Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноопын Болормаа |
Хэргийн индекс | 137/2023/00029/И |
Дугаар | 202/МА2024/00017 |
Огноо | 2024-05-21 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 202/МА2024/00017
2024 05 21 202/Э2024/00017
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
нэхэмжлэгч: * тоот, А ХХК /*, */-ний нэхэмжлэлтэй,
* тоот, Ж ХХК-д холбогдох
Гэрээний улмаас учирсан хохирол, баталгааны төлбөр, үнийн өсөлтийн улмаас үүссэн хохирол 1,345,104,799 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж ХХК-ийн 1,936,025,823.48 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А , түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , түүний өмгөөлөгч Г.Жалбуу, Б.Батмөнх нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А , түүний өмгөөлөгч Г.Жалбуу, Б.Батмөнх, хариуцагчийн төлөөлөгч И.А /зайнаас цахимаар/, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх/зайнаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Г.Ууганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А ХХК нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга, тайлбартаа: ...А ХХК нь хариуцагч Ж ХХК-тай 2022 оны 04 сарын 03-ны өдөр ZM-047-3 тоот гэрээ байгуулж ачаа тээврийн 1,1 км авто замын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байдаг. Тус ажлыг хийж гүйцэтгэх явцад талууд ажлын гүйцэтгэл бүрэн дуусахаас өмнө тооцоо нийлж 291,967,803 төгрөгийг гүйцэтгэгч буюу А ХХК-д төлөхөөр тооцоо нийлсэн акт үйлдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Үүнээс хойш тус гэрээт ажилтай холбоотойгоор 2022 оны 08 сараас 09 сарын хооронд ажил гүйцэтгэсэн боловч гэрээт ажлын хөлсийг төлөөгүй байгаа тус нэхэмжлэлийн дараагийн хэсэгт тусгалаа. Үүний дараагаар талуудын хооронд 2022 оны 07 сарын 05-ны өдөр Замын-Үүд боомтын төслийн ачаа тээврийн 1,74 км авто замын ажлын гэрээг захиалагчийн санал болгосноор давхар гүйцэтгэхээр гэрээлсэн. Тус гэрээний 2.1 дэх хэсэгт заасан нөхцөлөөр буюу 3,900,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэтэл тус гэрээний ажил 3.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 07 сарын 05-ны өдөр эхэлж 2022 оны 08 сарын 31-ний өдөр дуусах зуны цагийн хуваарьтай байсан боловч захиалагчийн зүгээс гэрээг байгуулахдаа 2022 оны 07 сарын 21-ний өдөр гэрээ баталгаажиж ирснээр ажлын гүйцэтгэл эхэлсэн байдаг. Ингээд ажил хэдий захиалагчаас шалтгаалан хойшилж эхэлсэн ч бид 2022 оны 08 сарын 11-ний өдөр гэрээт ажлын дэд суурь, ЦБ суурийн ажлыг дуусгаж, бэлтгэл ажил далан ухаж, гэрээний 2.3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэлийг тооцож сар бүрийн сүүлээр олгохоор тохирсон боловч төлдөггүйн улмаас тус ажлын дараагийн ажил хийгдэхийн тулд дахин 2022 оны 08 сарын 24-ны өдрийг дуустал санхүүжилтгүй хүлээсэн. Ийм байдлаар захиалагчийн буруугаас удаа дараа хугацаа алдаж байсныг бид гүйцэтгэлтэй холбоотой холбогдох баримтаа шүүхэд гаргаж байна. Ингээд гэрээт ажил хийгдэх явцад тус гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар энэхүү гэрээний нийт үнэ нь өөрчлөгдөхгүй бөгөөд /цемент болон түлшний үнэ өнөөгийн гэрээгээр тохиролцсон зах зээлийн үнээс 10 хувиас дээш өссөн тохиолдолд захиалагч тал 10 хувиас дээш илүү гарсан зардлыг нөхөн олгоно. Гэрээ байгуулсан үеийн түлшний үнэ 3358 төгрөг/литр, цемент 212,073 төгрөг/тонн НӨАТ ороогүй үнэ/ тус тус байна гэж заасан. Гэвч гэрээт ажлын явцад худалдан авалт хийгдсэн нийт 54 удаагийн цемент худалдан авалтын явцад цементийн үнэ огцом өсөж гүйцэтгэгчид 10 хувиас тооцоолоогүй зардал гарч эхэлсэн. Үүний улмаас тооцоолсон зардлаас гүйцэтгэгч нийт 215,654,295 төгрөгийн нэмэлт зардал гэрээнд заасан нөхцөлийн дагуу үүссэн. Талуудын хооронд байгуулсан 2 гэрээт ажил захиалагчийн буруугаас буюу санхүүжилт шийдэгдээгүй нөхцөл байдалтай холбоотойгоор хугацааны хувьд хоцорч эхэлсэнтэй холбоотойгоор гүйцэтгэгч нь гэрээний дагуу туслах ажилчид бригадыг нэмж ажиллуулах, техник тоногт төхөөрөмж түрээслэх, ажлыг хийж гүйцэтгэх гэрээний дагуу нийт 41 иргэн хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний төлбөрийг Иргэний хуулийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь учирсан хохирлоо арилгуулах шаардах эрхтэй тул дагуу нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас учирсан хохирлоо шаардах эрхтэй юм. Иймд гэрээнд заасны дагуу гэрээний улмаас учирсан хохирол болох 837,482,701 төгрөг, нийт 1,345,104,799 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгааг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч байгууллагаас анх 1,345,104,799 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өнөөдөр ч гэсэн энэ байр суурь хэвээрээ байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндсэндээ 3 хэсэгт хуваагдана.
