёл дутмаг байдал шууд нөлөөлжээ.

 

Иймд шүүгдэгч М.А нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч М.Ад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч М.Агийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг М.Ад тайлбарласныг тэмдэглэвэл зохино.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Ч.Эрдэнэчимэг нь “...11163900 төгрөгийн хохирол төлсөн, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролоцохгүй...” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг дурьдах нь зүйтэй.  

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 59620 дугаартай жолоочийн үнэмлэх, 75-00 УБЦ “тоёота приус” услын дугаартай тээврийн хэрэгслийн 01494231 дугаартай гэрчилгээг шүүгдэгч М.Ад буцаан олгох, шүүгдэгч  нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй болохыг дурьдах  зүйтэй байна.

 

        Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.А тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аг 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

 

4.Шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 59620 дугаартай жолоочийн үнэмлэх, 75-00 УБЦ “тоёота приус” услын дугаартай тээврийн хэрэгслийн 01494231 дугаартай гэрчилгээг шүүгдэгч М.Ад буцаан олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.РЕНЧЕНХОРОЛ