| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0088/э |
| Дугаар | 129 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ч |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 129
2019 02 01 129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Улсын яллагч: Б.Чинзориг,
Нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,
нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лха
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймаг төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс-Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Анагаахын шинжпэх ухааны их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг,
Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс-Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Аптайн 12 дугаар байрны 369 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Днь “...2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 206 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй ургамал, шилэн саванд хийсэн шингэн зүйлийн агууламжтай, шилэн савны хамт 1143 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санзайн 7-68 тоотод хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч нь ...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад баггсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 206 грамм жинтэй өвс” гэх нэршилтэй бодисыг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санзайн 7-68 тоотод хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: Тухайн үед сонирхоод л хадгалсан юм. Мөн байж магадгүй гэж бодоод.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уучлалт гуйж байна.Цаашид хуулиас гадуур зүйл хийхгүй, намайг тэнсэж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: Интернэтээс харж үзэж байсан.Тэгээд л лагер дээр аваачиж тавьсан.Миний найз нарт үнэртдэг, татдаг хүн байхгүй.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Буруу хэрэгт орооцолдож ийм хэрэг гарлаа. Хөнгөн шийтгэж өгнө үү гэв.
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-12х/, Н.Гантулгын 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-15/, Дн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-38х/ 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-40х/, биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 56-57х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12836 дугаар дүгнэлт /хх 69-71х/, Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11218 дугаартай дүгнэлт /хх 74-76х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 122 дугаартай дүгнэлт / хх80-82х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 100 дугаартай дүгнэлт, /хх 80-82х/, Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургын үзүүлэлт /хх114-118х/, Мэдүүлэгийг газар дээр нь шалган хураан авсан 2.4 грамм “өвс” мэт зүйлийг шинжлүүлсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12983 дугаартай дүгнэлт /хх 74-76х/, Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-113х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Днь “...2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 206 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй ургамал, шилэн саванд хийсэн шингэн зүйлийн агууламжтай, шилэн савны хамт 1143 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санзайн 7-68 тоотод хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
Шүүгдэгч нь “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад баггсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 206 грамм жинтэй өвс” гэх нэршилтэй бодисыг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санзайн 7-68 тоотод хууль бусаар хадгалсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгчнар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Гэрч Н.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...Өчигдөр буюу 2018 оны 10-р сарны 20-ны өдөр Сүхбаатарг дүүргийн 20-р хороо Санзайн зусланд өөрийн байшиндаа амарч байгаад 17 цагийн үед Санзайн 7-р гудамжны 68 тоотод байрлах хадам ээж Даваажавын байшингаас буузны жигнүүр авахаар очтол хашааны гадна талд 04-52 УНТ улсын дугаартай цагаан өнгийн Аллион маркийн машин зогсож байсан. Хашааны хаалга цоожтой байсныг онгойлгон ортол зуны байшинд нь 19-20 орчим насны 4 залуу байсан ба тэднээс юу хийж байгааг асуутал бид Амараагийн найз нар байгаа юм одоо Амараа ирнэ гээд гар утсаараа Амараа руу залгасан боловч Амараатай хопбогдоогүй.../...Тэгсэн чинь байшингийн хаалга нь онгорхой дотор талд нь будаг шингэлэгчийн үнэр ихээр ханхалж цаасан хайрцаг дотор нэлээд хэдэн хоосон будаг шингэлэгч байсан мөн түүний хажууд хоолны саванд “өвс” ургамал бололтой зүйл дотор будаг шингэлэгч хийсэн бололтой их хурц үнэртэж байсан.../, Иймээс зуны улиралд энэ байшинд амьдардаг хадам ээжийн хамаатан Аптай гэгч эмэгтэй рүү манай эхнэр гар утсаар нь ярьж нөхцөл байдлыг хэлэхэд "Амараа энд унтаж байна би асуугаад тэр хүүхдүүдийг нь дагуулаад очъё гэсэн боловч энэ шөнөдөө ирээгүй иймээс 21-ны өглөө 09 цагийн үед манай эхнэр цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн /хх 15х/,