Нэгдүгээрт, А ХХК нь Ж 2 удаагийн ажил хийсэн. Энэ 2 удаагийн ажил 1,1, 1,74 километр замыг бүтээн байгуулах байсан. 2022 оны 04 дүгээр сар, 2022 оны 07 дугаар сар гээд 2 удаагийн гэрээ байгуулсны үндсэн дээр гэрээг байгуулсан. Талууд 1,1, 1,74 километр зам дээр гүйцэтгэл 1, 2-оор ажлаа гүйцэтгэж ирсэн. Энэ гүйцэтгэлд хэн хэн нь маргадаггүй. Өөрөөр хэлбэл 2 талын тооцоо нийлсэн актын хүрээнд 1,900,000,000 төгрөгийг талуудын хийж гүйцэтгэсэн ажил юм байна гэж тайлбарлаж, үүний дагуу 2 тал баталгаажуулж, гарын үсэг зурж, санхүүжилтийг олгож эхэлсэн. Энэ санхүүжилтийн хүрээнд гэрээт ажлаас 291,267,802 төгрөгийг талууд 1 дүгээр хавтаст хэргийн 5-р хуудсанд тооцоо нийлсэн актаар баталгаажуулж, Ж А ХХК-д 291, 267,802 төгрөгийн өртэй юм байна гэдэг тооцоо нийлсэн актыг гаргасан. Үүний дагуу өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа учраас бид энэ төлбөрийг нэхэмжилж байгаа. Үүнээс гадна 1,74 километр замын ажлын хүрээнд нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохиролцож гэрээний дагуу 3,900,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Үүнд ямар ажлууд багтаж байгаа талаар гэрээний хавсралтаар буюу 1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр талд хавсаргаж өгсөн байгаа. Үүний дагуу бүх ажлаа хийсэн боловч нэг ч удаа санхүүжилт авч үзээгүй. Хариуцагчийн зүгээс та нарыг ажил хийж байхад бараа материалыг өгсөн биз дээ. та нар энүүгээр ажлаа хийгээ биз дээ гэж ярьдаг. Гэвч бодит байдал дээр А ХХК нэг ч удаа ажил хийсэн төлбөр аваагүй, дан өгсөн бараа материалаар тухайн талбайд ажил гүйцэтгэж байгаад хоосон энэ талбайг орхиод гарцгаасан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1,74 километр зам талбайн ажилд нэхэмжлэгч тал хэдий хэмжээний ажил хийж гүйцэтгэсэн бэ гэдгийг тодорхойлох зорилгоор шинжээч томилуулж ажиллуулсан. Үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нийт хийж гүйцэтгэсэн 3,196,981,555 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна гэж үзээд тус ажлаас хариуцагчийн бараа материал худалдаж авсан санхүүгийн баримтаар тогтоогдож байгаа 2,168,868,125.45 төгрөгийг хасаж тооцсон. Үүний дараа гэрээт ажлын буюу 1,74 километрийн амын ажлын үлдэгдэл 1,190,641,965.62 төгрөг нь бодит төлбөрийн үлдэгдэл байна гэж тооцсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар талууд энэхүү гэрээнд тохиролцсон цементийн зардлаас 10 хувиас дээш хүсэлт гарвал энэ хүсэлтийн дагуу нэмэгдэл төлбөрийг нэхэмжлэгчид олгоно гэсний дагуу цементийн зардлыг тооцож үзэхэд 25,723,567 төгрөг гарч байгаа. Энэ нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан мөнгөн дүн тооцогдож орж ирж байгаа. Тиймээс нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа гэсэн үг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хийж гүйцэтгэсэн нийт 1,74 километрийн замын ажлыг Монгол улсад хийгдэж байгаа зам талбайн стандарт дарааллын дагуу хийж гүйцэтгэж хэдий хэмжээний ажил гүйцэтгэсэн болохоо дэлгэрүүлж тайлбарласан. Зам талбайн ажил өөрөө шат дараалалтай байсан. Өөрөөр хэлбэл доод талын суурь тавигдаж байж дараагийн зүйл тавигддаг. Дараагийн суурь тавигдаж байж дээд талын хучилт тавигдана. Голд нь ямар нэгэн ажил үлдээх боломжгүй. Шат дараалсан ажил байдаг. Шат дараалсан ажлын аль нэг хэсгийг үлдээвэл дээд талын зүйл тавигдах боломжгүй байдгаараа зам талбайн онцлог ажил байдаг. Энэ ажлын хүрээнд нэхэмжлэгч тал замын чигийг сэргээх ажил, далангийн ажил, дэд суурь буюу нэгдүгээр үе, дэд суурийг байгуулах хоёрдугаар үе, үүний дараа цементээр бэхжүүлсэн буюу буталсан чулууны суурь байгуулах ажлууд явагддаг. Үүний дараа бетон дэвсэгч ашиглан цементэн хучилт барих ажил хийгдэх ажил шат дарааллын дагуу явагддаг. Гэвч хариуцагч талаас танайх ажлаа бүгдийг нь хийгээгүй гээд байдаг мөртлөө ямар ажил нь дутуу байсан талаар тайлбарладаггүй. Логикийн хувьд өмнөх ажил хийгдээгүй байхад дараагийн ажил хийгдэх боломжгүй байдаг. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс санхүүжилт авах хүсэлтийг гаргаад байхад хүлээж аваагүйгээс өнөөдрийн байдалд хүрч байгаа. Тиймээс гэрээний хавсралтын хүснэгтэд заагдсан ажлаа хийж дуусгасан тул 3,196,986,000 төгрөгийн ажлаа хийж гүйцэтгэсэн байна гэж үзэж байгаа. гэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жалбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өнөөдрийн шүүх хуралдаанд А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэмж хэлэхэд тухайн ажлыг 2 улсын Засгийн газраас болон Сангийн яамнаас санхүүжүүлдэг. Сангийн яамнаас санхүүжүүлэхдээ тухайн ажлыг хийж гүйцэтгэснээр авдаг. Тухайн санхүүжилтүүдийг авахын тулд заавал ажлын гүйцэтгэлээ тухайн Сангийн яаманд Ж танилцуулсны дараа санхүүжилт авдаг. Энэ талаар хэрэгт авагдсан байгаа. гэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч Н.Баярмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...4.1. ZM-047-3# гэрээний 2.5, 2.6 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэлээс хассан 291,967,803 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагын хувьд:
- 1,1 км автозамын ажил гүйцэтгэлийн хувьд 2022 оны 04 сарын 16-наас 2022 оны 05 сарын 24-ний өдөр хүртэл 946,058,483 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс гэрээний дагуу 15 хувь болох 141,908,772.45 төгрөгийг
- 2022 оны 05 сарын 24-өөс 2022 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл 1,000,393,537 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс гэрээний дагуу 15 хувь болох 150,059,030.64 төгрөг нийт 291,967,803 төгрөгийг 2 удаагийн гүйцэтгэлээс хасаж тооцсон байдаг.
ZM-047-3# гэрээний 6.2-т ... гүйцэтгэгч тал нь төслийг хэрэгжүүлэх явцад ажлын төлөвлөгөөг зөрчихгүй, IEC, Монгол улсын авто замын барилгын стандарт, норм дүрмийн дагуу барилгын ажлыг төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй тул гэрээний 2.5-т гүйцэтгэлийн баталгаа төлбөр: Төлбөр тооцоо хийх бүрд 5 хувийг баталгаа гэж үзэн хасаж, үүнийг төслийн ажил дууссаны дараа буцаан олгоно гэж зааснаар олгох боломжгүй юм.
Учир нь туслан гүйцэтгэгч компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан замын ажил түр зогсож, 2023 оны 03 дугаар сард эхлэхэд туслан гүйцэтгэгч компаниас захиалагч компанид замын ажлыг цаашид гүйцэтгэх боломжгүй талаараа мэдэгдэлгүй, холбоо барихгүй боломжгүй нөхцөлд олон хоног захиалагч компанийг сул зогсоож маш их хохироосон мөн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй учир гүйцэтгэлийн баталгаа болгож хассан 97,322,601 төгрөгийг туслан гүйцэтгэгчид буцааж олгохгүй.
Гэрээний 4.1-т Туслан гүйцэтгэгч ажлыг техникийн шаардлага, ажлын зураг, төсөв, техникийн тодорхойлолтод заасны дагуу ажлыг зохих стандарт, технологийн шаардлага хангаж чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ" гэж заасан.
Чанарын баталгааны төлбөрт хасаж тооцсон 194,645,202 төгрөгийн 97,322,601 төгрөгийг гэрээний 2.6-т зааснаар Замын-Үүд боомтын төслийн ажил дууссаны дараа өгөхөөр заасан боловч хийж гүйцэтгэсэн ажил нь стандарт шаардлагад нийцээгүй дахин хийж гүйцэтгэх ёстой гэсэн "Мөнхөд ашдын зам" ХХК-ийн шаардлагын дагуу дахин стандартад нийцээгүй хэсгийг гүйцэтгэсэн. Захиалагч буюу Ж " ХХК-ийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн "А " ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын зураг, "Ж " ХХК-ийн хийж гүйцэтгэж буй зургаас туслан гүйцэтгэгч компани нь стандарт, шаардлага хангаагүй зам тавьж, захиалагч компани дахин засварлаж буй нь тодорхой харагдаж Байгаа. Мөн замын ажлын эвдрэл, хагарал, ан цавыг дахин өөрийн хөрөнгөөр засварлаж маш их хэмжээний хохирол амссан учир чанарын баталгааны тал хувь болох 97,322,601 төгрөгийг өгөхгүй. Харин чанарын баталгааны тал хувь болох 97,322,601 төгрөгийг чанарын баталгааны 1 жилийн хугацаа өнгөрсний дараа гүйцэтгэгч компанид өгөх эсэх асуудал яригдах учир дээрх мөнгийг бас одоогоор өгөх боломжгүй.
