Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 168

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би,  “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн боловсролын газарт тус тус холбогдуулан гаргасан “Шинээр батлагдсан нэгдсэн загварын дүрэмт хувцастай зэрэгцүүлэн тус компанийн үлдэгдэл дүрэмт хувцасыг 2016-2017 оны хичээлийн жилд сургуулиудад хэрэглүүлэхийг аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт үүрэг болгох, Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад “Их Шаглаа” ХХК-тай гэрээ байгуулахыг зөвшөөрч, тус компанид үйлдвэрлэгдсэн түрүүчийн загварын үлдэгдэл дүрэмт хувцасыг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2013 оны хямд үнээр нийлүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулахыг даалгасан тухай захиргааны акт гаргахыг тус тус даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу “Шинээр батлагдсан нэгдсэн загварын дүрэмт хувцастай зэрэгцүүлэн тус компанийн үлдэгдэл дүрэмт хувцасыг 2016-2017 оны хичээлийн жилд сургуулиудад хэрэглүүлэхийг аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт үүрэг болгох, Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад “Их Шаглаа” ХХК-тай гэрээ байгуулахыг зөвшөөрч, тус компанид үйлдвэрлэгдсэн түрүүчийн загварын үлдэгдэл дүрэмт хувцасыг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2013 оны хямд үнээр нийлүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулахыг даалгасан тухай захиргааны акт гаргахыг тус тус даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлт гаргаж байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авна уу” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь “*******” ХХК Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн боловсролын газарт тус тус холбогдуулан гаргасан “Шинээр батлагдсан нэгдсэн загварын дүрэмт хувцастай зэрэгцүүлэн тус компанийн үлдэгдэл дүрэмт хувцасыг 2016-2017 оны хичээлийн жилд сургуулиудад хэрэглүүлэхийг аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт үүрэг болгох, Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад “Их Шаглаа” ХХК-тай гэрээ байгуулахыг зөвшөөрч, тус компанид үйлдвэрлэгдсэн түрүүчийн загварын үлдэгдэл дүрэмт хувцасыг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2013 оны хямд үнээр нийлүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулахыг даалгасан тухай захиргааны акт гаргахыг тус тус даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд бичгээр гаргажээ. 

Нэхэмжлэлийг “*******” ХХК-ийн захирал И.Төмөрбаатар өөрөө гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу И.Төмөрбаатар нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн боловсролын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн боловсролын газарт холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-иас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн боловсролын газарт холбогдуулан гаргасан “Шинээр батлагдсан нэгдсэн загварын дүрэмт хувцастай зэрэгцүүлэн тус компанийн үлдэгдэл дүрэмт хувцасыг 2016-2017 оны хичээлийн жилд сургуулиудад хэрэглүүлэхийг аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт үүрэг болгох, Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад “Их Шаглаа” ХХК-тай гэрээ байгуулахыг зөвшөөрч, тус компанид үйлдвэрлэгдсэн түрүүчийн загварын үлдэгдэл дүрэмт хувцасыг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2013 оны хямд үнээр нийлүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулахыг даалгасан тухай захиргааны акт гаргахыг тус тус даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА