| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0178/э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2018-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 181
2019 02 20 181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Улсын яллагч: Э.Халиун,
Нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,
Шүүгдэгч: М.О /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн холбогдох эрүүгийн 1809056610066 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Би И Жи Ти” ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн дүүргийн 11 дүгээр хороо, 53 дугаар байрны 48 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч М.О нь 2018 оны 11 дүгээр 29-ний өдрийн 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дөлгөөн нуурын уулзвар дээр хохирогч Н.Буян-Эрдэнийг “та нар согтуу юмнууд миний машинаас бууцгаа гэж” хэллээ гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед тархи доргилт, бугалга, эрүүний цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн гэв.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч , хх-21/, гэрч Оюундалай /хх-21/ нарын мэдүүлэг, 2018.11.30-ны өдрийн 14217 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч М.О урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч М.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.О нь 2018 оны 11 дүгээр 29-ний өдрийн 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дөлгөөн нуурын уулзвар дээр хохирогч “та нар согтуу юмнууд миний машинаас бууцгаа гэж” хэллээ гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед тархи доргилт, бугалга, эрүүний цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч“...2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цаг 40 минутын үед би 100 айлын 11 дүгээр хороолол дээр машинтайгаа явж байсан чинь зам дээр үл таних хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүмүүс гар өргөхөөр нь би машиндаа суулгасан. Тэгээд тэд нар Но11у\л/оос! баар руу явья гэхээр нь баарны үүдэнд очсон. Тэгээд тэр дөрвийн гурав нь машинаас буугаад банк орчоод ирье картнаасаа мөнгө авъя гэж хэлээд буусан чинь үлдсэн нэг нь би хаан банк орж мөнгө аваад ирье гэсэн чинь нөгөө гурав нь дэмий, дэмий гээд энэ бааранд залуучууд их ордог юм байна гээд буцаад машинд суусан. Удалгүй НоНу\л/оос! баарнаас хөдлөөд явж байтал үл таних хүүхэн Чикаго баар оръё гэх хэлэхэд нь миний хажууд сууж байсан залуу үйлдвэр урлалын коллежийн тэнд гайгүй баар байдаг тийшээ явъя гэж хэлсэн. Ингээд үйлдвэр урлалын баарных нь гадаа очсон чинь үл таних эмэгтэй нь тэр залууг чи яагаад энд хүрээд ирж байгаан энэ түрүүнийхтэй адилхан паб байна шүү дээ гэж хэлээд дараагаар нь намайг 4 нүдтэй, хүнд үйлчилж чададгүй гичий, янхан гэх мэтээр хэл үгээр доромжилж эхэлсэн. Тухайн үед би тэр хүүхэнд юу ч хэлээгүй замдаа явж байгаад дүүргийн 9 дүгээр хороо компьютер моллын гадаа машинтайгаа ирж зогсоод би машинаасаа буугаад хойд хаалгаа онгойлгоод намайг хараасан үл таних хүүхний куртикнээс нь татаад би зүгээр явж байгаад яагаад чамд доромжлуулдаг юм, чи миний машинаас буучих гэж хэлсэн чинь тэр үл таних хүүхэн над руу салаавч гаргаж нулимаад миний куртикний энгэрээс татаад үсийг маань зулгаагаад хойшоо машин руу татаж дарж оруулаад хөлөөрөө их олон удаа өшиглөсөн. Миний нүдний шилийг авч газар шидсэн нүд рүү маань цохиж гэмтэл учруулсан...Намайг зодсон үл таних эмэгтэйгийн хамт явж байсан гурав надад гар хүрээгүй...Би зүгээр явж байгаад гадны хүнд зодуулж биедээ гэмтэл авсан учраас гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,
Гэрч М.Огийн “...бид нар машинд суугаад хаашаа явахаа ярилцаад явж байсан тэгээд уг жолооч 100 айлын уулзвараар эргээд хороолол зүг рүү явсан тэгээд манай урд сууж байсан найз шинэ замын тийш явна гэсэн тэгээд хойно суусан бид 3 хороолол явна гэсэн тэр үед нөгөө такси шинэ зам руу эргээд явж байсанаа буцаад дөлгөөн нуурын тийшээ явж байсан би яг тэр үед хаана явж байсанаа мэдэхгүй хаана яваад байна тойроод байгаа юм уу гэж таксины жолоочид хэлсэн чинь нөгөө жолооч гэнэт зогссоноо амандаа юм хэлээд буусан гэсэн би тухайн үед сонсоогүй манай найз Саруул сонссон чинь чамайг яахийг чинь харна хачин болгоно гэж хэлээд буусан гэсэн. Тэгээд нөгөө таксины жолооч бууж ирээд миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод миний үсийг куртиктай цуг гараараа бариад татсан. Тухайн үед би хариу үйлдэл хийгээгүй, яагаад байгаа юм бэ гээд хойшоо болсон чинь миний нүүр рүү эхлээд тэр жолооч гараар нэг удаа цохиод үсдсэн тэгэхээр би зөрүүлээд нүүрийг нь самардаад үсдсэн юм. Тэгээд нөгөө жолооч намайг үсдээд дарсан байхад би өөрөөсөө холдуулах гээд хөлөөр нөгөө жолоочийн хөл рүү жийсэн юм. Тэгээд удаачгүй цагдаа ирсэн юм... Яг дөлгөөн нуурын хажууд болсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
Яллагдагч М.Огийн “...Би тухайн үед жаахан уусан байсан тэгээд гадаа харанхуй байсан болохоор би таксины жолоочиийг та тойроод яваад байгаа юм уу гэж хэлсэн тэгээд бид маргалдсан юм...би дээрх гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 4 дүгээр тал/,
2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14217 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт:
Н биед тархи доргилт, бугалга, эрүүний цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөөлөхгүй.
Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой /хавтаст хэргийн 22. дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан байдал нөлөөлсөн гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.О /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Мөн хохирогч Н, шүүгдэгч М.О нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт /хх-ийн 41, 44 гаргасныг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс М.О торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна.
Шүүгдэгч М.Он хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг М.Од тайлбарласныг тэмдэглэвэл зохино.
Шүүгдэгч М.О нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
4. Шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