Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 172

 

 

 

 

 

 

 

 

 

2019            02           19                                    172

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,     

Иргэдийн төлөөлөгч Б.Чинзориг,                                  

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Үдэлмаа,

Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 18090 0000 1065 дугаартай хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

             

              

Шүүгдэгч Б.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28 дугаар гудамжны 170 тоотод хамтран амьдарч Г.н цээжин тус газарт хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв.Талийгаачтай 4 жил гаран хамт амьдарч байсан.Талийгаачийн дүүгийнх нь байшинд байдаг байсан.Ер нь бол ирэн очин л байдаг байсан.Тухайн үед гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй.Зандраатай харддаг байсан.Хардалтаас л энэ хэрэг болсон.......гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 

“ Миний хүү хатуу хандаж байгаагүй энэ хүнд.Хардалтын улмаас алсанд гомдолтой байна.Порно кино энэ тэр ярьж байгаад харамсаж байна.Өмнө нь ярьж байхгүй яасан юм.Хүүгээ зоддог гэж мэдэхгүй ээ.Эхэ хүн аймар агсам.Харамсаад гомдмоор байна.Оршуулгын зардалд багц авсан 1 300 000 төгрөг нэхэмжилж байна.Ер нь бол оршуулгын нийт зардал 4 сая гаран төгрөг болсон гэв”

 

            Мөрдөн байцаалтын шатанд өгсөн  хохирогч С. /хх-25-28/, гэрч С.Итгэлмаа /хх-32-34/, Д.Рэнчинхүү /хх-35-37/, Б.Тэгшсайхан /хх-42-44/, Г.Должмоо /хх-45-47/, Д.Батсайхан /хх-188-190/, яллагдагч Б.Ц /хх-55-57/ нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургууд /хх 3-5, 85-97/, огцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-10/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх11-15/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-21/, согтолтын зэргийг тодорхойлсон мөдөгчийн тэмдэглэл /хх-22х/, нас барсныг тодорхойлсон эмчийн дүгнэлт /хх 58/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 105/, цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2432 дугаартай шинжилгээний дүгнэлт “/хх 115-119/, 2018 оны 11 сарын 17-ны өдрийн 11688 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 12 дугаар сарын 11 -ний өдрийн 12372 дугаартай дүгнэлт /хх 126, 194-195/, 2018 оны 11 сарын 17-ны өдрийн 6296 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 132-135/, 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 11685 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 151-152/, 2018 оны 11 сарын 01-ний өдрийн 13127 дугаартай дүгнэлт /хх 154/, шүүх сэтгэц эмгэг судлалын 111 дугаартай дүгнэлт /хх 157-159, яллагдагч Б.Цгийн ял шалгах хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28 дугаар гудамжны 170 тоотод хамтран амьдарч Г.йн цээжин тус газарт хутгалж алсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

 

Шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

          Мөрдөн байцаалтын явцад бэхжүүлж авсан :

         1.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургууд /хх 3-5, 85-97/,

          2.Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-10/,

          3.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх11-15/,

          4.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-21/,

          5.Согтолтын зэргийг тодорхойлсон мөдөгчийн тэмдэглэл /хх-22х/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх,

 

          Мөрдөн байцаалтын шатанд өгсөн :Хохирогч С.ийн “... Тэгтэл манай хойд хашаанд байдаг Батсайхан гэдэг залуу манай гэрч ороод  яагаад үүдэндээ сунаад унасан байгаа юм бэ? гэж хэлсэн.. Тэгэхээр нь би сандраад гэрээсээ ухас  гээд гараад иртэл нөгөө Ц гэх хүүхэн хажууд нь худлаа орилоод байж байсан. Намайг очиход тэр  гэх хүүхэн Тэгшээ хутгалчихаад гараад яваад өглөө гэж хэлсэн. Тухайн үед би амин газарт нь хутгалсан байсан. Би толгойг нь тэврээд үзтэл огт хөдлөхгүй байсан. Тэгээд түргэн дуудаад цагдаа дуудсан юм...”гэх мэдүүлэг/хх 25-28/,

 

          Гэрч С.Итгэлмаагийн “...Намайг хамгийн сүүлд ороход талийгаач, Цэцэгмаа 2 хоорондоо маргалдаагүй талийгаачийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй хэвтэж байсан. 22:00 цаг болсон байсан байх гэртээ хүүхдээ хооллож байхад гадаа хзн орилоод байхаар гараад хартал талийгч байшингийнхаа үүдний амбаарт дээшээ харсан байдалтай хувцас нь цус болсон байдалтай хадам ээж толгойг нь тэврээд уйлаад сууж байсан ба Цэцэгмаа хашаан дотор “би биш, би биш” гэж орилоод гүйгээд байсан ...” гэх мэдүүлэг, /хх-32-34/,

 

          Гэрч Д.Рэнчинхүүгийн “...бид 3 ууж сууж байхдаа ярилцсан зүйл гэвэл Цэцэгмаа нь талийгаачийг Зандраа гэх эмэгтэйтэй хардаж хэрүүл өдөөд хэрүүл хийгээд маргалдаад байсан. тэгтэл талийгаач Г.Дэмбэрмид нь Б.Цгийн нүүрэн тус газарлуу нь 2 удаа алгадсан. Мөн Б.Ц нь намайг талийгаачтай нийлж шургадаг гэх зэргээр хэрүүл өдөж байгаад хоолны тавиур тавилга дээр байсан хар өнгийн хуванцар иштэй, дунд зэргийн хэмжээтэй хутгыг аваад миний зүүн гарын булчин хэсэгрүү 1 удаа зөөлхөн чичилж дүрсэн. Тэгэхэд миний хувцас болон гар биенд ямар нэгэн гэмтэл учраагүй хувцас урагдаагүй. Тэгээд ер нь би харья гэж бодоод ойролцоогоор 19 цаг 00 минутын орчимд тэдний гэрээс гараад...оройны 23:00 цагийн үед унтаж байтал манай дүү Сүрэнчимэг намайг сэрээгээд Дээгий ах нас барчихсан байна аа, эгч нь болох Должмаа таныг дуудаж байна гэж хэлэхээр нь би хувцсаа өмсөж гараад гэр лүү нь очтол цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд хашаанд ортол талийгаач байшин болон таамбар хоёрынхоо дунд хэсэгт, хөл хэсэг нь байшинруугаа харсан харин толгой цээж хэсэг нь таамбарын үүд хэсэгрүү хажуу талаараа харчихсан байрлалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг/хх35-37/,

 

Гэрч Б.Тэгшсайханы “...Тэгээд би гэррүү нь ороход талийгаач Дэмбэрмид, Цэцэгмаа хоёр том өрөөнийхөө орон дээр хэвтэж байсан ба Зандрааг маргааш цагдаагаас очоод аваад өгөөч гэж гуйчихаад гараад явсан. Би тэднийхээс гараад гэрээр орсон чинь хүн байхгүй байхаар нь дамбадаржаад байдаг эгчийнхээ гэрт ирж хоносон. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 11 сарын 01-ний өдөр Дамбын найзуудтайгаа архи ууж байгаад Дэмбэрмидийг нас барсан талаар сонссон...” гэх мэдүүлэг /хх 42-44/,

 

          Гэрч Г.Должмоогийн “...Тухайн үед талийгаач гэртээ Цэцэгмаатай хамт байсан гадны хүн амьтан байгаагүй. Тэгээд би дэлгүүр орчихоод гэртээ орсон. Орой 22 цагийн орчим гэртээ би нөхрийн хамтаар унтах гээд байж байтал гаднаас манай хөрш Батсайхан сандарсан байдалтай орж ирээд “ээж чинь” гэж хэлэхээр нь би ээжийг даралт нь ихсээд уначихаж гэж бодоод сандраад гүйгээд хартал манай ээж талийгаачийн үүдний амбаарт очиход талийгаач үүдний амбаар дотор байшингийн хаалгыг дөнгөж даваад ухаангүй хэвтэж байсан ба цээж хэсэг нь цус болчихсон байсан...Цэцэгмаа болохоор байшин дотроо согтуу ханиа уучлаарай гээд орилоод байсан...талийгаачийн гэрээр ямар нэгэн гадны хүмүүс орж гараагүй...” гэх мэдүүлэг /хх 45-47/,