Яллагдагч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...2018 оны 10-р сарын 20-ны өдөр Амгалан бид нартай хамт яваагүй. Тэнгисболд, Ган-Эрдэнэ, Ган- Эрдэнийн найз бид 4 Санзай зуслан явсан. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр би ганцаараа өвс түүсэн юм. Тэр өдөр ганцаараа цахим тоглоом тоглочхоод хажуу талын балгас руу шээх гээд ортол интернетээр зургыг нь харж байсан татдаг өвстэй ижил ургамал ургасан байхыг харсан. Тэгээд нэг хэсгийг нь түүгээд Амаржинтай уулзсан. тэгээд Амаржинд энэ дотроос ийм өвс оллоо, хаана нуух вэ гэж асуусан. Тэгтэл Амаржин манай лагерь дээр аваачаад тавьчихъя, биедээ авч явж болохгүй байх гэж хэлсэн. Тэгээд бид 2 манай аавын машинаар Амаржингийн Санзай дахь лагерийн хашааны саравчин доогуур нуучихсан юм. Гэвч тэр үед Амаржин бид 2 хэрэглээгүй. Өвс түүх үед Амаржин, Амгалан нар яваагүй. Энэ хэрэгт хэрэв би ганцаараа түүсэн гэвэл миний байдал их доордох байх гээд Амгалан, Амаржин нарыг өвс хамт түүсэн гээд мэдүүлчихсэн юм....” /хх 38 х/,
Яллагдагч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “...Би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны үедТэмцэл надтай уулзаад “Би ийм өвс олсон, хаана аваачиж хадгалах вэ” гэхээр нь лагерийнхаа хашаанд очоод саравчин доогуур хийсэн юм. Гэвч бид 2 уг өвснөөс татаагүй, намайг харахад 10-н уутны талаар нэг хар ногоон өнгийн өвс байсан. Уг өвснөөс Амгалан ч түүгээгүй..." гэх мэдүүлэг /хх 40х/,
Яллагдагч нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 56-57 х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12836 дугаартай дүгнэлт "... Шинжилгээнд ирүүлсэн “Д.Тэмцэл 2018.11.30” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. ... НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 69-71х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11218 дугаартай дүгнэлт "... Шинжилгээнд ирүүлсэн өвс ургамал мэт зүйл, шингэнтэй өвс мэт зүйл, шингэнтэй өвс мэт зүйл дельта-9 тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна/хх-74-75х/ гэсэн хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Иймд шүүгдэгч “...2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 206 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй ургамал, шилэн саванд хийсэн шингэн зүйлийн агууламжтай, шилэн савны хамт 1143 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санзайн 7-68 тоотод хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Онь “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 206 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санзайн 7-68 тоотод хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д, тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногуулахгүйгээр тэнсэж, мөн мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахыг даалгах зүйтэй байна.
Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан уутны хамт 236 грамм өвс гэх мэт нэршилтэй бодис, шилэн саванд хийсэн шингэн зүйлийн агууламжтай шилэн савны хамт 1143 грамм өвс гэх нэршилтэй ургамал бодис, задалж хэрэглэсэн газ 2 ширхэг, Равтворитель нэртэй будаг шинэгэлэгч /хоосон/ 12 ширхэг, чулуу мэт зүйл 1 ширхэг, Вonaqua 500 мл усны сав 1 ширхэг, хар өнгийн трико мэт зүйл 3 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 4 ширхэг асаагуур, 3 ширхэг шүдэнз, гялгар уутанд хийсэн тамхины иш мэт зүйл 2 ширхэг, 3 ширхэг маарал даавуу мэт зүйл, резинэн бээлий 1 хос, тирконы цаасан уут, гялгар уутанд хийсэн скоч 1 ширхэг, дотроо 1 ширхэгтэй таблеткатай эм, ягаан өнгийн туас хөвөн 1 ширхэг, нэмэгдсэн өртөгийн албан татварын баримт 11 ширхэг зэргийг устгах нь зүйтэй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгчнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4.Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч нарт ял оногдуулахыг шүүгдэгчид танилцуулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн уутны хамт 236 грамм өвс гэх мэт нэршилтэй бодис, шилэн саванд хийсэн шингэн зүйлийн агууламжтай шилэн савны хамт 1143 грамм өвс гэх нэршилтэй ургамал бодис, задалж хэрэглэсэн газ 2 ширхэг, Равтворитель нэртэй будаг шинэгэлэгч /хоосон/ 12 ширхэг, чулуу мэт зүйл 1 ширхэг, Вonaqua 500 мл усны сав 1 ширхэг, хар өнгийн трико мэт зүйл 3 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 4 ширхэг асаагуур, 3 ширхэг шүдэнз, гялгар уутанд хийсэн тамхины иш мэт зүйл 2 ширхэг, 3 ширхэг маарал даавуу мэт зүйл, резинэн бээлий 1 хос, тирконы цаасан уут, гялгар уутанд хийсэн скоч 1 ширхэг, дотроо 1 ширхэгтэй таблеткатай эм, ягаан өнгийн туас хөвөн 1 ширхэг, нэмэгдсэн өртөгийн албан татварын баримт 11 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ
2019 02 01 129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Улсын яллагч: Б.Чинзориг,
Нарийн бичоролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймаг төрсөн, 19 настай, эрэгтэй, яс дурьдсанаар/:
Шүүгдэгч Д.Тэмцэл нь “...2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 206 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй ургамал, шилэн саванд хийсэн шингэн зүйлийн агууламжтай, шилэн савны хамт 1143 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санзайн 7-68 тоотод хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Отгоны Амаржин нь ...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад баггсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 206 грамм жинтэй өвс” гэх нэршилтэй бодисыг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санзайн 7-68 тоотод хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Тэмцэл мэдүүлэхдээ: Тухайн үед сонирхоод л хадгалсан юм. Мөн байж магадгүй гэж бодоод.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уучлалт гуйж байна.Цаашид хуулиас гадуур зүйл хийхгүй, намайг тэнсэж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Амаржин мэдүүлэхдээ: Интернэтээс харж үзэж байсан.Тэгээд л лагер дээр аваачиж тавьсан.Миний найз нарт үнэртдэг, татдаг хүн байхгүй.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Буруу хэрэгт орооцолдож ийм хэрэг гарлаа. Хөнгөн шийтгэж өгнө үү гэв.
