Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 130

 

 

 

 

 

 

 

 

 

3. Монгол улсын иргэн, 1994 оны 01 дүгээр  сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,”Хаан хүнс” ХХК-д илдэгч ажилтай,  ам бүл 5,  эх дүүгийн хамт  Сонгиохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 70 дугаар гудамж, 8А тоотод оршин суудаг, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай

 

Ламын Гэгээ овогт Амгаланбаатарын Эрдэнэ, регистрийн дугаар НЫ94012314,

 

4.  Монгол улсын иргэн, 1993 оны 0 дугаар сарын 1-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх дүүгийн хамтаар  Сонгиохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Агарын 4 дүгээр гудамжны 26 тоотод оршин суудаг, урьд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 98 дугаар дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж,  хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, хариуцах чадвартай

 

Боржигон овогт Болдын Эрхэм-Очир, регистрийн дугаар ЗЕ93071516,

 

5.  Монгол улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон туул суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн  хамт  Сонгиохайрхан дүүргийн 5 дугаар  хороо, Баянголын 18 дугаар гудамж, 20 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай

 

Боржигон овогт Батмөнхийн Баярсайхан, регистрийн дугаар МК85050830,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч С.Баасандорж нь урьдчилан үгсэн тохиролцон бусадай бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 11-ээс 01 дүгээр сарын 12-нд шижлих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамжинд хохирогч Г.Баярбилэгийн нуруун тус газар хөлөөрөө жийж унагаан зодож хүч хэрэглэн довтолж “Самсунг” ноте 2 загварын гар утас, саарал өнгийн цахилгаантай түрүүвч, бор өнгийн үстэй захтай богино өдөн куртка, бор өнгийн 2 талдаа цахилгаантай өвлийн гутал 1 хос, бэлэн 180000 төгрөг, 70000 төгрөгний үнэ бүхий галт тэрэгний тасалбар, бичиг баримт зэргийг хууль бусаар авсан, мөн Б.Эрхэм-Очир, Б.Баярсайхан, А.Эрдэнэ, Н.Хишигдорж нартай урьдчилан үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн Б.Эрхэм-Очир, А.Эрдэнэ, Н.Хишигдорж, Б.Баярсайхан нартай бүлэглэн гэмт хэргийг үйлдсэн,

 

Яллагдагч Н.Хишигдорж нь урьдчилан үгсэн тохиролцон бусадай бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 11-ээс 01 дүгээр сарын 12-нд шижлих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамжинд хохирогч Г.Баярбилэгийн нуруун тус газар хөлөөрөө жийж унагаан зодож хүч хэрэглэн довтолж “Самсунг” ноте 2 загварын гар утас, саарал өнгийн цахилгаантай түрүүвч, бор өнгийн үстэй захтай богино өдөн куртка, бор өнгийн 2 талдаа цахилгаантай өвлийн гутал 1 хс, бэлэн 180000 төгрөг, 70000 төгрөгний үнэ бүхий галт тэрэгний тасалбар, бичиг баримт зэргийг хууль бусаар авсан,  мөн Б.Эрхэм-Очир, Б.Баярсайхан, А.Эрдэнэ, С.Баасандорж нартай урьдчилан  үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн Б.Эрхэм-Очир, А.Баасандорж,  А.Эрдэнэ, Б.Баярсайхан нартай бүлэглэн гэмт хэргийг үйлдсэн,

 

Яллагдагч А.Эрдэнэ нь урьдчилан үгсэн тохиролцон бусадай бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 11-ээс 01 дүгээр сарын 12-нд шижлих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамжинд хохирогч Г.Баярбилэгийн нуруун тус газар хөлөөрөө жийж унагаан зодож хүч хэрэглэн довтолж “Самсунг” ноте 2 загварын гар утас, саарал өнгийн цахилгаантай түрүүвч, бор өнгийн үстэй захтай богино өдөн куртка, бор өнгийн 2 талдаа цахилгаантай өвлийн гутал 1 хс, бэлэн 180000 төгрөг, 70000 төгрөгний үнэ бүхий галт тэрэгний тасалбар, бичиг баримт зэргийг хууль бусаар авсан, мөн Б.Эрхэм-Очир, Б.Баярсайхан, Н.Хишигдорж, С.Баасандорж нартай урьдчилан үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн Б.Эрхэм-Очир,  Н.Хишигдорж, С.Баасандорж, Б.Баярсайхан нартай бүлэглэн гэмт хэргийг үйлдсэн,

 

 Яллагдагч Б.Эрхэм-Очир нь урьдчилан үгсэн тохиролцон бусадай бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 11-ээс 01 дүгээр сарын 12-нд шижлих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамжинд хохирогч Г.Баярбилэгийн нуруун тус газар хөлөөрөө жийж унагаан зодож хүч хэрэглэн довтолж “Самсунг” ноте 2 загварын гар утас, саарал өнгийн цахилгаантай түрүүвч, бор өнгийн үстэй захтай богино өдөн куртка, бор өнгийн 2 талдаа цахилгаантай өвлийн гутал 1 хс, бэлэн 180000 төгрөг, 70000 төгрөгний үнэ бүхий галт тэрэгний тасалбар, бичиг баримт зэргийг хууль бусаар авсан, мөн Б.Баярсайхан, А.Эрдэнэ, Н.Хишигдорж, С.Баасандорж, нартай урьчилан үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн А.Эрдэнэ, Н.Хишигдорж, С.Баасандорж, Б.Баярсайхан нартай бүлэглэн гэмт хэргийг үйлдсэн,

 

Яллагдагч Б.Баярсайхан нь урьдчилан үгсэн тохиролцон бусадай бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 11-ээс 01 дүгээр сарын 12-нд шижлих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамжинд хохирогч Г.Баярбилэгийн нуруун тус газар хөлөөрөө жийж унагаан зодож хүч хэрэглэн довтолж “Самсунг” ноте 2 загварын гар утас, саарал өнгийн цахилгаантай түрүүвч, бор өнгийн үстэй захтай богино өдөн куртка, бор өнгийн 2 талдаа цахилгаантай өвлийн гутал 1 хс, бэлэн 180000 төгрөг, 70000 төгрөгний үнэ бүхий галт тэрэгний тасалбар, бичиг баримт зэргийг хууль бусаар авсан, мөн Б.Эрхэм-Очир, С.Баасандорж, А.Эрдэнэ,  Н.Хишигдорж  нартай урьдчилан үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг оролцоог хуваарилсан, Б.Эрхэм-Очир, А.Эрдэнэ,  Н.Хишигдорж, С.Баасандорж  нартай бүлэглэн үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Баасандорж мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Харамсаж гэмшиж байна хохирол төлнө гэв.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Хишигдорж мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирол төлнө, 2014.01.11-нд энэ хэрэг үйлдэгдсэн байгаа.2018 оны 4 сарын 10-нд цагдаа дээр очсон, үүнээс өмнө цагдаа дээр очоогүй, намайг дуудаагүй, гэрчээр л мэдүүлэг өгсөн.2018 оны 11 сарын 18-нд яллагдагчаар татсан тогтоол танилцуулаад цагдан хоригдсон.Оргон зайлсан ямар нэгэн асуудал бол байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эрдэнэ мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Харамсаж гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрхэм-Очир мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Харамсаж гэмшиж байна, хохиролд 40000 төгрөг дансаар шилжүүлсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баярсайхан мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Харамсаж гэмшиж байна, хохиролд 41200 төгрөг дансаар шилжүүлсэн гэв.

 

            Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч  Г.Баярбилэг/1хх 73-74, 75-76 /, иргэний нэхэмжлэгч Г.Наранмандах /1хх-78/, гэрч Г.Цэцэнбилэг /1 хх- 80 х/,  Ц.Цогтсайхан /1хх- 83х/ нарын мэдүүлэг, Дамно хөрөнгө үнэлгээний “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2014 оны 1 сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 298200 үнэлэгдэв...” гэсэн 2018 оны 11 дүгээр сарын 14- ний өдрийн тайлан /1 хх- 104-105х/, яллагдагч С.Баасандорж /1хх- 27-28 х/, яллагдагч Н.Хишигдорж /1хх-15-16/, яллагдагч А.Эрдэнэ /1хх 21-22 /, яллагдагч Б.Эрхэм-Очир /1хх- 33-34 /, яллагдагч Б.Баярсайхан /2хх- 8-9/ нарын мэдүүлэг  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллагдагч С.Баасандорж нь урьдчилан үгсэн тохиролцон бусадай бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 11-ээс 01 дүгээр сарын 12-нд шижлих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамжинд хохирогч Г.Баярбилэгийн нуруун тус газар хөлөөрөө жийж унагаан зодож хүч хэрэглэн довтолж “Самсунг” ноте 2 загварын гар утас, саарал өнгийн цахилгаантай түрүүвч, бор өнгийн үстэй захтай богино өдөн куртка, бор өнгийн 2 талдаа цахилгаантай өвлийн гутал 1 хос, бэлэн 180000 төгрөг, 70000 төгрөгний үнэ бүхий галт тэрэгний тасалбар, бичиг баримт зэргийг хууль бусаар авсан, мөн Б.Эрхэм-Очир, Б.Баярсайхан, А.Эрдэнэ, Н.Хишигдорж нартай урьдчилан үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн Б.Эрхэм-Очир, А.Эрдэнэ, Н.Хишигдорж, Б.Баярсайхан нартай бүлэглэн гэмт хэргийг үйлдсэн,

