| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0088/э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | г |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 128
2019 02 01 128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,
Хохирогч: П.Отгонням,
Шүүгдэгч:Г.Н /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1809051651277 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн. 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Улсын драмын Эрдмийн театрт хөгжимчин, ам бүл 5, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр байрны 27 тоотод оршин суудаг, эцэг, эх, дүү, дүүгийн хүүгийн хамт амьдардаг, регистрийн дугаар: ЧР71010515,
,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Яллагдагч Г.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улсын драмын Эрдмийн театр” дотор хохирогч хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр лүү мөргөж, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан хэсэгт цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчоосоо уучлалт гуйж байна.Төлбөр төлөх тухай ярьсан.Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П. мэдүүлэхдээ: “...Гарсан зардлаа гаргуулахгүйгээр гомдолтой байна. Надруу байнга ажил дээр агсам тавьдаг болохоор.Тэр өдөр 2018.11.11-нд 4 цагийн орчим өрөөндөө байж байтал агсам тавиад намайг мөргөсөн.2 сая төгрөг нэхэмжилж байна. Гэхдээ баримт байхгүй байна, ирээдүйд гарах зардал, яг одоо бол 128 000 төгрөгийн эмчилгээний баримт байна...” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд иргэн П.н гомдол /хх-3/, хохирогч П.Отгонням мэдүүлэг /хх-н 6/, гэрч Г.Н /хх-7/ мэдүүлэг, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3954 дугаар дүгнэлт, шүүгдэгч Г.Нгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Г.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улсын драмын Эрдмийн театр” дотор хохирогч П хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр лүү мөргөж, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан хэсэгт цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Г.Н нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Пмэдүүлэхдээ: “...Манай байгууллагад хөгжимчин ажил хийдэг Намнан согтуу орж ирээд надад агсам тавьсан. Намнан намайг цохих гээд байхаар нь би хоёр гарыг нь барьсан чинь духаараа миний хамар хэсэгт мөргөсөн.... миний хамар битүүрээд байгаа. Доошоо тонгойхоор толгой дүйнгэтээд байгаа, хамраа тэгшлүүлсэн. Өвчин намдаах эм уусан. Хамрын цацлага одоо хүртэл цацаж байгаа. Компьютер томографикийн зураг авахуулсан.... “ гэх мэдүүлэгүүд /хх-н 5, 6 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.мэдүүлэг : ”...Манай ажлын газар дээр хөгжимчдөөс мэргэжилын шалгалт авсан. Тэр үед цайны цагаар шалгалтын комисс гарсаны дараа төгөлдөр хуурчидтай нийлж өөрийнхөө хийл хөгжимөө тоглож үзсэн. Гэтэл шалгалт өгөхийн өмнөхөн байсан болохоор сандраап салгалаап хөгжимөө олигтой тоглож чадахгүй байсан. Тэгэхээр нь 100 гр архи уучихвал тайвширах байх гэж бодоод дэлгүүрээс 033 гр архи авч уусан. Тэгээд шалгалтаа өгсөн чинь ямарч асуудалгүй хөгжимөө тоглосон. Тэгээд тайзнаас буугаад коридороор явж байтал Отгоннямын өрөө онгорхой байхаар орсон. Тэгээд маргалдсан. Би уурандаа түүний цохих гэсэн боловч Отгонням хойшоогоо зайгаад миний хоёр гарыг бариад авахаар нь би духаар түүний нүүр лүү мөргөсөн. Гэтэл Отгоннямын хамраас цус гарсан. Тэгээд гараад явсан. Өмнөх өдөр нь бид хоёр бас муудалцсан байсан. Би г өрөөний хаалга хаачих гэсэн чинь “яахаараа чиний үгээр би хаалга хаах ёстой юм вэ? гээд над луу хэл амаар дайрсан. Тэр маргаанаас болоод миний уур хүрээд байсан юм...” гэх мэдүүлэг /хх-7/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13954 дугаартай шинжээчийн дүгнэлт: “ П биед хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 33/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Иймд шүүгдэгч Г.Нг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Н /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.Нгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлагын хувьд 500 000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасан болно.
Шүүх энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Г.Нг торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял оногдуулах нь түүний хувийн байдалд тохирно гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Нгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчнь хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт 2 000 000 төгрөг цаашид эмчилгээ хийлгэх тухай нэхэмжилсэн боловч шүүх дээр нотлох баримтаа ирүүлээгүй байх тул цаашид эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Харин хавтаст хэрэгт баримтаар хавсаргасан шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээ гэх зураг авахуулсан 120 000 төгрөгийн баримт зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгчээс гаргуулж хохиогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нг 500 нэгж буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нгээс 128 000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Отгоннямд олгосугай.
5.Хохирогч П.Отгонням нь цаашид эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулинд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6.Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ
2019 02 01 128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,
Хохирогч: П.Отгонням,
Шүүгдэгч:Г.Н /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжгэн овогт Гомбын Намнансүрэнд холбогдох эрүүгийн 1809051651277 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн. 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Улсын драмын Эрдмийн театрт хөгжимчин, ам бүл 5, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр байрны 27 тоотод оршин суудаг, эцэг, эх, дүү, дүүгийн хүүгийн хамт амьдардаг, регистрийн дугаар: ЧР71010515,
Элжгэн овогт Гомбын Намнансүрэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Яллагдагч Г.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улсын драмын Эрдмийн театр” дотор хохирогч П.Отгоннямтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр лүү мөргөж, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан хэсэгт цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчоосоо уучлалт гуйж байна.Төлбөр төлөх тухай ярьсан.Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Отгонням мэдүүлэхдээ: “...Гарсан зардлаа гаргуулахгүйгээр гомдолтой байна. Надруу байнга ажил дээр агсам тавьдаг болохоор.Тэр өдөр 2018.11.11-нд 4 цагийн орчим өрөөндөө байж байтал агсам тавиад намайг мөргөсөн.2 сая төгрөг нэхэмжилж байна. Гэхдээ баримт байхгүй байна, ирээдүйд гарах зардал, яг одоо бол 128 000 төгрөгийн эмчилгээний баримт байна...” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд иргэн П.Отгоннямын гомдол /хх-3/, хохирогч П.Отгонням мэдүүлэг /хх-н 6/, гэрч Г.Н /хх-7/ мэдүүлэг, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3954 дугаар дүгнэлт, шүүгдэгч Г.Нгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Г.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улсын драмын Эрдмийн театр” дотор хохирогч П.Отгоннямтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр лүү мөргөж, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан хэсэгт цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Г.Н нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч П.Отгонням мэдүүлэхдээ: “...Манай байгууллагад хөгжимчин ажил хийдэг Намнан согтуу орж ирээд надад агсам тавьсан. Намнан намайг цохих гээд байхаар нь би хоёр гарыг нь барьсан чинь духаараа миний хамар хэсэгт мөргөсөн.... миний хамар битүүрээд байгаа. Доошоо тонгойхоор толгой дүйнгэтээд байгаа, хамраа тэгшлүүлсэн. Өвчин намдаах эм уусан. Хамрын цацлага одоо хүртэл цацаж байгаа. Компьютер томографикийн зураг авахуулсан.... “ гэх мэдүүлэгүүд /хх-н 5, 6 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.Намнансүрэнгийн мэдүүлэг : ”...Манай ажлын газар дээр хөгжимчдөөс мэргэжилын шалгалт авсан. Тэр үед цайны цагаар шалгалтын комисс гарсаны дараа төгөлдөр хуурчидтай нийлж өөрийнхөө хийл хөгжимөө тоглож үзсэн. Гэтэл шалгалт өгөхийн өмнөхөн байсан болохоор сандраап салгалаап хөгжимөө олигтой тоглож чадахгүй байсан. Тэгэхээр нь 100 гр архи уучихвал тайвширах байх гэж бодоод дэлгүүрээс 033 гр архи авч уусан. Тэгээд шалгалтаа өгсөн чинь ямарч асуудалгүй хөгжимөө тоглосон. Тэгээд тайзнаас буугаад коридороор явж байтал Отгоннямын өрөө онгорхой байхаар орсон. Тэгээд маргалдсан. Би уурандаа түүний цохих гэсэн боловч Отгонням хойшоогоо зайгаад миний хоёр гарыг бариад авахаар нь би духаар түүний нүүр лүү мөргөсөн. Гэтэл Отгоннямын хамраас цус гарсан. Тэгээд Отгонням гараад явсан. Өмнөх өдөр нь бид хоёр бас муудалцсан байсан. Би Отгоннямыг өрөөний хаалга хаачих гэсэн чинь “яахаараа чиний үгээр би хаалга хаах ёстой юм вэ? гээд над луу хэл амаар дайрсан. Тэр маргаанаас болоод миний уур хүрээд байсан юм...” гэх мэдүүлэг /хх-7/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13954 дугаартай шинжээчийн дүгнэлт: “ П.Отгоннямын биед хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 33/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Иймд шүүгдэгч Г.Нг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Н /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.Нгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлагын хувьд 500 000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасан болно.
Шүүх энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Г.Нг торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял оногдуулах нь түүний хувийн байдалд тохирно гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Нгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч П.Отгонням нь хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт 2 000 000 төгрөг цаашид эмчилгээ хийлгэх тухай нэхэмжилсэн боловч шүүх дээр нотлох баримтаа ирүүлээгүй байх тул цаашид эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Харин хавтаст хэрэгт баримтаар хавсаргасан шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээ гэх зураг авахуулсан 120 000 төгрөгийн баримт зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгчээс гаргуулж хохиогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Элжгэн овогт Гомбын Намнансүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.