| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01202/И |
| Дугаар | 01086 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 01086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж
Нэхэмжлэгч Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-10-18 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ИЮ84062100/, Цагаан бүргэд овгийн Ганболдын Мөнгөнсарангийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-10-18 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ТЯ84101310/, Бүргэд овгийн Дугарсүрэнгийн Лувсанравданд холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Мөнгөнсаран, хариуцагч Д.Лувсанравдан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнгөнсаран шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Лувсанравдантай 2001 онд танилцаж, гэр бүл болж 2005 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2004 онд охин Саранзаяа, 2010 онд хүү Оргил тус тус төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин Саранзаяа, хүү Оргил нарыг эцгийн асрамжинд өгч ямар нэгэн тэтгэлэг тогтоолгохгүй бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Бидний дундаас гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ганболд овогтой Мөнгөнсарангаас салах хүсэлтэй байна. Учир нь бид 2 буцаж нийлж амьдрах боломжгүй болсон. 2 хүүхэд надтай үлдэж амьдрах мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Мөнгөнсарангийн иргэний үнэмлэхний хуулбар, ам бүлийн тодорхойлолт, гэрлэлттийн гэрчилгээний хуулбар, Л.Саранзаяагийн болон Л.Оргилын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Г.Мөнгөнсаран нь Д.Лувсанравданд холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Г.Мөнгөнсаран, Д.Лувсанравдан нар нь 2006 оны 02 дугаар сарын 14-нд гэр бүл болж 2006 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж албан ёсоор гэр бүл болсон байна. Хамтран амьдрах хугацаанд 2004 оны 08 дугаар сарын 04-нд охин Л.Саранзаяа, 2010 оны 07 дугаар сарын 12-нд хүү Л.Оргил нарыг төрүүлжээ. Дээрх байдал нь гэрлэгчдийн гэрчилгээ болон төрсөний гэрчилгээний хуулбар зохигчдын тайлбараар батлагдаж байна.
Гэрлэгчид нь суусан цагаасаа эхлэн хоорондоо зан харилцааны хувьд таарч тохирдоггүй, үзэл бодол нийцдэггүйн улмаас бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байнга хэрүүл маргаан зөрчилтэй амьдарч ирсэн байна. Түүнчлэн хариуцагч хөдөө олон хоногоор явдаг ажилтай, тусдаа амьдраад 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Ийнхүү гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй болсон байх тул гэрлэлтээ цуцлуулах, 2 хүүхдийг эцгийнх нь асрамжинд үлдээх, тэтгэлэг тогтоолохгүйгээр харилцан тохиролцсон байх бөгөөд тэдний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэстэй байна гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115,2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.4-д заасныг баримтлан Г.Мөнгөнсаран, Д.Лувсанравдан нарын гэрлэлтийг цуцалсугай.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2004 оны 08 дугаар сарын 04-нд охин Л.Саранзаяа, 2010 оны 07 дугаар сарын 12-нд хүү Л.Оргил нарыг эцэг Д.Лувсанравдангийн асрамжинд үлдээсүгэй.
Гэрлэгчид эд хөрөнгө, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, нэхэмжлэгч тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдсугай.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН