| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2016/0723/З |
| Дугаар | 164 |
| Огноо | 2017-03-09 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 164
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Б.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдох “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн О.Золбоо, З.Буянхишиг нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/281 дүгээр захирамжийн Ц.Дэмбэрэлнямд холбогдох хэсгийн, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн Б.Оюунтөгсд холбогдох хэсгийн, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/17 дугаар захирамжийн Б.Мөнхдоржид холбогдох хэсгийн иргэн Б.Алтангэрэлийн хүсэлт гаргасан газартай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгуулж, газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэж газар эзэмших эрх олгохыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт хэргийн оролцогчдоос ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, эвлэрэх хүсэлтийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч тал “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн О.Золбоо, З.Буянхишиг нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/281 дүгээр захирамжийн Ц.Дэмбэрэлнямд холбогдох хэсгийн, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн Б.Оюунтөгсд холбогдох хэсгийн, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/17 дугаар захирамжийн Б.Мөнхдоржид холбогдох хэсгийн иргэн Б.Алтангэрэлийн хүсэлт гаргасан газартай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох “...газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэж газар эзэмших эрх олгохыг даалгах” шаардлагаа дэмжиж, хариуцагчтай харилцан буулт хийн эвлэрэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Алтангэрэл, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хадбаатар, гуравдагч этгээд Б.Мөнхдорж, Ц.Дэмбэрэлням нараас шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...Нэхэмжлэгч тал “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн О.Золбоо, З.Буянхишиг нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/281 дүгээр захирамжийн Ц.Дэмбэрэлнямд холбогдох хэсгийн, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн Б.Оюунтөгсд холбогдох хэсгийн, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/17 дугаар захирамжийн Б.Мөнхдоржид холбогдох хэсгийн иргэн Б.Алтангэрэлийн хүсэлт гаргасан газартай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,
Нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох “...газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэж газар эзэмших эрх олгохыг даалгах” шаардлагаа дэмжиж,
Нэхэмжлэгч тал: 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн кадастрын зургаар тогтоосон хил хязгаарт нийцүүлэн хашаагаа татаж барих үүрэг хүлээнэ.
Хариуцагч тал: 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн кадастрын зургийн дагуу иргэн Б.Алтангарэлд 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх эрх олгох, мөн газар эзэмшигч Б.Мөнхдорж, Ц.Дэмбэрэлням нарын эзэмшлийн газрын нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байгаа зургийг “Шулуун шугамын оргил” ХХК-ийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хэмжилтээр хэмжигдсэний дагуу өөрчлөлтийг хийх үүрэг хүлээнэ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: О.Золбоо, З.Буянхишиг, Б.Мөнхдорж, Ц.Дэмбэрэлням нар нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн кадастрын зурагтай танилцсан бөгөөд энэхүү кадастрын зургийн дагуу газар эзэмших эрх нь хөндөгдөхгүй гэж үзэж, хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн болно.
Талуудын хэн аль нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дах хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг уншиж танилцсан тул уг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн захирамжид гомдол гаргахгүй болно.” гэж дурьдаад “Шулаан шугамын оргил” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн кадастрын зургийг эвлэрлийн гэрээнд хавсаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтангэрэл нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн О.Золбоо, З.Буянхишиг нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/281 дүгээр захирамжийн Ц.Дэмбэрэлнямд холбогдох хэсгийн, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн Б.Оюунтөгсд холбогдох хэсгийн, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/17 дугаар захирамжийн Б.Мөнхдоржид холбогдох хэсгийн иргэн Б.Алтангэрэлийн хүсэлт гаргасан газартай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгуулах, газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэж газар эзэмших эрх олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн О.Золбоо, З.Буянхишиг нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/281 дүгээр захирамжийн Ц.Дэмбэрэлнямд холбогдох хэсгийн, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн Б.Оюунтөгсд холбогдох хэсгийн, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/17 дугаар захирамжийн Б.Мөнхдоржид холбогдох хэсгийн иргэн Б.Алтангэрэлийн хүсэлт гаргасан газартай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргажээ.
Нэхэмжлэлийг Б.Алтангэрэл өөрөө гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу Б.Алтангэрэл нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн О.Золбоо, З.Буянхишиг нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/281 дүгээр захирамжийн Ц.Дэмбэрэлнямд холбогдох хэсгийн, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн Б.Оюунтөгсд холбогдох хэсгийн, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/17 дугаар захирамжийн Б.Мөнхдоржид холбогдох хэсгийн иргэн Б.Алтангэрэлийн хүсэлт гаргасан газартай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсаныг батлах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох “газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэж газар эзэмших эрх олгохыг даалгах” тухай шаардлагын тухайд талууд харилцан буулт хийж, эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч тал “2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн кадастрын зургаар тогтоосон хил хязгаарт нийцүүлэн хашаагаа татаж барих” үүрэг хүлээж, хариуцагч тал “2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн кадастрын зургийн дагуу иргэн Б.Алтангарэлд 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх эрх олгох, мөн газар эзэмшигч Б.Мөнхдорж, Ц.Дэмбэрэлням нарын эзэмшлийн газрын нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байгаа зургийг “Шулуун шугамын оргил” ХХК-ийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хэмжилтээр хэмжигдсэний дагуу өөрчлөлтийг хийх” үүрэг хүлээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Золбоо, З.Буянхишиг, З.Буянхишиг, Б.Мөнхдорж, Ц.Дэмбэрэлням нар нь “2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн кадастрын зурагтай танилцсан бөгөөд энэхүү кадастрын зургийн дагуу газар эзэмших эрх нь хөндөгдөхгүй гэж үзэж, хүлээн зөвшөөрсөн”-өө тус тус илэрхийлсэн байна. Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Б.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хадбаатар, гуравдагч этгээд Б.Мөнхдорж, Ц.Дэмбэрэлням нар гарын үсэг зурсан байх бөгөөд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанаас Б.Хадбаатарт эвлэрэх эрх олгосон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.4-т “нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар нэхэмжлэгч хариуцагч ийнхүү эвлэрсэн, энэ нь гуравдагч этгээдүүдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй болохыг гуравдагч этгээдүүд илэрхийлсэн, түүнчлэн хэргийн оролцогчид мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй
бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэсэн заалтыг уншиж танилцан, захирамжийн үр дагавар тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсаныг, үлдсэн шаардлагад нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Алтангэрэл нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн О.Золбоо, З.Буянхишиг нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/281 дүгээр захирамжийн Ц.Дэмбэрэлнямд холбогдох хэсгийн, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн Б.Оюунтөгсд холбогдох хэсгийн, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/17 дугаар захирамжийн Б.Мөнхдоржид холбогдох хэсгийн иргэн Б.Алтангэрэлийн хүсэлт гаргасан газартай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлагаасаа татгалзсаныг, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох “газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэж газар эзэмших эрх олгохыг даалгах” тухайн шаардлагаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА