Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | С.Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2023/00804/И |
Дугаар | 201/МА2024/00019 |
Огноо | 2024-07-17 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 201/МА2024/00019
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 сарын 09-ний өдрийн 138/ШШ2024/00450 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын ... 11-16 нас ... гэдгийн өмнө ... тус бүр гэж нэмж,
6 дахь заалтыг 6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Бумбат 5 дугаар гудамжны ******* тоотод байрлах 54 м2 талбай бүхий хувийн сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоосугай. гэж,
7 дахь заалтыг 7. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т тус тус зааснаар *******ийн өмчлөлд бүртгэлтэй Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Бумбат 5 дугаар гудамжны ******* тоотод байрлах 54 м2 талбай бүхий хувийн сууцыг *******ийн өмчлөлд үлдээж, хариуцагч *******ээс хувийн сууцны үнээс 28 346 090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 870 710 төгрөгийг болон *******ийн хууль бус өмчлөлөөс хувийн сууцыг албадан чөлөөлүүлэх тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,
8 дахь заалтыг 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******аас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 299 680 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай. гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 957 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ
С.ГАНЧИМЭГ