 

Яллагдагч Н.Хишигдорж нь урьдчилан үгсэн тохиролцон бусадай бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 11-ээс 01 дүгээр сарын 12-нд шижлих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамжинд хохирогч Г.Баярбилэгийн нуруун тус газар хөлөөрөө жийж унагаан зодож хүч хэрэглэн довтолж “Самсунг” ноте 2 загварын гар утас, саарал өнгийн цахилгаантай түрүүвч, бор өнгийн үстэй захтай богино өдөн куртка, бор өнгийн 2 талдаа цахилгаантай өвлийн гутал 1 хс, бэлэн 180000 төгрөг, 70000 төгрөгний үнэ бүхий галт тэрэгний тасалбар, бичиг баримт зэргийг хууль бусаар авсан,  мөн Б.Эрхэм-Очир, Б.Баярсайхан, А.Эрдэнэ, С.Баасандорж нартай урьдчилан  үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн Б.Эрхэм-Очир, А.Баасандорж,  А.Эрдэнэ, Б.Баярсайхан нартай бүлэглэн гэмт хэргийг үйлдсэн,

 

Яллагдагч А.Эрдэнэ нь урьдчилан үгсэн тохиролцон бусадай бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 11-ээс 01 дүгээр сарын 12-нд шижлих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамжинд хохирогч Г.Баярбилэгийн нуруун тус газар хөлөөрөө жийж унагаан зодож хүч хэрэглэн довтолж “Самсунг” ноте 2 загварын гар утас, саарал өнгийн цахилгаантай түрүүвч, бор өнгийн үстэй захтай богино өдөн куртка, бор өнгийн 2 талдаа цахилгаантай өвлийн гутал 1 хс, бэлэн 180000 төгрөг, 70000 төгрөгний үнэ бүхий галт тэрэгний тасалбар, бичиг баримт зэргийг хууль бусаар авсан, мөн Б.Эрхэм-Очир, Б.Баярсайхан, Н.Хишигдорж, С.Баасандорж нартай урьдчилан үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн Б.Эрхэм-Очир,  Н.Хишигдорж, С.Баасандорж, Б.Баярсайхан нартай бүлэглэн гэмт хэргийг үйлдсэн,

 

 Яллагдагч Б.Эрхэм-Очир нь урьдчилан үгсэн тохиролцон бусадай бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 11-ээс 01 дүгээр сарын 12-нд шижлих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамжинд хохирогч Г.Баярбилэгийн нуруун тус газар хөлөөрөө жийж унагаан зодож хүч хэрэглэн довтолж “Самсунг” ноте 2 загварын гар утас, саарал өнгийн цахилгаантай түрүүвч, бор өнгийн үстэй захтай богино өдөн куртка, бор өнгийн 2 талдаа цахилгаантай өвлийн гутал 1 хс, бэлэн 180000 төгрөг, 70000 төгрөгний үнэ бүхий галт тэрэгний тасалбар, бичиг баримт зэргийг хууль бусаар авсан, мөн Б.Баярсайхан, А.Эрдэнэ, Н.Хишигдорж, С.Баасандорж, нартай урьчилан үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн А.Эрдэнэ, Н.Хишигдорж, С.Баасандорж, Б.Баярсайхан нартай бүлэглэн гэмт хэргийг үйлдсэн гэж прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

Яллагдагч Б.Баярсайхан нь урьдчилан үгсэн тохиролцон бусадай бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 11-ээс 01 дүгээр сарын 12-нд шижлих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамжинд хохирогч Г.Баярбилэгийн нуруун тус газар хөлөөрөө жийж унагаан зодож хүч хэрэглэн довтолж “Самсунг” ноте 2 загварын гар утас, саарал өнгийн цахилгаантай түрүүвч, бор өнгийн үстэй захтай богино өдөн куртка, бор өнгийн 2 талдаа цахилгаантай өвлийн гутал 1 хс, бэлэн 180000 төгрөг, 70000 төгрөгний үнэ бүхий галт тэрэгний тасалбар, бичиг баримт зэргийг хууль бусаар авсан, мөн Б.Эрхэм-Очир, С.Баасандорж, А.Эрдэнэ,  Н.Хишигдорж  нартай урьдчилан үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг оролцоог хуваарилсан, Б.Эрхэм-Очир, А.Эрдэнэ,  Н.Хишигдорж, С.Баасандорж  нартай бүлэглэн үйлдсэн гэж прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч  нарын  дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

           Хохирогч Г.Баярбилэгтэд Самсунг галакси ноте 2 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /1 хх- 9 /,

 

Хохирогч Г.Баярбилэгийн “... 03 цагийн үед Хөгжим бүжгийн коллежийн тэндээс таксинд суугаад 6 буудлыг тэнд буугаад доошоо алхаж явж байтал араас нэг хүн ирээд баруун гар талаар тойроод урд гараад надаас нэг юм асуусан, юу гэж хэлсний сонсоогүй юм, малгайгаа буулгаад лавшруулаад юу гэнээ гэсэн чинь араас нэг нь нуруу руу хөлөөрөө тийрээд намайг газар унагаасан, газар унасан байхад миний биеийн хэсэг руу тал талаас өшиглөөд зодсон, тэгж байх зуураа миний өмдний кармааг ухаж гар утас болон түрийвчийг авсан, тэгсний дараа миний өмсөж байсан курткыг тайлж авсан, мөн сүүлд нь миний өмсөж байсан гутлыг тайлаад аваад явсан, тэгээд би гэртээ дээгүүрээ нүцгэн, доогуураа гуталгүй ороод дуудлага өгсөн, тэр залуус самсунг ноте 2 загварын гар утас, саарал өнгийн цахилгаантай түрийвч, бэлэн 180000 төгрөг, замын үүдийн хоёр талын билетийн үнэ 70000 төгрөг, бор өнгийн үстэй захтай богино өдөн куртка, бор өнгийн дотор талдаа цахилгаантай өвлийн гутал 1 хос, түрийвчин дотор иргэний үнэмлэх, Голомт, Төрийн банкны картууд байсан, шүүх эмнэлэгт үзүүлж амжаагүй, тухайн үед баруун нүдний доор хавдсан, зүүн гарын алга шалбарсан, баруун тохой хөндүүр байсан, зүүн шанаа духны хэсгээр шалбарсан, энэ гэмтлүүд эдгэрчихсэн, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, өвлийн гутлаа 140000 төгрөгөөр тухайн үед авч байсан тухайн үнээрээ, хэтэвчээ 45000 төгрөг, өвлийн хүрмээ 260000 төгрөгөөр үнэлж байна. Харин бусад зүйлсээ тухайн үед олж авсан одоо үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй...” гэсэн мэдүүлэг/1хх 73-74, 75-76 /,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Наранмандахын "... ажил дээрээ ирээд 3 давхрын шатан дээр зогсож байтал 2 залуу орж ирсэн, юу хайсан бэ гэж асуухад юм хайгаагүй утас зарах гэсэн юм, Шагайтай уулзах гэсэн юм гэж хэлсэн, тэгэхээр нь Шагайд би чамайг хоёр залуу сураад байна хямдхан гар утас зарвал би авна шүү гэж хэлсэн, Шагай надад ийм гар утас авах уу гэж өргөсөн, би гар утсыг үзээд 250000 төгрөгөөр авъя гэхэд тэр хоёр залуу 300000 төгрөгөөр өгнө гэхээр нь авахаар болсон, гэрт очоод мөнгө авчих гээд эхнэрийнхээ утасны дугаарыг өгсөн, очоод 300000 төгрөг авсан байсан, сүүлд байцаагч надтай уулзахад тэр гар утас хулгайн утас гэдгийг мэдсэн, тэр залуус тухайн үед таксинд явж байгаад олсон гар утас гэж хэлсэн, галакси ноте 2 маркийн цагаан өнгийн том гар утас байсан, 300 000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 хх- 78 х/,

 

 Гэрч Г.Цэцэнбилэгийн “...Манай ах 2014 оны 01 дүгээр сард дээрэмдүүлчихсэн орж ирсэн, ирэхдээ өвлийн куртка болон өвлийн гутал нь байхгүй нүцгэн өмд нь шороо болчихсон орж ирсэн, яасан юу болсон гэхэд хүнд зодуулаад гар утас түрийвчтэй мөнгө, гутал, куртка дээрэмдүүлсэн гэсэн, мөн ахын баруун нүд нь доод хэсэг нь хавдаад улайчихсан, байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх- 80 х/,

 

Гэрч Ц.Цогтсайханы "... Уука нэг залуутай хамт орж ирсэн, нэг гар утас гаргаж ирээд энийг зармаар байна гэж хэлсэн, гар утсын Наранмандахад үзүүлсэн, Наранмандах худалдаж авсан, бэлэн мөнгө байгаагүй болохоор гэрийнхээ хаягийг зааж өгөөд явуулсан, Уука тэр үед анх удаа гар утас зармаар байна гэж ирсэн...” гэсэн мэдүүлэг/1хх- 83х/, Дамно хөрөнгө үнэлгээний “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2014 оны 1 сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 298200 үнэлэгдэв...” гэсэн 2018 оны 11 дүгээр сарын 14- ний өдрийн тайлан /1 хх- 104-105х/,

Яллагдагч С.Баасандоржийн “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би гутлыг нь авч өмссөн би тухайн үед зуны гуталтай явсан юм. Нөгөө хэдийн хэн нь ч авахгүй болохоор нь би авсан, гар утсаа Баярсайханы таньдаг хүн Драгон дээр байдаг гээд нөгөө хүнд нь гар утсаа зарсан, 300000 төгрөгөөр зараад тавуулаа 60000 төгрөг аваад гэр гэртээ харьсан..” гэсэн мэдүүлэг /1хх- 27-28 х/,

 

Яллагдагч Н.Хишигдоржийн “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна, 7-н буудал орсон нэг залуу гудамж руу орж байсан тэгээд нөгөө залуугийн араас Эрдэнэ, Эрхэм-Очир бид гурав очсон, Эрхэм-Очир цаг асуугаад хавсарч газарт унагасан тэгээд нөгөө залуугийн гар утас, куртка, гутал гурвыг нь аваад бид гурав буцаж гүйж ирээд машиндаа суугаад машиндаа хоноод маргааш өглөө машины жолооч Баярсайхан гар утсыг нь Драгон төв оруулж хүнд 300000 төгрөгөөр зараад бид нар мөнгийг нь тэнцүү хувааж аваад гэр гэрлүүгээ харьсан, гэмт хэрэг үйлдсэнээ мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-15-16/,

 

Яллагдагч А.Эрдэнийн “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Бид гурвыг буухад гудамжинд нэг хүн явж байсан, нөгөө хүн руу Эрхэм-Очир гүйж очоод түлхсэн үү хавсаргасан уу ямар ч байсан тэр хүнийг унагаасан, Хишигдорж бид хоёр араас нь гүйж очоод гартаа утас барьсан байсан Эрхэм-Очир нөгөө утсыг нь аваад би куртикыг нь авсан, Баасандорж гутлыг нь авсан тэгээд буцаж машинд суусан...” гэсэн мэдүүлэг /1хх- 21-22 дугаар тал/,

 

Яллагдагч Б.Эрхэм-Очирын “.. .Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна, Эрдэнэ ирэх газраа ирчихлээ гэж хэлсэн, Баярсайхан буу гэж хэлсэн, Хишигдорж, Эрдэнэ бид гурав буугаад машинаас буугаад нэг гудамж руу ороод Эрдэнэ намайг хашааны буланд байж бай гэж хэлээд Хишигдорж, Эрдэнэ хоёр яваад гар утас, куртка, гутал аваад ирсэн, гар утсаа зараад 300000 төгрөгийг хувааж авсан, би 50000 төгрөг аваад гэртээ харьсан, Баярсайхан бид нарыг Орчлон хороололд архи ууж байхад ирээд дүү нар дээрэм хийж чадах уу гэж асуусан'нь үнэн, бусадтай бүлэглэн эд зүйл дээрэмдсэнтбдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг/1хх- 33-34 /,

 

Яллагдагч Б.Баярсайханы “...Дээрэм хийсэн гэдгийг маргааш нь мэдсэн, цаашаа явж байгаад 1 дүгээр хороололд машин дотроо нөгөө хэд архи уугаад хоносон, өглөө 7 цаг өнгөрөөгөөд Драгоны урдуур гартал худалдааны төв онгойсон байхаар нь Эрдэнэ, Эрхэм-Очир бид гурав нөгөө гар утсаа орж зарсан, гар утас зарсан хүнийг танихгүй хажууд нь байсан хүнийг бол танина, гар утсаа 300000 төгрөгөөр зарсан, бид нар 50000 төгрөгөөр нь авсан...” гэсэн мэдүүлэг /2хх- 8-9/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хувьд амар хялбар аргаар мөнгө олж авах гэсэн санаа зорилго, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч С.Баасандорж, Н.Хишигдорж, А.Эрдэнэ, Б.Эрхэм-Очир, Б.Баярсайхан нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаан дээр улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийгээгүй болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ шүүгдэгч нарыг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруутай тооцуулах, эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруутайд шүүгдэгч нарыг тооцох, хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан”  үндэслэлд хамаарч тухайн гэмт хэрэг 2014 оны 01 дүгээр сарын 11-нд үйлдэгдснээс хойш таван  жил өнгөрсөн байх тул шүүгдэгч С.Баасандорж, Н.Хишигдорж, А.Эрдэнэ, Б.Эрхэм-Очир, Б.Баярсайхан нарт  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Г.Баярбилэгт 2018 оны 11 12-ны өдрийн Damno хөрөнгийн үнэлгээгээр 298200 төгрөг хохирол учирсан гэж тогтоосноос 216 000 төгрөгийн үнэлгээтэй гар утас /Samsung Note-2/ хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн, үлдэх 82 000 төгрөгийг шүүхийн шатанд шүүгдэгч Б.Эрхэм-Очир, Б.Баярсайхан нар нь дансаар шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгээр тогтоогдож байна.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Нармандах 300 000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нар төлөөгүй байх тул шүүгдэгч Сугарын Баасандорж, Нямаагийн Хишигдорж,  Амгаланбаатарын Эрдэнэ, Болдын Эрхэм-Очир, Батмөнхийн Баярсайхан нараас тус бүр 60 000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Эрхэм-Очир, С.Баасандорж нар нь 105 хоног цагдан хоригдсон, Н.Хишигдорж, А.Эрдэнэ, Б.Баярсайхан нар нь 83 хоног цагдан хоригдсон болохыг дурьдах, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй гэж үзлээ. 

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Лантаг овогт Сугарын Баасандорж, Боржигон овогт Нямаагийн Хишигдорж, Ламын Гэгээ овогт Амгаланбаатарын Эрдэнэ, Боржигон овогт Болдын Эрхэм-Очир, Боржигон овогт Батмөнхийн Баярсайхан нарыг урьдчилан үгсэн тохиролцон, бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Баасандорж, Н.Хишигдорж, А.Эрдэнэ, Б.Эрхэм-Очир, Б.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Шүүгдэгч С.Баасандорж, Б.Эрхэм-Очир нар нь 105 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Н.Хишигдорж, А.Эрдэнэ,  Б.Баярсайхан нар нь  83 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Лантаг овогт Сугарын Баасандорж, Боржигон овогт Нямаагийн Хишигдорж, Ламын Гэгээ овогт Амгаланбаатарын Эрдэнэ, Боржигон овогт Болдын Эрхэм-Очир, Боржигон овогт Батмөнхийн Баярсайхан нараас тус бүр 60 000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.Нармандахад олгосугай.

 

5.Шүүгдэгч нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авсугай.

 

6.Шүүгдэгч С.Баасандорж, Н.Хишигдорж, А.Эрдэнэ, Б.Эрхэм-Очир, Б.Баярсайханын хувийн бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжилсэн хөрөнгөггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Баасандорж, Н.Хишигдорж, А.Эрдэнэ, Б.Эрхэм-Очир, Б.Баярсайхан нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