Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 137

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

Улсын яллагч: П.Бямбасүрэн,

Шүүгдэгч: Ц.О, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1709010760226 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 14 дүгээр гудамжны 200 тоотод оршин суудаг,

Урьд нь 2015 оны 06 сарын 11-ний өдрийн №775 дугаартай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

  • 2016 оны 08 сарын 29-ний өдрийн №102 дугаартай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

  • 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №111 дугаартай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2016 оны 08 сарын 29-ний өдрийн №102 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэснийг 2018 оны 04 сарын 26-ны өдрийн №397 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын давах гомдлоор хянаж, 4 жил 3 сар 9 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн, хэрэг хариуцах чадвартай,

  •  

  •  

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

             Яллагдагч Ц.О нь үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустын задгайд оршин суух иргэн Э.Сайнбуянгийн зуслангийн байрны вакум цонхоор хууль бусаар нэвтэрч 125 граммтай мөнгөн аяга 1 ширхэг, 68 граммтай мөнгөн аяга 1 ширхэг, модны үндсээр хийсэн шүрэн толгойтой хөөрөг 1 ширхэг, дөрвөлжин чулуутай шаргал өнгийн эмэгтэй бөгж 1 ширхэг, хотон хээтэй шаргал өнгийн бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 2280000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2016 оны 03 дугаар сарын 25-ны оройн 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 43 дугаар гудамжны 434 тоотод оршин суух Б.Энхбаярын хүн байнга амьдрах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч хуучны дунд гарын хар мөнгөн аяга 1 ширхэг, хуучны цулгай цагаан мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж 5300000 төгрөгийн хохирол нийт бусдад 7580000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа 7 үйлдлийг. Хохиролыг бол төлнө өө.Нэмж мэдүүлэх зүйлгүй ...”гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Сайнбуян мэдүүлэхдээ: .2017 оны 08 сарын 30-нд хүүхдийн үсний даахь үргээсэн юм л даа.Тэгээд аав маань ирэхдээ шүрэн толгойтой хөөргөө үлдээгээд шууд хөдөө явсан юм.Манай аавын хөөргийг л өгчих. хохирлоо авмаар байна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Сайнбуян/1-р хх-ийн 10-11/, Ч.Энхбаяр/1-р хх-ийн 223-224/, яллагдагч Ц.О/1-р хх-ийн 49, 184 / нарын өгсөн мэдүүлэгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-11, 218-219, 220-221/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 10, 20 /, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №03/321, /1-р хх-ийн 13-18, 31-41х/, шүүгдэгч Ц.Оын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 60/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.О  хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Мөн 2016 оны 03 дугаар сарын 25-ны оройн 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 43 дугаар гудамжны 434 тоотод оршин суух Б.Энхбаярын хүн байнга амьдрах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч хуучны дунд гарын хар мөнгөн аяга 1 ширхэг, хуучны цулгай цагаан мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж 5300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг нотлогдсон байдлын талаар: Үүнд:

 Хохирогч Э.Сайнбуянгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Хохирогч Э.Сайнбуянгийн: "... эд зүйлсээ шалгаж үзэхэд 2017 оны 09 сарын 12-ны өдөр хулгай орж модны үндсээр хийсэн шүрэн толгойтой хөөрөг 1 ширхэг, дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга хоёр ширхэг, монетон хуримын бөгж 1-ширхэг монетон дөрвөлжин чулуутай бөгж 1 ширхэг алга болсон байсан. Би хулгайд алдагдсан хөөргөө шүрэн толгойтой болохоор 1600000 төгрөгөөр үнэлж байна. Харин бусад эд зүйлээ анх үнэлсэн үнэлгээгээрээ явна..." гэсэн мэдүүлэг/хх 23-25/,

               Хохирогч Ч.Энхбаярын: "... 2016 оны 03 дугаар сарын 25-ны өглөө гэрээсээ гараад орой 19 цагийн үед ирэхэд байшингийн хаалга цоожтой хэрнээ хажуу талынх нь зүүн тийшээ харсан вакум цонхны порчика /салхивч/ нь онгорхой байсан, гэрийнхээ эд зүйлсийг бүртгээд үзсэн чинь хуучны хоёр ширхэг мөнгөн аяга стенкэн дотроос алга болчихсон байсан, уг аяганы нэг нь дунд гарынх, доод ёроолдоо луу эргэдэг, дарьганга хийцийнх, хар мөнгөн аяга байсан, нөгөө аяга нь дунд гарынх цулгуй цагаан мөнгөн аяга байсан...” гэсэн мэдүүлэг/хх 223-224 /,

                Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд: "... шүүгээний шилэн дээрээс 4 ширхэг гарын мөрийг №6-9 гэж дугаарласан, ... шүүгээний нүднээс 4 ширхэг гарын мөр илэрснийг №2-5 гэж дугаарласан, ... цонхны дотор талаас 1 ширхэг гарын мөр илэрснийг №1 гэж дугаарласан, ...дээрх гарын мөрүүдийг шинжилгээнд хүргүүлсэн... талаар тусгасан. /хх-н 10-11/,

          Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургуудын 3 дугаартай зурагт хууль бусаар бусдын орон байранд нэвтэрсэн цонхны зургийг үзүүлсэн..." /хх-ийн 12-15/,

          Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 43-434 тоот байшингийн зүүн тийш харсан цонх гаднаас дотогш чиглэлтэй онгойсон байсан бид эргэж уг цонхыг хаасан гэж гэрийн эзэн Ч.Энхбаяр хэлсэн, ... зочны мөлхөө тавилга байх ба уг тавилгын урд талын жижиг шүүгээн дотор байсан дунд гарын хуучин цагийн 2 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан байна гэж гэрийн эзэн тайлбар гаргасан, хулгай нэвтэрч орсон гэх байшингийн зүүн талын цонхны салхивчны дотор хөндлөн рам дээрээс 2 ширхэг, мөнгөн аяга байсан гэх зочны өрөөний мөлхөө тавилгын урд талын жижиг шүүгээний хаалганы гадна талын бариул дээрээс 2 ширхэг нийт 4 ширхэг гарын мөрийн илрүүлэн бэхжүүлэн авсан..." талаар тусгасан /хх-ийн 218-219, 220-221х\/,

          Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хийгдсэн эд зүйлийн үнэлгээний комиссын "... Э.Сайнбуянгийн дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг, модны үндсээр хийсэн шүрэн толгойтой хөөрөг, монетон бөгж 2 ширхэг зэргийг 2280000 төгрөгөөр үнэлсэн шийдвэр /хх-ийн 20 /,

          Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хийгдсэн эд зүйлийн үнэлгээний комиссын "... Ч.Энхбаярын дунд гарын хуучны хар мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын хуучны цагаан мөнгөн аяга 1 ширхэгийг 5300000 төгрөгөөр үнэлсэн шийдвэр /2 хх-ийн 10 /,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №03/321 дугаартай дүгнэлтээр: “...шинжилгээнд тэнцэж байгаа №1 дугаартай гарын мөр нь санд М1М000510007620 гэсэн дугаараар бүртгэгдсэн Цогоогийн Отгонбаярын баруун гарын ядам хурууны дардастай, №2 дугаартай гарын мөр нь санд ММ000510016455 гэсэн дугаараар бүртгэгдсэн Цэцэгжаргалын Отгонбаярын зүүн гарын эрхийн хурууны дардастай тус тус тохирч байна..” гэсэн дүгнэлт, гарын мөрний санд бүртгэлтэй гэрэл зурагтай мэдээлэл /хх-ийн 31-41х/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №03/321 дугаартай дүгнэлтээр:   “...шинжилгээнд тэнцэж байгаа №2360 дугаартай шинжилгээнд тэнцсэн алганы хэсгийн гарын мөр нь Цогоо Отгонбаяр гэгчийн баруун гарын алганы дардастай тохирч байна...” гэсэн дүгнэлт, гарын мөрний санд бүртгэлтэй гэрэл зурагтай мэдээлэл /2 хх-ийн 13-18х/,

Яллагдагч Ц.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"... сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн гэрээс зурагтны тавиурын хажуу талын шилэн шүүгээ дотроос хоёр ширхэг мөнгөн аяга болон хувцасны хайрцаг дотроос монетон бөгж хоёр ширхэг байсныг авсан, харин хөөрөг аваагүй, хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна, хохирогчийн хохирлыг бага багаар төлөх болно..., би хохирогч Энхбаярын гэрээс эд зүйл хулгайлсан, бусад таван үйлдэл надад хамаагүй, бусад айлаас хулгай хийсэн зүйл байхгүй, хоёр ширхэг мөнгөн аяга хулгай хийгээд 7 буудлын орчим нэг хүнд зарсан, ямар хүнд зарсан талаараа мэдэхгүй, хохирогчийн хохирлыг барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49, 184/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд улсын яллагчтай маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Иймд Ц.Оыг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал улсын яллагчийн гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шүүхээс гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2-8 жилийн хорих ялтай байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Оыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

 Шүүхээс шүүгдэгч Ц.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хуралдаан дээр улсын яллагчийн гаргасан шүүгдэгч Ц.От энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалаар оногдуулсан нийт 4 жил 3 сар 9 хоногийн хорих ялаас биечлэн эдлэх 3 жил 4 сар 8 хоногийн ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 4 сар 8 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.О нь урьд цагдан хоригдсон 155 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцоох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав. 

Шүүгдэгч Ц.Оаас гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд учирсан хохирол 2 280 000 төгрөгийг гаргуулж хохирогч Энхболдын Сайнбуянд, 5 300 000 төгрөгийг гаргуулж хохирогч Чулуунсүрэнгийн Энхбаяр нарт тус тус олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Цогоогийн Отгонбаярыг  бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Оыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалаар оногдуулсан нийт 4 жил 3 сар 9 хоногийн хорих ялаас биечлэн эдлэх 3 жил 4 сар 8 хоногийн ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 4 сар 8 хоногийн  хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.От оногдуулсан 6 жил 4 сар 8 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар  Ц.Оын цагдан хоригдсон 155 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оаас 2 280 000 /хоёр сая хоёр зуун наяан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн задгайд оршин суух, /РД:ИЮ89071001/ Сартуул овогт Энхболдын Сайнбуянд, 5 300 000 /таван сая гурван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 43-534б тоотод оршин суух, /РД:ЛЕ87012811/ Өлзийт овогт Чулуунсүрэнгийн Энхбаяр нарт тус тус олгосугай.

7. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.РЕНЧЕНХОРОЛ

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

Улсын яллагч: П.Бямбасүрэн,

Нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,

Хохирогч: Э.Сайнбуян,

Шүүгдэгч: Ц.О, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цогоогийн Отгонбаярт холбогдох эрүүгийн 1709010760226 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 14 дүгээр гудамжны 200 тоотод оршин суудаг,

Урьд нь 2015 оны 06 сарын 11-ний өдрийн №775 дугаартай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

  • 2016 оны 08 сарын 29-ний өдрийн №102 дугаартай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

  • 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №111 дугаартай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2016 оны 08 сарын 29-ний өдрийн №102 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэснийг 2018 оны 04 сарын 26-ны өдрийн №397 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын давах гомдлоор хянаж, 4 жил 3 сар 9 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн, хэрэг хариуцах чадвартай,

  •  

  • Боржигон овгийн Цогоогийн Отгонбаяр /РД: УХ99081431/