4.2.ZM-047-4# гэрээний 1.3-т заасны дагуу цементийн үнийн өсөлттэй холбоотой 215,654,295 төгрөгийн шаардлагын хувьд:
Дээрх гэрээний 1.3-т Энэ гэрээний үнийн дүн нь өөрчлөгдөхгүй бөгөөд /цемент болон түлшний үнэ өнөөгийн гэрээгээр тохиролцсон зах зээлийн үнээс 10 хувиас дээш өссөн тохиолдолд захиалагч тал 10 хувиас дээш илүү гарсан зардлыг Нөхөн олгоно. Гэрээ байгуулсан үеийн түлшний үнэ 3358 төгрөг /литр, цемент 212,073 төгрөг/ тонн тус тус байна гэж заасан.
Нэхэмжлэгч компани нэхэмжлэлд хавсаргасан баримтдаа 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Монцемент материалс ХХК-иас худалдан авсан цементийн үнийн дүнгээс 212,073 төгрөгөөс илүү гаргасан нийт төлбөр болох 215,654,295 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгч компанийн 1,74 км автозамын гүйцэтгэлийн тайлан №1 гэх тайланд гүйцэтгэлийн хугацаагаа 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн гэж тодорхойлсон учир дээрх баримтаас "А " ХХК нь 1,74 км авто замын ажлыг 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн болох нь харагдаж байна. Иймд гэрээний 3.2-т гүйцэтгэлийн ажил дуусах хугацааг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэж заасан, энэ хугацаанд худалдан авсан нийт 186,333,120 төгрөгийн цемент худалдан авсан байна.
Гэрээнд заасан 212,073 төгрөгийн 10 хувь нь 21,207.3 төгрөг бөгөөд 233,280.3 төгрөгөөс илүү гарсан төлбөрийг Ж ХХК нь төлөх үүрэгтэй юм. Гэтэл хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудаас харахад 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд цементийн үнэ тонн тутамд 220,800 төгрөгийн үнэтэй байсан байна. Иймд гэрээний 1.3-т зааснаар гэрээний хугацаанд цементийн үнийн дүн 10 хувиас хэтрээгүй учир төлөх үүрэггүй юм.
4.3.Иргэний хуулийн 219.1-т зааснаар гэрээний улмаас учирсан хохирол 699,482,701 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд:
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2-т ... төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж заасан.
ZM-047-3#, ZM-047-4# гэрээний 2.3-т "Ажил гүйцэтгэлийн явцын төлбөр: Сар бүрийн сүүлээр төлбөр гүйцэтгэлээр хийж гүйцэтгэлийг ""Мөнхөд ашдын зам" ХХК-ийн зөвлөхийн багаар ажлын тоо хэмжээг баталгаажуулж, зам барилга угсралтын үе шатны ил, далд ажлын акт, холбогдох бичиг баримт материалыг цаг тухайд нь бүрдүүлж ажиллана. .. Захиалагч баталгаажуулсан ажлын тоо хэмжээ өгснөөс ажлын 7 хоногийн дотор гүйцэтгэгч талын гэрээнд заасан дансанд төлбөрийг хийнэ" гэж заасан.
1.1 км автозамын хувьд 1, 2 дугаар гүйцэтгэлийн төлбөрийг хугацаанд нь төлсөн бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,74 км авто замын ажлыг "А ХХК хийж гүйцэтгэхээр болсноор 1,1 км авто замын ажлын гүйцэтгэл удааширч гүйцэтгэл буурсан. 1,1 км авто замын гүйцэтгэл 3-г 2022 оны 07 сарын 10-наас 2022 оны 09 сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг авахаар тайлан ирүүлсэн боловч гүйцэтгэл нь гүйцэтгэлийн тоо хэмжээнээс их байсан учир Ж ХХК нь "А ХХК-ийн инженер Н.Болдхүү болон холбогдох хүмүүст нь дахин гүйцэтгэлийн тайланг гаргаж өгөх эсхүл хамтран хэмжилт хийх талаар албан ёсоор мэдэгдсэн боловч хариу өгөөгүй учир Онч Сөрвэй ХХК-тай ZM-135# гэрээ байгуулан 1,1 км авто замын түвшин хэмжилтийг тогтоолгоход емнө нь гүйцэтгэсэн гэх ажлын тоо хэмжээнээс бага гарсан тул 1,1 км авто замын гүйцэтгэлийн төлбөрийг олгоогүй.
1,74 км авто замын гүйцэтгэлийн хувьд 2022 оны 07 сарын 16-наас 2022 оны 10 сарын 08-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг авахаар тайлан ирүүлсэн боловч гүйцэтгэгч компани нь ажил гүйцэтгэх хугацаандаа захиалагч компаниас зээлж авсан мөнгө, бараа материал, бусад газраас худалдан авсан бараа материалын төлбөрийг төлүүлсэн нийт төлбөрт 1,74 км авто замын гүйцэтгэлийн төлбөр хүрэхгүй байсан учир гүйцэтгэлийн төлбөрийг олгоогүй.
Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 131 дүгээр тушаалын дагуу Авто зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах техник технологийн хяналт тавих зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох журам мөрдөгдөж байсан бөгөөд уг журамд ажиллах хүний тоо, шаардлагатай техник тоног төхөөрөмжийг тодорхой зааж өгсөн бөгөөд энэ журмын дагуу "А " ХХК нь өөрийн гэсэн тоног төхөөрөмж, ажиллах ажилтантай байх ёстой гэтэл ZM-047- ажиллах ажилчин, тоног төхөөрөмжийг 3# гэрээ байгуулсан өдрөөс эхлэн түрээсэлсэн, гүйцэтгэлийн төлбөрийг олгоогүйгээс хохирсон гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.
Гэрээнүүдийн 1.2-т "... шаардлагатай ажиллах хүчин, машин механизм, тоног төхөөрөмж, хээрийн лаборатори, түр байгууламж, материал, технологи үйлдвэрлэлийг хариуцаж ажиллана. Ажил гүйцэтгэх явцад гарах шаардлагатай туршилт шинжилгээ, баримт материал бүрдүүлэх, цаашлаад ашиглалтад өгөх ажлыг хийх, зам талбайн ажил гүйцэтгэх явцын бүхий л туршилт шинжилгээг хариуцах мөн холбогдох бүх зардлыг гүйцэтгэгч тал хариуцна",
6.4-т ... Гүйцэтгэгч ажилчдын цалин, хоол хүнс, амьдрах байр, нэмэгдэл цалин, тээврийн зардал бүх төрлийн татвар зэргийг дааж хариуцна",
6.13-т Гүйцэтгэгчийн нийлүүлэх материалын худалдан авалт, тээвэрлэлт, буулгах, агуулахад хадгалах бүх зардлыг гэрээний үнэд тусгасан болно."
