Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 138

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: П.Бямбасүрэн,

Нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,

 

            Шүүгдэгч Г.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 18090 3927 0915  дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1955 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гидро геологич мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Баатархайрханы гудамж 1036 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Г.Б нь 2015 оны 05 дугаар сард Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураах ажил авна, хүүхдүүдийн бизнест нь нэмэр болно” хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч30 000 000 төгрөгийг 7 хоногийн дараа өгнө хэмээн хуурч авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ:”2015 оны 2 сарын сүүлээр миний хүү Машбат, Давааням нар танилцаад хамтраад юм хийж байсан.Өндөр Заяа ХХК нь байшин нураах ажил байна гэдгийг би ээжид нь хэлсэн.Юм үнэнээр байх нь зөв байх.Намйаг үзээд судлаач гэхээр нь очиж уулзсан.Даваадорж бас хамт байсан.Захирал нь Долгорсүрэн байсан.100 айлын дан барилгуудыг буулгана гээд компанид санал тавьсан гэж байсан.Зөвхөн буулгалтанд 600 сая төгрөг өгнө.Урьдчилгаанд 60 сая төгрөг авна гэсэн.Тэгээд эргээд уулзий гэж хэлээд гарсан.Тухайн үед хоёр хүүхэддээ хэлсэн.60 сая төгрөг байхгүй гэж хэлсэн.Хүүхдүүд ашигтай ажил байна гээд байхаар нь би дагаж очсон.Захирал Долгосүрэн нь манай хоёр хүүхэд луу утасдсан байсан.Танайх хийхгүй бол өөр компанид өглөө шүү гэсэн байсан.Тэгээд очоод ярьж байгаад урьдчилгаа 30 сая төгрөг өгөхөөр болсон.Тухайн үед Давааням 30 сая төгрөг өгсөн.Буулгалтын 600 сая төгрөг юм байна өндөр ашинтай юм байна гэж ойлгоод Давааням өндөр хүүтэй зээл авсан нь үнэн.Тэгээд бид нар мөнгөө аваад Өндөр Заяа ХХК дээр очсон.Тэгээд 3.4-нд Өндөр Заяа ХХК-тай гэрээ хийсэн.Долгорсүрэнгийн гарын үсэгтэй гэрээ байгаа.Би хүүтэй зээлээч, барилга буулгачий гэж мөнгө аваагүй.Тухайн гэрээ байгуулсны дараа би ч очсон, тухайн үед хүүхдүүд ч очсон.7 хоног гээд байсан яасан бэ гэсэн.Тэгээд бүтэн 4 сар өнгөрсөн ажил эхлээгүй, наадам болсон.Тухайн үед өөр компаниуд ч бас мөнгө өгсөн байсан.Тэгээд би өөрөө болохоо байлаа гээд хөөцөлдсөн.Больё гэж хэлсэн.Надад Өндөл Заяа ХХК-ны захирал Долгорсүрэн 32 сая төгрөг буцааж өгнө гэж хэлсэн.Би яг баримтаар 27 сая төгрөг Өндөр Заяа ХХК-иа авсан нь үнэн.Би тэр мөнгийг цувуулсаар байгаад л авсан.Одоо би энэ 30 сая төгрөгийг төлнө.Би бол бас энхий цагаан тагтаа биш ээ. Одоо хохирлын үлдэгдэл төлбөр 12 500 000 төгрөгийг 2019 оын 03 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулна.Даваанямын дансруу 6 000 000 төгрөгөөр нэг, 1499 000 төгрөгөөр нэг удаа шилжүүлсэн.Би хүний мөнгө замаас нь авсан нь үнэн.Махны бизнес хийх гэж байгаад шатсан.27 саяыг авсан нь үнэн.Гэхдээ одоо би 30 саяыг төлж барагдуулна аа.Залилчий гэсэн санаа байгаагүй юмаа.Хүний мөнгө ашигласан алдаа гаргасан.Төлөх боломж байгаагүй юм.2016 оны 1 сард мөнгө төлөх талаар Баталгаа гаргасан нь үнэн.