Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

 

 

 

 

    2019        02           18                                      160

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: С.Мөнхгэрэл,

Нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,

Шүүгдэгч:Б.Б, түүний өмгөөлөгч Э.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  холбогдох эрүүгийн 1709015560897  дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

 Монгол Улсын иргэн,  1981 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг 13 дугаар гудамж, 336 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

-Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 574 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 2, 124 дүгээр зүйлийн 2, 138 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145,4, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар биечлэн эдлэх ялыг 11 жил 1 сарын хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 1 сарын хорих ялаар,

 Сонгиохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 89 дугаар шүүгчийн захирамжаар  2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

1/ 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтаншагай” барилгын дэлгүүрт М.Сэмжидмаагийн лангуунаас 1.420.000 төгрөгийг,

2/ 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Автоплаза" төвийн 2 давхрын 5 тоот лангуунаас Б.Сийлэгмаагийн 810.000 төгрөгийг,

3/ 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зуун айл" худалдааны төвийн 08 тоот лангуунаас Д.Мядагмаагийн 998.000 төгрөгийг,

4/ 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, Жоби барилгын материалын дэлгүүрт Л.Ганчимэгийн 680.000 төгрөгийг,

5/ 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хү чит шонхор” худалдааны төвийн махын худалдааны 2 дугаар лангуунаас Б.Ариунаагийн 39000 төгрөгийн үнэ бүхий цүнхтэй виза картууд, бичиг баримт, 22800 төгрөгийн үнэ бүхий хэтэвч, 1.300.000 төгрөгийг,

6/ 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” зах дотор С.Ванчинсүрэнгийн лангуунаас

  1. < >учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

     

     

    Шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

                   Хохирогч М.Сэмжидмаагийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн :”...миний лангуун дор байсан цүнхийг ухаад дотор нь байсан мөнгийг аваад явсан байна лээ...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25х/, хохирогч Б.Сийлэгмаагийн“...Би хэрэг гарсан өдөр доод талын 1 давхрын лангуун дээр сууж байсан. Догмаа эгч тэр өдрийн 15 цагийн орчим мөнгөө алдчихлаа гэж хэлсэн.Догмаа гэгч манай дээд давхрын 5 номерын лангуун дээр худалдагчаар ажиллагдаг хүн. Би өдрийн олсон орлогоо орой нь Догмаа эгчээс авдаг. 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 810 000 төгрөг хулгайд алдагдсан гэж Догмаа гэч над руу утсаар ярьсан.тэр өдөр үнэхээр 810 000 төгрөгийн бараа зарагдсан байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 51 х/,

     

                   Гэрч М.Жигүүндогмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Би 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Автоплаза төвийн 2 давхрын 5 тоот павилонд ажпын байрандаа байх үед 14 цагийн үед үл таних 30 гаран насны эрэгтэй орж ирээд приус-20 шалавч, рулийн бүрээс, олбог үзье гэсэн. Би түүнд хэлсэн зүйлүүдийг нь үзүүлсэн. Шалавчаа павилоны гадна коридороос гаргаж ирж үзүүлэх үед тэр залуу павилон дотроос гарсан. Тэгснээ би эргээд ирье гэчихээд гараад явсан. Тэгээд тэр залуу эргэж орж ирээгүй. Тэрнээс хойш 10 орчим минутын дараа өмнө нь олбог авсан хүн орж ирээд олбогоо буцаая гэсэн. Би олбогоо аваад мөнгийг нь буцааж өгөх гэсэн чинь орлогын мөнгө хадгалдаг цаасан хайрцаг мөнгөтэйгөө алга болсныг мэдсэн...810 000 төгрөг алдсан...харвал танина...” гэсэн мэдүүлэг/хх-ийг 52, 53х/,

     

                   Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-42х/,

     

                   Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 45-49х/,

     

                   Хохирогч Д.Мядагмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :“...Өнөөдөр 13 цаг өнгөрч байх үед манай лангууны дэргэд хар саарал өнгийн саравчтай малгайтай, хөндлөн судалтай улаан хүрэн өнгийн цамцтай, цайвар өнгийн шорттой, цайвар өнгийн пүүзтэй жижиг нэг мөрний үүргэвч цүнхтэй, 170 орчим см өндөртэй туранхай залуу ирээд электрод авъя гэсэн. Тэгээд би гадагш гараад 3-тай электрод аваад ирэх хооронд миний лангууны араар ороод лангуун дотор байсан мөнгөний хайрцагт байсан 998.0С)0 төгрөгийг аваад явчихсан байна. Камерын бичлэгийг нь авчихсан байгаа. Тэр залуу намайг гадагш гаргахдаа манай өөдөөс харсан лангууны хүүхнийг бас юм авъя гээд лангуун дээр нь байхгүй зүйлийг хэлээд гарсан байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 77-80х/,

     

                   Хохирогч Л.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :“...2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Жоби төвийн барилга материал бөөний төвийн дэлгүүрт худалдагч хийж байсан юм. Тэгсэн чинь манай дэлгүүрт 17 цагийн үед 175 см өндөртэй, улаан фодволк, хар малгай, жинсэн өмдтэй, үл таних 40 орчим настай эрэгтэй хүн орж ирчихээд хаалгаа авчихий гэж хэлэхээр нь юу хаалга юм гэсэн намар хийлгэсэн 4 ширхэг хаалга байгаа. Тэрийгээ авна гэж хэлээд надтай ярьсан...Тэгээд би хаалганы булан авч өгөх гээд хаалганы хажууд байдаг шкафны хаалга онгойлгоод хаалганы булан бэлдээд уутанд хийгээд лангуу хэсэг рүү харахгүй арагшаа хараад зогсож байсан чинь нөгөө ах хөөе наад дугуй гэж хэлээд гараад яваад өгсөн. Тэгэхээр нь би дугуйгаа авчихаад эргээд ороод ирэх байх гээд бодоод байж байсан. Лангууны шүүгээ онгойлгоод мөнгөө харахад шүүгээ дотор байсан орлого мөнгө 500.000 төгрөг авчихаад гараад явсан байсан хяналтын камер үзэхэд нөгөө ах хулгайлаад явж байна лээ ...” гэсэн мэдүүлэг/хх- ийн 100-103, 104-105х/,

     

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 94-96х/, хатуу дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 98-99х/,

     

              Хохирогч Б.Ариунаагийн мөрдөн байцалатын шатан өгсөн:”...хяналтын камерын бичлэгээ ухрааж үзтэл тэр залуу шкафан дээр байсан миний цүнхийг шуудайнд ороогоод аваад явсан болохыг мэдсэн...тэр залууг харвал танина...бэлэн 1.3 сая төгрөгийн хохирлыг гаргуулж өгөхийг хүсч байна...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 136-137, 138х/,

     

              Гэрч Д.Ихбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ариунаа хяналтын камераа шалгаж шүүж үзсэн чинь тэр залуу нь хяналтын камерын дор хэсэгт байдаг шкафнаас цүнхтэй мөнгийг нь аваад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 141 -142х/,

     

              “...15 ширхэг гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэнэ...Баясгалмаа       овогтой Баярсайханы...хурууны хээний дардастай...үүсгэгдсэн байна...” гэх 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 06/417 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 151-166х/,

     

               Дамна хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 171-172х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 129-132х/,

     

              Хохирогч Б.Туулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би СБД-ийн 10-р хороо жоби худалдааны төвд 1 давхрын А/42 лангуу ажиллуулдаг. 2018.05.27-ны 18 цагийн үед лангуугаар улаан хүрэн малгайтай, цэнхэр өнгийн яак өмссөн, 165-170 см орчим өндөр, үүдэн дээд шүдгүй, шар царайтай, туранхайдуу, 30-35 орчим насны залуу ирээд надаас “угаалтуурын тосгуур 10 ш, крант 10 ш, 100 ш өлгүүр авъя” гэж хэлсэн. Би тухайн хүний хэлсний дагуу лангуугаа эзэнгүй орхиод агуулахаас уг бараануудыг авчрах гээд явчхаад ирэхэд уг залуу байхгүй байсан ба лангууны араар нуугаад тавьчихсан байсан түрийвч хулгайлчихсан... улаан өнгийн эмэгтэй түрийвч дотор нь 400.000 төгрөг бэлнээр, банкны картууд, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлээ алдсан...” "... Тухайн алдсан түрүүвч дотор миний өөрийн иргэний үнэмлэх, хаан банкны алтан карт, бэлнээр 400.000 төгрөг хамт байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 212-213 х/,

     

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 206-208х/, 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02/271 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 218-231 х/,

     

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 2-4х/,

              Хатуу дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 6-7x1, д

              Дамна хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 20-21х/,

              Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 11-17х/,

              Яллагдагч Б.Бы үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэ- мэдүүлэг/хх-ийн 30-33, 58-59, 83-84, 117-120, 192, 236-239, 2хх-ийн 28-31, 104х Ял шалгасан хуудас /2хх-ийн 53х/,

              Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 34 71 87, 121, 199, 246х/,

              Эд мөрийн баримтаар тооцох тухай мөгчдөгийн тогтоол /хх-ий- 97, 2хх-ийн 5х/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

     

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

     

    Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан болон амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго нөлөөлсөн гэж үзнэ.

     

    Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

     

    Иймд шүүгдэгч Б.Быг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

     

    Шүүгдэгч Б.Б нь урьд 4 удаагийн ял шийтгэл эдлэж байсан хэдий ч шинэ хууль гарсантай холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 89 дугаартай шүүгчийн захирамжаар 2002 оны эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг 2015 оны эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сар 22 хоногийн хорих ял болгон дүйцүүлэн хасч, уг ялаас нь чөлөөлсөн байх бөгөөд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

     

    Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, ял шийтгэлийн хувьд шүүгдэгчид 2 жил 5 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргасаныг шүүх хүлээн авах нь зүйтэй байна.

     

    Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

     

    Энэ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийг хохирлын хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас хохирогч М.Сэмжидаад  1420000 төрөгийг, хохирогч С.Сийлэгмаад 810 000 төгрөгийг, хохирогч Д.Мядагмаад 998000 төгрөгийг, хохирогч Л.Ганчимэгт 680000 төгрөгийг, хохирогч Б.Ариунаад 1 361 800 төгрөгийг, хохирогч  С.Ванчинсүрэнд 1 030 000 төгрөгийг, хохирогч Б.Туулд 467 300 төгрөгийг тус тус гаргуулж  олгохоор шийдвэрлэв.

     

    Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд хуульд заасан хорих ялыг оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

     

    Шүүгдэгч Б.Б нь 132 цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэг хавсарган үлээх нь зүйтэй байна.

     

    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     

    1. Шүүгдэгч Боржгон овогт Баясгалмаагийн Баярсайханыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсгүэй.

     

    3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

     

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бы урьд цагдан хоригдсон  132 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

     

    5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас хохирогч /Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 81-23 тоотод оршин суух ЦЗ55031007/ М.Сэмжидаад  1 420 000 төрөгийг, /хохирогч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Крестал тауны 804-601 тоотод оршин суух РД-ВЭ75101260/ С.Сийлэгмаад 810 000 төгрөгийг, Сонгиохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 7-11 тоотод оршин суух РД-ВЙ75050403/ Д.Мядагмаад 998 000 төгрөгийг, /хохирогч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,  11-33 тоотод оршин суух РД-ВЧ99101608 Л.Ганчимэгт 680 000 төгрөгийг/, /хохирогч Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол 24-39 тоотод оршин суух РД-МЭ780219096/ Б.Ариунаад 1 361 800 төгрөгийг,  /Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 63-55 тоот РД-ИО49022810/ С.Ванчинсүрэнд 1 030 000 төгрөгийг, хохирогч /Сүхбаатар дүүргийн 23 дугаар хороо, 8 тоотод оршин суух РД-ОА79040620/ Б.Туулд 467 300 төгрөгийг тус тус гаргуулж  олгосугай.

     

    6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэг хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

     

    7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

     

    8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

    9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

     

     

     

     

     

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