мөн 6.14-т Гүйцэтгэгч тал нь бүтээн байгуулалт болон ахуйн хэрэглээний ус, цахилгааны төлбөрийг орон нутгийн ус, цахилгаан түгээх газрын тогтоосон үнээр төлөх үүрэгтэй" гэж заасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "Талуудын хооронд байгуулсан 2 гэрээт ажил захиалагчийн буруугаас буюу санхүүжилт шийдэгдээгүй нөхцөл байдалтай холбоотойгоор хугацааны хувьд хоцорч эхэлсэнтэй холбоотойгоор гүйцэтгэгч нь хэрээний дагуу туслах ажилчид бригадыг нэмж ажиллуулах, техник тоног төхөөрөмж түрээслэх, хийцлэлийн ажлыг гүйцэтгэх гэрээний дагуу нийт 41 иргэн, Хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний төлбөрийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй тул Хариуцагчаас хохирлоо шаардаж байна" гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж, хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 41 иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээнүүдийг үзэхэд 2022 оны 04 сарын 10-ны өдрөөс 2022 оны 06 сарын 29-ний өдрийн хооронд байгуулсан 30 гэрээ байгаа юм. Энэ хугацаанд "Ж ХХК-иас гэрээний 2.3-т заасны гүйцэтгэлийн төлбөрийн ажлын 7 хоногийн дотор шилжүүлсэн.
ZМ-047-4# гэрээний хувьд гэрээг 2022 оны 07 сарын 05-ны өдөр байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байгаа.
Нэхэмжлэгчийн зүгээс захиалагч гэрээг 2022 оны 07 сарын 21-ний өдөр баталгаажуулж, гүйцэтгэлийн ажил захиалагчаас шалтгаалж хойшилж эхэлсэн гэх боловч 1.74 км автозамын гүйцэтгэлийн тайлан №1-ээс гүйцэтгэлийн ажил 2022 оны 07 сарын 10-ны өдрөөс эхэлсэн мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 07 сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлээс ерөнхий гүйцэтгэгч буюу "Ж " ХХК-иас 1,74 км-ын автозамын ажлыг яаралтай эхлэхийг шаардаж байгаа зэргийг харах боломжтой юм.
2022 оны 07 сарын 01-ний өдрөөс "А " ХХК нь 11 иргэн, хуулийн этгээдтэй тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж түрээсийн гэрээнүүд болон тээвэрлэлтийн гэрээг байгуулсан байгаа юм. Ж ХХК-ийн гүйцэтгэлийн төлбөрийг хугацаанд нь олгоогүйгээс бус Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйгээс дээрх хохирол учирсан гэж үзэхээр байна. Мөн гүйцэтгэгч компани нь сар бүр гүйцэтгэлийн тайланг ирүүлдэггүй байсан.
4.4.2022 оны 07 сарын 25-ны өдөр байгуулсан ZM101# гэрээгээр худалдан авсан хуучин бетон зуурмагийн үйлдвэрийг гаргуулах шаардлагын хувьд:
2М101# гэрээний 2-т Нийлүүлэгч тал нь худалдан авагчийн гүйцэтгэж байгаа бетон хучилтын гүйцэтгэлийн санхүүжилтээс хоёр хувааж суутгана" гэж заасан боловч гүйцэтгэлийн төлбөрөөс 1 ч төгрөг суутгаагүй, худалдагч талаас ZM101# гэрээг цуцалж байгаа талаараа худалдан авагч "А ХХК-д бичгээр мэдэгдсэн болно. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 264 дүгээр зүйлийн 264.1-т зааснаар худалдагч тал үүргээсээ татгалзсан тул талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд 138,000,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийн үйлдвэрийг нэхэмжлэгч компанид өгөх боломжгүй юм. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. гэжээ.
5. Хариуцагчийн төлөөлөгч Н.Баярмаа сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 1,936,025,823.98 төгрөгийг нэхэмжилж байгаа. Шүүгч шүүх хуралдаан эхлэхэд үнийн дүнг зөрүүтэй хэлсэн. Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд 4 шаардлага гаргасан.
Нэгдүгээрт, 1,1 километрийн авто замын гүйцэтгэлийг А " ХХК нь цаашид гүйцэтгэхээргүй болсонтой холбоотойгоор хэмжилт хийхдээ Ж Онц сэрвээ ХХК-тай гэрээ байгуулсан. Түүнтэй холбоотойгоор Ж 1,1 километр авто замын засварын ажилд А ХХК-нд 312,298,286 төгрөгийг илүү олгосон байна. Онц сэрвээ ХХК болон гар аргаар хийсэн хэмжилтээр энэ зөрүү гараад ирсэн. Тиймээс энэ мөнгийг нэхэмжилж байгаа. Тухайн гэрээний дагуу А ХХК нь гүйцэтгэлээ бүрэн хийсэн бол Онц сэрвээ ХХК-тай гэрээ байгуулаад 4,000,000 төгрөгийг манайх энэ компанид олгохгүй байсан гэж үзээд нэхэмжилж байгаа.
Хоёрдугаарт, гэрээнд 1,1, 1,74 километрийн зам дээр урьдчилж төлбөр олгохгүй, бараа материалыг өөрсдийн бараа материалаар ажлыг гүйцэтгэнэ гэж заасан боловч "А " ХХК нь "Ж " ХХК-иас бараа материалын дутагдалтай байна, зээлээр олгооч гэж хүсэлт ирүүлж, мөн тухайн компанийн нягтлан бодогч зурж баталгаажуулсан. Зээлийн төлбөрт 2022 оны 04, 05, 07, 08, 09 сард нийт 266,650,880 төгрөгийн бараа материалыг А ХХК-ны хүсэлтээр олгосон. Тэгэхээр энэ төлбөрийг нэхэмжилж байгаа.
Гуравдугаарт, өмнөх шүүх хуралдаанаар гаргаж өгсөн Ж нь Минжит булган констракшн ХХК-тай бараа материал худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулаад, гэрээний хугацаанд цаг агаарын нөхцөл байдлын улмаас туслан гүйцэтгэгч компанийн ажил зогссон, тухайн барааны үлдэгдэл Минжит булган ХХК-д хадгалагдаж байсан. Гэтэл энэ бараа материалыг А ХХК-ийн захирал Б өөрөө очоод Ж төлөөлж ирлээ, танайд үлдсэн 13,340,000 төгрөгийн бараа материалыг авъя гээд авсан байсан. Энэ нь А ХХК-ийн гүйцэтгэж байгаа замтай холбоогүйгээр Ж тухайн компанитай гэрээг байгуулж байсан. Ж захирал нь ажилтай бол бусад инженерүүд төлөөлж авдаг байсан. Тухайн үед тэгж ирж байна гээд ойлгоод бараа материалыг өгчихсөн байсан.
Дөрөвдүгээрт, Ж А ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сар хүртэл нийт 28 удаагийн хүсэлт ирүүлсэн байдаг. Хүсэлтээр гэрээний төлбөрийг манайхаас урьдчилан хасаж төлж өгөөч, түлшний санхүүгийн боломжгүй байна, түлшээр олгож өгөөч, цементийн төлбөрийг урьдчилан төлж өгөөч, техникийн түрээсийн төлбөрийг өгөөч гэх бүрд суутгалыг гүйцэтгэлээс хасуулъя гэж тохиролцоод үүний дагуу Ж хүсэлтийн дагуу тухай бүр хүсэлтэд дурдсанаар гуравдагч этгээдгүй мөнгийг шилжүүлж байсан. Энэ хугацаанд 3,390,753,730.98 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тэгэхээр нийт сөрөг нэхэмжлэлийн 4 шаардлагад 3,987,042,896.98 төгрөг байгаа. Үүнээс 1.74 километр авто замын гүйцэтгэлийн төлбөрт хэмжилт хийгээд 2,051,017,073 гүйцэтгэлийг баталгаажуулсан байна гэж үзээд 1,936,025,823.98 төгрөгийг А ХХК-аас нэхэмжилж байна. гэжээ.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Эхний нэхэмжлэлийн шаардлага 1,1 километр зам дээр бид үндэслэлгүй хохирсон гэх үндэслэлээр 366,000 төгрөгийг нэхэмжилдэг. Энэ нь өөрөө үндэслэлгүй. Яагаад гэвэл Ж ажил хийсэн хүн болгон хохироод гарах болоод байна. 1, 2 дугаар гүйцэтгэлээр ажлаа бүрэн байна гэж хүлээж авчхаад зайлуулах болонгуутаа явуулчхаад, явуулсныхаа дараа дахиад хувийн компани оруулснаа танай хийж гүйцэтгэсэн ажил өмнөх тооцоо нийлсэн актаас зөрүүтэй худлаа байна гээд өр гаргаад ирсэн. Тэр хувийн компани нь шүүхээс тогтоосон компани биш. 1,1, 1,74 километрийн замын ажилд адилхан явдаг. Яагаад гэвэл 1,1 километр замын ажлыг 2 тал тохиролцоод 2 талын инженер байж хийлцчихээд, тооцооны үлдэгдлийн баталгаа 291,000,000 төгрөгийг өгнө гэж бичиг үйлдчихээд дараа нь бид нар Онц Сэрвээ ХХК-аар хэмжүүлсэн чинь буруу байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Онц сэрвээ ХХК-ийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй. Яагаад гэвэл онц сэрвээ ХХК Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас авсан зориулалтын тусгай зөвшөөрөлтэй эсэх баримт энэ хэрэгт байхгүй. Ийм байдлаар 366,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хувийн нэг компанийн оруулж ирсэн дүгнэлтээр манайхаас нэхэж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Үүний дараа 266,000,000 төгрөгийг манайхаас бараа материал авсан гэх үндэслэл яриад байна. Энэ баримтын хүрээнд 266,000,000 төгрөгийн бараа материал авсан гэх баримтын шаардлага хангасан баримт хавтаст хэрэгт байхгүй. Үүний дараа 13,000,000 төгрөгийг Минжит булган ХХК-аас авсан гээд байгаа. Энэ компаниас авсан нэг ч тохиолдолд байхгүй нь Ж Б гэх хүн төлөөлөөд очиж байхад өөр хүнд өгнө гэж хэзээ ч байхгүй. Ж хүн томилоогүй л бол захын тэр хүнд өгдөг зүйл байхгүй. Ж талбайд хийгдэж байгаа ажил, орох гарах бүх хөдөлгөөн хяналт доор явагддаг. Ийм байхад Минжит булган ХХК-аас А ХХК-ийн захирал очоод Ж хүн байна гэж хэлээд аваад явсан байх боломж байхгүй. Энийг Минжит булган ХХК-аас авсан албан бичгээрээ тайлбарладаг. Тэр албан бичигт танайхаас хүн ирээд аваад явсан гэх тайлбар өгсөн гэдэг. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтын шаардлага хангасан баримт биш. Тийм бичгийг хэн ч хэдэн зуугаар нь үйлдэж чадна. Ийм баримтын хүрээнд 13,000,000 төгрөгийн баримт хангагдахгүй байна. Үүний дараа 28 удаагийн баримтаар 3,390,000,000 төгрөгийн бараа материал гаргасан гэж байна. 28 удаагийн баримт хэрэгт байгаа. Үүнийг нотлох баримт шинжлэн судлахдаа нэг бүрчлэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ярина. гэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнх сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...1,1 километр замын ажлыг талууд тухайн үед захиалагч буюу өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа хариуцагч байгууллага, нэхэмжлэгч байгууллага буюу гүйцэтгэж байсан хуулийн этгээд аль аль нь өөрт байгаа баримтаа тулгаад, тооцоолоод 291,000,000 төгрөг байна гэж үнийн хэмжээг эцэслэн тогтоосон. Энэ баримтад баталгааны төлбөр, гүйцэтгэлийн ийм үүрэг гэж огт байгаагүй. Тухайн үед төлөх ёстой байсан төлбөрийн үлдэгдэл байсан гэж баримт үйлдээд, талууд гарын үсэг зурсан байгаа. Яах вэ тоо хэмжээг 5, 10 хувь гээд нийт 15 хувь гэж харьцуулаад, энэ нь өөр бусад үүрэг юм гэж тайлбарлаж байгаа нь хариуцагчийн төлөөлөгчийн өөрийнх нь ойлгосон үзэл бодол, байр суурь. Түүнээс баримтад тулгуурласан үйл баримтын хүрээнд үүнээс эсрэгээр нь тогтоогддог. Хамгийн гол нь тухайн баримт бичгийг үйлдчихээд, зөвшөөрөөд гарын үсэг зурчхаад, олоон сарын дараа өөр хуувийн этгээдээр хэмжилт хийлгээд маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн үедээ шалгаад, хүлээн зөвшөөрсөн байсан. Бид шалгаагүй, гүйцэтгэгч байгууллагын ажлыг тухайн үед шалгадаггүй байсан Мөнхийн ашид зам ХХК шалгадаг байсан болохоор бид зөвшөөрчихдөг гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. тухайн үедээ өөрсдөө шалгах, хяналт тавих үүргээ гүйцэтгээгүй байж ингэж тайлбарлаж байгаа нь логикгүй байна. Онц сэрвээ ХХК-аар хэмжилт хийлгээд, үнийн дүн нь талуудын хооронд гүйцэтгэсэн ажлыг үгүйсгэх, татгалзах үндэслэл болно гэж тайлбарлаж байна. Эрх зүйч хүний хувьд энэ бол үндэслэлгүй гэж тайлбарлая. Сүүлд, олон сарын дараа хийж байгаа хэмжилт үр нөлөөний хувьд өмнө дүгнэсэн актыг өөрчлөх, үгүйсгэх, ямар ч эрх зүйн үр дагавар үүсгэж чадахгүй. Яагаад гэвэл аль хэдийн актаар үйлдсэн байгаа.
Талуудын хооронд байгуулсан аль аль гэрээнд зааснаар сар бүр төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Төлбөрийг төлөхдөө шалгаад, төлбөр төлөх байсан. Төлбөр төлөхөөс зайлсхийх буюу татгалзах үүрэг гэрээнд байгаагүй. Огт гүйцэтгэл байхгүй байвал төлбөр төлөхөөс татгалзаж болно. Гүйцэтгээгүй үүрэгт үнэ төлнө гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Харин тухайн төлбөрийн гүйцэтгэлийг төлөх үед өөр бусад шалтгаан байгаа бол тэрийг баримтад тусгаад, тусдаа шаардлага гаргах боломж хууль зүйн хувьд байгаа. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч бид тухайн үед татгалзсан, тиймээс төлөхгүй гэж тайлбарлаж байна. Энийг нотлох баримт шинжлэн судалсны дараа олоод тогтооно.
Тухайн үед шалтгаан үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, нотлох баримтад тулгуурлаж заагаагүй. Сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байхад гүйцэтгэгч байгууллага яах ёстой вэ.
Зээлээр авсан бараа материалын талаар тооцоолол нь үндэслэлгүй. Энэ талаар хуулийн шаардлага хангасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа. Минжит булган ХХК-аас авсан гэж тайлбарлаж байгаа тайлбар нь нотлох баримтаар хэрэгт авагдаагүй байгаа. 28 удаагийн хүсэлтээр 3,187,042,896.08 төгрөгийг авсан гээд байгаа нь хэрэгт байгаа. Энийг үгүйсгэж нотлох баримтаар шинжлэн судална. Эдгээр үнийн дүнг яаж ингэж тооцоолсныг ойлгоогүй. Ойлголтгүйгээр шүүх хуралдаанд оролцож байна. Үүнээс юу гэж үзээд байна вэ гэхээр хариуцагчийн төлөөлөгчийн үндэслэлгүйгээр тайлбарлаж байгаа юм байна. Энэ нь давхар юугаар нотлогддог вэ гэхээр Баярмаа итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх, үүрэг олж аваагүй байх үедээ гаргасан хариу тайлбар хоорондоо зөрүүтэй байгаа. Зөрснөө өөрөө мэдэж байгаа байх. 2023 оны 04, 05 дугаар сард гаргасан хариу тайлбар нь 2023 оны 12, 2024 оны 01 дүгээр сард гаргаж байгаа хариу тайлбар зөрж байгаагаас харагдаж байгаа. гэжээ.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-т зааснаар хариуцагч Ж ХХК-иас гэрээний улмаас учирсан хохирол, баталгааны төлбөр, үнийн өсөлтийн улмаас үүссэн хохиролд 432,673,991 /дөрвөн зуун гучин хоёр сая, зургаан зуун далан гурван мянга, есөн зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 912,430,808 /есөн зуун арван хоёр сая, дөрвөн зуун гучин мянга,найман зуун найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1,936,025,823 /нэг тэрбум,есөн зуун гучин зургаан сая,хорин таван мянга, найман зуун хорин гурав/ төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,883,474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,321,320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,838,079 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд илүү төлсөн 9,382,640 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгож,
Хариуцагч нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх учрыг мэдэгдэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...Талууд тодорхойлохдоо Замын-Үүдийн боомтын зөрчлийн ажил дууссаны дараа тодорхой заасан бөгөөд хийж гүйцэтгэсэн ажил нь стандарт шаардлагад нийцээгүй, дахиж хийгдэх үйл явцаас өмнөх үед ажлын зам шаардлагын дагуу дахин стандартад нийцээгүй хэсгийг нь гүйцэтгэсэн захиалгат Өв Элемент ХХК-ийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. А ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын зураг Ж ХХК-ийн хэрэг үүсгэж буй зургаас туслан гүйцэтгэгч компанийн стандарт шаардлага, хамгаалах заавар тавьж захируулагч компаниудтай дахин засварлагдаж буй тодорхой эвдрэл хагарал, ан цавыг дахин хөрөнгөөр босгож их хэмжээний хохирол учруулсан байдаг. Мөн Ж компани нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын төлөөлөн газрын салбар. Энэ замын ажлууд хийгдэж байгаа үндсэн зорилго болон авсан үүрэг нь эрх ашгийн төлөө биш, ямар нэгэн өөрсдийн гаалийн компаниас хүмүүс гарч байгаа зорилго ерөөсөө байхгүй. Ж компанид үүссэн зорилго нь Монгол, Хятадын хамтын ажиллагааны хүрээний дагуу замын гол эд ажлыг сайжруулах, тэр бүтээн байгуулалт дээрээ бүх хүч чадал, зорилт болоод хариуцлагатай ажилласан боловч сонгосон компани болох Ар Би Си Би компани нь нэг ч төгрөгийн ажлыг үнэлүүлж ажиллаагүйгээс болоод ажлаа хаяж явах зэрэг асуудал үүссэн байдаг. Тийм болохоор цаашдаа манай Ж компани мөн адил машин, Софтинг, голдинг, Цэнхэр голдинг гэх зэрэг олон ач холбогдол хийгдэж байгаа. Энэ бол Хятадын Засгийн газрын өгсөн үүрэг даалгаврын дагуу хийж гүйцэтгэж байгаа ажил. Гэвч А хийсэн ажлын эвдрэл гаргасан, ажиллагаа дээр орхиж явж энэ ажлыг бүрэн гүйцэтгээгүй асуудал үүссэн. Монгол Улсын хуулийг хүндэтгэж монгол Улсын хуулийн дагуу үйл ажиллагааг Ж явуулах ёстой. Өнөөдөр хүртэл Замын-Үүд сумын боомтын үйл ажиллагаа хэрэгжихгүй явагдахгүй, ачаа тээврийн хувьд байхгүй хүнд хэцүү байдалд орох байсан. Тийм болохоор Ж компани үндсэн зорилгын дагуу ажлыг гүйцэтгэх зорилготойгоор мөн үйл ажлын зам болон бусад компанийг дуусахаар байршуулж өөрсдөө дуусгаж, өнөөдөртөө Замын-Үүд сумын боомтын ажил амжилттайгаар ашиглалтад ороод хэрэглэгдээд явж байгаа. Тийм болохоор бид нарын хийж байгаа үндсэн зорилт болон ямар нэг компанийг мөнгө санхүүг нь зогсоох эсвэл үйл ажиллагааны эрх ашгийн төлөө зорих зорилт байхгүй. Тийм болохоор мөн А компани 1 дүгээрт гаргаад өөрсдийн нэр төртэй, ашиг тустай байж хийх ажиллагааг ашигтайгаар шийдвэрлүүлэхийг хүсэж байна. гэв.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Мөнхсүх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...Анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэхэмжлэгч А компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэр гаргасан гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр хуудаст 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үүссэн байна. Тус иргэний хэрэг үүсгэсэн өдрөөр болон 01 дүгээр сарын 16-ны өдөр гарсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний улмаас учирсан хохирол, баталгааны төлбөр, үнийн өсөлтийн улмаас үүссэн тоолуурыг 1,345,000,104 төгрөгийг гаргуулахыг шаардсан гэдэг шаардлагыг гаргасан. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн үндэслэл хэсэг дээр 2,590,000,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг талууд гарын үсэг зурсан байна. Энэ 2,590,000,000 төгрөгөөс дараах заалт 2,200,000,000 төгрөг байна. Үүнээс 400,000,000 төгрөг хасагдаад 406,000,000 төгрөгийн төлбөрийг өгөх ёстой байна гэдэг шийдвэр буюу ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрийг өгөх ёстой гээд гарна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 2 мөн хуулийн 116 дугаар зүйлийн 2-т заасан өөрөөр хэлбэл анхан шатын шүүхийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор маргааны үйл баримтыг зөв дүгнээгүйн улмаас шүүхийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэл бүхий байх энэ хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байгаа нь 1 дүгээр үндэслэл. 2 дугаарт Би Си компани болон Ж компани 2020, 2022 оны 3 дугаар сар болон 7 дугаар саруудад 2 төрлийн гэрээ байгуулсан. Тус гэрээн дээр анхан шатын шүүх шийдвэрлэхдээ мөн Иргэний хэргийн 346 дугаар зүйлийн 2, 350 дугаар зүйлийн 1.6-д заасны дагуу ажлын гүйцэтгэлд ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй байна гэдэг нь ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй байсан үр дүнг хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Мөн 343 дугаар зүйлийн 3-т заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсийг шаардах эрхгүй байна. Яагаад эрхгүй гэж үзэж байгаа юм бэ гэхээр тухайн ажлын үеэр нэхэмжлэгчид ажлаа хүлээлгэж өгөөгүй, дундаас нь хаяж явсан асуудал үүссэн. Тэрнээс үүдсэн учраас нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан 291,267,802 төгрөгийг шүүх эрсдэл бүхий шийдсэн гэж үзэж байгаа. Иймд манайх давж заалдах гомдол дээрээ дурдсан учраас анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болгох дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөөч гэсэн гомдлыг гаргасан. Мөн манай сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн 4 шаардлага гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч компани маань ажил гүйцэтгэхдээ бараа материалыг манай захиалагч компани бүрэн даана гэсэн гэдэг талаар түрүүнд дурдсан. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 1.6 болон 343.3-т заасны дагуу гүйцэтгэгч компани албан ёсоор мэдэгдээгүй болно. Хүлээлгэж өгөөгүйн улмаас манай компани сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан хохирол төлөгдөөгүй байгаа юм. А ажлаа гүйцэтгээгүйн улмаас өөр компаниар замын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх, мөн гүйцэтгэсэн ажил дээр нь доголдлууд илрэн гарч байсан учраас тухайн доголдлуудыг арилгуулах зорилгоор өөр компаниар мөн адил доголдлуудыг арилгуулж гүйцэтгүүлэх бүхий зүйлүүд гарч ирж байгаа юм. Үүнтэй холбоотой хэрэгт авагдсан баримтуудаар А хандан энэ доголдлуудыг арилгаач, ажлын хүснэгтийн тайлангаа өгөөч гэж тооцоон дээр удаа дараалан албан бичиг хүргэдэг боловч А нь хүрэлцэн ирж үүнтэй холбоотой ямар нэгэн арга хэмжээ аваагүй, гүйцэтгэл байхгүй байна, холбогдох хүмүүс нь удирдлагууд байхгүй байна гэдэг тайлбарыг өгсөн учраас өнөөдрийн энэ маргаан тавигдсан гэж үзэж байгаа. Тийм учраас энэ зүйлүүдийг анхан шатын шүүх зөв дүгнээгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, манай өгсөн ажлын зурагтай холбоотой эвдрэл доголдол, бараа материалын зураг, өөр компаниар ажилд туслан гүйцэтгүүлсэнтэй холбоотой гэрээ хэлцэл авагдсан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн өгсөн баримтууд, нотлох баримтын шаардлага 2 тал адилхан. Тооцоо нийлээд гарын үсэг зурсан баримтууд, нэхэмжлэгч компанийн баримт нь нотлох баримтын шаардлага хангагдаад хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргах гээд хариуцагчийн баримт болон нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэх мэт үндэслэл бүхий дурдаагүй байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, анхан шатын шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан ямар баримтууд нь тэдэн сарын, тэдний өдрийн ямар гэрээ, ямар тооцоо хийсэн акт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар тодорхой дурдаагүй байсан учраас анхан шатын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй байна гэж үзэж байгаа юм. Тийм учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгч гэдэг гомдлыг гаргасан байгаа. гэв.