 

            Гэрч Д.Батсайханы “...би 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 22 цаг 30 минутын орчим Дэмбэрмидийн гэрт ороход Дэмбэрмид гэрийнхээ үүдний амбаарт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. тэгээд цаашаа хаалгыг нь онгойлгоод харахад хамтран амьдардаг Цэцэгмаа гэх эмэгтэй уйлчихсан зогсож байсан. яагаад Дэмбэрмид хэвтэж байгаа юм гэхэд найз нь орж ирээд хутгалчхаад гараад явчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх 188-190/,

 

          Яллагдагч Б.Цгийн “...удалгүй Ренчинхүү, Тэгшжаргал 2 гэр гэр рүүгээ харьлаа гээд явсан. Тэр 2-ыг манайхаас хэдэн цагт гарсныг санахгүй байна. Тэр 2-ыг гарсны дараа манай нөхөр Дэмбэрмид гэрээс гарч явна гээд байхаар нь би гаргахгүй гээд хориглосон. Манай нөхөр чи хүүхдийн ундаа хүнд өгчихлөө гээд хэрүүл хийгээд намайг зодож цохисон. Бид 2 том өрөөндөө байсан ба намайг газар унагаагаад зодоод байхаар нь би босоод гал тогооны өрөөний шүүгээнээс хар өнгийн хутга аваад нөхөр Дэмбэрмидийн цээжин хэсэгрүү хутгалсан. Тухайн /ед манай нөхөр гарч явах гээд үүднийхээ амбаарт байсан юм. Тэгээд цээж хэсэг нь цус болчихоор нь би сандраад түргэн тусламж руу өөрийн барьж байсан 94 утаснаас  залгаж дуудсан. Манай нөхөр өчигдөр намайг зодсоноос болоод хөл хавдсан, нүүррүү бас хэд хэдэн удаа алгадаж цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн...гал тогооны өрөөний шүүгээнд байсан хар өнгийн иштэй хутгыг аваад нөхрийнхөө зүүн хэсэг рүү хутгаараа хатгасан. Тэгэхэд манай нөхөр шууд газар унаад өгсөн юм. Манай нөхөр гэрээсээ гарах гээд үүдний амбаар дотор зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх 55-57/,

 

          Нас барсныг тодорхойлсон эмчийн дүгнэлт /хх 58/,

 

          Яллагдагч Б.Цгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 99-104/,

 

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 105/,

 

          Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2432 дугаартай шинжилгээний дүгнэлт “Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн 2, 3-р хавирганы завсраарх цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушигны дээд дэлбэн, үнхэлцэг хальс, зүүн уушигны артерийг гэмтээж зүүн ховдол руу нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл, цээж үнхэлцгийн хөндийн цус хуралдалт тогтоогдлоо. Уг шарх нь дээрээс доош, зүүнээс баруун тийш, урдаас арагш чиглэлтэй, тухайн болсон хэргийн нөхцөлд, хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой,Талийгаач нь цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушиг, уушигны артерийг гэмтээсэн шархны улмаас хурц цус алдалтанд орж нас баржээ, Талийгаачийн цусны АВО системээр ВЗ-р бүлгийн цустай байна,Талийгаач нь 159см урттай, 63 кг жинтэй байна, Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт шинжээч эмч Т.Амартүвшин /хх 115-119/,

 

          2018 оны 11 сарын 17-ны өдрийн 11688 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 12 дугаар сарын 11 -ний өдрийн 12372 дугаартай дүгнэлт /хх 126, 194-195/,

          2018 оны 11 сарын 17-ны өдрийн 6296 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх 132-135/,

          2018 оны 11 сарын 28-ны өдрийн 11685 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 151-152/,