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, би одоо тэтгэвэр 340 000 төгрөг авдаг. гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг хохирогч мэдүүлэхдээ: 2015 оны 02 дугаар сарын сүүлээр манай хүү Лхагвадорж манай хүүгийн найз Машбат нар Өндөрзаяа ХХК-с барилгын ажил олоод манай хүүгийн найз Машбат нь манай хүү Лхагвадоржид хэлээд мөнгө хэрэгтэй байна гээд хэлсэн чинь надтай Машбатын аав Болдбаатар утсаар яриад барилгын ажил байна 2 давхар орон сууц нарыг нураагаад энэ суурин дээр нь шинэ барилга барих гэж байгаа юм гэрээ хийгээд санхүүжилт нь 7 хоногийн дараа орно гэхээр нь би Болдбаатар луу залгаад мөнгө олдох боломжтой 3 хувийн хүүтэй гэж хэлсэн өө тэгвэл мөнгийг нь авчих гэрээ хийгээд 7 хоногийн дараа орно гээд би Лхагвадоржоор дамжуулан Болдбаатарт бэлнээр нь хүлээлгэн өгсөн, тэр үеэс хойш 4 сар би 30 сая төгрөгний хүү төлж байгаад би Болдбаатар луу одоо наад ажпаа боль би мөнгөө авмаар байна гэхэд нөгөө газраасаа мөнгөө авах гээд хөөцөлдөөд байна, гэсээр 2015 оны 12 дугаар сар болсон, 2015 оны 12 дугаар сард Сүхээгээс “Өндөр Заяа” ХХК-аас миний өгсөн 30 сая төгрөгийг төлсөн буцааж өгсөн эсэхийг асууж өгөө гэхэд Болдбаатар гэдэг хүн 30 сая төгрөгийг  гарын үсэг зураад авсан байна гэж хэлсэн. Болдбаатар гэх хүн Должинсүрэнгээр далимдуулан миний өгсөн мөнгийг урьдчилан авч хэрэглээд одоог хүртэл өгөхгүй залилсан.Одоо аваагүй үлдсэн 12 500 000 төгрөгөө гаргуулж авмаар байна.17 500 000 төгрөгийг авсан нь үнэн гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч /хх-ийн 13,14-16х/, гэрч Г.Должинсүрэн /хх-ийн 21-22/, Н.Лхагвадорж /хх-24,72-73/, яллагдагч нарын өгсөн мэдүүлэгүүд, шүүгдэгч Г.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б нь 2015 оны 05 дугаар сард Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураах ажил авна, хүүхдүүдийн бизнест нь нэмэр болно” хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.Даваанямаас 30000000 төгрөгийг 7 хоногийн дараа өгнө хэмээн хуурч авсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Г.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Б.Давааням мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 02 дугаар сарын сүүлээр манай хүү Лхагвадорж манай хүүгийн найз Машбат нар Өндөрзаяа ХХК-с барилгын ажил олоод манай хүүгийн найз Машбат нь манай хүү Лхагвадоржид хэлээд мөнгө хэрэгтэй байна гээд хэлсэн чинь надтай Машбатын аав Болдбаатар утсаар яриад барилгын ажил байна 2 давхар орон сууц нарыг нураагаад энэ суурин дээр нь шинэ барилга барих гэж байгаа юм гэрээ хийгээд санхүүжилт нь 7 хоногийн дараа орно гэхээр нь би Болдбаатар луу залгаад мөнгө олдох боломжтой 3 хувийн хүүтэй гэж хэлсэн өө тэгвэл мөнгийг нь авчих гэрээ хийгээд 7 хоногийн дараа орно гээд би Лхагвадоржоор дамжуулан Болдбаатарт бэлнээр нь хүлээлгэн өгсөн, тэр үеэс хойш 4 сар би 30 сая төгрөгний хүү төлж байгаад би Болдбаатар луу одоо наад ажпаа боль би мөнгөө авмаар байна гэхэд нөгөө газраасаа мөнгөө авах гээд хөөцөлдөөд байна, гэсээр 2015 оны 12 дугаар сар болсон, 2015 оны 12 дугаар сард Сүхээгээс “Өндөр Заяа” ХХК-аас миний өгсөн 30 сая төгрөгийг төлсөн буцааж өгсөн эсэхийг асууж өгөө гэхэд Болдбаатар гэдэг хүн 30 сая төгрөгийг  гарын үсэг зураад авсан байна гэж хэлсэн. Болдбаатар гэх хүн Должинсүрэнгээр далимдуулан миний өгсөн мөнгийг урьдчилан авч хэрэглээд одоог хүртэл өгөхгүй залилсан, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Болдбаатартай уулзаад та худлаа ярих хэрэггүй шүү. “Өндөр Заяа” ХХК-наас 30 сая төгрөг авсан байна гэхэд тиймээ би авсан гэж хэлсэн. Болдбаатар би мөнгийг нь авсан нь үнэн учраас 1 сарын 17-нд хүүтэй нь танд өгөе гэж бичиг өгөөд одоог хүртэл өгөөгүй, Болдбаатар мөнгөний хүү төлж бай гээд 10 сая төгрөг өгсөн, би Болдбаатарт миний мөнгийг аваад манай наймаанд оруулж өсгөж байгаад өгөөрэй гэж хэлээгүй, надтай утсаар ярихгүй зугтаадаг хүн юун махны наймаа хийлгэх гэж мөнгө өгнө гэж юу байхав дээ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 14-16 дугаар/