11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд 1,74 километр замын ажлын хийж гүйцэтгэсэн ажлын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа учраас 1,1 километр замын ажлын хүрээнд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байгаа 291,000,000 төгрөгийн тухайд үнэлэлт дүгнэлт өгөхдөө шүүх үндэслэлгүй дүгнэлт гаргажээ гэдэг байдлаар хуулийг буруу хэрэглэсэн байна гэж гомдол гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1,1 километр замыг хийж гүйцэтгэх ажлыг талууд харилцан тохиролцож гэрээт ажил эхэлсэн. Үүнээс хойш 2 удаагийн гүйцэтгэлээр нэг нь 1,000,000,000 төгрөг, 1 нь 900,000,000 төгрөгийн 2 удаагийн гүйцэтгэлийн акт хүлээгдээд 1,900,000,000 төгрөгийн ажил хийгдсэн байна гэдэгтэй талуудын аль нь ч маргаагүй хүлээж авсан. Хүлээж авахдаа бол 1,900,000,00 төгрөгөөс 1,610,000,000 төгрөгийг хүлээлгэж өгдөг. Өөрөөр хэлбэл 290,000,000 төгрөгийг ажил дууссаны дараа өгнө, гүйцэтгэлийн баталгаа гэдэг байдлаар авч үлддэг. Маргасантайгаа холбоотойгоор 1,74 километр замын ажил дээр ямар ч гүйцэтгэлийн төлөлт өгөөгүйтэйгээ холбоотойгоор 1,1 километрийн ажлын төлбөрийг өгөхгүй гэдэг. Анхан шатын шүүх дээрх үйл баримтад үнэлэлт дүгнэлт хийхдээ талуудын хооронд дээрх асуудлаар маргаантай байна. Өөрөөр хэлбэл 1,74 километр замын ажлыг хийж гүйцэтгэсэнтэй нь холбоотойгоор тайлбарласан. Гэвч энэ ажил 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр 1,1 километр зам дээр хийж гүйцэтгэсэн ажил. Талууд тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулаад 1 дүгээр хавтаст хэргийн 31, 32 дугаар талуудад авагдсан тооцоо нийлсэн актын дагуу төлөх ёстой. А гэдэг тооцооны үлдэгдлийн баталгаагаар хангагдаж байгаа. Энэ шаардлагыг бол 1,74 километр замын ажилтай холбон тайлбарлаж ажлаа хүлээлгэж өгөөгүй байна гэдэг дүгнэлт дээр хязгаарласан нь буруу 1,1 километр замын ажлын хийж гүйцэтгэсэн ажлынхаа зөвхөн үлдэгдэл төлбөрийг авч байгаа гэдэг байдлаар тайлбарлаж оролцож байгаа учраас мөн түүнчлэн талуудын хооронд маргаан бүхий нөхцөл байдал үүсэж байгаа энэ үед хэзээ ч тооцоо нийлээд 291,000,000 төгрөгийг өгөх нөхцөл байдлыг хариуцагч бүрдүүлж өгөхгүй. Ийм учраас бид нар тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу 291,000,000 төгрөг шүүхийн журмаар гаргуулъя гэдэг байдлаар шүүхэд хандсан. Талууд хоорондоо тооцоо нийлээгүй байна гэдэг байдлаар үнэлэлт, дүгнэлт өгөх нь хэргийг бодитоор шийдвэрлэх болон шударга ёсны зарчимд бол нийцэхгүй байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл А ХХК-аас гүйцэтгэсэн ажлын 2 удаагийн гүйцэтгэлийн төлбөрийг хүлээлгэн өгснөөр дээрх 291,000,000 төгрөгйг шаардах эрх үүсэж байгаа гэж үзэж байгаа. Энэ нь Иргэний хуулийн 346.2-т заасанд нийцэж байна. Тийм учраас эдгээр 2 ажлын гүйцэтгэлийг бүрэн хүлээн авсан. Энийгээ Сангийн яамаар мөн баталгаажуулсан учраас үлдэгдэл 291,000,000 төгрөгөө гаргуулах үндэслэл нь мөн тус хуулийн 355.6-д заасан үндэслэлээр хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч хийж гүйцэтгэсэн ажилдаа ноогдох хэмжээний хөлсийг авах эрхтэй байдаг тухай байгаа учраас дээрх шаардлагын хүрээнд зөвхөн хийж гүйцэтгэсэн ажлаа баталгаажуулаад хариуцагч хүлээлгэж өгсөн учраас тэр баталгаанд ноогдож хуваарилагдаж үлдсэн төлбөрийг авах нь зүйтэй байна. Тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу гаргаж өгөөч мөн гомдлын шаардлагатай шүүгч нар танилцсан учраас бас дэлгэрүүлээд хэрэггүй байх. Шүүх үндэслэх хэсэг дээрээ дээрх байдлыг хүлээлгэж өгөөд холбоотой тайлбарласан тал дээр бид нар гомдлын шаардлагын хүрээнд Улсын Дээд шүүх дээрх үйл баримтыг буюу талуудын хоорондын тооцоо нийлсэн актыг Иргэний хуулийн 343.1-д зааснаар үнэлсэн нөхцөл байдлууд байгаа гэдгийг давхар дурдъя. гэв.
12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Жалбуу давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...Байхгүй. гэв.
13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батмөнх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хүлээсэн үүрэг цаашид үргэлжилж байгаа. Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээгээ орхиод явсан. Ажлаа орхиод явсан учраас бид 291,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэггүй. Энэ үүргээс чөлөөлөгдсөн гэсэн ийм агуулга бүхий тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Бид ажлаа орхиж яваагүй. Та нар Сангийн яамнаас мөнгөө авчихаад мөнгөө өгөөгүй учраас бид цаашид ажлаа хийх боломжгүй болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээ дээр сар болгон мөнгөө төлнө гэж харилцан үүрэг хүлээсэн. Манайх ажиллаж эднийх сар болгон төлнө. Мөнгөө төлөхгүй байгаа учраас цаашдаа ажил хийх боломжгүй л болсон. Мөн дээрээс нь талуудын хооронд байгуулсан хэлцлийн шинжтэй баримт бичгийг үнэхээр эргэлзээ төрөөд байгаа бол тайлбарлах шаардлага гарна. Хуульд тайлбарлах журмыг заачихсан байгаа. Ер нь баримт бичгийг хуульд зааснаар шууд утгаар тайлбарлана. Харин үг нь шууд утгаар тайлбарлах боломжгүй байгаа. гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А , түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , түүний өмгөөлөгч Г.Жалбуу, Б.Батмөнх нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч А ХХК нь Ж ХХК-д холбогдуулан гэрээний улмаас учирсан хохирол, баталгааны төлбөр, үнийн өсөлтийн улмаас үүссэн хохирол 1,345,104,799 төгрөг гаргуулах-аар нэхэмжилж,
хариуцагч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гээд
сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан буюу шаардлагад 1,936,025,823.98 төгрөгийг нэхэмжилнэ гэснийг,
нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А зөвшөөрөхгүй гэжээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-т зааснаар хариуцагч Ж ХХК-иас гэрээний улмаас учирсан хохирол, баталгааны төлбөр, үнийн өсөлтийн улмаас үүссэн хохиролд 432,673,991 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 912,430,808 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1,936,025,823 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А , өмгөөлөгч Ч.Мөнхсүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , өмгөөлөгч Б.Батмөнх нар эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргасан.
2. Хэрэгт цугларсан нотлох баримтын эх сурвалжийг магадлан, харьцуулан үзэхэд Анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэл тогтоогдож байх ба тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь шийдвэрийг өөрчлөх боломжгүй буюу мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.1-т заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлд хамаарна.
Өөрөөр хэлбэл хуулийн этгээдээс итгэмжлэлээр эрх олгоогүй буюу төлөөлөгчид зохих ёсоор итгэмжлэл олгогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох бөгөөд хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.
Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад баримтаар тодорхойлох ба итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байх буюу мөн хуулийн 64.2.1-д итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зур, тамга, тэмдэг дарсан байх, 64.3-т Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна гэжээ.
Нөгөөтэйгүүр энэхүү итгэмжлэл олгогдсон нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч зөвхөн төлөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах хэдий ч хэргийн оролцогчдын бүрэлдэхүүнд хамаарах этгээд юм.
Нэхэмжлэгч А ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, Ж ХХК-ныг хариуцагч гэж тодорхойлсон буюу хуулийн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад тухайн хуулийн этгээдээс төлөөлөгчид эрх олгогдоогүй мөн Ж ХХК-ны салбар төлөөлөгчийн газрын эрх бүхий этгээд биш Zhongmei Engineering Group Ltd төслийн менежер Чэн Шиэнь/3хх 88/-ээс Б.Номин-Эрдэнэд зөвхөн А ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн хувийг гардаж авах эрхийг, өмгөөлөгч Н.Баярмаад /7хх 140/ ИХШХШТХ-ийн 25.26 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээх эрхийг, Zhongmei Engineering Group Ltd салбар төлөөлөгчийн газрын төлөөлөгч Chen Xian-иас Н.А /8хх 235/-д тус тус олгосон байна.
Эдгээр нөхцөл байдал нь Иргэний хуулийн 29.6, 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.
Тухайлбал Салбар төлөөлөгчийн газрын гэрчилгээ/7хх139/-нд төлөөлөгчийг Chungguang Xu-г, Chen Xian-г тус тус томилсон байх боловч Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан тул салбар төлөөлөгчийн газрын эрх баригч нь хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах бөгөөд үүнтэй холбоотойгоор компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан хуулийн этгээдийн эрхтэй оролцох үндэслэлгүй байна.
3. Анхан шатны шүүхээс тухайн хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт ач холбогдол бүхий тогтоогдсон нөхцөл байдлын талаар бүрэн бодитой үндэслэл бүхий дүгнээгүй буюу маргаан бүхий цаг хугацаанд хариуцагч нарын хууль бус үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон эсэх нөхцөл байдлын талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэжээ.
Үүнд: Нэхэмжлэгч Ар би А ХХК нь болон хариуцагч Ж ХХК-тай замын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх буюу 2,621,302,898 төгрөгийн ажлын хөлстэй 1,1 км замыг мөн 3,900,000 төгрөгийн ажлын хөлстэй 1.74 км замын ажлыг хийж, гүйцэтгэхээр гэрээг байгуулсан.
Нэхэмжлэгчээс 1,1 замын ажлыг хийж, гүйцэтгэх явцад ажлын гүйцэтгэл бүрэн дуусахаас өмнө тооцоо нийлж, 291,967,803 төгрөгийг Ж ХХК-иас төлөхөөр тооцоо нийлсэн акт үйлдсэн учир энэ төлбөрийг,
1.74 км авто замын ажлын тухайд гэрээт ажлын явцад 54 удаагийн цемент худалдан авалтын явцад цементийн үнэ огцом өсөж, гүйцэтгэгчид 10 хувиас тооцоолоогүй 215,654,295 төгрөгийн зардал гарсан, хариуцагч, гэрээт ажил захиалагчийн буруугаас 41 хуулийн этгээд, иргэнтэй байгуулсан гэрээний төлбөр 837,482,701 төгрөг, нийт 1,345,104,799 төгрөгийг нэхэмжилсэн.
Энэхүү шаардлагын хариу тайлбартаа хариуцагч Ж ХХК-иас 291.967.803 төгрөгийг гэрээнд заасан хугацаагаар хэрэгжүүлнэ,
1.74 км авто замын, 3.900.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийн төлбөр 2,051,017,073 төгрөг, Ж ХХК-иас, А ХХК-ний ирүүлсэн хүсэлт, албан бичгийн дагуу 2,168,868,125.45 төгрөгийг төлсөн гээд
1,936,025,823.48 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагыг гэрээний дагуу 2,575,818,549 төгрөгийн ажил хийж, гүйцэтгэсэн, хариуцагчаас зээлээр авсан бараа, материалын үнэ 2,168,868,125.45 хасаж, цементийн үнэ 25,723,567 төгрөг, нийт 432,673,991 төгрөгийг гаргуулахаар 912,430,808 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1,936,025,823 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн.
Эндээс дүгнэвэл анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн оролцогчоос гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй байх бөгөөд шийдвэрийн үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг хэрхэн үнэлж байгаа тухай заагаагүй нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Хэрэгт шинжээч томилсон шүүгчийн захирамж/5хх 96/-д ..Ар би А ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил хэдэн хувьтай хийгдсэн болох одоо хэдэн хувийн гүйцэтгэл үлдсэн эсэхэд дүгнэлт гаргах-тай холбоотой нөхцөл байдлыг тодруулаагүй орхигдуулсан байх ба энэхүү гүйцэтгэсэн ажлын хувь болон хөлсийг тодруулах нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна.
Мөн Ворлд Ланко ХХК-ны шинжээчийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хуваарилаагүй, орхигдуулжээ.
Иймд хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн маргааны үйл баримтад эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж, тэдгээрийн гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.3 дахь заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 137/ШШ2024/00048 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А , түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , түүний өмгөөлөгч Г.Жалбуу, Б.Батмөнх нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А , түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , түүний өмгөөлөгч Г.Жалбуу, Б.Батмөнх нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,315,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ
Н.БОЛОРМАА