          Хохирогч Б.Цгийн “...Би шүүх эмнэлгээс гаргасан дүгнэлттэй танилцсан. Миний 2 нүд хөхөрсөн, зүүн талын гуя хөхөрсөн гэмтлийг талийгаач хэрэг болсон өдөр бэлгийн харьцаанд орсонгүй, порно кино хамт үзэж дуурайж хийсэнгүй гэх шалтгаанаар намайг цохиж зодсон. Нүдэнд учирсан гэмтлийг гараараа цохисон, гуянд учирсан гэмтлийг өшиглөж учруулсан...тухайн үед талийгаач бид 2 гэртээ байсан. Өөр хэн нэгэн байгаагүй, харах боломжгүй...ямар нэгэн гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх 185-187/,

 

          2018 оны 11 сарын 01-ний өдрийн 13127 дугаартай дүгнэлт “ Б.Цгийн биед зүүн хөмсөг, нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт шинжээч эмч Ч.Эрдэмболор /хх 154/,

 

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 111 дугаартай дүгнэлт/хх 157-159/, Яллагдагч Б.Цг яллагдагчаар дахин байцаасан “...Талийгаач бид 2 ЭХ/Э-ээрээ том хүний порно бичлэг үзэж байсан юм. Тэгтэл талийгаач порно бичлэг дээрх бичлэгийг үзэж байгаад дуурайж секс хийнэ гэж хэлэхээр нь би үгүй орой бол гэж хэлсэн чинь уурлаад миний зүүн хөлрүү өшиглөөд, баруун нүдрүү гараараа цохисон. Тэгээд уурлаж байгаад гэрээс гарч явах гээд байсан. тэгэхээр нь би гаргахгүй гэхэд чи тэгвэл хутгалчихгүй юу гэж надад хэлэхээр нь би гал тогооны шүүгээнээс хутга авахад талийгаач гэрийн үүд довжооны хажууд надруу харчихсан зогсож байхаар нь би хутгаараа талийгаачийн цээжинд нь хутгаараа нэг удаа хутгалсан. Тэгтэл талийгаач газар унасан. Тэгэхээр нь би айгаад ойртоогүй түргэн дуудаад том өрөөндөө орсон...” гэх мэдүүлэг /хх 167-168/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн  Б.Цг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хоро Алтайн 28 дугаар гудамжны 170 тоотод хамтран амьдрагч Н.Дэмбэрмидийн цээжин тус газар хутгалж алсан гэж шүүх дүгнэв.

 

Дээрх шалтаг, шалтгааны улмаас өөрийн үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу амь насыг нь хохироосон Б.Цгын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд улсын яллагч /прокурор/-той маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх Б.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар заасан төрөл, хэмжээний дотор 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв

 

Шүүгдэгч Б.Цгийн хувийн байдал харгалзан хуульд заасан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Б.Цгийн цагдан хоригдсон 110 хоногийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 25см урттай, ажлын хэсэг 14 см х2.4 см, хэмээтэй, 11смх2 см хэмжээтэй хар өнгийн бариултай хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц утгаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Үдэлмаад үршуулгын болон бусад хохиролд 600 000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Үдэлмаа нь оршууллагын зардал 1 300 000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Цгаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид С.Үдэлмаад олгох зүйтэй байна.  

 

Харин сэтгэл санааны гэм хор нь сэтгэлийн шаналлаас үүдсэн эд хөрөнгийн материаллаг гэм хорыг давхар үүсгэдэг (сэтгэлийн шаналлаас болж ажилдаа явж чадаагүй, эмнэлэгт хэвтсэн, сувилуулсан г.м) тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                         

1. Шүүгдэгч Боржигон овогт Батаагийн Цэцэгмааг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Батаагийн Цэцэгмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Цгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цгийн цагдан хоригдсон 110 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Б.Цгаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохиролд /оршуулгын зардал/ 1 300 000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Үдэлмаад олгосугай.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөөлөгч С.Үдэлмаа нь цаашид оршуулга болон хохиролтой холбоотой зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  25см урттай, ажлын хэсэг 14 см х2.4 см, хэмээтэй, 11смх2 см хэмжээтэй хар өнгийн бариултай хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц утгасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ

 

                                        ШҮҮГЧИД                        С.ОЮУНЧИМЭГ

 

                                                                                 Б.ДУЛАМСҮРЭН