Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: З.Энхжаргал,

Нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,

Шүүгдэгч:У.Ж /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   холбогдох эрүүгийн 1709020030418  дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Баруун туруун суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын талбайн мэргэжилтэй, ам бүл 2, аавын хамт Увс аймгийн Улаангом сумын 11-р баг 04-26 тоотод оршин суух, Лакс бааранд хамгаалагч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Яллагдагч У.Ж нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөно Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” нэртэй бааранд хохирогч унтаж байхад нь түүний халааснаас түрүүвчийг авч дотор нь байсан картнаас 500.000 төгрөгийг уншуулж хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Ж мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Хохирлоо төлсөн, Аавын бие муу байгаа, би харж ханддаг юмаа.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Хөнгөн ял оноож өгнө үү...”  гэв.

 

   Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч в / хх-ийн 19-р х/, гэрч О.Өлзийсайхан /хх-ийн 20/, гэрч У.Ж /хх-22-23/ нарын мэдүүлэг,  У.Жы ял шалгах хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч У.Ж нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөно Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” нэртэй бааранд хохирогч Х.Одгийвийг унтаж байхад нь түүний халааснаас түрүүвчийг авч дотор нь байсан картнаас 500.000 төгрөгийг уншуулж хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар үйлдсэн гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

 

Шүүгдэгчийн  дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Хн “2017 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө "Лакс” нэртэй бааранд ажлын 3 хүнтэй хамт орж үйлчлүүлсэн юм тэгээд ороод 1 шил архи авч уугаад ядраад унтсан байсан ба сэрсэн чинь миний гар утас байхгүй болсон байсан хамгаалагчаас асуусан чинь манай нэг хамгаалагч нэг утас олсон гэсэн тэр хамгаалагчаа дуудъя гэж хэлсэн, нөгөө хамгаалагч нь 30 минутын дараа ирж утас өгсөн тэгээд утсаа зваад шууд гараад АТМ-с 10.000 төгрөг аваад утсан дээр мессеж ирсэн байсан тэгсэн чинь миний төрийн банкны картнаас 500.000 төгрөгний гүйлгээ хийсэн байсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч О.Өлзийсайханы “...манай бааранд ажилладаг /95969290/ Жакс гээд хамгаалагч тэр залуугийн халааснаас юм авч байгаа харагдсан юм тэгээд намайг чимээгүй байгаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг

 

Гэрч У.Жгийн “...2017 оны 11 дүгээр сарын 0.7-ны өдрөөс 08-ыг шилжих шөнө Лакс нэртзй бааранд хамгаалагчаар ажиллаж байсан юм. Тэгээд хэдэн залуучууд гаднаас орж ирсэн, тэр залуучууд текен дээр тооцоо хийж байхад би нэгнийх нь виза картны кодыг сонссон. ...автобусны буудлын АТМ ороод төрийн банкны виза картнаас 50.000 төгрөг авах гэж байгаад 500.000 төгрөг аваад картыг түрүүвчинд нь хийгээд согтуу унтаж байсан залуугийн халаасанд нь хийсэн асуудал болсон юм. Тэр үед зөөгч Өлзийсайхан намайг харсан тэгээд би дуугүй байгаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

 Эд мөрийн баримт /бичлэг бүхий Сиди 1 ширхэг/ хх-ийн 47 дугаар хуудас/,

 

цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 9 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан болон амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго нөлөөлсөн гэж үзнэ.

 

 Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч У.Жгийн хувьд улсын яллагч /прокурор/-той маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч У.Ж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч У.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс У.Жд хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.

 

Шүүгдэгч У.Ж нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирол төлбөргүй болохыг дурьдах  нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 500 000 төгрөг хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч У.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсгүэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тусгай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч У.Ж нь цагдан хоригдсон,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.Жд авсан хувийн баталгаа гаргах  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