Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 202/МА2024/00023

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 136/ШШ2024/00251 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дүгээр заалтад ...гэрлэгчдийн гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгүүдийг Дорноговь аймгийн * тоот 43,15 мкв 1 өрөө орон сууц буюу 90,000,000 төгрөг, Дорноговь аймгийн * тоот авто зогсоол буюу 5000,000 төгрөг, Дорноговь аймгийн * тоот 567 мкв гэр, орон сууцны хашааны газар буюу 5000,000 төгрөг, * ДГН улсын дугаартай Тоёота приус маркийн суудлын автомашин буюу 12,000,000 төгрөг бүгд 112,000,000 төгрөг, нэг хүнд оногдох хэсгийг 28,000,000 төгрөг гэж тогтоож,

-гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгүүдийг Н.Б, Э.А, хүү Б.Д, охин Б.М нарт тэнцүү хувааж, нэхэмжлэгч Э.А, хүү Б.Д, охин Б.М нарт оногдох хэсгийг нийт 84,000,000 төгрөг буюу Дорноговь аймгийн *тоот 43,15 мкв 1 өрөө орон сууцыг бүхэлд нь үлдээх буюу 3 хүнд оногдох орон сууцны үнэлгээг 67,500,000 төгрөг гэж, бусад хөрөнгүүд болох автомашины зогсоол, хашааны газар, приус 20 загварын автомашины үнэлгээнүүдийн хувьд оногдох хэсгүүд болох 16,500,000 төгрөгийг хариуцагч Н.Б гаргуулж нэхэмжлэгч Э.А болон хүү Б.Д, охин Б.М нарт олгох,

-хариуцагч Н.Б нийт оногдох хэсгийг 28,000,000 төгрөг буюу орон сууцны 1 хүнд оногдох хэсэг болох 22,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.А гаргуулж хариуцагч Н.Б олгох, авто зогсоол, хашааны газар, * ДГН улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашин зэргийн 1 хүнд оногдох хэсгүүд бүгд 5,500,000 төгрөг гэж тогтоож, хариуцагч Н.Б * тоот ажлын байрыг хуваах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

-5 дугаар заалтад Дорноговь аймгийн *тоот 43,15 мкв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Э.А, хүү Б.Д, охин Б.М нарын нэр дээр бүртгэхийг, Дорноговь аймгийн * тоот авто зогсоол, Дорноговь аймгийн * тоот 567 мкв гэр, орон сууцны хашааны газрын өмчлөгч Н.Б дээр нэмж нэхэмжлэгч Э.А, хүү Б.Д, охин Б.М нарыг бүртгэхийг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст даалгасугай гэж тус тус өөрчилж, хариуцагч Н.Б давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Н.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ

А.САЙНТӨГС