 

Гэрч Г.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Г.Бын таньдаг, Болдбаатар өөрийн “Товуу засаг” ХХК-ний нэрээр 150.000.000 төгрөгний ажлын гэрээ хийгээд 30 сая төгрөгний урьдчилгаа өгсөн, 2015 оны 05 дугаар сард Болдбаатар ирээд ахынх нь  бие өвдөөд ажлаа хийж чадахгүй боллоо тийм учраас гэрээгээ цуцалж танай ХХК-нд өгсөн мөнгөө буцааж авмаар байна гэхээр нь би зөвшөөрч мөнгийг 2015 оны 8 дугаар сарын 07-нд 3000000 төгрөг, 2015 оны 08 сарын 13-нд 3000000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 17-нд 3000000 төгрөг, 2015 оны 08 сарын 20-нд 5000000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын  5000000 төгрөг, 2015 оны 09 сарын 09-нд 2000000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 15-нд 3000000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2000000 төгрөг тус тус касснаас бэлнээр авсан, нийт Болдбаатарт кассаар 26 сая төгрөг бэлнээр 5 сая төгрөгийг Болдбаатарын гэрийн гадаа цаасан дээр бичээд тэмдэглэл бичиж авсан, 2 сая төгрөгийг хүүнд нь өгсөн, Болдбаатарт одоо мөнгө тооцоо байхгүй, Давааням гэх хүнийг танихгүй, Болдбаатарын хүү Машбат нь  “Товуу Засаг” ХХК-ийн захирал гэж явдаг учраас гэрээ хийж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

 

                  Гэрч Н.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... 2015 оны эхээр Машбат түүний аав Болдбаатарын хамт 100 айлын “Өндөр Заяа” ХХК- дээр очсон, урьдчилгаа 30 сая төгрөг өгвөл уг ажлыг хийж болно гэхээр нь Болдбаатар ээжтэй ярьж мөнгө зээлхээр болоод ээжийн явуулсан 30 сая төгрөгийг кассанд тушаасан, гэтэл нөгөө ажил хийгдэхгүй удаад ээж Давааням мөнгөө буцааж авахаар болтол өгөхгүй удаад байсан, Болдбаатар нөгөө ХХК нь манай 30 сая төгрөгийг өгөхгүй бай-з гээд 4 сар болоод байж байтал ээж над руу яриад Болдбаатар мөнгөө авсан мөртлөө өгөөгүй худлаа яриад яваад байна гээд ээж хотод ирээд Болдбаатартай уулзаад сарын дотор мөнгөө авахаар болсон гэж байсан, тэр үеэс хойш утсаа салгаад алга болсон..., 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ээж Давааням, Энхтуяа гэх найзынхаа дансаар 5 сая төгрөг, 03 дугаар сарын 04-ний өдөр 25 сая төгрөгийг над руу ээж өөрийн данснаас шилжүүлсэн... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24, 72-73/, Яллагдагч Г.Б нь “Болд” гэх нэрээр “Өндөр Заяа” ХХК-ийн кассын зарлагын ордероор “Товуу Засаг” ХХК-ийн нэр дээр мөнгө хүлээн авсан байсан талаарх баримтууд /хх-50-52/, Н.Лхагвадоржийн нэр дээрх Голомт банкны 4009210116 дугаарын дансанд 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 5 сая төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 25 сая төгрөгийн орлого хийгдсэн талаарх дансны хуулга /хх-76/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Иймд шүүгдэгч Г.Быг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын 30 000 000 төгрөгийг хуурч  авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон шударга байх ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай санаа, зорилготой, зөв зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Б нь /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Г.Бын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

 Шүүх шүүгдэгчийг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь, мөн прокурорын саналыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдуулан 10 минут завсарлага авсан бөгөөд хохирогч Г.Давааням нь 30.000.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 17 500.000 төгрөгийг төлсөн нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдох ба тэдгээр нь үлдэх 12 500.000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон тул 2019 оны 03 дүгээр сарын 15-ний өдрийн дотор дээрх 12 500.000 төгрөгийг хэсэгчлэн төлж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүргийг Г.Бт хүлээлгэж байгааг мэдэгдэх нь зүйтэй байна

 

 

Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын хуурч, залилан 30 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Бт нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурдсугай.

 

5.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 17 500.000 /арван долоон сая таван зуу / төгрөг төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан Г.Быг хохирогч  2019 оны 03 дүгээр сарын 15-ний өдрийн дотор 12 500.000 /арван хоёр сая таван зуун/ төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