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-12х/, Н.Гантулгын 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-15/, Д.Тэмцэлийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-38х/ О.Амаржин 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-40х/, Д.Тэмцэлийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 56-57х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12836 дугаар дүгнэлт /хх 69-71х/, Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11218 дугаартай дүгнэлт /хх 74-76х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 122 дугаартай дүгнэлт / хх80-82х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 100 дугаартай дүгнэлт, /хх 80-82х/, Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургын үзүүлэлт /хх114-118х/, Мэдүүлэгийг газар дээр нь шалган хураан авсан 2.4 грамм “өвс” мэт зүйлийг шинжлүүлсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12983 дугаартай дүгнэлт /хх 74-76х/, Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-113х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Днь “...2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 206 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй ургамал, шилэн саванд хийсэн шингэн зүйлийн агууламжтай, шилэн савны хамт 1143 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санзайн 7-68 тоотод хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
Шүүгдэгч “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад баггсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 206 грамм жинтэй өвс” гэх нэршилтэй бодисыг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санзайн 7-68 тоотод хууль бусаар хадгалсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Гэрч Н.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...Өчигдөр буюу 2018 оны 10-р сарны 20-ны өдөр Сүхбаатарг дүүргийн 20-р хороо Санзайн зусланд өөрийн байшиндаа амарч байгаад 17 цагийн үед Санзайн 7-р гудамжны 68 тоотод байрлах хадам ээж Даваажавын байшингаас буузны жигнүүр авахаар очтол хашааны гадна талд 04-52 УНТ улсын дугаартай цагаан өнгийн Аллион маркийн машин зогсож байсан. Хашааны хаалга цоожтой байсныг онгойлгон ортол зуны байшинд нь 19-20 орчим насны 4 залуу байсан ба тэднээс юу хийж байгааг асуутал бид Амараагийн найз нар байгаа юм одоо Амараа ирнэ гээд гар утсаараа Амараа руу залгасан боловч Амараатай хопбогдоогүй.../...Тэгсэн чинь байшингийн хаалга нь онгорхой дотор талд нь будаг шингэлэгчийн үнэр ихээр ханхалж цаасан хайрцаг дотор нэлээд хэдэн хоосон будаг шингэлэгч байсан мөн түүний хажууд хоолны саванд “өвс” ургамал бололтой зүйл дотор будаг шингэлэгч хийсэн бололтой их хурц үнэртэж байсан.../, Иймээс зуны улиралд энэ байшинд амьдардаг хадам ээжийн хамаатан Аптай гэгч эмэгтэй рүү манай эхнэр гар утсаар нь ярьж нөхцөл байдлыг хэлэхэд "Амараа энд унтаж байна би асуугаад тэр хүүхдүүдийг нь дагуулаад очъё гэсэн боловч энэ шөнөдөө ирээгүй иймээс 21-ны өглөө 09 цагийн үед манай эхнэр цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн /хх 15х/,
Яллагдагч Д. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...2018 оны 10-р сарын 20-ны өдөр Амгалан бид нартай хамт яваагүй. Тэнгисболд, Ган-Эрдэнэ, Ган- Эрдэнийн найз бид 4 Санзай зуслан явсан. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр би ганцаараа өвс түүсэн юм. Тэр өдөр ганцаараа цахим тоглоом тоглочхоод хажуу талын балгас руу шээх гээд ортол интернетээр зургыг нь харж байсан татдаг өвстэй ижил ургамал ургасан байхыг харсан. Тэгээд нэг хэсгийг нь түүгээд Амаржинтай уулзсан. тэгээд Амаржинд энэ дотроос ийм өвс оллоо, хаана нуух вэ гэж асуусан. Тэгтэл Амаржин манай лагерь дээр аваачаад тавьчихъя, биедээ авч явж болохгүй байх гэж хэлсэн. Тэгээд бид 2 манай аавын машинаар Амаржингийн Санзай дахь лагерийн хашааны саравчин доогуур нуучихсан юм. Гэвч тэр үед Амаржин бид 2 хэрэглээгүй. Өвс түүх үед Амаржин, Амгалан нар яваагүй. Энэ хэрэгт хэрэв би ганцаараа түүсэн гэвэл миний байдал их доордох байх гээд Амгалан, Амаржин нарыг өвс хамт түүсэн гээд мэдүүлчихсэн юм....” /хх 38 х/,
Яллагдагч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “...Би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны үедТэмцэл надтай уулзаад “Би ийм өвс олсон, хаана аваачиж хадгалах вэ” гэхээр нь лагерийнхаа хашаанд очоод саравчин доогуур хийсэн юм. Гэвч бид 2 уг өвснөөс татаагүй, намайг харахад 10-н уутны талаар нэг хар ногоон өнгийн өвс байсан. Уг өвснөөс Амгалан ч түүгээгүй..." гэх мэдүүлэг /хх 40х/,
Яллагдагч Днарын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 56-57 х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12836 дугаартай дүгнэлт "... Шинжилгээнд ирүүлсэн “Д.2018.11.30” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. ... НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 69-71х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11218 дугаартай дүгнэлт "... Шинжилгээнд ирүүлсэн өвс ургамал мэт зүйл, шингэнтэй өвс мэт зүйл, шингэнтэй өвс мэт зүйл дельта-9 тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна/хх-74-75х/ гэсэн хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Иймд шүүгдэгч Д.Тэмцэл нь “...2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 206 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй ургамал, шилэн саванд хийсэн шингэн зүйлийн агууламжтай, шилэн савны хамт 1143 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санзайн 7-68 тоотод хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч О. “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 206 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санзайн 7-68 тоотод хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногуулахгүйгээр тэнсэж, мөн мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахыг даалгах зүйтэй байна.
Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан уутны хамт 236 грамм өвс гэх мэт нэршилтэй бодис, шилэн саванд хийсэн шингэн зүйлийн агууламжтай шилэн савны хамт 1143 грамм өвс гэх нэршилтэй ургамал бодис, задалж хэрэглэсэн газ 2 ширхэг, Равтворитель нэртэй будаг шинэгэлэгч /хоосон/ 12 ширхэг, чулуу мэт зүйл 1 ширхэг, Вonaqua 500 мл усны сав 1 ширхэг, хар өнгийн трико мэт зүйл 3 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 4 ширхэг асаагуур, 3 ширхэг шүдэнз, гялгар уутанд хийсэн тамхины иш мэт зүйл 2 ширхэг, 3 ширхэг маарал даавуу мэт зүйл, резинэн бээлий 1 хос, тирконы цаасан уут, гялгар уутанд хийсэн скоч 1 ширхэг, дотроо 1 ширхэгтэй таблеткатай эм, ягаан өнгийн туас хөвөн 1 ширхэг, нэмэгдсэн өртөгийн албан татварын баримт 11 ширхэг зэргийг устгах нь зүйтэй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Лхам овогт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Д. нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч нарт ял оногдуулахыг шүүгдэгчид танилцуулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн уутны хамт 236 грамм өвс гэх мэт нэршилтэй бодис, шилэн саванд хийсэн шингэн зүйлийн агууламжтай шилэн савны хамт 1143 грамм өвс гэх нэршилтэй ургамал бодис, задалж хэрэглэсэн газ 2 ширхэг, Равтворитель нэртэй будаг шинэгэлэгч /хоосон/ 12 ширхэг, чулуу мэт зүйл 1 ширхэг, Вonaqua 500 мл усны сав 1 ширхэг, хар өнгийн трико мэт зүйл 3 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 4 ширхэг асаагуур, 3 ширхэг шүдэнз, гялгар уутанд хийсэн тамхины иш мэт зүйл 2 ширхэг, 3 ширхэг маарал даавуу мэт зүйл, резинэн бээлий 1 хос, тирконы цаасан уут, гялгар уутанд хийсэн скоч 1 ширхэг, дотроо 1 ширхэгтэй таблеткатай эм, ягаан өнгийн туас хөвөн 1 ширхэг, нэмэгдсэн өртөгийн албан татварын баримт 11 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